Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/0821/Э |
Дугаар | 2022/ШЦТ/999 |
Огноо | 2022-10-26 |
Зүйл хэсэг | 17.3.2.2., |
Улсын яллагч | Ц.Төгөлдөр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/999
2022 10 26 2022/ШЦТ/999
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Н,
Улсын яллагч: Ц.Т,
Гэрч Д.Н,
Хохирогчийн өмгөөлөгч Б.О,
Иргэний нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Ц,
Шүүгдэгч: Ц.Э, түүний өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан Эрүүгийн ... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс халх, 19.. оны 11 дүгээр сарын 25-ны . айма..гт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэл судпал мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, ээж, хүү нарын хамт урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .. оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 30000 төгрөгөөр торгох ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .. оны 02 дугаар сарын 18-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан. /эрүүгийн хариуцлага хүлээж байгаа/ Хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Ц.Э
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 08 дугаар сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... УНЛ улсын дугаартай, хар өнгийн бенз жи класс 550 маркийн тээврийн хэрэгслийг “би худалдан авъя, 1 сарын дотор мөнгийг нь өгнө” гэж худал амлан бусдаар дамжуулан хохирогч Ш.Н-аас авахдаа бусдын нэр дээр шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдпыг нуух замаар төөрөгдөлд оруулан 127.206.199 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие Б.Б нь 2021 оны 07 дугаар сард тээврийн хэрэгсэл худалдан авах зорилгоор “Ү” сайтаас зар харж байсан. Зар харж байх үед “хар өнгийн бенз жи класс 550-г 125.000.000 төгрөгөөр зарна” гэсэн зар байсан. Зарын дагуу .**** дугаартай хэрэглэгч рүү холбоо барьсан. Ц.Г нь “хөдөө орон нутагт ажилтай явж байна. 4-5 хоногийн дараа тээврийн хэрэгслийг ирж үзээрэй” хэмээн хэлсэн. Тээврийн хэрэгслийг үзэхэд надад таалагдсан бөгөөд 118.000.000 төгрөгөөр худалдаж авахаар ханшийг тохирсон. Би Ц.Г-д “урьдчилгаа 40.000.000 төгрөг өгье, үлдэгдэл мөнгийг богино хугацаанд хэсэгчлэн төлье” хэмээн хэлж тохиролцон, үүнийгээ нотариатаар гэрчлүүлсэн. Миний бие Ц.Г-д “тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн 30-40 хувийг өгсөн тул тээврийн хэрэгслийг надад шилжүүлнэ үү” хэмээн хүсэлт тавьж Ц.Гнь “төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэл тээврийн хэрэгслийг зогсоолд байршуулан, түгжиж үлдээе” хэмээн хэлж тээврийн хэрэгслийг манай зогсоолд үлдээсэн. Тээврийн хэрэгсэлд техникийн үзлэг, засвар үйлчилгээ хийх ёстой байгаа тул худалдаж борлуулах ёстой үнийн дүнгээс 1.000.000 төгрөг буулгасан. Тээврийн хэрэгслийг худалдаж авах үйл ажиллагаа, төлбөр тооцоо дууссан даруй гэрчилгээг Авто тээврийн үндэсний төвд очиж шилжүүлэх гэсэн боловч Ц.Г бид хоёр хоёулаа ажилтай, завгүй байсан тул нотариатын газар очиж, худалдах худалдан авах гэрээг гэрчлүүлсэн. Одоо тээврийн хэрэгсэл надад байгаа. Прокурорын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 523 дугаартай шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолын дагуу тээврийн хэрэгслийг ашиглаагүй. Зогсоолд зогсож байгаа. Миний бие өөрийгөө тухайн тээврийн хэрэгслийн шудрага эзэмшигч буюу өмчлөгч нь гэж бодож байна гэв.
