Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/67

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч Б.Уртнасан, шүүгч П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэй,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Энхбат,

Улсын яллагч: Б.Чулуунхүү,

Иргэдийн төлөөлөгч: *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхжаргал

Шүүгдэгч: Л.Бнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох ............ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .............. оны .............дүгээр сарын .........-нд ............ аймгийн ............. суманд төрсөн, .......... настай, ........, ......... боловсролтой, малчин, бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хт ........аймгийн .............умын .......... багт оршин суудаг, ............... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ............. овгийн Л-гийн Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* багийн нутаг Зүүн эхний хэмээх газарт С.С-тэй хувийн тааржгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдан олон тооны гэмтэл учруулж ь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлт:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О мэдүүлэхдээ: “...Нөхөр маань тухайн өдөр 17 цагийн орчим Ж.Б гэдэг айлын ямааг снахаар явсан. Үнэхээр их гомдолтой байна, хүүхдүүд маань сэтгэл санааны хувьд их хэцүү байна. Зарим хүүхдийн сэтгэл санаанд өөрчлөлт орж, мотоцикл дуугарахад аав байна гээд араас нь гараад гүйчихдэг. Сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү...” гэв.

Улсын яллагч Б.Чулуунхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* багийн нутаг Зүүн эхний гэх газарт согтуугаар С.С-тэй хувийн тааржгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож олон тооны гэмтэл учруулан ь насыг хохироосон болох нь хэрэгт авагдсан болох шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс буяны ажилд 16,823,390 төгрөг, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10,000,000 төгрөгийг хохирол төлсөн байна. Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн талаар нотлох баримтууд хангалттай авагдсан учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, шүүгдэгчид 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Амь хохирогчийн хувьд тухайн өдөр гэрээсээ эрүүл саруул, ямар нэг шарх сорвигүй гараад Ж.Б гэх айлын гадна очсон. Үүнээс хойш уг үйл явдал болсон бөгөөд тухайн үед болсон үйл явдал хангалттай тогтоогдож байна. Хохирлын тухайд нотлох баримтуудаа гаргаж өгсөн бөгөөд уг зардлууд нь оршуулгын зан үйлтэй холбоотой зайлшгүй гарах зардлууд байсан. Үүний дагуу нотлох баримтыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагын дүнгээр хангах боломжтой гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирлын тухайд ь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 5 хүүхдийн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн. Нэгэнт хохирогчийн 5 хүүхэд нь насанд хүрээгүй, хууль ёсны төлөөлөгч нь ямар нэг ажил хөдөлмөр эрхэлдэггүй, байнгын орлогогүй. Ийм нөхцөл байдал үүссэн учраас сэтгэл санааны хохиролтой хүн заавал мөнгө төлж байж сэтгэл зүйч дээр очдог асуудал байдаг. Одоо мөнгө гаргах боломжгүй, ьдралын эх үүсвэргүй нөхцөл байдал үүссэнийг харгалзан үзэж сэтгэл санааны хохирлыг гаргаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрөө болон хүүхдүүдийн сэтгэл заслын эмчилгээг зайлшгүй хийх шаардлагатай байна. Гэмт хэргээс учирсан хохирол, хор уршиг нь хүүхдийн сурлагын чанар болон сэтгэлзүйтэй холбоотой байна. Хүүхдүүд байнга аавыгаа нэхсэн байдалтай байгаа учраас энэ гарсан хохирол болон хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэхүү гэмт хэргийн улмаас хүний ь нас хохирсонд харсаж байна. Шүүгдэгчийн хувьд болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлж байгаа. Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг санаатай үйлдээгүй, тохиолдлын шинжтэй үйлдэгдсэн гэж үзэж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин хөнгөрүүлэх нөхцөл байгаа буюу шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бага насны 4 хүүхэдтэй, ь хохирогчийн тухайд бага насны 5 хүүхэдтэй. Шүүгдэгч нь ь хохирогчийн хүүхдүүдэд байнга тусалж харж хандах боломжтой. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгчид ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Гэрч Ж.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тэр өдөр найг тугал уяж байхад Л.Б О.Д хоёр дээрээс ирсэн. Талийгаач сумын төвөөс ирээд манай гэрийн гадна уулзсан. Тэгээд Ж.Д уруудаад яваад өгсөн бөгөөд Л.Б талийгаач хоёр манай гэрийн гадаа юм яриад байгаа бололтой сууж байснаа бид нар дээр тугал уялцах гээд ирсэн. Би морио аргжих гээд гэр лүүгээ явахад тэр хоёр тугалын зэлний хажууд зын ойролцоо суучихсан байсан. Би гэрийнхээ гадаа очоод мориныхоо эмээлийг аваад морио аргжчихаад эргээд хартал Л.Б талийгаачийг бүснээс нь татаж харагдсан. Тэгээд би очих гээд гүйж байтал Ж.Д доороос мотоциклтой миний хажуугаар гарч давхиад миний урд очсон. Би араас нь очиход тийм зүйл болсон байсан...” гэв.

