Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
Хэргийн индекс | 108/2022/0180/Э |
Дугаар | 2022/ШЦТ/194 |
Огноо | 2022-10-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ, |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э. Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
хохирогч Б.*******,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот, т төрсөн, ******* настай, , боловсролтой, мэргэжилгүй, , , , , хамт , , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* ******* овогт *******ийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 02 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй баарны гадаа тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас танил дүү А.ийг өмөөрөхөөр ирсэн Б.*******ын нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хамраа янзлуулбал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Харин шүүгдэгч *******, хохирогч Б.******* нар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 02 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй баарны гадаа тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас танил дүү А.ийг өмөөрөхөөр ирсэн Б.*******ын нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 27-ны шөнө 02 билүү 03 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “” гэх баар руу орсон юм. Тухайн үед би 2 лааз пиво л уучихсан бага зэргийн согтолттой байсан. Ингээд удалгүй баарнаас гараад гэр рүүгээ харих гээд байж байтал баарны гадаа миний нэг таньдаг дүү болох үл таних залуучуудтай хоорондоо муудалцаад байж байсан. Тэгэхээр нь ийг өмөөрөх гээд очтол тэнд байсан нэг танихгүй залуу над руу хүрч ирээд шууд миний хамар руу хэд хэдэн удаа цохисон, тэгээд би намайг цохисон залууд “чи ингэж хүн цохиж, зодож болохгүй, одоо боль” гэж хэлтэл миний үгийг сонсохгүй дахиад намайг цохисон тэгэхээр нь би уур хүрээд “одоо болиоч дээ” гээд дээгүүрх хувцсаа тайлаад тэр залуучууд руу уурлатал намайг тоохгүй байсан. ...Тэр залууг би ерөөсөө танихгүй, надаас хамаагүй дүү хүүхэд байсан, сүүлд нэрийг мэдэхэд ******* гэж байсан. ...Би хамраа рентген зурагт 35.000 төгрөгөөр харуулсан уг зардлаа нэхэмжилнэ. Үүнээс өөр гаргаж өгөх баримт бичиг байхгүй. ...******* гэх залуу намайг зодсоноос өөрөөр тэнд ямар нэгэн зодоон цохионы асуудал гараагүй. ...Би хамраа эмчлүүлнэ, уг эмчлүүлэхэд гарах зардлаа төлүүлмээр байна одоогоор бол эмнэлэгт үзүүлсэн, хагалгаанд орохоор төлөвлөсөн зүйл байхгүй байгаа. Хэрвээ эмнэлгээ сонгоод хагалгаанд орохоор бол гарах зардлыг нь төлүүлнэ. ...Тэр залуу ямар ч байсан архи уучихсан согтолттой байх шиг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08, 10 дахь тал),
- Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн үед Налайх дүүргийн , Замчин 20-130 тоот гэртээ байж байтал манай найз над руу залгаж “андаа баарны урд хүрээд ирээч, нэг гар өөдөөс томроод байна” гэж хэлэхээр нь гэрээсээ гараад яваад очсон. Намайг баарны гадаа очиход , ******* нар нэг танихгүй залуутай хэрэлдэж, маргалдаад зогсож байсан, тэгсэн ******* надад “андаа наад залуу чинь түрүүн гольфийн цохиур гаргаж ирээд бид хоёрыг цохих гээд дайраад байсан” гэж хэлэхээр нь би тэр үл таних залуу руу очоод “чи яагаад манай найзуудыг цохих гээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь ... миний яриаг ойлгохгүй өөдөөс томроод үгээр өдөөд байсан. ...баарнаас нэг танихгүй ах гарч ирээд *******, , бид гурав руу “хөөе дүү яагаад байгаа юм бэ, юу болоод байгаа юм гээд хүрээд ирсэн. Тэгсэн манай найз ******* гэнэт яасан юм бүү мэд “та нар яасан том юм бэ” гэж уурлаад тэр танихгүй ахын нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохичихсон юм. ..., ******* хоёр л бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой согтуу байсан. ...Манай найз ******* л хүний нүүр рүү 2-3 удаа цохисноос өөр ямар нэгэн зодоон ерөөсөө болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Хууль зүйн хувьд шүүгдэгч *******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.*******ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Мөн шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.*******ын биед нь халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ын биед хөнгөн хохирол учирсан ба баримтаар эмчилгээний зардалд 35.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгч ******* нь хохирогчид 35.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч нь хамрын хагалгаанд орох шаардлагатай байх боловч шүүх хуралдаанаас өмнө хамрын хагалгаанд ороогүй, хэдэн төгрөгийн зардал гарах нь тодорхойгүй байх тул хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч нар санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүл байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 35.000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн/, хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгаа байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой/ зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