Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/209

 

    2022       11          14                                   2022/ШЦТ/209

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

       Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, шүүгдэгч М.*******, хохирогч Ц.******* нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар яллах дүгнэлттэй, шүүгдэгч******* овогт *******гийн *******т холбогдох  эрүүгийн 2236002620261  дугаартай, 178/2022/0215/Э/ индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч,  2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хялбаршуулсан  журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ховд аймгийн Буянт  суманд 1994 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 28 настай,  эрэгтэй,  ард халх, дээд боловсролтой,  уул уурхайн цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах,  эрхэлсэн тодорхой ажилгүй, аминдаа гэр нэг, хашаа,суудлын авто машин нэг, 200 толгой малтай,  сарын  орлого 6000000 төгрөг,  Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багт оршин суух хаягтай боловч одоо Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11-02 тоотод оршин  суух, ******* дугаарын регистртэй,******* овогт *******гийн *******        

                  Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө  Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.*******тэй маргалдах явцдаа зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хацарт шарх, зулгаралт, дух хамрын нуруу, хамрын нүх, эрүү баруун гарын 1, 2-р хуруунд тус бүр зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, дух баруун өгзөгт тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан , Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.*******гийн өгсөн...2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр захын доод талд байдаг “Баян-Ундрах нэртэй караокед Баярбаатар, Д.Батхишиг нарын хамт ороод нэг шил 0,75 литрийн соёрхол нэртэй архи пиво аваад тэндээ дуулж авсан архи пиво ууж дуусаад шөнө 00 цагийн үед тухайн караокеноос гараад урагшаа эргээд такси барих гээд захын доод талаар явж байсан чинь “Итгэл” баарнаас гарсан бололтой гурван залуу бид нартай таараад нэг залуу нь Баярбаатарын ангийн залуу гээд уулзсан. Тэгтэл хажууд нь явсан М.******* гэх залуу намайг янхан банзал зэргээр дуудаж хэл амаар доромжилохоор нь  чи над шиг янхан хаана харсан юм гэж хэлсэн. Тэгтэл намайг тэр М.******* гэх залуу шууд үсдэж хар зам дээр унгасан. Энэ үед би зүүн талын хацраараа газар унасан чинь  миний дээрээс хөлөөрөө 4-5 удаа толгой болон хөлрүү өшиглөөд хар зам дээр чирэхэд  миний хоёр гар зулгарсан.  Д.Батхишиг ирж нөгөө залууг салгаж авсан. Тэгээд би  цагдаа дуудсан юм. Намайг М.******* гэх залуу цохиж зодох үед Х.Баярбаатар цаана ангийнхаа залуутай уулзаж байсан. Д.Батхишиг миний урд талд түрүүлээд алхаж байтал М.******* гэх залуу намайг үсдэж унагаасан. Намайг М.******* гэх залуугаас өөр хүн цохиогүй.Би ямар шалтгааны улмаас намайг зодсоныг мэдэхгүй байна. Учиргүй ирээд намайг хэл амаар доромжлоод тэгээд үснээс татаж хар зам дээр унагаагаад толгой хөл зэрэг рүү өшиглөсөн.