Гэрч Ж.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр Пүнзний руу орж ирээд Б гэдэг айлд очиж үрээ зассан. Найг үрээ засаж байтал Л.Б миний араас ирсэн. Үрээ засаж дуусаад Б-гийн эхнэр хоол хийж өгч, дараа нь 1 литр монгол архи гаргаж өгөөд тэр архийг Б, Б-гийн эхнэр, Б гэх хүн бид нар хувааж уусан. Тэгээд найг Л.Б хаачих гэж байгаа юм гэхээр нь уруудна гэхэд хт явъя гэхээр нь Б ахынх руу хт очсон. Тэнд очоод би доошоо уруудлаа гэж хэлчхээд гараад ирэхэд талийгаач С.С үүдэнд мотоциклтой ирээд би энд ямаа снах гэж ирлээ гэж хэлж байсан. ...Найг Ж.Б-ийн гэрийн араар гараад тугалынх нь хажуугаар явж байтал Л.Б даллаад байсан. Тэгэхээр нь зогсоод яваад очтол талийгаач уначихсан Л.Б хажууд нь зогсож байсан. Найг тэнд очиход Ж.Б бас гүйгээд ирсэн. Ирээд өнгөрдгийг нэрээр нь дуудаад “босоорой яасан бэ” гэхэд таг байсан. Ж.Б бид хоёр үзэхэд ьсгаа авахгүй болохоор нь түргэн дуудъя гээд түргэн дуудсан. Тэгээд түргэн ирээд араас нь цагдаа ирсэн. Түргэнээр ирсэн хүмүүс түүнийг нас барсан байна гэсэн. Цагдаагийн албан хаагч энд байгаа хүмүүс өглөө болтол явж болохгүй гэсэн тул Ж.Б-жийнд байж байгаад өглөө болгоод бид нар цагдаагийн машинтай сумын төв орж ирээд мэдүүлэг өгөөд гэртээ харьсан...” гэв. 

Шинжээч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Талийгаачийн цогцсыг шинжилгээнд орсны дараа оношоо бататгах зорилгоор дээжээр нь джуулж дүгнэлтээ гаргасан...” гэв.

Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Б-г тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Л.Б нь гэм буруугийн болон хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн бөгөөд цаашид хохирогчийн ар гэрийнхэнд тусална. Иймд надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Ц.О: “...2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчимд манай нөхөр С Тосонцэнгэл сумын ******* багийн Б гэх айлд шүдлэн ямааг нь снаж өгөхөөр өөрийнхөө цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклоор ганцаараа явсан. Орой унтах гээд хэвтэж байтал хад эгч Э над руу 21-22 цагийн орчимд залгаад С айлд очоод хүнтэй муудалцаад ухаан алдаж уначхаад сэргэхгүй байна гэж ярьсан. Би өөрийнхөө утаснаас Б-ийн дугаар руу залгаж асуухад Б утсаа аваад найг морь аргжаад явж байхад С, Б нар хоорондоо муудалцаж байгаад найг дуудаад болохоо болилоо шүү гээд дуудахаар нь гүйгээд очиход С ухаан алдчихсан босохгүй байхлаар нь би түргэн дуудсан одоо ирэх байх гэж байсан. Би сумын эмнэлэг рүү залгаад асуухад манай машин ******* баг руу дуудлагаар явчихсан гэж байсан. Тэгээд би ах дүү нараа дуудсан. Тэгээд удалгүй нас барсан болохыг нь мэдээд л манай ах дүү ******* баг руу нас барсан гэх газар руу нь явцгаасан. Манай нөхөр ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй, эм тариа хэрэглэдэггүй, бие өвдлөө гэж ярьж хэлж байгаагүй. Өмнө нь Л.Б гэгчтэй нэг хээр зүсмийн мориор мотоцикл сольж авсан. Мөн тэдний ямааг снаж өгч байсан. Талийгаачийн буяны ажилд 16.823.390 төгрөгийг хүнсний болон бусад бараа материал авах, түлш шатахуун хийх зэрэг зүйлд зарцуулсан. Л.Б-ийн эхнэр нь надтай уулзаад миний дансыг авч 10.000.000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 6.823.390 төгрөгийг барагдуулж авмаар байна. Гэхдээ миний тухайд хэдэн өнчин хүүхэдтэй үлдсэн учраас гомдолгүй гэж хэлж чадахгүй. Мөн хэдэн өнчин хүүхэдтэй үлдсэн учраас хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх, сургах гээд бүхий ажил над дээр ноогдож байгаа учраас сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгийг нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 71, 75-р тал/,  

Гэрч Ц.О-ийн: “...2022 оны 05 дугаар сарын 10-ны орой 20 цаг өнгөрч байхад би гэрээсээ баруун урд талд үхрээ хотлуулах гээд туугаад явж байтал манайд нэг мотоциклтой хүн ирж яваа харагдсан. Би үхрээ тууж ирээд тугалаа ялгаж байхад манай гэрийн урд Б нөгөө ирсэн хүнтэй юм ярьж байгаа бололтой сууж байгаад хоёулаа босоод үхрийн зэл рүү ирж яваа харагдсан. ...Б манай нөхрийг даллахаар нь би нөхөртэйгөө зэрэгцээд гүйгээд очтол заар мотоциклтой явж байсан Д талийгаач дээр түрүүлж очоод сэгсэрч байсан. Би очоод эмнэлэг, цагдаа дуудаарай гээд орилсон. С-ийн нүүр хэсэг нь доошоо харчихсан Б түүнийг сэгсэрч харагдсан найг очих үед царай зүс нь хөхөрчихсөн байсан. Түүнийг газар унасан байх үед очиход хацар хэсэгт шалбарсан бололтой цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 77-78-р тал/,  

Гэрч Ж.Б-ын: “...2022 оны 05 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд үхрээ туугаад явж байхад манай гэрийн гадна нэг мотоциклтой хүн ирээд гэрийн гадна талд Бьтай юм ярьж байгаа бололтой сууж байгаад найг үхрийн зэл дээр үхрээ туугаад ирэх үед цувраад ирсэн. Тэгээд С О бид хоёртой тугал уялцсан. Тугалаа уячхаад О гэр рүүгээ явчихсан. Харин манай дүү гэрийнхээ баруун талд морио аргжаад явж байсан юм. Би нэг үхрийн тугал хөхүүлээд зогсож байсан чинь Б манай дүү Б-жийг дуудаад С ухаан алдаад уначихлаа хурдан хүрээд ирээрэй гэсэн. Тэгсэн манай дүү мориныхоо тэндээс, эхнэр нь гэрийн урдаас гүйсэн, мөн тухайн үед заар мотоциклтой явж байсан Д зогсоод Б, С нар дээр очсон, хойноос нь манай хоёр дүү очсон. Би нэлээн зайнаас харж зогсож байгаад гэртээ орсон. Б архи уучихсан халцуу байсан. С, Б хоёр морины наймаа хийсэн бололтой адуу мал яриад байсан, наймаагаа буцах гээд байгаа бололтой одоо очиж морь малаа ав гээд Б чанга яриад байсан. Б С-ийн дээлийн энгэрээс задаж аваад байсан, нэг удаа хөлөөрөө дэгээдээд унагаж харагдсан. Б нэлээн халцуу байсан, гэхдээ өөрийн ухаантай байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 80-81-р тал/,  

Гэрч Д.П-ийн: “...2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үдийн үед байсан байх 13-14 цагийн орчимд Д-жоор манайхан үрээ засуулж дуусаад байж байтал Б гэх залуу морь унаад 1 морь хөтөлчихсөн ирсэн. Тэгээд эгчээ архи байна уу ууя гэсэн тэгэхлээр нь би 5 литрийн усны савны талд буюу ойролцоогоор 2,5 литрийн хэмжээтэй монгол архи гаргаж өгөөд байж байтал Б гэх хүн ирээд нөгөө монгол архийг гурвуулаа хувааж уусан. Би нөхөр хүүхдийнхээ хт гадаа морь сольж байтал нөгөө 3 хүн манайхаас гараад 2 мотоцикл дээр хуваагдаж суугаад явцгаасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 83-р тал/,  

Гэрч О.Д-ийн: ”...С бид хоёр мэнд мэдчихээд би мотоциклтойгоо ганцаараа Ц-нх руу явсан. Тэнд Б, С нар юм яриад үлдсэн. Би ойролцоогоор тэднийд нэг цаг орчим болсон. Найг Ц-ийнд байж байхад Ц-ийн хүүхэд нь манайх руу яваад манай хүүг аваад ирсэн байсан. Тэгээд би хүүгийнхээ араар нь Б-ийн үхрийн зэлийг өнгөрөх гээд явах үед зогсоорой, болохоо болилоо шүү гээд Б дуудсан, тэгэхээр нь буугаад очтол С дээшээ харчихсан хэвтэж байсан. Харин Б сэгсэрч хөдөлгөөд энэ яачихваа гээд байхлаар нь чи цохчихсон юм уу гэсэн чинь үгүй би цохиогүй өөрөө ьсгаадаж байгаад уначихлаа гэж байсан. Б бид хоёр нийлээд цээжийг нь шахаж хиймэл ьсгаа хийсэн боловч ухаан ороогүй, нас барчихсан байсан. Тэгээд түргэн дуудаарай, цагдаа дуудаарай гээд Б эмнэлэг болон цагдаа руу ярьсан байсан. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ойролцоогоор 20 цагийн орчимд л болсон байх, Б тугалаа уяад явж байгаа бололтой байсан, би тухайн үед сандарч тэвдчихсэн байсан болохоор цаг хараагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 86-87-р тал/,  

Гэрч Ж.Б-ийн: “...2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн орчимд манай гэрийн гадаа Б, Д хоёр ирсэн. Би тухайн үед голын захад үхэр хурааж явсан юм. Тэгсэн удаа ч үгүй С доороос өгсөөд манай гэрийн гадаа мотоциклтойгоо ирсэн. Найг үхэр туугаад явж байхад Д мотоциклоо асаагаад манай доод талын айл руу явчихсан. С Б хоёр манай гэрийн гадаа сууж харагдсан. Найг үхрээ туугаад зэл дээр ирэх үед ирээд бид нар мэнд мэдэлцээд С тугал уялцсан. Би тухайн үед морьтой явж байсан болохоор мориноосоо буугаагүй шууд гэр рүүгээ явсан. Харин С, Б хоёр миний хойноос алхаж байснаа зын урд талд сууцгаачихсан, би гэрийн гадаа очиж мориныхоо эмээлийг аваад морио аргжихаар явсан. Морио аргжиж явахдаа харсан чинь С доошоо хараад уначихсан, Б түүнийг сэгсэрч харагдсан, тэр үед миний хажуугаар Д хүүхэдтэйгээ мотоциклтой өнгөрсөн,. Тэгсэн Б Д-ийг дуудаж зогсоогоод би хойноос гүйгээд очсон. Найг очих үед Д талийгаачийг эргүүлж дээш нь харуулаад цээжин дээр хоёр, гурван удаа дарсан, найг очиход талийгаачийн нүүр нь цэлдийж хөхрөөд, нүд нь солийчихсон байсан. Би ьсгаа байна уу гээд чагнахад ьсгаагүй болчихсон байхаар нь зүрхэн дээр нь дарж үзэхэд зүрхний цохилт нь мэдэгдэхгүй байсан. Би тэндээс сумын эмнэлэг болон цагдаагийн хэлтэс рүү залгаж мэдэгдсэн. Талийгаачийн царай нь цонхийгоод цайчихсан хэвтэж байсан бөгөөд баруун хацарт бага зэрэг халцарсан байсан, өөр ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Б бага зэрэг л халцуу байсан, гэхдээ өөрийн ухаантай байсан. Тэр хоёр морины наймаа хийсэн бололтой наймаагаа буцаах талаар л яриад байгаа бололтой байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 88-89-р тал/,  

Гэрч С.Э-ийн “...Орой 21 цаг 30 минут болж байхад манай эгч Э над руу утсаар яриад С ******* руу яваад Б гэдэг хүнтэй муудалцаад нүд нь татаад унасан байна гэж хэлсэн. Үхрийн зэлний хойд талд зын урд хэвтэж байсан бөгөөд дээрээс нь юмаар хучсан байсан. Түүний баруун хацар дээр нь зулгарч шалбарсан, духны хэсэгтээ зулгарсан байсан. Ам, хацар, шүд нь шороо болчихсон байсан. Өөр биед нь ил харагдах шарх, сорви байгаагүй. Ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй, эм тариа хэрэглэдэггүй, бие өвдлөө гэж ярьж хэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 95-96-р тал/,  

Гэрч Б.Т-ийн: “...2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 21 цаг 15 минутад манай эмнэлгийн яаралтай түргэн туслжид С овогтой С гэх .... настай, эрэгтэй хүнд цохиулаад ухаангүй болчихлоо гэх дуудлага Тосонцэнгэл сумын ******* багийн малчин Б гэх хүнээс ........6 дугаарын утаснаас ирүүлснийг тухайн өдрийн жижүүр яаралтай түргэн туслжийн сувилагч Эр хүлээн авч мэдэгдсэний дагуу би жолооч Г-гийн хт тухайн дуудлага өгсөн газар болох Тосонцэнгэл сумын ******* багийн Зүүн-Эхний гэх газар руу явсан. Тухайн газарт 23 цаг 30 минутад очиход Б гэх айлын урд үхрийн зэлний хойд хэсэгт С.С гэх хүний бие дээшээ харсан байдалтай нас барсан байсан. Тухайн цогцосны баруун шанаанд өнгөц зулгарсан шархтай байсан бөгөөд уг шархны ойролцоо хаван хавдар, хөхрөл ажиглагдаагүй. Найг очих үед цогцосны биеийн ил гарсан хэсэг хөрсөн, зүрхийг чагнахад зүрх зогссон, ьсгалгүй, хүүхэн хараа гэрлийн урвалгүй байсан. Б, Б, Д гэх хүмүүс ь хохирогчийн хажуу талд зогсож байсан. Би тэдгээр хүмүүсээс юу болсон талаар асуухад ь хохирогч нь Б гэдэг хүнтэй морины наймаа хийсэн бөгөөд тухайн морь нь гүйж алга болоод байгаа наймаагаа буцах талаар ярилцаж муудалцаад уурлаж босож ирээд л уначихсан, тэгээд босож ирээгүй гэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 98-р тал/,  

Гэрч Г.Э-гийн: “...Найг жижүүрт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 21 цаг 15 минутад ******* багийн иргэн Б гэх хүнээс .... дугаарын утаснаас манай гэрийн гадаа С овогтой С гэгч архи уусан хүнд цохиулаад ухаангүй болчихлоо, үхчихсэн юм уу мэдэхгүй байна гэх дуудлага өгсөн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдээрэй гэж хэлсэн, тухайн үед хаана болсон эсэхийг нь асуугаагүй байж байтал салгачихсан. Удалүй буцаж залгаж орж ирээд найг морь аргжаад явж байх хооронд ийм асуудал болсон байна, энэ хүн манайд ямаа снах гэж ирсэн юм гэхлээр нь би тухайн хүний биед ил харагдах шарх гэмтэл байгаа эсэх талаар асуухад цус гарсан зүйл алга гэж байсан. Би түүнээс цагдаагийн байгууллагад мэдэгдсэн талаар дахиж асуухад цагдаад мэдэгдчихлээ гэж байсан. Би энэ дуудлагыг талаар даргад танилцуулаад мэс заслын их эмч Т-ийг жолооч Г-тай явуул гэсний дагуу би мэдэгдэж алсын дуудлагад Т эмч жолоочийн хт явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 99-100-р тал/,