Эрүүгийн ... дугаартай хэргээс:
Хохирогч Ш.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Л.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/,
Гэрч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-51, 58-59 дүгээр хуудас/,
Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Иргэн Б.Б, Т.М нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан авто машин худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх- ийн 69-68-р хуудас/,
Иргэн Ц.Г, Т.М нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 07- ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 71-72-р хуудас/,
Иргэн Ц.Г, Б.Б нарын хооронд 2021 оны 07 сарын 19-ний өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 92-96-р хуудас/,
“Э-Х” ХХК-ийн захирал Д.Б, Л.Ш нарын хооронд 2019 оны 10 сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-ийн 78-81-р хуудас/,
“Э-Х” ХХК-ийн захирал Д.Б, Ц.Э нарын хооронд 2019 оны 08 сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-ийн 157-161-р хуудас/,
Д.Б-ын “Х” банк дахь ... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 76-р хуудас/,
Л.Шын “Х” банк дахь ...3 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 85-87, 132-155-р хуудас/,
Ц.Г эзэмшлийн “Х” банк дахь ... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 97-р хуудас/,
Б.Г эзэмшпийн Г банк дахь ... дугаарын дансны хуулга /хх-ийн 98-100-р хуудас/,
Ц.Э-ын эзэмшлийн Х банк дахь ... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 166-169-р хуудас/,
“Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 178-179-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн архив, лавлагааны тасгийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн лавлагаа, хавсралт /хх-ийн 63-72-р хуудас/ зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 08 дугаар сард Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт ... УНЛ улсын дугаартай, хар өнгийн бенз жи класс 550 маркийн тээврийн хэрэгслийг “би худалдан авъя, 1 сарын дотор мөнгийг нь өгнө” гэж худал амлан хохирогч Ш.Наас бусдын нэр дээр шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдпыг нуух замаар төөрөгдөлд оруулан 127.206.199 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Ш.Н-ы “...2019 оны 8 сард Э нь таны нэр дээрх ... УНҮ улсын дугаартай хар өнгийн жи класс 550 маркийн тээврийн хэрэгслийг 160.000.000 төгрөгөөр тохирон бэлнээр худалдаж авъя гэдэг санал тавьсан. Тухайн үед миний бие хүлээн зөвшөөрсөн боловч Э нь та эхлээд өөрийн тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлээд өгчих түүний дараа шууд мөнгийг чинь бэлнээр нь өгье гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан учир миний бие уг саналыг хүлээн зөвшөөрөөд уг өдөр Сүхбаатар дүүргийн 3-р хороо, Авто тээврийн үндэсний төв дээр өөрийн эзэмшлийн .... УНҮ улсын дугаартай, хар өнгийн жи класс маркийн тээврийн хэрэгслийг Э-д шилжүүлэн өгөх гэсэн боловч Э нь “-надад шилжүүлээд яах гэсэн юм бэ? Надтай хамт явж байгаа Б гэдэг эмэгтэйд шилжүүлээд өгчих” гэж надад хэлсэн. Тухайн үед миний бие Э-ыг хөөрөг болон үнэт эдлэлийн наймаа хийдэг байсан учраас ямар ч байсан Э-тай тохиролцсон юм чинь гэж бодоод хамт явж байсан Б гэдэг хүнд ямар нэгэн урьдчилгаа авалгүйгээр шууд шилжүүлээд өгсөн. ...