Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 195

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                            

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт Баасанбатын Өсөхбаяр, Боржигин овогт Буянтогтохын Амаржаргал, Мэргэн овогт Эрдэнэцогоогийн Тулгаболд нарыг бүлэглэн, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Харчин овогт Баасанбатын Өсөхбаяр, Боржигин овогт Буянтогтохын Амаржаргал, Мэргэн овогт Эрдэнэцогоогийн Тулгаболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 4 сарын  хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заансаар шүүгдэгч Б.Өсөхбаяр, Б.Амаржаргал, Э.Тулгаболд нарт оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Б.Өсөхбаяр, Б.Амаржаргал, Э.Тулгаболд нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Өсөхбаяр, Б.Амаржаргал, Э.Тулгаболд нарт урьд нь авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Шүүгдэгч Б.Өсөхбаяр, Б.Амаржаргал, Э.Тулгаболд нарт авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмээг хэвээр үргэжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 С.БАТЖАРГАЛ