Миний толгой аймаар их өвдөж байна. Мөн зүүн нүд хөхөрч хацар шалбарч хөл  гарнууд хөхөрч зулгарч гэмтсэн байна. Би тухайн залууг урьд өмнө таньдаггүй байсан. Ямар нэгэн өш хонзон өр авлагын зүйл байхгүйгэх мэдүүлэг/ хх-ийн 3 -рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батхишигийн өгсөн...2022 оны 09 сарын 28-ны орой 21 цагийн үед захын доод талд байдаг караокед  Ц.*******. Х.Баярбаатар нарын хамт ороод дуулж байгаад шөнө 23 цаг өнгөрч байхад гараад урагшаа такси барих гээд явж байтал бид гурвын урд талаас гурван залуу гарч ирсэн. Тэгсэн нэг залуугий нь Х.Баярбаатар таниад уулзаж байхаар нь Ц.******* бид 2 хажуугаар нь өнгөрсөн чинь М.******* гэдэг залуу нь Ц.*******г нөгөө янхан чинь байна  ш дээ гэж хэлэхээр нь Х.Баярбаатар чи яахаараа миний  эхнэрийг янхан гэж хэлдэг юм гэж хэлээд маргалдахаар нь бид нар салгаад найзуудаа аваад яваа гэж би хэлчихээд бид 3 эргээд алхтал Ц.*******г М.Галсанпунцаг цохих дуу чимээ гарсан. Эргээд хартал Ц.******* хар зам дээр гулжиганаад унасан. Энэ үед хажууд нь М.******* зогсож  байхаар  нь чи яахаараа эмэгтэй хүнд  гар хүрдэг юм гэж хэлсэн чинь андуурчихлаа би эмэгтэй хүнд гар хүрдэг хүн биш гэж хэлсэн. Тэгээд Ц.******* босож ирээд намайг цохидог хэн  юм гэж хэлээд М.******* гэдэг залуутай хоорондоо маргалдаж  байгаад  Ц.******* цагдаа дуудсан. Тэгсэн цагдаа нар  ирээд бид нарыг эрүүлжүүлэх байранд авч ирж согтолт тодорхойлоод М.******* гэдэг залууг эрүүлжүүлэхэд хийсэн юм. Манай найз  Ц.*******г М.******* гэдэг залуу цохиж унагаасан. Өөр хүн цохиж зодоогүй. Тухайн үед М.Галсанпуцаг гэдэг залуу манай  найз Ц.*******г бааранд бүжиглэж  байгаад  намайг алгадсан гэж ярьж байсан.Тухайн өдөр бид 3 ямар нэг бааранд ороогүй хүн андуурсан юм шиг байна лээ... гэх мэдүүлэг/хх-ийн 04-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дүгээр  сарын 04-ний өдрийн 786 дугаартай...Ц.*******гийн биед гэмтэл учирсан байна. Ц.*******гийн биед тархи доргилт, зүүн хацарт шарх, зулгаралт, дух, хамрын нуруу, хамрын нүх, эрүү, баруун гарын 1,2-р хуруунд тус бүр зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, баруун өгзөг, зүүн өвдөгт тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ц.*******гийн биед учирсан дээрх гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам ”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ц.*******гийн биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Ц.*******гийн биед учирсан дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, гэрэл зураг/ хх-ийн 10-12-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.*******гийн дахин өгсөн...2022 оны 09 дүгээр сарын 28-ны орой захын доод талд байх Баян-Ундрах нэртэй караокед нөхөр Х.Баярбаатар болон найз нь болох Д.Батхишиг бид 3 хамт ороод цаг аваад дуулж байгаад 0,75 граммын Соёрхол нэртэй архинаас 1 шил, 2 шил пиво аваад уучихаад тухайн караокенаас гарч захын доод талын таксины зогсоолоос такси барих гээд зогсож байсан чинь М.******* гэх залуу 2 найзтайгаа ирсэн. Тэгээд нөгөө 2 найзынх нь  нэг нь манай нөхрийн ангийнхан хүүхэд байсан ба манай нөхөр ангийнхаа хүүхэдтэй уулзаж байх хооронд М.******* нь надруу янхан банзал гээд дайраад байхаар нь би өөдөөс нь хэрэлдсэн. Тэгсэн чинь намайг машины зам дээр түлхэж унагаагаад цохисон. Тэгээд намайг цохиж байхад Батхишиг хараад тухайн залууг надаас салгаж аваад цагдаа дуудаж өгсөн.

Яагаад намайг цохисоныг мэдэхгүй би тухайн үед тэр хүүхдийг таньж мэдэхгүй ба юунаас болж яагаад намайг цохисоныг мэдэхгүй байна. Тухайн үед миний толгойноос үсдэж аваад газарт унагахаар нь би яаж байна гээд боссон чинь дахиж үсдэж аваад миний толгой хэсэг рүү цохиход Д.Батхишиг салгаж авсан байгаа. 2 удаа үсдэж аваад толгой хэсэгрүү цохиод байсан. Дараа нь би чи намайг яагаад цохиж байгаа юм бэ би чамайг танихгүй шүү гэсэн чинь уучлаарай би хүнтэй андуурчихсан байна гэж хэлсэн. Миний бие тухайн залууг зодож, цохисон зүйл байхгүй. Миний хажуу талд Д.Батхишиг байсан ба манай нөхөр бага зэрэг зайдуу, хүнтэй уулзаад зогссож байгаад намайг цохиулж байгааг харчихаад гүйгээд ирсэн.Бид нар бүгд  архи хэрэглэчихсэн байсан ба намайг цохисон гэх залуу болох М.******* нь архи уучихсан согтуу байсан.

Миний нүүр болон нүд хэсэгтээ шалбарч хавдсан. Өвдөг, гар хэсэгт бас шалбарсан. Толгойндоо бас гэмтэл авсан байгаа. Миний бие гомдолтой байна хуулийн дагуу шийдэж өгнө үү. Мөн эмнэлэгээр үзүүлсэн баримт болон эм тарианы мөнгө болох нийт 500000 төгрөг нэхэмжилж байна. Надад эм тариа авсан баримт болон томограппд харуулсан баримт бүгд байгаа ба тухайн үйл явдлаас болж миний бие 7 хоног хувийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн ба нийт 500000 төгрөг нэхэмжилж байна. Надад 200000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 31, 49-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Баярбаатарын өгсөн... 2022 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн үед миний бие эхнэр Ц.******* найз Д.Батхишиг нарын хамт караокенаас гаргаад такси барих гэж явж байгаад 3 залуутай тааралдсан. Тэгсэн чинь нэг залуу нь манай 10 жилд хамт сурч байсан залуу байсан. Тэгээд тухайн залуутай мэнд мэдээд зогсож байсан чинь нэг залуу манай эхнэрийг хэл амаар доромжлоод манай эхнэрийг цохиод засмал зам дээр унагаачихсан байхаар нь би очоод чи эмэгтэй хүнд яагаад гар хүрч байгаа юм бэ гэсэн чинь зүгээр болохгүй манай эхнэрийг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би чи хүн андуураад байгаа юм бишүү яаж байгаа  юм гэж хэлсэн чинь чи хэн юм бэ 2-лаа зодолдчихуу хэн нь ялахаа үзэхүү гээд надруу орилоод айраад байсан чинь хамт явж байсан  хоёр нь  ирээд аваад явсан.  Тэгээд би нөгөө  2 залуутай уулзаад зогсож байх хооронд цагдаа нар ирээд манай эхнэрийг цохисон залууг  аваад явсан. Юунаас болсон нь мэдэхгүй тухайн залуу манай эхнэрийг янхан гичий хэлээд дайраад байсан. Намайг харахад нүүр хэсэгрүү гараараа цохиод түлхээд газарт унагачихсан. Тэгээд манай эхнэр босоод ирсэн чинь нүүр хэсэгт нь шалбарчихсан цус гарчихсан байсан. Манай эхнэрийг цохиод түлхэж унагаахаар нь яаж байгаа юм бэ гээд уурласан чинь миний өөдөөс  хоёулаа  зодолдчихуу гээд чанга орилоод надруу дайраад  байсан ба бид 2-ын дунд ямар нэгэн зодоон гэх зүйл болоогүй.. гэх мэдүүлэг/хх-ийн 35-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Батмөнхийн өгсөн...Бид найз нөхдийн харилцаатай. М.******* бид хоёр 2017 оноос хойш найзалж нөхөрлөж байна. Манай найз хүнд тусархуу аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг хүүхэд байгаа. Одоо ээж аав дүүгийн хамт Ховд аймагт амьдардаг. Спортоор маш сайн хичээлдэг сагс маш сайн тоглодог хүүхэд байгаа. Сэргэлэн цовоо, шударга зан ааштай, ямар нэгэн муу зуршилгүй, хүнд их тусархуу хүүхэд байгаа юм. Хааяа найз нөхөдтэйгээ уулзсан үедээ бага зэрэг архи хэрэглэдэг юм шиг байсан. Ер нь нөхөрлөж эхэлснээс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгааг нь хараагүй. Приус 11 маркийн тээврийн хэрэгсэлтэй өөр ямар эд хөрөнгө  байгаа эсэхийг  мэдэхгүй байна. Хөшөөтийн уурхайд том машин барьж нүүрс тээвэрлэдэг. Цэргийн алба хаагаагүй байх сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-рт/

Хохирлын тооцоо эрүүл мэндэд 200000 төгрөгийн  хохирол учирсан гэх баримт /хх-ийн 53-рт/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар******* овогт *******гийн ******* нь урьд ял шийтгэлгүй...гэх баримт/ хх-ийн 57-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд шүүгдэгч М.*******ийн  хэргээ хүлээн мэдүүлсэн...Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 28-ны орой Алтангэрэл, Төгсөө гэх 2 найзтайгаа уулзаад “Итгэл” бааранд орж “Еden” нэртэй 1 литрийн архинаас 1 шилийг бид 3 хувааж уучихаад харьж амрах гээд тухайн баарнаас 2 найзынхаа хамт гараад такси барих гээд захын доод талд явж байгаад Х.Батбаатартай тааралдсан юм ярьж байгаад бага зэрэг маргалдсан чинь хажуу талаас эхнэр нь орж ирэхээр нь хойш бай гээд түлхсэн чинь засмал зам дээр нүүрээрээ уначихсан. Тэгээд босож ирэхдээ нүүр хэсэг нь шалбарчихсан цус гарч байсан.

Ц.*******, Х.Баярбаатар гэх 2 хүнтэй зун гол дээр танилцсан түүнээс хойш уулзаагүй байж байгаад тухайн өдөр тааралдсан байгаа. Тухайн үед бид нар бүгд согтуу байсан ба нөхөртэй нь юм яриад бага зэрэг маргалдаж байсан чинь дундуур орж ирэхээр нь түлхчисэн. Миний бие цохисон зүйл байхгүй нэг удаа түлчихсэн чинь засмал зам дээр нүүрээрээ уначихсан. Тэр 2 намайг цохисон зүйл байхгүй. Миний бие хохиролын мөнгө гэж 200000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн байгаа. Цэргийн алба хаагаагүй. Приусс 11 маркийн тээврийн хэрэгсэл байгаа өөр ямар нэгэн эд хөрөнгө байхгүй. Миний сарын орлого дунджаар 1400000 төгрөгийн орлоготой. Миний хэргийг хялбаршуулсан журмаар яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Ц.******* гэж эгчтэй маргалдаж гар хүрсэн нь үнэн ...  гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.******* ...  Хохиролд 400000 төгрөг авсан нь үнэн, нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй ...  гэх мэдүүлэг зэрэг болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи  нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж үзэхэд:

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны  шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.*******тэй маргалдах явцдаа зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хацарт шарх, зулгаралт, дух хамрын нуруу, хамрын нүх, эрүү баруун гарын 1,2-р хуруунд тус бүр зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, дух баруун өгзөгт тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал...гэх гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч М.******* нь Ц.*******тэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хацарт шарх, зулгаралт, дух хамрын нуруу, хамрын нүх, эрүү баруун гарын 1,2-р хуруунд тус бүр зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, дух баруун өгзөгт тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал...гэх гэмтэл учруулсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж  үзлээ.

Иймд шүүгдэгч М.*******  нь  хохирогч Ц.*******тэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хацарт шарх, зулгаралт, дух хамрын нуруу, хамрын нүх, эрүү баруун гарын 1, 2-р хуруунд тус бүр зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, дух баруун өгзөгт тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал...гэх гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэж үзэх  үндэслэлтэй байна.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман  зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  найман  зуун   мянган  төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар  М.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ц.******* нь гомдолгүй, хохирогчид 400000 төгрөг төлсөн байх тул  шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан  “  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                          2.Хохирол хор уршигийн талаар:

Хохирогч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт...ямар нэгэн гомдол саналгүй, хохирол 400000 төгрөг авсан нь үнэн. Хохиролгүй гомдолгүй...гэж мэдүүлж байх тул шүүгдэгч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид  400000 төгрөгний хохирол  төлсөн гэж үзнэ.

                                    3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч  М.******* нь  урьд ял шийтгэлгүй гэх  баримт хэргийн  57 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас ”- аар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.*******ийн хувийн байдлын талаар...Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Батмөнхийн өгсөн...Бид хоёр 2017 оноос хойш найзалж нөхөрлөж байна. Манай найз хүнд тусархуу аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг хүүхэд байгаа. Одоо ээж аав дүүгийн хамт Ховд аймагт амьдардаг. Спортоор маш сайн хичээллэдэг сагс маш сайн тоглодог хүүхэд байгаа. Сэргэлэн цовоо, шудрага зан ааштай, ямар нэгэн муу зуршилгүй, хүнд их тусархуу хүүхэд байгаа юм.Хааяа найз нөхөдтэйгээ уулзсан үедээ бага зэрэг архи хэрэглэдэг юм шиг байсан...гэх мэдүүлэг,  иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд  хэрэгт авагдсан байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч М.******* нь  хохирогчид  төлөх 400000 төгрөгийг төлсөн,  гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

             Шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан  ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч  М.*******ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгчийн  өөрийгөө өмгөөлж гаргасан  дүгнэлт  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.*******т найман зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  найман  зуун   мянган  төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан  найман зуун  мянган төгрөгний торгох ялыг  шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан   дүгнэлт,  улсын яллагчтай ял тохиролцсон  байдал  зэргийг  харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт заасан...  ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж,  шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн 2236002620261 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 400000 төгрөгний хохирол төлсөн,  цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдав.

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 , 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон        

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Олхон овогт *******гийн *******ийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан  “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Олхон овогт *******гийн *******т найман зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун   мянган   төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч М.*******т  оногдуулсан 800000 төгрөгний торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн 2236002620261  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 400000 төгрөгний хохирол төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт   зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч М.*******т  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар   шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******т  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хэвээр хэрэглэсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА