Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Т.Батсүх,

Иргэний нэхэмжлэгч: *****************,

Шүүгдэгч: ***************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ овогтой ********** ************холбогдох эрүүгийн 2227000410089 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 19-ний өдөр *********** аймгийн **************** суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, *************************** ажилдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт *********** хот,*************дүүрэг, *********** дугаар хороо, **********тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, **********овогтой *************/РД:*******************/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ****************** нь ************аймгийн *************сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид сум хөгжүүлэх сангийн зээлээ бүрэн төлөөгүй “********** 3 000 000 төгрөгийг бэлнээр авсан тул төлбөрийн үнийн дүнгээс хасаж тооцон үлдэгдэл төлбөрийг гаргуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү” гэх албан бичиг хүргүүлж өөрт болон бусдад давуу байдал бий болгон **************** сумын сум хөгжүүлэх санд 2 226 096 төгрөгийн хохирол учруулсан, мөн сум хөгжүүлэх сангийн зээлээ бүрэн төлөөгүй “************ 4 265 000 төгрөг, ************** 1 800 000 төгрөгийг бэлнээр авсан тул төлбөрийн үнийн дүнгээс хасаж тооцон үлдэгдэл төлбөрийг гаргуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү” гэх албан бичиг хүргүүлж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Шүүгдэгч ************* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            Сум хөгжүүлэх сангийн зээлийн 46 хүнд холбогдох зээлийн 20 гаран хүнийг шүүхэд шилжүүлж арга хэмжээ авсан. Үүний дагуу хүмүүс зээлээ төлж төлөөгүй үлдсэн 4, 5 хүн байсан. Зээлээ төлж чадаагүй байсан хүмүүст бичиг хийж өгсөн нь миний буруу. Зээлээ төлөх тал дээр манай хүмүүс зээлээ төлөх байх гэж найдаж албан бичиг хийж өгсөн нь миний алдаа байсан байна. Энэ асуудлын хувьд би гэмшиж байна. Зээлтэй холбоотой аймгийн онцгой комиссын шийдвэрээр онцгой байдлын шугамаар шүлхий өвчин болон бусад постонд гарч ажилласан мөнгөө сум авч чадаагүй. ************* холбоотой 3 сая төгрөг миний хувьд зээлж аваад буцаагаад зээлээ төлөх гэсэн боловч санхүүгийн боломж болохгүй, төлөхгүй явсаар ийм асуудал үүсгэсэн. Сум орон нутагтаа өөрийн хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалтын ажлууд байгаа. Энэ ажлыг дараагийн хүндээ хүлээлгэж өгөхдөө 3 500 000 төгрөгийн ширээ сандал авсан тэр мөнгийг энэ хүнд хүлээлгэж өгөх ёстой шүү гэж хэлээд санхүү болон тамгын газраар нь гарын үсэг зуруулаад явсан байгаа. Энэ бүгд би шуналтаж, ямар нэгэн байдлаар хувьдаа мөнгө завших зорилгоор хийсэн үйлдэл биш. Сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө, сум орон нутгийнхаа ард иргэдийн төлөө орон нутагтаа бүтээн байгуулалт хийж ажилласан гэдгээ албан ёсоор хэлмээр байна гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч ******************* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

            Би 2017 оны 08 дугаар сард 3 сая төгрөгөө ************* гэдэг хүнд өгсөн. Хувь хүнийг нь бодоод итгэж байсан. Гэхдээ сүүлд сум хөгжүүлэх сангийн зээл төлөгдөөгүй байгаад миний уур хүрч байна. Үнэхээр дургүй хүрч байна. 2-т хэтэрхий удаж намайг басаж байна. Намайг хүн гэж бодсон бол эрт төлөх байсан байх. Энэ хүн төлөх боломжтой байсан. Наад зах нь гэнэт халагдсаны мөнгө нь орж байхыг би нүдээрээ харсан. Би 5 жил гаран хүлээсэн байна. Би үнэхээр гомдолтой байна. Энэ хүн мөнгөө өгсөн байсан бол би хар дансанд орохгүй зээлээ төлчих байсан. Бас шүүх хурал гэж наашаа цаашаа явж ажлаа алдахгүй байсан. Энэ бүгдээс үзэхэд намайг хүн гэж үзсэнгүй гэж бодож байна. Тиймээс би маш их гомдолтой байна. Мөнгөө яаралтай гаргуулж авмаар байна. Мөн гарсан зардлаа нэмж гаргуулж авмаар байна гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би ажил аваад удаагүй байхад манай сумын 3 дугаар багийн Засаг дарга ************* өмнөх Засаг дарга надаас 3 сая төгрөг авсан гэж ярьж байсан. Мөн оны зун байх манай сумын иргэн ************* зээлээ төлчихсөн гээд явж байсан чинь зээл хаагдаагүй байна гэсэн юм ярьж байсан. Одоо ****************нар зээлээ төлсөн. ************* нөхөр **************гэдэг хүн над руу залгаад манайх зээлээ төлчихсөн байхад төлөөгүй гээд гараад байна. Бид үүнээс чинь болоод зээл авч чадахгүй байна гэж ярьж байсан, үүний дагуу асуугаад шалгахад *************** Засаг дарга түүний мөнгийг өвсний өрөнд шилжүүл гэж тоот хийж өгсөн байсан. Энэ өвсний мөнгө дотор *******************нарын өгсөн мөнгийг бас нийлүүлээд тоот хийж өгсөн байсан. Эдгээр хүмүүс одоо манай сумын Засаг даргын тамгын газраас мөнгөө нэхээд байгаа юм. ***************бол нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй. Харин***************сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2019 оны 06 сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарт ************************** нараас бэлнээр мөнгө авсан гэж бичиг хийж өгснөөс болж сум хөгжүүлэх санд 3 жилийн хугацаанд эргэлтэд орох ёстой байсан, бусад иргэдэд зээл болж ашиглагдах ёстой байсан мөнгө орж ирээгүй удсан нөхцөл байдал үүссэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 37, 2 дугаар хх-ийн ийн 241 дүгээр хуудас/,

 

Гэрч *****************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2015 оны сүүлээр ************ аймгийн ************ сумын сум хөгжүүлэх сангаас нийт 20 сая төгрөгийн зээлийг авсан. Тухайн зээлийг авахдаа ногоон тэжээл тариалах төслөө өгөөд холбогдох хүмүүс нь шалгаад зээл олгохоор болсон 2017 оноос хойш зээлээ яг графикийн дагуу төлж чадахгүй болсон бөгөөд тухайн үеэр ноос худалдаж аваад ханш нь унаад ашиггүй ажилласан юм. 2017 он гараад манай сумын Засаг дарга *****************нь зээлээ төлөөч ээ одоо чи 13 сая орчим төгрөг төлөх ёстой байна гээд намайг шахаж эхэлсэн. 2017 оны 8 дугаар сарын 18-ны өглөө би ********** сумын *********** даргын тамгын газарт Засаг даргаГ****************** өрөөний үүдээр явж байтал намайг дуудсан тэгээд ***************нь би хот явах гэж байна хүүхдийн сургалтын төлбөрийн мөнгө хэрэгтэй байна ахдаа мөнгө байвал 3 сая төгрөг зээлээч ах нь 9 сар гаргаад зээл аваад буцаагаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний өгсөн **************** тоот данс руу нь өөрийн Хаан банкны *************** тоот данснаасаа 3 сая төгрөгийг Засаг дарга гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Ингээд ****************** нь энэ мөнгийг 9 сардаа өгөөгүй учраас би мөнгөө нэхэж бид хоорондоо муудалцаж эхэлсэн. ***************би мөнгөө авч зээлээ төлье гэхэд өгөхгүй байсан учраас зээлээ төлөөгүй. Гэтэл 2018 онд санагдаж байна зээлээ төлөөгүй гэдэг шалтгаанаар ************** нь намайг шүүхэд өгсөн. Хархорин сум дахь сум дундын шүүхээс 13 500 000 орчим төгрөгийг намайг төл гэсэн шийдвэр гарсан. Ингээд би 2019 онд санагдаж байна өөрийнхөө Хаан банкны данснаас шүүхээс өгсөн дансанд 10 555 000 төгрөгийг төлөөд үлдсэн 3 сая төгрөгийг **************төлөхөөр болсон юм. Би өөрийн төлөх ёстой 10 555 000 төгрөгөө төлсөн бөгөөд 3 сая төгрөгийг *************төлсөн гэх бичиг шүүхэд очсон байсан. Тэгээд ******************нөгөө 3 саяа төлчихсөн юм байна гэж ойлгосон. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өргүй болсон гэсэн утгатай бичиг ирсэн. Ингээд асуудал бүрэн дууслаа гэж бодож байтал 2021 оны 10 сард Өвөрхангай аймгийн Аудитын албанаас нэг хүн утсаар яриад та сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ бүрэн төлөөгүй байна 3 сая төгрөг дутуу байна гэж хэлсэн тэгэхээр нь би болсон асуудлаа хэлээд сумын Засаг дарга төлсөн байгаа бичиг нь надад байгаа талаар хэлэхэд тэрийг чинь мэдэхгүй байна, та ямар ч байсан 3 сая төгрөг төлөөгүй байна гэж хэлсэн. Энэ үйлдлийн улмаас одоог хүртэл би өөрөө банкнаас зээл аваад төлөөгүй мэт харагдаад байгаа, цаашлаад найдваргүй зээлдэгч болоод байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 

Гэрч *************************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2015 оны эхээр ***********сумын сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авсан юм. Гахайны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зээл аваад гахайны аж ахуй эрхэлсэн боловч ашиг олж чадаагүй. Манай эхнэрийн эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлээ эргэн төлж чадахгүй байсан юм. Сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн зээлээ төлөх талаар удаа дараа шаардаж байсан боловч үнэхээр боломжгүй байсан юм. Ингээд 2018 онд Хархорин сум дахь сум дундын шүүхийн шийдвэр гарч зээлийн үлдэгдэл 8 265 000 төгрөгийг төл гэсэн шийдвэр гарсан. Ингээд дээрх төлбөрийг яаралтай төлөх шаардлагатай болсон. Үүний дагуу сумын Засаг даргын тамгын газарт очиж Засаг дарга ************* уулзаад ажил байна уу бид өр төлбөртэй байгаа гэдгээ хэлсэн. Тэгэхэд ***********дарга ажил олдвол ажил хийлгэе гэж хэлсэн. 2018 оны хавар Бүрд сумын Засаг даргын тамгын газраас мэргэжилтэн ************** гэх хүн намайг болон манай эхнэр *************** нарыг цас ухах ажилд ажиллуулсан. Энэ ажилд өдрийн 28 000 төгрөгөөр амаар тохирч ажиллуулсан бөгөөд эхнэр бид хоёр тус бүр 10 хоног ажилласан нийт 560 000 төгрөг авах ёстой боловч өгөөгүй. Мөн 2018 онд шүлхий өвчний постод өдрийн 40 000 төгрөгөөр би 10 хоног ажилласан бөгөөд үүнийхээ мөнгийг аваагүй нийт 400 000 төгрөг авах ёстой. Манай эхнэр *************2019 оны 6, 7, 8 сард ************* сумын цэцэрлэгт хүрээлэнд мод услах ажил хийсэн бөгөөд сарын 320 000 төгрөгөөр ажилласан. Энэ ажлаас 960 000 төгрөг авах ёстой боловч аваагүй би хаяа очиж тусалдаг байсан. Дээрх өр төлбөрүүдийг тооцоод үүнээс гадна 2 адуу Бүрд сумын Засаг даргын тамгын газарт өгөөд 4 сая төгрөгийг төлсөн гэх үзэхээр **************** даргатай тохиролцсон юм. Ингээд үлдэгдэл 2 адуугаа өгөхөөр болоод байж байтал 2019 оны 06 сард санагдаж байна сумын засаг даргын орлогч Загдаа дарга дуудаад манайх одоохондоо адууны хэрэг байхгүй Цагдаагийн ойд зориулаад хоол хүнсэнд нэг үхэр өгөх хэрэгтэй байна. Танайх сум хөгжүүлэх сангийн өрөндөө үхэр өг гэхээр нь тэгье гэж хэлээд нэг үхэр өгсөн. Ингээд дээрх ажлын хөлс болон үхэр энэ тэрийг оролцуулаад сум хөгжүүлэх сангийн өрийг төллөө гэж ойлгосон. Тэр үедээ зөрүү мөнгө гарвал өөрсдөө төлнө гэж бодож байсан юм. 2021 оны зун банкнаас зээл авах гэтэл найдваргүй зээлдэгч болсон байсан бөгөөд банкнаас тодруулахад сум хөгжүүлэх сангаас авсан зээлээс 5 сая гаруй төгрөг төлөөгүй байна гэсэн мэдээлэл гарч ирсэн. Тэгээд би сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Солонгоос асуухад таны үхрийн мөнгө, ажлын хөлс гэх мөнгө огт ороогүй байна гэж хэлсэн. Тэгээд үндсэндээ дээрх мөнгийг өөрсдөө төлж зээл авах эрхээ сэргээх болсон бөгөөд 2021 оны 12 сард уг мөнгийг бүрэн төлж дуусгасан. Энэ асуудлаас болоод манайх нэг үхэр 900 000 төгрөг, ажлын хөлсөө *************сумын Засаг даргын тамгын газраас авах ёстой боловч өгөөгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн дүгээр хх-ийн 42-43 дугаар хуудас/,

 

Гэрч ****************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...**********************нарт *********** сумын сум хөгжүүлэх сангаас гаргасан хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан. 2018 оны 05 сард шүүгчийн захирамжаар **************13 555 000 төгрөг төлүүлэх шийдвэр гарсан үүний дагуу ****************сумын сум хөгжүүлэх сан 2019 оны 06 сард 13 555 000 төгрөгийг албадан гаргуулж өгөх сумын Засаг даргын албан бичиг ирсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. ***************нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 10 555 000 төгрөг төлсөн бөгөөд зөрүү 3 сая төгрөгийг нь төлбөр авагч бэлнээр хүлээн авсан гэсэн албан бичиг ирүүлсэн учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан. 3 сая төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэсэн тухайн үеийн********* сумын Засаг дарга *********** гарын үсэг тамга бүхий албан тоот ирсэн юм. 2018 оны 05 сарын 679 дугаартай шүүгчийн захирамжаар ************* 9 765 000 төгрөг төлүүлэх шийдвэр гарсан үүний дагуу ************ сумын сум хөгжүүлэх сан 2019 оны 06 сард 8 265 000 төгрөгийг албадан гаргуулж өгөх сумын Засаг даргын албан бичиг ирсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. *************нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 4 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд зөрүү 4 265 000 төгрөгийг нь төлбөр авагч бэлнээр хүлээн авсан гэсэн албан бичиг ирүүлсэн учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан. 4 265 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэсэн тухайн үеийн Засаг дарга ****************гарын үсэг тамга бүхий албан тоот ирж байсан. Тухайн үед **************** уулзаад зээлээ төлөх, шүүхийн шийдвэр биелүүлэх талаар мэдэгдэхэд 10 гаруй сая төгрөг төлөөд 3 сая төгрөгийг нь Засаг дарга **************** өмнө нь өгчихсөн байгаа гэж хэлсэн. Үүний дагуу Засаг дарга **************тодруулахад 3 сая төгрөгийг нь төлөгдчихсөн байгаа асуудалгүй гэж хэлж байсан. ****************** нь уулзахад зээлийн тодорхой хэмжээний мөнгийг төлсөн бөгөөд үлдсэн мөнгийг Тамгын газарт эхнэр охины хамт ажиллаж байгаа энэ цалинг суутгаж авна үүгээр төлөөд дуусгана гэж хэлсний дагуу ********************** уулзаж энэ үнэн үү ингэж төлөх юм уу гэхэд энэ үнэн асуудалгүй, цалингаас нь авна тийм учраас төлбөрийг авсан гэж ойлгож болно гэсэн. Засаг дарга нь зөвшөөрөөд дээрх 3 иргэний шийдвэр гүйцэтгэлийг дуусгавар болгох албан бичиг бичиж өгсөн. Бидний хувьд энэ бичгийг заавал бич гэж шаардаж албадаж бичүүлж авсан асуудал байхгүй. Энэ албан бичгүүдийг Засаг дарга ************* нь сайн дураараа бичиж өгч байгаа. Хэрэв үнэхээр төлбөр тооцоотой бол ийм бичиг хийж өгч болохгүй. Тэгээд ч ингэж бичиг хийж өгөөгүй бол бид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа буюу үзлэг нэгжлэг хийж битүүмжлэх албадлагын ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах байсан. Гэтэл *************** нь өөрөө төлбөрөө авсан гэж хэлсэн учраас тухайн албан бичгийг аваад ажиллагаагаа зогссон юм. Хүчээр бичүүлж авсан асуудалгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах боломжтой байтал төлбөр төлөгч болон төлбөр авагч *************** нь өөрийн хүсэлтээр дуусгаж өгөөч гэж дээрх албан бичгийг бичиж өгсөн. Хэрэв *********** нь зөвшөөрөөгүй байсан бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжлээд явах байсан, шаардлагатай бол дээрх хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжлэх боломжтой байсан. Төлбөрөө авсан бол үүнийхээ албан бичгийг хийгээд өгөөч гэж хэлсэн болохоос биш аваагүй мөнгө, төлбөрөө авсан гэж бичиг хийж өг, ийм бичиг хийж өгөхгүй бол болохгүй, бид ажпаа дуусгаад явмаар байна гэж шахсан, ингээд дуусгавар болсон гээд бичээд өгчих гэж шахаж шаардаж албан бичиг авсан асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48, 82-83 дугаар хуудас/,

 

Гэрч ************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Ажиллагааны явцад сумын Засаг даргаас сум хөгжүүлэх санд төлбөрөө төлсөн учраас гүйцэтгэх бичиг баримтыг хааж өгнө үү гэсэн албан бичиг ирсэн. Тухайн албан бичгийг бид шаардаж бичүүлээгүй. Төлбөр төлөгдөөгүй дээрх 3 хүний материалыг төлбөр төлсөн үндэслэлээр хааж дуусгавар болсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч төлбөрөө авч болдог ба төлбөр авсан талаар бичиг ирүүлсэн байсан. Миний хувьд төлбөрөө аваагүй байхад бичиг ирүүл гэж шаардаагүй. Шаардах ч үндэслэл байхгүй. Миний хувьд уг бичгийг төлөвлөж өгч байгаагүй. Бэлнээр төлсөн эсэхийг мэдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ************сумын Засаг даргын Тамгын газраас төлбөр гаргуулж ************* гэдэг хүнд өвсний мөнгө гаргах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа давхар байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн бусдаас авах авлагаас төлбөрийг гаргуулах боломжтой байдаг. Бусдаас гаргуулах авлага буюу манай байгууллагын дансанд төвлөрсөн байсан төлбөрийг гаргуулж **************** шилжүүлж байсан. Төлбөр төлөгч бусдаас авах авлага, төлбөрөөс бусдад төлөх боломж байдаг. Тухайн нөхцөлд ******************* сумын Засаг даргад төсөвт суулгаж илүү гарсан төсвийн мөнгөө тодотгол хийж төлбөрт шилжүүлэх боломж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 86-87 дугаар хуудас/,

 

Гэрч *************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 3 дугаар багийн Засаг дарга ************* сум хөгжүүлэх сангаас 2 226 096 төгрөгийн зээл авсан юм байна. Төлбөрөө төл гэхээр би ***********мөнгөний авлагатай миний мөнгийг тухайн үед ажиллаж байсан ************дарга сум хөгжүүлэх санд хийнэ гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангиас намайг төлбөрийн зээлгүй гэсэн бичиг хийж өгсөн гэж хэлсэн. Би одоо өр төлбөргүй байх ёстой гэж мэдэгдсэн. Бүрд сумын 4 дүгээр багийн иргэн ************* сум хөгжүүлэх сангаас авсан төлбөрөө төл гэхээр цагдаагийн ойд үхэр хандивласан, цалин хөлс, үхрийн мөнгийг хуучин Засаг даргаар ажиллаж байсан ****************** сум хөгжүүлэх санд шилжүүлж дүйцүүлнэ гэж хэлж байсан. Тэгээд ****************нь Монгол банканд найдваргүй зээлдэгч гэсэн ангилалд орсон байсан тул арилжааны банкнаас зээл авахын тулд өөрөө сум хөгжүүлэх санд 2 965 541 төгрөг төлсөн. Мөн тус сумын 5-р багийн иргэн **************нь сум хөгжүүлэх санд 5 487 500 төгрөгийн өртэй гэсэн боловч Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн дансанд хийсэн гэх бөгөөд тус хорих ангид ***********гэдэг хүний *********сумын өвсний өрөнд хуучин Засаг даргаар ажиллаж байсан *************шилжүүлэх зөвшөөрөл өгч шилжүүлсэн. Мөн өвсний өрөнд ************ 1 800 000, ************ 240 000 төгрөгийн өрийг ********** өвсний өрөнд шилжүүлсэн. *********зээлийн эргэн төлөлтийн хуулгаас шүүж үзэхэд хамгийн сүүлд буюу 2022 оны байдлаар 2 226 096 төгрөг болсон үүнийг тооцоход 2015 оноос 2018 оны хооронд гэрээний дагуу үндсэн зээл болон түүний хүүг бодож авч байгаа. Үүнийг тусгай программаар бодож гаргасан.Энэ зээлийн хүүг 3 жилээр бодож авдаг. Хугацаанаас өмнө төлсөн байсан ч хамаагүй энэ хүүг авдаг. Иргэн ************* хувьд шүүхийн шийдвэрээр 4 сая төгрөгийг төлсөн ба үлдэгдэл мөнгийг мөн бодож үзэхэд 2 965 541 төгрөг үлдсэн байсан, үүнийг төлүүлээд зээлийг хаасан. *********** намайг ажил авахад Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд би нэхэхэд намайг шүүхийн шийдвэрээс ямар ч өргүй гэж бичиг ирсэн, би төлбөрөө бүрэн төлсөн, надаас ************3 сая төгрөг авсан, тэр мөнгөөрөө төлөх ёстой гээд яриад байсан. ************нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл 2 226 096 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс гадна 20 сая төгрөгийн үндсэн зээлээ төлсөн. ************нь 2019 оны 02 сарын 15-ны өдөр 1500 000 төгрөг, 2019 оны 06 сарын 25-ны өдөр 4 сая төгрөг, 2021 оны 12 сарын 16-ны өдөр 2 965 541 төгрөг тус тус төлж сум хөгжүүлэх сангийн зээлээ хаасан. ***************нь 2013 онд 2500 000 төгрөгийн зээл авсан бөгөөд одоо үндсэн зээл ба хүүд 1 817 225 төгрөг төлөх ёстой. ************** төлбөр төлөх шүүхийн шийдвэр 2017 онд гарсан. 2018 онд буюу шүүхэд хандах үед Сум хөгжүүлэх сангийн зээлийн төлөлтийн тооцоог гараар бодож гаргадаг байсан учраас тухайн үедээ алдаа гаргасан байна. Хүмүүсийн төлөлтийг бүрэн тооцоогүй, дутуу бүртгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Магадгүй зээлдэгч *************************************нарын зээлийн алдангийг тооцож нэхэмжлэл гаргасан байж магадгүй.  Гэхдээ үүнийгээ яаж тооцсон талаар ямар ч баримт байхгүй. Харин одоо бол программд зөвхөн гүйлгээнүүд оруулдаг бөгөөд программ автоматаар бодож зээлийн төлөх ёстой үлдэгдлийг гаргадаг...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 51-52, 65-66 дугаар хуудас 2 дугаар хх-ийн 243 ду

 

*************************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2 500 000 төгрөгийн зээлээс 700 000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн. Ингээд 1 800 000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн учраас үүнийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан. Би уг 1 800 000 төгрөгөөс 2017 оны сүүлээр 200 000        төгрөг, 2021 оны сүүлээр 599 979 төгрөг тус тус төлсөн юм байна. Одоо би 1000 000 орчим төгрөг төлөх дутуу байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 73 дугаар хуудас/,

 

