Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

   2022         11          02                                        2022/ШЦТ/104

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М холбогдох эрүүгийн 2204000370100 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.Н

 Улсын яллагч                                              З.Х

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Д.Ц

Хохирогч, иргэний нэхэмжлэгч              Х.Н

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч      Ц.И

Хохирогчийн өмгөөлөгч                         С.С

Иргэний хариуцагч                                 Б.С

 Шүүгдэгч                                                Т.М нар оролцов.

 

Монгол улсын иргэн, .............оны ............дугаар сарын ..........-ны өдөр ............. төрсөн, ........настай, эрэгтэй, ...............боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .........,  ............ хамт, Улаанбаатар хот, Багануур дүүргийн .............дүгээр хороо, .............. дүгээр гудамжны ............... тоотод оршин суух, урьд ..........удаагийн ял шийтгэлтэй, Б овгийн Т-ын М /РД: /

Шүүгдэгч Т.М нь ..........оны .........дугаар сарын ..........-ны өглөө .........цагаас .......цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн ..........дугаар хорооны нутаг дэвсгэрт орших тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тээврийн хэрэгслийн хяналтын пост Галуут 140-н ойролцоо иргэн Б.С-н эзэмшлийн “Хьюндэй Сонота-6” маркийн 55-32 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдвэл зохино” гэх мөн дүрмийн 13.2-д заасан “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. 13.2а “өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахаар байвал” гэх 11.14-д заасан “Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэх, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоож арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, тухайн урсгалаар замын хөдөлгөөнд оролцож өөдөөс ирж байсан М.И-н жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 20-98 УАН улсын дугаартай “Тоёота, Приус-30” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.Н-н эрүүл мэндэд өвчүүний хугарал, цээж, хэвлий, баруун талын хөхний хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, И.Э-н эрүүл мэндэд тархины доргилт, духны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Т.М-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би ...........оны .......дугаар сарын ............-ны өглөө ...........цагийн үед Гүний овоо руу шинийн нэгний нар харахаар хадам ээжийн эзэмшлийн 55-32 УБТ улсын дугаартай “Соната” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Гүний овоо гараад буцаад Багануурын төв орохоор 140 постны орчимд явж байхад манай тээврийн хэрэгслийг цагаан өнгийн автомашин гүйцэт түрүүлсэн бөгөөд хэсэг явж байгаад уг машин гэнэт тормоз гишгэхэд би урд байсан машинаасаа зай барьж яваагүй тул араас нь мөргөх гэж байсан. Тэгээд зогсоох арга хэмжээ авч хурдаа хасч эсрэг урсгал руу жолооны хүрдээ дарахад хальтираад өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Тээврийн хэрэгслийн үлдэх хохирлоо даатгалаас авч, хохирлыг барагдуулна..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 177/

Иргэний нэхэмжлэгч, хохирогч Х.Н-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..............оны .........дугаар сарын ..........-ны өглөө нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот руу хадам аав ээжтэйгээ золгохоор 20-98 УАН улсын тээврийн хэрэгсэлтэй явж байхад Багануур дүүргийн 2 дугаар хороонд байрлах замын цагдаагийн 140 постны орчимд саарал өнгийн “Сонота 6” маркийн автомашин урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөсөн. Эмчилгээний зардалд 1.160.000 төгрөг авсан. Тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 7.885.000 төгрөг гарснаас 2.900.000 төгрөг авсан, үлдэх 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31, 34/

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.И-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “ Би Багануурын эмнэлэгт хүүгээ үзүүлсэн. Одоогоор ямар нэгэн зовиур байхгүй учир нарийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч Б.С-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Тухайн тээврийн хэрэгслийг М шинийн нэгний нарыг харчихаад ирье гээд авсан. Ер нь бол уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг хэдий ч М жолооддог юм. Манай охин болон хүргэн М нар нь уг тээврийн хэрэгслийг аваад удаагүй байсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-н 37/

Гэрч Э.Т-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2022 оны 02 дугаар сарын 02-ны өглөө найз М-н хамт Гүний овоо руу очиж нар харчихаад буцаад ирж байхад цагаан өнгийн “Харрер” машин гүйцэт түрүүлж байхад гэнэт тормоз гишгээд урд ороод ирсэн. Тэгээд М тормоз гишгэхэд амжихгүй урд байсан цагаан өнгийн Харрерийг мөргөх гээд тулаад ирэхээр нь М зүүн гар тал руугаа дарахад урд талаас нь машин орж ирээд мөргөлдсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/

Гэрч М.И-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Багануур дүүргээс гараад цагдаагийн пост өнгөрөөд явж байтал урдаас гэнэт машин гарч ирэхээр нь баруун гар тал руугаа дарахад амжаагүй мөргөлдсөн. Тухайн тээврийн хэрэгсэл өөдөөс их хурдтай орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49, 51/

              Хэргийн газар үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тээврийн хэрэгслийн хяналтын пост Галуут 140 постноос баруун зүгт хатуу хучилттай замд 55-32 УБТ “Сонота”, 20-98 УАН “Приус” маркийн тээврийн хэрэгсэл нар осолдсон байдалтай байв. Анх мөргөлдсөн гэх цэгийг “А” үсгээр тэмдэглэн 1 дүгээр машины А үсэг хоорондын зай 3.3 метр, тус тээврийн хэрэгслийн зүүн дугуй салсан, зүүн гэрэл хагарсан, гупер салсан, гопуд дотогш чихэгдсэн, урд салхины шилний жолооч талын хэсэг хагарсан байдалтай байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-15/

              Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2022 оны 2 сарын 09-ний өдрийн 29 дугаартай Авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр “...Toyota Prius 30 маркийн 20-98 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.885.000 төгрөгийн эвдрэл хохирол учирсан байна...” гэжээ  /хх-ийн 58-60/

Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2022 оны 2 сарын 09-ний өдрийн 30 дугаартай Авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр “...Сонота 6 маркийн 55-32 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.355.000 төгрөгийн эвдрэл хохирол учирсан байна...” гэжээ /хх-ийн 67-68/

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаартай дүгнэлтээр “Х.Н-н биед өвчүүний хугарал, цээж, хэвлий баруун талын хөхний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх өвчүү ясны хугарал гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэжээ. /хх-ийн 94-95/

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 104 дугаартай дүгнэлтээр “И.Э-н тархины доргилт, духны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх тархины доргилт гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-ийн 98-99/

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн магадлагаагаар:

 А.“55-32 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.М нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “...жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...”

Б. МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 13.2 Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. 13.2а “...өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахаар байвал...”

В. МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д зааснаар “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...”

Г. МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоож арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ /хх-ийн  156-157/

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1669 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-30 маркийн 20-98 УАН улсын дугаартай ZVW30-5265456 арлын дугаартай тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 102-130/

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1758 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Hyundai Sonata 6 маркийн 55-32 УБТ улсын дугаартай KMHEU41MP9A675449 арлын дугаартай тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 133-151/

              Жолооч Б.М, М.И нарын согтолтын зэргийг драгер багажаар шалгахад “0.00 хувийн согтолттой” гэх тэмдэглэл. /хх-ийн 16-17/

              Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар “55-32 УБТ улсын дугаартай “Hundai sonata-NF маркийн тээврийн хэрэгсэл өмчлөгч Б овогтой С, 20-98 УАН улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Toyota Prius-XW30” маркийн тээврийн хэрэгсэл өмчлөгч Ховогтой Н” гэжээ /хх-ийн 19-20/

              Насанд хүрэгчдийн яаралтай тусламжийн 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуудсаар “Х-н Н нь авто солд орсон. Ирэх үеийн зовиур нь цээжээр өвдөнө, урьдчилсан оношоор цээжний битүү гэмтэл, хурууны зулгарсан ил шарх” гэжээ /хх-ийн 27-28/

           Иргэний нэхэмжлэгч, хохирогч Х.Н-н эмчилгээний зардалд  “нийт 1.156.401 төгрөг” нэхэмжилсэн талаархи баримтууд /хх-ийн 192-197/

           Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа болон иргэний үнэмлэхний лавлагаагаар “...УЮ91022291 регистрийн дугаартай Б овгийн Т-н М нь Улаанбаатар хот, Багануур дүүрэг 4 дүгээр хороо, Хөдөө хэсэг” гэжээ /хх-н 189-190/

              Шүүгдэгч Б.М нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд ял шийтгэгдэж байсан, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 182, 200-207/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.М-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Т.М нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулж, иргэний харицагчаас 4.985.000 төгрөг гаргуулж, иргэний хариуцагч Н-д олгох” гэсэн,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “гэм буруугийн тал дээр маргаангүй. Тээврийн хэрэгслийн үлдэх хохирлыг даатгалаас авч, хохирлыг барагдуулна” гэсэн,

Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн өмгөөлөгчөөс “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-д зааснаар шүүгдэгч болон иргэний харицагч нараас тээврийн хэрэгслийн хохирлын үлдэх 4.985.000 төгрөг гаргуулж, хохирогч талд олгох. Хохирогч талаас гомдолгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Т.М нь .............оны ............дугаар сарын ..........-ны өглөө ............цаг .........минутын үед Нийслэлийн Багануур дүүргийн .........дугаар хорооны нутаг дэвсгэрт орших тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тээврийн хэрэгслийн хяналтын пост Галуут 140-н ойролцоо иргэн Б.С-н эзэмшлийн “Hyundai Sonata-6” маркийн 55-32 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдвэл зохино”, 13.2-д заасан “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. 13.2а “өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахаар байвал” гэх, 11.14-д заасан “Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэх, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоож арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, тухайн урсгалаар замын хөдөлгөөнд оролцож өөдөөс ирж байсан М.И-н жолоодож явсан 20-98 УАН улсын дугаартай “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.Н-н эрүүл мэндэд өвчүүний хугарал, цээж, хэвлий, баруун талын хөхний хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, И.Э-н эрүүл мэндэд тархины доргилт, духны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

-иргэний нэхэмжлэгч, хохирогч Х.Н-н “Эсрэг урсгалд явж байсан цувсан олон машин дундаас тухайн “Сонота 6” маркийн авто машин гэнэт гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд урсгал сөрж гарч ирээд манай машиныг мөргөсөн” гэх мэдүүлэг,

-иргэний хариуцагч Б.С-н “Би тухайн өдөр уг тээврийн хэрэгслийг М-д өгсөн. Шинийн нэгний нарыг харчихаад ирье гээд аваад явсан” гэх мэдүүлэг,

-гэрч Э.Т-н “М тормоз гишгэхэд амжихгүй урд байсан цагаан өнгийн Харрерийг мөргөх гээд тулаад ирэхээр нь зүүн гар тал руугаа дарахад урд талаас нь машин орж ирээд мөргөлдсөн” гэсэн мэдүүлэг,

-гэрч М.И-н “Багануур дүүргээс гараад цагдаагийн пост өнгөрөөд явж байтал урдаас гэнэт машин гарч ирэхээр нь баруун гар тал руугаа дарахад амжаагүй мөргөлдсөн” гэсэн мэдүүлэг,

-“Toyota Prius 30 маркийн 20-98 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.885.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон “Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлт,

-хохирогч Х.Н-н эрүүл мэндэд өвчүү ясны хугарал бүхий хүндэвтэр,  насанд хүрээгүй И.Э-н биед тархины доргилт бүхий хөнгөн хохирол учирсан хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 103, 104 дугаартай дүгнэлтүүд,

-шүүгдэгч Т.М-г МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон мөрдөгчийн магадлагаа, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн автотехникийн шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь бусад эх сурвалж болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар тогтоогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.     

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Х.Наранцацралын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.М-г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр) буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй хохирогч И.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөн хохирогч Х.Н-н эзэмшлийн 20-98 УАН улсын дугаартай “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгсэлд 7.885.000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирчээ.

              Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч, хохирогч Х.Н-с “шүүгдэгч нь эмчилгээний зардал 1.160.000 төгрөгийг бүрэн барагдуулсан, харин тээврийн хэрэгслийн хохиролд 2.900.000 төлсөн, үлдэх 4.985.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж,

              Иргэний харицагчийн төлөөлөгч М.И-с “нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн.

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн унаж явсан Hundai sonata-6” маркийн 55-32 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.С-н эзэмшлийнх бөгөөд тэрээр өөрөө тээврийн хэрэгслээ Т.М-д шилжүүлж өгсөн байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад учруулсан гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцах үүрэгтэй” гэсэн зохицуулалтын дагуу тул иргэний хариуцагч Б.С-с 4.985.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Х.Н-д олгох нь зүйтэй.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс Т.М-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг 180 хоногийн дотор төлж барагдуулах” гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгчөөс тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Т.М-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Т.М нь “урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлыг бүрэн, эд хөрөнгөд учирсан хохирлыг зохих хэмжээгээр төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуун) нэгж буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулж, түүний улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 180 хоногийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн Т-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б овгийн Т-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуун) нэгж буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 180 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг Т.М-д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.М-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Н-н эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.160.000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 2.900.000 төгрөг төлснийг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Б.С-с 4.985.000 (дөрвөн сая есөн зуун наян таван мянган) төгрөг гаргуулж, иргэний хариуцагч Х.Н-д олгож, иргэний харицагч Б.С нь хохирлоо гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Т.М-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА