| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2022/0319/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/316 |
| Огноо | 2022-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч З.Бат-Амгалан,
Шүүгдэгч *************************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************************** нарт холбогдох эрүүгийн 2238000000640 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *************************нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвийн Эрүүл мэндийн төвийн гадна 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр *************************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож биед баруун дээд, доод зовхи, зүүн зовхины дотор булан цус хуралт, дух, баруун хацар, зүүн хацарт зулгаралт, баруун дээд, зүүн дээд 1, баруун доод 1-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *************************нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвийн Эрүүл мэндийн төвийн гадна 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр *************************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож биед баруун дээд, доод зовхи, зүүн зовхины дотор булан цус хуралт, дух, баруун хацар, зүүн хацарт зулгаралт, баруун дээд, зүүн дээд 1, баруун доод 1-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000640 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *************************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...************************* эрүүл мэндэд халдсан нь үнэн. Би хөлөөрөө ************************* нүүр хэсэг рүү өшиглөсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Бид хоёр Мягмардоржоос уучлалт гуйж 500,000 төгрөг өгсөн. Эвлэрлийн гэрээ байгуулсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *************************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Нутгийн Мягмардорж гэх залуутай үл ойлголцож, маргалдаж улмаар би толгойгоороо ************************* нүүр рүү нэг удаа мөргөсөн, бас гараараа мөр хавьцаа нь нэг цохисон...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Бид хоёр Мягмардоржоос уучлалт гуйж 500,000 төгрөг өгсөн. Эвлэрлийн гэрээ байгуулсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.************************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би машинтайгаа хажууд нь очоод яагаад юу болоод байгаа юм гэж асуухад *************************нь бацаан нарыг хүмүүжүүлж байна гэсэн, цаанаас нь Баасан-Очир ирсэн. Тэгэхээр нь би юу байна гэж мэндэлсэн чинь намайг шууд 2 удаа цохисон. Тэгэх үед би машин дотроо сууж байсан...Цэнд-Аюушийн тэр өшиглөлтүүд нь миний үүдэн шүд болон баруун шанаа хацар хэсэг рүү өшиглөсөн байх... *************************нарын зүгээс 500,000 төгрөг өгсөн...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23, 25-р хуудас),
Гэрч *************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Цэргийн комиссын үзлэгт орох ажлаар Тосонцэнгэл сумын төв рүү орсон байсан. Эрүүл мэндийн төвийн гадна ангийнхаа банди нартай зогсож байхад манай Тосонцэнгэл сумын ах Баасан-Очир, *************************нар нь согтуу бид нар дээр ирсэн. Гартаа касс пиво барьсан харагдаж байсан. *************************ах цаашаагаа яваад өгсөн. Тэгсэн Баасан-Очир ах бид нарыг та нар томрох болоогүй шүү гээд бид нарыг бүгдийг нь духан дээр нэг, нэг удаа нясалсан. Дараа нь намайг дүү их том байгаа шүү гээд намайг зөөлхөн мөргөөд байхаар нь би хойшоогоо болсон. Тэгсэн цаанаас Мягмардорж ах энд юу болоод байгаа юм бэ гээд машинтайгаа хүрээд ирсэн. Тэгсэн чинь Баасан-Очир ах шууд мэндлэх ч үгүй шууд Мягмардорж ахыг машин дотроо сууж байхад нь 2 удаа цохисон. Тэгэхэд *************************ах хажууд нь зогсож байсан харагдсан. Мягмардорж ах урдаас нь зөрүүлээд цохихгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),
Гэрч *************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мягмардорж ахыг машин дотроо сууж байхад нь Баасан-Очир ах цохиж байгаа харагдсан. Тэгсэн *************************ах мөн хажуугаас нь цохиод байх шиг байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),
Гэрч С.Лхагвабаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мягмардоржийг машин дотроо сууж байхад нь Баасан-Очир цохиж байгаа харагдсан...************************************************** нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 510 дугаартай дүгнэлтэд:
1. Ц.************************* биед баруун дээд, доод зовхи, зүүн зовхины дотор булан цус хуралт, дух, баруун хацар, зүүн хацарт зулгаралт, баруун дээд, зүүн дээд 1, баруун доод 1-р шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг нүүрэнд үүссэн гэмтлүүд нь болон шүдний эмтрэл гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2022.09.29-ний өдөр үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт (хх-ийн 43-р хуудас),
Хохирогч *************************нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 68-69-р хуудас),
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэлийн сумын 1, 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, (хх-ийн 60-61, 64-67, 71-74-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238000000640 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *************************нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвийн Эрүүл мэндийн төвийн гадна 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр *************************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож биед баруун дээд, доод зовхи, зүүн зовхины дотор булан цус хуралт, дух, баруун хацар, зүүн хацарт зулгаралт, баруун дээд, зүүн дээд 1, баруун доод 1-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *************************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Ц.************************* (хх-ийн 22-23, 25-р хуудас), гэрч *************************(хх-ийн 27-28-р хуудас), гэрч *************************хх-ийн 30-31-р хуудас), гэрч С.Лхагвабаярын (хх-ийн 39-40-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд
өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 510 дугаартай дүгнэлт (хх-ийн 43-р хуудас),
Хохирогч *************************нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 68-69-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *************************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *************************нар нь бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *************************нар нь хохирогч Ц.************************* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч *************************500,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж, хохирогч *************************нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ (хх-ийн 68-69-р хуудас) байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *************************нар нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 60-61-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *************************нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч *************************нар нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238000000640 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********************* нарыг тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *************************нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2238000000640 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************************нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР