Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 125/ШШ2021/0004

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Сонинболор би “*******” ХХК-нийн Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газар, тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ын өдрийн 518 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга ******* дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчээр “******* ХХК-нийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын ******* ХХК-тай байгуулсан  Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга ******* тендерийн ажил гүйцэтгэх гэрээ хүчингүй болгуулах, шаардлага хангасан тендер ирүүлсэн “*******” ХХК-нийн тендерийг сонгож, гэрээ байгуулах эрх олгохыг тендерийн үнэлгээний хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал Т.Б шүүхэд гаргасан хүсэлдтээ: “*******” ХХК тус шүүхэд хандан Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газар, Үнэлгээний хороонд холбогдуулан Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ын өдрийн 518 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга ******* дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчээр “******* ХХК-нийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын ******* ХХК-тай байгуулсан  Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга ******* тендерийн ажил гүйцэтгэх гэрээ хүчингүй болгуулах, шаардлага хангасан тендер ирүүлсэн “*******” ХХК-нийн тендерийг сонгож, гэрээ байгуулах эрх олгохыг тендерийн үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч ******* ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу тус шүүхэд гаргасан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал Т.Б нь Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газар, тендерийн үнэлгээний хороонд холбогдуулж Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ын өдрийн 518 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга ******* дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчээр “******* ХХК-нийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын ******* ХХК-тай байгуулсан Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга ******* тендерийн ажил гүйцэтгэх гэрээ хүчингүй болгуулах, шаардлага хангасан тендер ирүүлсэн “*******” ХХК-нийн тендерийг сонгож, гэрээ байгуулах эрх олгохыг тендерийн үнэлгээний хороонд даалгасан шийдвэр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “*******” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга ******* дугаар тендертэй холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа  дуусгавар  болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар “*******” ХХК-нийн Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газар, тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ын өдрийн 518 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга ******* дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчээр “******* ХХК-нийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын ******* ХХК-тай байгуулсан  Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга ******* тендерийн ажил гүйцэтгэх гэрээ хүчингүй болгуулах, шаардлага хангасан тендер ирүүлсэн “*******” ХХК-нийн тендерийг сонгож, гэрээ байгуулах эрх олгохыг тендерийн үнэлгээний хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       Г.СОНИНБОЛОР