Шинжээч ын: “...Амь хохирогчийн биед үүсэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүснэ. Олон удаагийн үйлчлэл гэдгийг хоёр буюу түүнээс дээш үйлчлэлийг ойлгоно. Тухайн рефлексийн бүсийн гэмтлийг авснаар газар дээрээ нас барна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 113-р тал/,

Яллагдагч Л.Б-ийн: “...Би талийгаач С-ээс авсан морио алдаж хоёр, гурав хоног болчхоод олж аваад буцаж явахдаа Д-той таарсан. Тэгээд айлд очиж үрээ засъя гэхээр нь хт яваад Б-гийнд очиж үрээ зассан. Тэднийд 2 литр монгол архийг Д, Б бид нар хувааж уучхаад тэднийхээс Д-жийн хт уруудаад анд байх Б-йнд очсон. Найг очиход С ирж байсан. Тэгээд мэнд мэдчихээд үхрийн зэл рүү хт явсан. Зэлэн дээр бид хоёр Б-ийн эхнэр, эгч нарынх нь хт тугал уялцсан. Тэгээд буцах здаа би түүнд чаас авсан морио буцааж, наймаагаа буцмаар байна, чаас авсан морийг алдчихаад байна гэж хэлэхэд үгүй, наймаагаа буцахгүй гээд царай нь хачин болоод найг бариад авахаар нь би зөрүүлээд энгэрээс нь барьж аваад буцаж тавиад бид хоёр үхрийн зэлнээс хойш хөндлөн з орох гэж явтал царай нь хачин болоод газар уначихсан. Талийгаач С найг задаад авахаар нь чи яаж байгаа юм бэ гээд би хөлөөрөө түүнийг хавсраад түлхсэн чинь хойшоогоо газарт хальт суугаад л босоод ирсэн. Би талийгаачийн дээлийнх нь энгэрээс нэг гараараа барьж хоёр удаа татсан, харин хоолойг нь боогоогүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 170-171-р тал/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 000000028 дугаартай: “Амь хохирогч С.С-ийн цогцост рефлексийн бүсийн гэмтэл, баруун гүрээний артери эгэм доор 1-р хавирганы түвшин, 2-р хавирганы гадна талд эгэмний дунд шуг, 3-р хавирганы гадна талд эгэмний дунд шуг, эгэм доор гүрээний артерийн орчим, баруун эгэмний уг хэсгийн зөөлөн эдэд, 4-р хавирганы гадна талд эгэмний дунд шуг, зүүн 1, 2-р хавирганы гадна талд гүрээний төвөнхийн зүүн эвэр мөгөөрсний хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, баруун хацрын төвгөрийн доод хэсэг, духны баруун талд зулгаралт, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогчийн цогцост учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Амь хохирогчийн цогцост үүссэн гэмтлүүд нь ьд байх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Амь хохирогч С.С-ийн цогцост үүссэн рефлексийн бүсийн гэмтэл, баруун гүрээний артери эгэмт доор 1-р хавирганы түвшин, 2-р хавирганы гадна талд эгэмний дунд шуг, 3-р хавирганы гадна талд эгэмний дунд шуг, эгэм доор гүрээний артерийн орчим, баруун эгэмний уг хэсгийн зөөлөн эдэд, 4-р хавирганы гадна талд эгэмний дунд шуг, зүүн 1, 2-р хавирганы гадна талд гүрээний артерийн орчим эгэмний арын шугаар булчингийн эдэд цус харвалт, төвөнхийн зүүн эвэр мөгөөрсний хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нас барахад хүргэсэн байх боломжтой гэмтлүүд байна. Амь хохирогч С.С-лийн цогцост үүссэн рефлексийн бүсийн гэмтэл, баруун гүрээний артери эгэм доор 1-р хавирганы түвшин, 2-р хавирганы гадна талд эгэмний дунд шуг, 3-р хавирганы гадна талд эгэмний дунд шуг, эгэм доор гүрээний артерийн орчим, баруун эгэмний уг хэсгийн зөөлөн эдэд, 4-р хавирганы гадна талд эгэмний дунд шуг, зүүн 1, 2-р хавирганы гадна талд гүрээний артерийн орчим эгэмний арын шугаар булчингийн эдэд цус харвалт, төвөнхийн зүүн эвэр мөгөөрсний хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийн улмаас нас баржээ. Амь хохирогч С.С-ийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 115-117-р тал/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 000000032 дугаартай: “...Шинээр үүссэн ханзарч урагдсан урагдал байна. Уг ханзарч урагдсан урагдалт нь татаж чангаах 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Асуултад тусгагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал илэрсэнгүй...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 124-125-р тал/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 000000049 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Л.Б-ийн гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. Цусанд хийсэн химийн шинжилгээгээр 0.6 промилли спирт илэрлээ. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хаарна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 130-131-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 4-7-р тал/, Л.Б-гийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Б.А, охин Б.Т, хүү Б.ц, хүү Б.Л нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 57-61-р тал/, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт, Л.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн173-175-р тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд гэж үзэж, шүүх үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгчийн  гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Л.Б нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* багийн нутаг Зүүн эхний хэмээх газарт С.С-тэй хувийн тааржгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдан  рефлексийн бүсийн гэмтэл, гүрээний артерийн орчим булчингийн эдэд цус харвалт, гүрээний төвөнхийн зүүн эвэр мөгөөрсний хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, баруун хацрын төвгөрийн доод хэсэг, духны баруун талд зулгаралт, баруун хацарт цус хуралт зэрэг олон тооны гэмтэл учруулж ь насыг нь хохироосон үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд:

Гэрч Ж.Б-ийн “...Л.Б талийгаач хоёр тугалын зэлний хажууд зын ойролцоо суучихсан байсан.., эргээд хартал Л.Б талийгаачийг бүснээс нь татаж харагдсан...”, гэсэн

гэрч Ж.Д-ийн   “...Л.Б даллаад байхаар нь яваад очтол талийгаач уначихсан Л.Б хажууд нь зогсож байсан..., үзэхэд ьсгаа авахгүй болохоор нь түргэн дуудсан..., гэсэн

хохирогч Ц.О-ны: “...2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчимд манай нөхөр С Б гэх айлд шүдлэн ямааг нь снаж өгөхөөр явсан..., Э над руу 21-22 цагийн орчимд залгаад С айлд очоод хүнтэй муудалцаад ухаан алдаж уначхаад сэргэхгүй байна гэж ярьсан..., өмнө нь Л.Б гэгчтэй нэг хээр зүсмийн мориор мотоцикл сольж авсан. гэсэн,

Гэрч Ц.О-ийн: “...Б нөгөө ирсэн хүнтэй юм ярьж байгаа бололтой сууж байгаад хоёулаа босоод үхрийн зэл рүү ирж яваа харагдсан..., Б манай нөхрийг даллахаар нь би нөхөртэйгөө зэрэгцээд гүйгээд очтол ..., Д талийгаач дээр түрүүлж очоод сэгсэрч байсан..., гэсэн,

Гэрч Ж.Б-вын: “...С, Б хоёр морины наймаа хийсэн бололтой адуу мал яриад байсан, наймаагаа буцах гээд байгаа бололтой одоо очиж морь малаа ав гээд Б чанга яриад байсан. Б С-лийн дээлийн энгэрээс задаж аваад байсан, нэг удаа хөлөөрөө дэгээдээд унагаж харагдсан.., гэсэн,

Гэрч О.Д-ийн: ”... Б дуудсан, тэгэхээр нь буугаад очтол С дээшээ харчихсан хэвтэж байсан...., хиймэл ьсгаа хийсэн боловч ухаан ороогүй, нас барчихсан байсан. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ойролцоогоор 20 цагийн орчимд л болсон байх..” гэсэн,

Гэрч Ж.Б-жийн: “... 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн орчимд.., С, Б хоёр миний хойноос алхаж байснаа зын урд талд сууцгаачихсан, морио аргжиж явахдаа харсан чинь С доошоо хараад уначихсан, Б түүнийг сэгсэрч харагдсан..., найг очиход талийгаачийн нүүр нь цэлдийж хөхрөөд, нүд нь солийчихсон..., ьсгаагүй болчихсон ..., зүрхний цохилт нь мэдэгдэхгүй байсан...”  гэсэн,

Гэрч С.Э-ийн “...Үхрийн зэлний хойд талд зын урд хэвтэж байсан..., түүний баруун хацар дээр нь зулгарч шалбарсан, духны хэсэгтээ зулгарсан байсан. Ам, хацар, шүд нь шороо болчихсон байсан...” гэсэн мэдүүлгүүд болно.

Мөн түүнчлэн “... 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 000000028 дугаартай: “Амь хохирогч С.С-ийн цогцост рефлексийн бүсийн гэмтэл, баруун гүрээний артери эгэм доор 1-р хавирганы түвшин, 2-р хавирганы гадна талд эгэмний дунд шуг, 3-р хавирганы гадна талд эгэмний дунд шуг, эгэм доор гүрээний артерийн орчим, баруун эгэмний уг хэсгийн зөөлөн эдэд, 4-р хавирганы гадна талд эгэмний дунд шуг, зүүн 1, 2-р хавирганы гадна талд гүрээний төвөнхийн зүүн эвэр мөгөөрсний хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, баруун хацрын төвгөрийн доод хэсэг, духны баруун талд зулгаралт, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогчийн цогцост учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Амь хохирогчийн цогцост үүссэн гэмтлүүд нь ьд байх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Амь хохирогч С.С-лийн цогцост үүссэн рефлексийн бүсийн гэмтэл, баруун гүрээний артери эгэмт доор 1-р хавирганы түвшин, 2-р хавирганы гадна талд эгэмний дунд шуг, 3-р хавирганы гадна талд эгэмний дунд шуг, эгэм доор гүрээний артерийн орчим, баруун эгэмний уг хэсгийн зөөлөн эдэд, 4-р хавирганы гадна талд эгэмний дунд шуг, зүүн 1, 2-р хавирганы гадна талд гүрээний артерийн орчим эгэмний арын шугаар булчингийн эдэд цус харвалт, төвөнхийн зүүн эвэр мөгөөрсний хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нас барахад хүргэсэн байх боломжтой гэмтлүүд байна. Амь хохирогч С.С-ийн цогцост үүссэн рефлексийн бүсийн гэмтэл, баруун гүрээний артери эгэм доор 1-р хавирганы түвшин, 2-р хавирганы гадна талд эгэмний дунд шуг, 3-р хавирганы гадна талд эгэмний дунд шуг, эгэм доор гүрээний артерийн орчим, баруун эгэмний уг хэсгийн зөөлөн эдэд, 4-р хавирганы гадна талд эгэмний дунд шуг, зүүн 1, 2-р хавирганы гадна талд гүрээний артерийн орчим эгэмний арын шугаар булчингийн эдэд цус харвалт, төвөнхийн зүүн эвэр мөгөөрсний хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийн улмаас нас баржээ. Амь хохирогч С.С-ийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт, дүгнэлтийнхээ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шинжээчийн мэдүүлэг,  хэргийн газар, цогцос, гар утас, эд зүйл, хувцсанд үзлэг хийсэн, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар  нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ. 

Өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтэл учирсан цаг хугацаа, шүүгдэгчийн үйлдэл, үйл баримтууд нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 Иймд шүүх шүүгдэгч Л.Б-г С.С-тэй хувийн тааржгүй харилцааны улмаас буюу мориор мотоцикл сольж авч өгөлцсөн, түүнийгээ буцаах талаар ярилцаж, улмаар маргалдан Л.Б нь ь хохирогчийг задаж, дэгээдэж унгаасан, шанаа руу нь цохих зэрэг үйлдлээр түүний биед  рефлексийн бүсийн гэмтэл, гүрээний артерийн орчим эгэмний арын шугаар булчингийн эдэд цус харвалт, төвөнхийн зүүн эвэр мөгөөрсний хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, хохирогч нас барсан гэж дүгнэх хангалттай үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.

Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эрх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хааралтай, харилцан бие биеэ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон тэднээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, илтэд худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй байна.

Мөн хэрэгт хувийн сонирхолгүй, хааралгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид шинжилгээ хийж дүгнэлт гаргасан, дүгнэлтүүдээ тодруулсан тэдний мэдүүлгүүд болон дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан хэрэгт ач холбогдолтой шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв нотлох баримтууд байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

С.Б нь энэ гэмт хэргийг хэн нэг этгээдтэй хтран үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1-д заасан “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах”, 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний ь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн үндсэн шинжүүд тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын ь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл болон ь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Мөн түүнчлэн хүнийг алах гэмт хэргийн санаа зорилго нь гэмт этгээд хохирогчийн ь насанд аюултай үйлдэл хийж буйгаа ухсарлах, эсхүл тухайн үйлдэл нь ь насанд аюултай болохыг урьдаас ухсарлах боломжтой байх шинж тэмдгээр илрэх бөгөөд Л.Б нь өөрийн хийж буй үйлдлийн хууль бус шинжтэй, хохирогчийн эрүүл мэнд, ь насанд аюултайг мэдэж байсан боловч үйлдсэн үйлдлээрээ үр дагаварт хүргэж, хохирогчийн ь насыг хохироож буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний өмгөөлөгч  гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд прокурорын яллах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэдийн төлөөлөгч ******* нь гэм буруугийн шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Л.Б тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна...”  гэсэн дүгнэлт гаргасныг шүүх  харгалзан үзсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан байна.

Шүүгдэгч Л.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас С.С-ийн ь нас хохирсон болох нь тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, ь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заасан байх тул шүүгдэгч өөрийн  гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан гэм хорыг  хариуцан арилгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б-ийн Эрүүгийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэг хүний ь нас хохирсон байх тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад хүнд хор уршиг учруулсан гэж үзнэ.  Хэрэгт авагдсан нотлох баримтаас шаардлага хангасан дараах зардлуудыг шүүгдэгч *******гаас гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан оршуулгатай холбогдуулан худалдан авсан эд зүйл, шатахууны бусад зардлууд болох хэргийн 33 хуудас дахь “Хөрс” шатахуун түгээх станцаас шатахуун худалдан авсан 20,000 төгрөгийн, 34 дүгээр хуудас дахь “Петровис” шатахуун станцаас шатахуун худалдан авсан 50,000 төгрөгийн, 35 дугаар хуудас дахь “Монсуль” шатахуун түгээх станцаас шатахуун худалдан авсан 96,690 төгрөгийн, 36 дугаар хуудас дахь Дэлгэрдалай гэх иргэнээс хүнс худалдан авсан 1,591,000 төгрөгийн, 37 дугаар хуудас дахь 1,000,000 төгрөгийн ШТМ-ын зарлагын падаан, 38 дугаар хуудас дахь Батмөнх гэх иргэнээс хүнс худалдан авсан 879,000 төгрөгийн, 39 дүгээр хуудас дахь Э.Гэрэлмаа гэх иргэнээс хүнс худалдан авсан 2,224,000 төгрөгийн, 40 дүгээр хуудас дахь “Дэглий чулуут” гэх дэлгүүрээс хүнс худалдан авсан 1,141,500 төгрөгийн, 41 дүгээр хуудас дахь “Оюунлаг орд” ХХК-иас хүнс худалдан авсан 1,023,700 төгрөгийн, хэргийн 42 дүгээр хуудас дахь Гэрэлмаа гэх иргэнээс хүнс худалдан 1,768,000 төгрөгийн, хэргийн 43 дугаар хуудас дахь худалдааны төвөөс хүнс худалдан авсан 1,786,000 төгрөгийн, хэргийн 44 дүгээр хуудас дахь “Барс” захаас хүнсний ногоо худалдан авсан 728,000 төгрөгийн, 45 дугаар хуудас дахь Буянд гэх иргэнээс хонь худалдан авсан 1,250,000 төгрөгийн, хэргийн 46 дугаар хуудас дахь “Баянбүрд” дэлгүүрээс хүнс худалдан авсан 877,500 төгрөгийн, хэргийн 47 дугаар хуудас дахь “Мөнх-Өвөгдий” ХХК-иас хүнс худалдан авсан 1,825,000 төгрөгийн, мөн 475,000 төгрөгийн  16  хуудас нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд дээрх нотлох баримтууд нь  нотлох баримтын шаардлага хангасан, худалдан авсан эд зүйл, хугацаа нь хэрэгт ач холбогдолтой, талийгаачийг оршуулахтай холбогдуулан гаргасан бодит зардал гэж үзэх үндэслэлтэй байна.

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу оршуулгын зардалд нийт  16,828,390 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт 15,828,430 төгрөгийн дээрх нотлох баримтыг ирүүлж, ямар нэгэн нотлох баримтгүйгээр 994,960 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Иймд ь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт талийгаачийн буяны ажил, оршуулгын зардал болон бусад зардалд нийт 16,828,390 төгрөгийн бодит хохирол учирсан гэж нэхэмжилснээс шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон 15,828,430 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж нэхэмжлэгчид олгож,  ямар нэгэн нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн 994,960 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч нь шүүх хуралдаанаас өмнө хохирогчид 10,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч, үлдсэн 5,828,500 төгрөгийн хохирлыг төлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч нь хохирогчид нийт 15,828,500 төгрөгийн хохирол төлсөн байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан, хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд сэтгэл санааны хохирол болон сэтгэл заслын эмчилгээний төлбөрт 50,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хүүхдүүдийн сэтгэл зүйд хор уршиг, хохирол учирсан байх боломжтой түүнийг сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай байж болох боловч энэ талаар хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй, цаашид ирээдүйд ямар хэмжээний зардал гарахыг тооцоолох боломжгүй, иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй байгаа нь тогтоогдож байх тул сэтгэл санааны хохирол болон сэтгэл заслын эмчилгээний зардал, гэм хорын бусад хохирлоо хохирогч тал нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б-ийн үйлдсэн хүнийг санаатай алах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтад хаарч “...8-12 жил хүртэл хугацаагаар хорих ял...” шийтгэхээр хуульчилсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хаарна.

Иймд сум дундын прокурорын газраас шүүгдэгч Л.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул түүнд хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанаас өмнө хохирогчид 10,000,000 төгрөг, гэм буруугийн шүүх хуралдааны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан хугацаагаар завсарлага авч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан, нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж шүүх дүгнэсэн 5,828,500 төгрөгийн нийт 15,828,500 төгрөгийн бодит хохирлыг шүүгдэгч бүрэн төлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх хохирол төлбөргүй болсон байна.

Шүүхээс шүүгдэгчид учруулсан хохирлыг төлсөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзэж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан  мансуурсан  байдалтай байсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх бөгөөд дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд архи согтууруулах ундааны зүйл  хэтрүүлэн хэрэглэсэн, нийгэмд зөв ьдрах зан төлөвшил хэвшээгүй, шүүгдэгч, ь хохирогч нарын урьд нь хийсэн арилжаа наймааны маргаан зэрэг нөхцөл байдал нөлөөлж шүүгдэгч нь нийгмийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчиж хүний халдашгүй дархан байх, ьд явах ж ёсны эрхийг хөндсөн гэж үзэхээр байна. 

Эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах…”-аар хуульчилсан байх тул шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэн хгийн доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэж байна...” гэсэн санал гаргасан байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хүнд  оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” тухай заасан байх бөгөөд шүүгдэгч С. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдлыг зэргийг харгалзан  шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдал тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч С.Б*д  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 106 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, шүүгдэгчийн өмчлөлийн “Серс” маркийн 90-88 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн эзэмшлийн ногоон өнгийн хөндлөн оруулгатай ягаан өнгийн монгол дээлийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Л-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн Л-ийн Б-г 6 /зургаа/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 6 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Б-гийн цагдан хоригдсон 106 /нэг зуун зургаа/  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ял эдлэх хугацааг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохиролд нийт 16,753,390 төгрөг нэхэмжилснээс 15,828,390 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 924,960 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь хохиролд нийт 15,828,500 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол, сэтгэл заслын эмчилгээний төлбөрт 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Б-ийн өмчлөлийн “Серс” маркийн 90-88 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн эзэмшлийн ногоон өнгийн хөндлөн оруулгатай ягаан өнгийн монгол дээлийг шүүгдэгчид буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ

ШҮҮГЧ                                            Б.УРТНАСАН

ШҮҮГЧ                                        П.ДОРЖБАЛ