Гэрч ****************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Засаг дарга ********** намайг дуудаад шүүхийн шийдвэрийнхэнтэй хамт эдгээр хүмүүстэй ярьж тохирсон учраас *********************** нарын сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төлсөн гэсэн албан бичиг бич гэж хэлсэн. Улмаар би дээрх албан бичгүүдийг өөрөө боловсруулаад Засаг дарга ***************** гарын үсэг зураад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдад өгч явуулсан. Уг нь энэ албан тоотуудыг гаргаж болохгүй, гэхдээ Засаг дарга гарга гэсэн учраас эдгээр албан тоотуудыг гаргаж шийдвэр гүйцэтгэгч нарт өгсөн. Тэр үед ********************бол би Засаг даргатай хувийн тооцоотой, тэрнээс бусдыг буюу 10 555 000 төгрөгийг төлчихлөө, үлдсэн 3 сая төгрөгийг ************төлнө гэж хэлж байсан. Би 2020 оны 11 сар хүртэл Бүрд суманд ажиллаж байх хугацаанд ****************** нар үлдэгдэл төлбөрөө төлөөгүй...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 75-76 дугаар хуудас/,

 

Архивын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл дансны хуулга, сум хөгжүүлэх сангийн холбогдох баримтууд, Засаг дарга ******************* 2019 оны 06 сарын 19-ний өдрийн албан бичгүүд / 1 дүгээр хх-ийн 107, 133, 150 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ********** нь Өвөрхангай аймгийн ********** сумын ****************ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид сум хөгжүүлэх сангийн зээлээ бүрэн төлөөгүй “************* 3 000 000 төгрөгийг бэлнээр авсан тул төлбөрийн үнийн дүнгээс хасаж тооцон үлдэгдэл төлбөрийг гаргуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү” гэх албан бичиг хүргүүлж өөрт болон бусдад давуу байдал бий болгон Бүрд сумын сум хөгжүүлэх санд 2 226 096 төгрөгийн хохирол учруулсан, мөн сум хөгжүүлэх сангийн зээлээ бүрэн төлөөгүй “************** 4 265 000 төгрөг, ****************1 800 000 төгрөгийг бэлнээр авсан тул төлбөрийн үнийн дүнгээс хасаж тооцон үлдэгдэл төлбөрийг гаргуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү” гэх албан бичиг хүргүүлж бусдад давуу байдал бий болгосон үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч *******************нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 42-43, 48, 82-83, 86-87, 51-52, 65-66, 73, 75-76, 2 дугаар хх-ийн 243 дугаар хуудас/, Архивын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл дансны хуулга, сум хөгжүүлэх сангийн холбогдох баримтууд, Засаг дарга *************2019 оны 06 сарын 19-ний өдрийн албан бичгүүд /1 дүгээр хх-ийн 107, 133, 150 дугаар хуудас/, шүүгдэгч ******************* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

 

Нийтийн албан тушаалтан гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтнуудыг ойлгоно гэж заасан. Шүүгдэгч *********** дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу нийтийн албан тушаалтан болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтууд, албан тушаалын тодорхойлолтын маягт, ************ Өвөрхангай аймгийн Бүрд сумын засаг даргаар томилсон болох нь   Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/39 дугаартай захирамж зэргээр тогтоогдсон.

 

Шүүгдэгч ******************** дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч**************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч ***************нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлжээ.

            Шүүгдэгч *********** үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч**************** 3 000 000  /гурван сая/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримт, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид мөнгө өгөх ёстой талаараа тайлбарлаж, маргаагүй болно.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч, иргэний нэрэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгчээс 3 000 000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч **********овогтой *****************олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Харин хохиролд ********* сум хөгжүүлэх санд төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 667 225 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулна гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ. Учир нь тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/212 дугаартай захирамжаар ************** холбогдох эрүүгийн хэрэгт хохирол төлбөрийг тодруулах шаардлагатай гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан боловч Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шаардлагагүй гэж үзсэн, шүүгдэгч *************** үйлдсэн гэмт хэргийн улмаас *************сумын сум хөгжүүлэх санд ************ төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл хэдэн төгрөг байгаа болох нь хэрэгт тодорхой баримтаар авагдаагүй болно.  

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч ************* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа нөхцөл байдал, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан **************************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч ***************тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

            Харин шүүгдэгч **************** нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

 

            Дөрөв. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************ овогтой ************** нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар *************тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

 

4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан *************тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар ***************тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Баярмөнхөөс 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч ************** овогтой *****************/************* ************аймаг, ************ сум, ******** дугаар баг, ************тоотод оршин суух/ олгож, хохиролд ***************** төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 667 225 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Шүүгдэгч **************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүг

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА