Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 260

 

   Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганчимэгийн Нямдорж, Боржигон овогт Алтангэрэлийн Мөнххүслэн, Сангийн сум овогт Самбуугийн Мэндсайхан нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Ганчимэгийн Нямдоржийг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Г.Нямдоржид эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, А.Мөнххүслэнд эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, С.Мэндсайханд эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар,

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар Г.Нямдоржид 1 /нэг/ сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Г.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын баривчлах ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар Г.Нямдоржид оногдуулсан 3 жил 7 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар С.Мэндсайхан, А.Мөнххүслэн нарт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 

5. Шүүгдэгч Г.Нямдорж, А.Мөнххүслэн, С.Мэндсайхан нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Г.Нямдоржийг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч А.Мөнххүслэн, С.Мэндсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, тэдгээрийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Н.Алтангэрэл, Ж.Тунгалагтуяа нарт хариуцуулсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн малгайтай цамцыг тогтоол хүчинтэй болмогц Г.Нямдоржид буцаан олгосугай. 

9. Шүүгдэгч А.Мөнххүслэн, С.Мэндсайхан нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосоноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Нямдоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, А.Мөнххүслэн, С.Мэндсайхан нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТСУУРЬ

                                                               ШҮҮГЧИД                                С.ОЮУНГЭРЭЛ

                                                                                                                  Д.МӨНХТУЯА