Надад Э нь өөрийн гараар тээврийн хэрэгслийн төлбөр мөнгө 160.000.000 төгрөгийг өгнө гэсэн бичгийг өөрийн гараар үйлдээд өгье гэж хэлээд надад бичиг хийж өгсөн. ...би ямар ч хохирлын мөнгө авсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б-ы “...Манай ах Б нь хүмүүст зээл олгодог ажил эрхэлдэг. Манай ахаас Ш гэдэг нэртэй хүн нь 2019 оны зун хэдэн төгрөгийн зээл авсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан зээлсэн мөнгөний оронд машин өгье гэж ах Бтай ярьсан юм шиг байсан. Б ах над руу 2019 оны 8 дугаар сард залгаад Ш гэдэг хүн надаас мөнгө зээлсэн. Зээлсэн мөнгөний оронд тээврийн хэрэгсэл барьцаална гэж байна. Миний дүү Ш-тай уулзаад машиныг нь нэр дээрээ шилжүүлээд авчих гэж хэлсэн. Түүний дагуу Ш гэдэг хүнтэй Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байдаг авто тээврийн гадаа явж очсон чинь нэг эмэгтэйгээс хар өнгийн жи класс маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлээд авчих гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь санахгүй байна. Тэгээд өөрийн нэр дээр хар өнгийн жи класс маркийн тээврийн хэрэгслийг үл таних эмэгтэйгээс шилжүүлэн авсан. Уг асуудпаас хойш 1 сарын дараа Б ах дахин залгаад Ш нь зээлсэн мөнгөө өгчихсөн. Миний дүү нэр дээрээ шилжүүлэн авсан хар жи класс маркийн тээврийн хэрэгслийг нь буцаагаад нэр дээр нь шилжүүлээд өгчих гэж хэлсэн. Тухайн өдөр Ш ахтай уулзсан чинь хамт Э гэдэг хүнтэй явж байсан бөгөөд авто тээврийн газарт очих гэсэн чинь орой болсон учир Сүхбаатар дүүргийн ...-ийн “Т” төвийн 2 давхрын нотариат ороод Ш-д шилжүүлэн өгөх гэсэн чинь Ш нь Э гэдэг хүнд итгэмжлэлээр шилжүүлээд өгчих гэж хэлсэн. ..өөрийн нэр дээр байсан хар өнгийн жи класс маркийн тээврийн хэрэгслийг Э гэдэг хүнд итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн. Үүнээс өөр асуудлыг мэдэхгүй байна... ...2019 оны 11 дүгээр сард Ш ах над руу яриад ахын дүү Э-д итгэмжлэлээр өгсөн жи класс маркийн тээврийн хэрэгслийг өөр хүнд шилжүүлж өгөхөөр боллоо гэж хэлсэн. Түүний дагуу Ш ахтай хамт Мгэдэг хүнтэй анх удаа уулзаад өөрийн нэр дээрх тээврийн хэрэгслийг нотариатаар худалдах, худалдан авах гэрээний дагуу М гэдэг хүнд өмчлөлийг шилжүүлэн өгсөн..." гэх мэдүүлэг,
Гэрч Д.Б-ын “...2019 оны 07 дугаар сарын дундуур иргэн Ш нь “Э..” ХХК-аас 60.000.000 төгрөгийг зээлэх хүсэлт гаргасан. Уг зээлийн барьцаанд 2011 оны ... УНЛ улсын дугаартай, хар өнгийн жи класс маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авах хүсэлтэй байгааг хэлсэн. Уг асуудлыг миний бие хүлээн зөвшөөрөөд барьцаанд өгөх тээврийн хэрэгслийг манай дүү Бд шилжүүлээд өгчих гэжхэлсэн. Түүний дагуу Б-д Ш нь чиний нэр дээр барьцаанд 2011 оны ... УНЛ улсын дугаартай, хар өнгийн ЖИ класс маркийн тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлэн өгнө шүү гэж хэлсэн Тэгээд нэр шилжүүлэгдсэн учир өөрийн эзэмшлийн данснаас Ш-ын Х”” банкны данс руу 60.