| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2018/03387/И |
| Дугаар | 02577 |
| Огноо | 2018-11-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 02577
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сод овогт Ж.ГО, хариуцагч Харчин овогтой Ж.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2001 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Г.ХО, 2008 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Г.А нарыг эх Ж.ГО-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар гэрлэгчид “...Хариуцагч Ж.Г нь охин Г.ХО, охин Г.А нарт сар бүр 250 000 төгрөгийн хүүхдийн тэтгэлэг төлнө. Энэхүү төлбөр охин Г.ХО насанд хүрч хүүхдийн тэтгэлэг авах боломжгүй болсон ч бага насны охин Г.А 250 000 төгрөгийг сар бүр авах эрхтэй” гэж тохиролцсоныг дурдсугай.
4. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ж.Г-т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ж.ГО-Д тус тус даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.