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Үүнээс 1 сарын дараа Ш нь барьцаанд тавьсан тээврийн хэрэгслийн зээл болох 60.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн учир барьцаанд тавьсан тээврийн хэрэгслийг Шд шилжүүлээд өгчхөөрэй” гэж хэлсэн. ...Б нь 2009 оноос хойш манай “Э” ХХК-д ажилласан. Одоогоор манай дэлгүүрт худалдагчаар ажилдаг юм аа. Миний хэлснээр дээрх тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлэн аваад буцааж өгснөөс өөр зүйл мэдэхгүй Б миний дүү ... унү улсын дугаартай, /.../ гэсэн арлын дугаартай, мерседес жи класс маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээлсэн мөнгө нь буцаад ороод ирсэн учир Штай холбогдоод хэнд шилжүүлж өгнө гэж байна. Тэр хунд нь шилжүүлээд өгчхөөрэй гэж хэлсэн...Ш надаас удаа дараа зээл авч байсан. Тэгээд хугацаандаа зээл төлж байсан учир итгэсэн. Ш нь надад хэлэхдээ хүнээс авлагадаа .. УНЛ улсын дугаартай, /.../ гэсэн арлын дугаартай, мерседесжи класс маркийн тээврийн хэрэгслийг авч байгаа юм. Тухайн өмчлөгч нь өөрөө ирээд танай дүүд шилжүүлээд өгчихнө гэж хэлсэн. Тэгээд Шд итгээд зээл гаргасан...” гэх мэдүүлэг,
Гэрч Л.Ш-ын “...2019 оны 08 дугаар сард Э нь Б. /.../-тай хамт байхад ... унү улсын дугаартай, хар өнгийн жи класс маркийн тээврийн хэрэгслийг авчраад Халдвар Судлалын Үндэсний төвийн захирал Н-тэй наймаа хийгээд авсан. Надад мөнгөний хэрэг гарсан юмаа. Та үүнийг хүнд тавиад өгөөч ээ /би хэдэн төгрөгөөр гэж байсан талаар санахгүй/ гэж хэлсэн. Тэгээд миний бие Б-т хэлээд ... УНҮ улсын дугаартай, хар өнгийн жи класс маркийн тээврийн хэрэгслийг ББСБ-д барьцаанд тавиад /хэдэн төгрөг байсан талаар санахгүй байна/ мөнгийг надаас дамжуулж авсан байна уу, эсхүл шууд Б нь Э-д өгсөн эсэх талаар санахгүй байна. ...Би .... ҮНҮ улсын дугаартай, /..3/ гэсэн арлын дугаартай, мерседес жи класс маркийн тээврийн хэрэгслийн барьцааны /хэдэн төгрөг төлсөн талаар мэдэхгүй байна/ мөнгийг Б-т өгөөд Б-д .... унү улсын дугаартай, /../ гэсэн арлын дугаартай, мерседес жи класс маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 11 сард шилжүүлээд өг гэж гуйсан. Үүний дагуу Бд өөр хүнд шилжүүлэн өгсөн... Э нь надад 2019 оны 8 дугаар сардтөгрөгийн өр төлбөртэй байсан. Мөн 2019 оны 8 дугаар сард .... унү улсын дугаартай, /... / гэсэн арлын дугаартай, мерседес жи кпасс маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавиулсан. ...Сүүлд Э нь өөрөө надаас авах ёстой 100.000.000 төгрөгөөс хасаад .... УНЛ улсын дугаартай, /... / гэсэн арлын мерседес жи кпасс маркийн тээврийн хэрэгслийг авчих гэж хэлсэн...Э нь та авчих гэж хэлсэн учир төлбөрийг нь өгсөн юм аа...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б-ийн “...Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс хойшх хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа. Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн нэр дээр байгаа бөгөөд одоо ХУД-ийн ... гэсэн амины орон сууцанд грашинд байгаа. ...Уг тээврийн хэрэгслийг миний бие 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр иргэн Г гэдэг хүнээс /... / гэсэн арлын дугаартай, ... ҮАЕ улсын дугаартай, хар өнгийн мерседес бенз маркийн тээврийн хэрэгслийг 117.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Г “...Би 2021 оны 03 дугаар сарын эхээр “Ү” сайтаар дээрх /... / арлын дугаартай, ... УАЕ улсын дугаартай, хар өнгийн мерседес ЖИ55 маркийн тээврийн хэрэгслийг зарна гэсэн зарын дагуу ... гэсэн утасны дугаараар нь холбогдож уулзсан. Тухайн залуу нь 125.000.000 төгрөгөөр зарна гэсэн бөгөөд доошоо хэдэн төгрөгөөр зарах талаас асуусан чинь 118.000.000 төгрөгөөс доошоо байхгүй гэж хариулсан. Түүний дагуу миний бие өөрт байсан шүрэн толгойтой манан хөөргөө үзүүлээд дээр нь 000 төгрөгийг бэлнээр өгье гэж хэлсэн. Тэггэл уг залуу нь болж байна гэж хариулсан. Түүний дагуу миний бие 105.000.000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр машин зарна гэсэн залуугийн Х банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд шүрэн толгойтой манан хөөргийг өгсөн. Тэгтэл уг залуу нь манай найзын нэр дээр байгаа машин байгаа юм аа. Би найзыгаа дуудчихлаа гэж хэлсний дагуу М гэдэг залуу нь ирээд над руу /... / арлын дугаартай, ...уае улсын дугаартай, хар өнгийн мерседес ЖИ55 маркийн тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээр шилжүүлэн өгсөн тээврийн хэрэгслийн наймааг Мөнхтөртэй хийгээгүй. Түүний найз гэх залуу нь надаас дансаараа мөнгө болон хөөргийг авч явсан...Би уг тээврийн хэрэгслийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б. овогтой Б гэдэг залууд 117.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу зарсан Намайг худалдаж авах үед ...уае улсын дугаартайгаа байсан Надад тээврийн хэрэгсэл зарсан залуу нь ... гэсэн дугаартай байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Б “...Би Ш-аас өөрийн авах гэсэн машинаа очоод аваад сарын дараа мөнгийг нь өгчихдөг итгэлтэй хуурай ах дүүс байсан. Тэр үйлдлийг Ц.Э гадарлаад надаар дамжуулан Штай танилцаж Шаас машин зээлээр авсан боловч зээлээ өгөөгүй...2019 онд Ц.Э-тай танилцаж байсан. манай найз Ц.Э-ыг шүрний бизнес хийдэг гэж хэлсэн ба шүр зардаг байсан. Сүүлд сонсоход түүгээрээ түрээ барьж залилан хийдэг байсан... Ц.Э нь хэлэхдээ Халдварын дарга байсан Д.Н-гээс худалдаж авсан. Баахан шүрэн хөөрөг байсан түүгээрээ сольж авсан гэж хэлж байсан. Тэр машиныг харахад Халдварын захирал асан Д.Н унадаг Жи550 мөн харагдаж байсан. Гэхдээ авто тээвэр дээр нэр шилжүүлэхэд нэг эмэгтэй ирж шилжүүлэн өгч байсан. ...Тухайн тээврийн хэрэгслийг ББСБ-ын ажилтан Б гэх нэртэй эмэгтэйд шилжүүлэн банк бус санхүүгийн байгууллагаас 60.000.000 сая төгрөг авч Ш авч Ц.Э-аас өрөө авсан. Тэгээд машиныг Ц.Э өөрөө аваад явсан...Банк бус санхүүгийн байгууллагад Ц.Э нь зээлээ төлж чадахгүй болохоор Ш-д зарсан гэж ойлгосон...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Н-гийн “....... УБЛ улсын дугаартай Бенз Жи 550 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 09 сарын орчим Н-ы аав ардын эмч Ш гэх хүнтэй холбогдож 180.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж, түүний охин Н-ы нэр дээр байдаг болохоор 30.000.000 төгрөгийг Н-д өгч хааяа нэг унаж хэрэглэж байсан. Тухайн үед Ны нэр дээр байсан болохоор шилжүүлж надад өгөөгүй байсан. Учир нь машины төлбөрийг төлж өгөгдөөгүй байсан. Тэгээд би дээрх машиныг худалдан авах боломжгүй болсон. Тэгээд тэр үед танил Э миний энэ үйл явдлыг мэдэж надаас дээрх Жи 550 маркийн машиныг зараач та эзэмшигчид нь хэлээд өгөөч гэж надаас гуйсан. Улмаар би дээрх машиныг өөрөө худалдан авах боломжгүй болсон ба Н тухайн машиныг унадаггүй болохоор энэ талаар Н-д хэлж наад машиныг чинь манай нэг танил сонирхоод байна худалдан авъя гэж байна гэж хэлэхэд Н зөвшөөрч та л өөрөө мөнгө төгрөгийг нь зохицуулаарай гэж хэлсэн. Тэгээд Э нь дээрх машиныг худалдан авахаар тохирч 1 сарын дотор уг машины төлбөрийг барагдуулах талаар надад хэлэхээр нь би энэ талаар Н-д дамжуулан хэлж наад машинаа өгчих Э-ын нэр дээр шилжүүлээд өгчих машины мөнгийг төлөхөөр нь би 30.000.000 төгрөгөө авъя гэж тохирсон. Уг машиныг би бол худалдаагүй, тухайн үед хэрэглэж байсан мөн Э нь авъя гэхээр нь дамжуулан хэлж Н Э-д зарсан. Гэхдээ би Э-ыг таньдаг болохоор түүнд итгэж мөнгийг нь даруй өгчих байх гэж бодоод Н-ыг уг машиныг Эын нэр дээр шилжүүлчих гэж хэлсэн. Дээрх машины нь Н-ы өмчлөл бөгөөд би машин зарагдсанаар өөрийн 30,000,000 төгрөгөө гаргаж авах байсан...Тухайн үед Э нь Н-аас 160.000.000 төгрөгөөр авъя гэж тохирсныг би дамжуулан хэлсэн. Мөн тэр хоёр хоорондоо яриагаа хийсэн....Ердөө уг машиныг шилжүүлэн авч улмаар би өөрийн нэр дээр шилжүүлээд авчихвал барьцаанд тавиад000 төгрөгийг бэлнээр гаргаад өгнө, үлдсэн мөнгийг 1 сарын дотор төлнө гэж хэлж гуйгаад байсан болохоор нь итгэсэн. Би Ц.Э-аас нэхэмжлэх зүйл байхгүй, тухайн үед машиныг нь зарахад нь Э-ыг найдвартай хүн л гэж баталгаа гаргаж нэрээ шилжүүлчихээ л гэж хэлсэн. ...энэ асуудалд хохирсон хүн нь Н...” гэх мэдүүлэг,
Гэрч Т.М “...2019 оны 09 сарын орчим машин зарна гэх зар дээрээс тухайн тээврийн хэрэгслийг хараад хүнтэй нь утсаар холбогдож машиныг нь очиж үзэж машиныг нь авахаар тохирч урьдчилгаа 95.000.000 төгрөгийг шилжүүлээд машиныг нь өөрийн грашид байршуулан мөнгөө гүйцээж өгч байгаад өөрийн нэр дээр шилжүүлж авъя гээд хөдөө ажлаар явсан. Тэгээд 2019 оны 11 сарын дундуур ажлаасаа ирж тухайн машины эзэнтэй уулзаж үлдэгдэл мөнгөө өгч машинаа нэр дээрээ шилжүүлэн авсан. Тухайн машиныг анх Ш гэх хүнтэй уулзаж 118.000.000 төгрөгөөр авахаар тохирсон байсан ба тэр үед мөнгө хүрээгүй хөдөө явж ирээд гүйцээж өгч худалдан авсан...Шыг танихгүй машин зарна гэсэн зарын дагуу очиж уулзаж машиныг нь худалдан авч байсан....Би тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 12 сарын орчим Ц гэх дүүдээ зарсан...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.
Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 8 сард хохирогч Б.Н-ы нэр дээрх .... УНҮ улсын дугаартай хар өнгийн жи класс 550 маркийн тээврийн хэрэгслийг 160.000.000 төгрөгөөр тохирон бэлнээр худалдаж авъя гэдэг санал тавьж улмаар тухайн тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлээд өгчих түүний дараа шууд мөнгийг чинь бэлнээр нь өгье гэж хуурч, хариу төлбөр өгөхгүйгээр бусдын нэр дээр шилжүүлэн авсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн ба Сүхбаатар дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар:
Хохирогч Б.Н-ы өмчлөлийн тээврийн хэрэгсэл нь Б.Б-ы өмчлөлд, 2019 оны 11 сарын 18-ны өдөр Б.Б-аас Т.М өмчлөлд, 2021 оны 03 сарын 07-ны өдөр Т.М-өөс Ц.Г өмчлөлд, 2021 оны 07 сарын 19-ны өдөр Ц.Г-аас иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн өмчлөлд шилжсан болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт болон худалдах худалдан авах гэрээ зэрэг баримтуудаар тогтоогджээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э-аас автомашины үнэлгээ болох 127.206.199 /нэг зуун хорин долоон сая хоёр зуун зургаан мянга нэг зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Н-д олгож, 2022 оны 07 сарын 06-ны өдрийн 523 дугаартай прокурорын зөвшөөрлөөр ... арлын, УНЛ ... улсын дугаартай хар өнгийн Бенз Жи класс 550 маркийн тээврийн хэрэгслийн шилжилж хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож тухайн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Б.Б-эд үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл хөрөнгө орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж заасан ба иргэний нэхэмжлэгч Б.Б нь тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон гэж шүүхээс дүгнэсэн болно.
Шүүгдэгч Ц.Э болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг Эрүүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар завсарлуулсан боловч дээрх хугацаанд хохирлыг төлж барагдуулаагүй болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай зорилго, хохирогчийн аливаа зүйлийг нягталж шалгахгүйгээр хайхрамжгүй хандсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Э нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 2 дугаар сарын 18-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 16.620.00 төгрөгийн ялыг хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “....Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр зааж өгсөн тул энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулах ялаас туст нь эдлүүлж өгнө үү. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэргийн нөхцөл байдлыг буруугаар ойлгосны улмаас гэмт хэрэгт холбогдсон. Хохирол төлбөр төлөхөөр 5 хоногийн хугацаа авсан боловч дээрх хугацаанд үр дүнтэй үйл ажиллагааг амжуулж чадаагүй. Бусдаас авах ёстой төлбөр тооцоо удсан, эд хөрөнгийг нь хоёрдогч этгээд зарж борлуулсан зэрэг маргаан гарсан. Гарцаагүй байдлын улмаас хохирол төлбөрийг төлж барагдуулж чадаагүй...” гэх,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Тэрээр өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж, шүүхээр шийтгэгдэж байсан. Шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Хохирол төлбөр төлөх хугацаанд тэрээр ямар нэгэн шаардлагатай арга хэмжээг аваагүй болно...” гэсэн саналыг тус тус гаргаж байна.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол нөхөн төлөгдөөгүй, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэр хэмжээг зөв оновчтой тодорхойлоход зайлшгүй харгалзан үзвэл зохих нөхцөл байдалд тооцогдоно гэж үзэв.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Э-ыг тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзэн 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заажээ.
Шүүгдэгч Ц.Э-д нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .. оны 02 сарын 18-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаас урьдчилан цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоног буюу 1380.000 хасч нийт 18.620.000 /арван найман сая зургаан зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэсэн ба шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт 2000.000 төгрөгийн торгуулийг төлсөн талаар 3 хуудас бүхий Г банкны орлогын мэдүүлгийг баримтаар ирүүлсэн тул шүүхээс шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн торгуулийн ялын хэмжээг 16.620.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэв.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 18-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 16.620.000 /арван зургаан сая зургаан зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон 1108 хоног буюу 3 /гурав/ жил 13 /арван гурав/ хоногоор тогтоож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 6 /зургаа/ жил 13 /арван гурав/ хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Шүүгдэгч Ц овогт Ц.Э-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 18-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 16.620.000 /арван зургаан сая зургаан зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон 3 /гурав/ жил 13 /арван гурав/ хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 6 /гурав/ жил 13 /арван гурав/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Э-д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-аас 127.206.199 /нэг зуун хорин долоон сая хоёр зуун зургаан мянга нэг зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Н-д олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан ... арлын, УНЛ ... улсын дугаартай хар өнгийн .... маркийн тээврийн хэрэгслийн шилжилж хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож тухайн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн өмчлөлд үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН