Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/802

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч М.Баянмөнх  

шүүгдэгч-хохирогч ************

шүүгдэгч-хохирогч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************, ************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205010112169 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ************.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ************.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ************, ************ нар нь 2022 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Castle” нэртэй бааранд үйлчлүүлэх явцдаа, ************ нь ************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, ************ нь ************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, мөн тухайн цаг хугацаанд ************гийн эзэмшлийн “IPhone X” гар утсыг гараараа цохиж гэмтээсний улмаас 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ************, ************ нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ************ нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Найз нарыг өмөөрч маргалдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч ************ нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай найз ************гийн найзтай маргалдсан учраас тухайн асуудал үүссэн.” гэсэн мэдүүлэг.

Хохирогч ************ нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “************аас гар утасны төлбөрт 650.000 төгрөг, томограф хийлгэсний 130.000 төгрөг нийт 780.000 төгрөгийн хохирол барагдуулж авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг.

Хохирогч ************ нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг.

Гурав. Хавтаст хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын хохирогчоор өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 01 цаг гарч байхад найзуудын хамт Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастел нэртэй бааранд ороод пиво захиалаад сууж байгаад хэсэг хугацааны дараа манай найзууд бүжгийн талбай дээр бүжиглэсэн чинь манай найз ************ бүжгийн талбай дээр танихгүй хүнтэй зууралдаад авсан харагдахаар нь найз дээр очоод юу болсон бэ гэхэд танихгүй охидууд бүжиглэж байхад бөгсөөрөө түлхээд байсан гэж надад хэлсэн. Тэгсэн ************ гэх эмэгтэй чи найзыгаа ав, би найзыгаа авъя, энд зодоон хийгээд яахав ониг болно гэхээр нь за за гээд хоёр тийшээгээ болоод бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. ************тай хамт явсан найз нь бид нар руу салаавч, дунд хуруу гаргаад байхаар би нөгөө охин дээр очоод болиоч гэж хэлэхийн завдалгүй манай найзын нэг нь үснээс нь зулгаагаад байсан. Би хэн гэдгийг нь сайн хараагүй. Очоод салгах гэж очиход ************ гэх эмэгтэй миний үснээс зулгааж, доошоогоо намайг унагааснаа Маралаа гэх охин би чамд хэлээ биз дээ ониг болно гэж гээд намайг гичий янхнаар дуудаад байсан. Тэгсэн бааранд байсан хүмүүс салгасан. Тэгээд би ширээн дээрээ сууж байсан чинь Маралаа гэх хүүхэн удаа ч үгүй гар утсаараа бичлэг хийгээд намайг доромжлоод фейсбүүкт бичлэгийг чинь тавина гээд байхаар нь гар утсыг нь хажуу тийш нь цохиод унагаад дахиад хэрүүл болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн хохирогчоор өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастел нэртэй бааранд найзуудын хамт 00 цаг өнгөрөөд орсон. Тухайн үед цаг нарийн хараагүй, тэгээд бид баарандаа ороод пиво захиалаад жаахан сууж байгаад бүжгийн талбайд бүжиглэж байгаад буцаад сууж байгаад ************ гэх найзтайгаа нойл орохоор явсан энэ хооронд үлдсэн найзууд талбай дээр бүжиглэж байсан. Тэгээд нойл ороод ирсэн чинь талбай дээр байгаа найзуудтай танихгүй хэсэг хүүхнүүд маргалдаад байхаар нь очоод ************д өнөөдөр баярын өдөр муудалцаад байж яахав чи найзуудыгаа аваад явчих гээд хэлэхэд за тэгье гэж хэлэхээр нь байрандаа буцаад эргээд бүжиглэж байсан чинь бид нарыг үл таних хүүхнүүд түлхээд, тохойлдоод хэрүүл маргаан үүссэн. Тухайн үед ************ыг нэг нь үснээс нь зулгаахаар нь би салгах гэсэн чинь ************ миний үснээс зулгаагаад намайг унагасан. Тэгээд босох гэсэн нүүр рүү ************ нь өшиглөхөөр нь би холдоод цагдаа дуудсан. Тэгээд буцаад ************ гэх эмэгтэй дээр очоод цагдаа дуудсан явахгүй шүү гэж хэлсэн, энэ үед гар утсаа би гартаа барьчихсан байсан чинь миний утсыг ************ нь цохиж унагасан. Тэгээд би утсаа хайгаад хажуу талын ширээний доороос олж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-70 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ийн гэрчээр өгсөн: “Миний бие тухайн өдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэж өөрийн найзууд болох ************, ************, Зулаа мөн Зулаагийн найз гэх эмэгтэйтэй хамт тавуулаа хамтдаа Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах Кастел бааранд 02 цагийн орчимд орж захиалгаа өгсөн ба Зулаа болон Зулаагийн найз таньдаг хүн таарчихлаа гээд өөр ширээ рүү явсан. Үүний дараа ************ бид хоёр бүжгийн талбайд гарч бүжиглэж, ************ ширээн дээрээ үлдсэн. Бид хоёр Бүжиглэж байхад урт шар үстэй үл таних охин намайг түлхээд байхаар нь би эргүүлээд түлхтэл нөгөө охин намайг гэдэс рүү өшиглөсөн, би ямар нэгэн үйлдэл хийгээгүй байж байтал ************ ширээн дээрээсээ босож ирээд миний хажууд ирсэн. Энэ үед ************ болон хар үстэй махлаг охин нар ************тай манай найз согтуу байна, би найзыгаа авчихъя гэж ярьж байхад нөгөө шар үстэй эмэгтэй дахин миний гэдэс рүү өшиглөсөн, үүнийг харсан ************ миний дундуур орж ирсэн. Гэтэл шар үстэй охин ************ийг үсдэж дарсан. Үүнийг харсан би салгах гээд тонгойтол миний араас хэн гэдэг нь мэдэхгүй эмэгтэй үсдэж татаад намайг доош нь унагасан, бүжгийн талбай дээр байсан хүмүүс намайг тухайн эмэгтэйгээс салгаж би босож ирээд эргэн тойрноо хартал ************ыг ************, ************ нар бие биеийнхээ урд урдаас хараад үснээсээ харилцан зулгаасан байдалтай газарт хэвтэж байсан. Мөн ************ын араас нэг үл таних эмэгтэй зуурсан байсан гэхдээ би тэр эмэгтэйн хувцас болон царайг нь хараагүй. Ингээд ************, ************ нарыг бааранд байсан хүмүүс салгаж, ************ нарын эмэгтэйчүүд ширээ рүүгээ явж, бид нар ширээн суугаад байж байтал ************ утсаа бариад бичлэг хийгээд хүрээд ирсэн, мөн утсаараа ************ын толгой руу тоншоод байсан. Би ширээнээс босож ************г ************аас холдуулах гэж очих хооронд ************гийн гар утас газарт унаж эвдэрсэн. Би хэн эвдэлснийг сайн хараагүй удалгүй хамгаалагч нар ирж бид нарыг бүгдийг нь баарнаас гаргаж цагдаагийн байгууллага руу бид нар явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дах тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ийн гэрчээр өгсөн: “Миний бие 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ************, ************, Алтанзул, Уянга нарын хамт эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэх гэж Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Кастел бааранд 02 цагийн орчимд орсон. Уянга, Алтанзул нарын таньдаг хүмүүс таарсан гээд баар руу хамт оролгүй баарны үүдэнд үлдсэн ************, ************ бид нар баар руу орж ширээн дээр сууж захиалга өгч, ************ ширээн дээрээ үлдэж, би ************тэй хамт бүжгийн талбай руу гарч бүжиглэж байтал бид хоёрын хажууд 5-6 охин тойрог үүсгэж бүжиглэж байгаа харагдсан. Гэтэл ************ийг урт шар үстэй охин гараараа нудраад байсан ба  ************ эхэндээ тоохгүй байсан чинь нөгөө охин бид хоёр руу салаавч гаргаж, ************ийн хэвлий хэсэг рүү хөлөөрөө тийрсэн, дараа нь дахин хэл амаараа доромжилж ************ийн хэвлий рүү дахин тийрсэн. Үүний дараа ************ бид хоёр нөгөө шар үстэй охинтой болон найзуудтай нь маргалдаж, би чи яагаад хүн тийрч байгаа юм бэ гэж хэлсэн. Энэ үед ************ бид хоёр дээр ирсэн байсан. Ингээд маргаан үргэлжилж байхад шар үстэй охин миний зулай хэсгээс үсдэж доош дарж, араас нь миний бодож байгаагаар 4-5 хүний гар орж ирж мөн үсдэж, миний толгойгоор шал мөргүүлсэн. Намайг үсдүүлж байхад ************, ************ нар бааранд хүмүүстэй нийлж салгаад ************, ************ нартай хамт ширээн дээрээ ирж суусан. Бид нарыг сууж байхад ************ гэх эмэгтэй гартаа утас барьж ирээд миний нүүрэн дээр нааж энэ муу гичийнүүдийг фейсбүүк дээр тавьж од болгоно гэж хэлээд бичлэг хийж, дараа нь ************ын нүүрэн дээр утсаа наахад утас нь газарт унасан. Энэ явдлын адраа бид нарыг баарны хамгаалагчид авч баарнаас гаргаж цагдаагийн байгууллага руу явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дахь тал)

5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын гэрчээр өгсөн: “Тухайн өдөр буюу 3 дугаар сарын 08-ны өдөр өөрийн ажлын байр болох Кастел бааранд хамгаалагчийн ажлаа хийж баарны дотор явж байсан. Гэтэл 1 дүгээр давхрын бүжгийн талбайд хэдэн хүүхнүүд бие биеэ үсдээд авсан харагдсан ба би голоор нь орж салгаж нэг хэсгийг нь авч гаргаж, нэг хэсэг нь дотор үлдсэн. Гадна гарсан эмэгтэйчүүд гомдолтой гэсэн тул цагдаагийн байгууллагад дуудлага өгч би энэ талаар өөрийн баарны зохион байгуулагчид хэлсэн. Удалгүй цагдаагийн алба хаагчид ирж хоёр талын хүүхнүүдийг авч явсан. Хэн нь ямар шалтгаанаар зодооныг эхэлсэн талаар би мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал)

 6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын гэрчээр өгсөн: “Тухайн өдөр мартын 8-ны өдөр байсан учир би ажил дээрээ тэмдэглэж байгаад 3, 4-р хороололд очиж оюутан цагийн найзууд болох ************, ************, ************, ************ нарын хамт одоо нэрийг нь санахгүй байна нэг лоунжид орж 2 цаг орчим сууж, хоол идэж ойр зуурын юм ярьж байгаад баар орохоор болж хорооллын бичилд байдаг Кастел нэртэй бааранд орсон. Баярын өдөр байсан тул ширээ олдохгүй байж байгаад баарны 2 давхарт байдаг зааланд ширээ авч 0,5 архитай сет захиалж, сетийн пивоо задалж уусан. Хэсэг хугацааны дараа ************тай хамт ариун цэврийн өрөө рүү орчхоод гарч ирээд ************ бид хоёр бүжгийн талбай руу очтол ************ энэ хүмүүс түлхээд байна, зайтай зогсчих гэхээр нь бид нар үл таних хүмүүсээс зайтай зогсож байтал миний араас өндөр тайрмал үстэй эмэгтэй, мөн биеэр намхан хар чолктой, тайрмал үсттэй бүлтгэр нүдтэй эмэгтэй нар түлхээд байхаар нь би яагаад түлхээд байгаа юм бэ гэж хэлтэл тэр хоёрын юу хэлээд байгаа нь мэдэгдэхгүй чимээнд сонсогдохгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 90 дэх тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн гэрчээр өгсөн: “Миний бие тухайн өдөр ************, ************, ************, ************ нарын хамт уулзаж, 3, 4-р хороололд явж байгаад орсон газар болгон хүн ихтэй байсан тул Кастел нэртэй бааранд бид нар 00 цагийн орчим орсон. Бааранд ороход бид нар согтууруулах ундаа хэрэглэсэн ба ************ тухайн үед машин барьж байгаа гээд архи уугаагүй гэж хэлж байсан. Ер нь ************ ************ нартай дотно найзууд биш, ************гийн найзууд гэдгээр нь зүс мэддэг учир тухайн өдөр хамт бааранд орсон. Бааранд орсны дараа бид нар талбай дээр гарч бүжиглэж, ширээн дээрээ ирж суух зэрэг үйлдэл хийж байгаад би ************тай хамт ариун цэврийн өрөө орж гарч ирэхэд ************, ************, ************ нар бүжиглэж байхаар нь ************ бид хоёр тэр гурав дээр очиж тойрог хэлбэрт орж бүжиглэсэн. Энэ үед миний баруун талд ************ зогсож, зүүн гар талд ************ ************ нар зогсож, ************ ************гийн цаад талд зогсож бүжиглэж байтал ************ыг үл таних эмэгтэй түлхэх шиг болоод ************ түлхсэн хүмүүстэй ярилцаж өнгөрсөн, удалгүй ************ бид хоёрын дундуур гар цохих гэж байгаа юм шиг орж ирж бужигнасан ба би юу болоод байгааг нь мэдэхгүй нэг мэдэхэд ************ газраас босож ирж байгааг нь харж, дараа нь хамгаалагч нар бид нарыг салгаж, ************, ************, ************ нарыг авч баарнаас гаргасан, ************ бид хоёр тэр гурвыг ороод ирэх болов уу гэж хүлээж байгаад орж ирэхгүй байхаар нь араас нь гартал ************ зодуулсан гэж хэлж цагдаа дуудсан, мөн ************гийн гар утсыг эвдэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дахь тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн гэрчээр өгсөн: “Тухайн өдөр ************, ************, ************, ************ нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх Кастел бааранд  шөнийн 00 цаг өнгөрч байхад орсон бөгөөд баарны 2 дугаар давхрын сеттэй ширээн дээр сууж, архины оронд пиво авч эхний шил пивоо уугаад бид нар бүжиглэхээр талбай руу гарсан. Талбай дээр гараад бид тавуулаа тойрог үүсгээд бүжиглэж байтал ************ ард байгаа охидууд түлхээд байна гэсэн учир ************ ************гийн оронд очиж бүжиглэтэл бас тохойлдсон. Дараа нь намайг тохойлдсон. Ингээд хамгийн сүүлд ************ тухайн тохойлдсон хүүхнүүдийн дэргэд очиж бүжиглэсэн. Би ************тай хамт ариун цэврийн өрөө орчхоод гарч иртэл ************ тойрог хэлбэртэй бүжиглэж байтал гол руу унасан ба юу болов гэж асуутал бид нарыг тохойлдсон хүүхнүүдийн нэг нь түлхсэн байсан. ************ баярын өдөр хэрэлдээд яахав гэж хэлээд ************ын талд очиж нөгөө түлхсэн хүүхнүүдийн улаан хүрэн силкэн сорочка шиг цамц өмссөн эмэгтэйтэй ярилцсан. Гэтэл цаанаас нь алаг нүдтэй чолктой хар үстэй охин ************г өшиглөх шиг болоод ороод ирсэн ба ************г улаан цамцтай хүүхэн үсдэж дарсан, харин ************ зөрүүлээд тэр хүүхэнтэй үсдэлцсэн бид нар ************г салгаж аваад би ************, ************, ************ нартай бүжгийн талбайгаас буух үедээ ************г байхгүй байгааг анзаараад эргээд зодоон болсон газар руу очтол ************гийн дээр улаан цамцтай хүүхэн гараад суучихсан, тонгойсон байдалтай, хоёр гар нь юу хийж байгаа нь харагдахгүй байсан ба би салгах гэж араас нь очоод улаан цамцтай хүүхний хоолойг нь боож татахад ************гаас салахгүй ************гийн дээрээс нь цохиод байсан учир улаан цамцтай хүүхний ар дагзнаас үсдэж таттал салахгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 95-96 дахь тал)

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ийн гэрчээр өгсөн: “Тухайн өдөр миний бие өөрийн найзууд болох ************, ************, ************, ************ нарын хамтаар баяраа тэмдэглэх гэж Кастел баар руу орсон. Бааранд ороод бид нар уух зүйлээ захиалаад бүжгийн талбай дээр бид тавуулаа бүжиглэж байтал намайг хажуу талд бүжиглэж байсан эмэгтэй түлхээд байсан ба олон хүн байгаа юм чинь гэж бодоод чимээгүй үргэлжлүүлээд бүжиглэж би ************тай байраа солиод үргэлжлүүлэн бүжиглэж байтал намайг түлхсэн эмэгтэй дахин ************ыг түлхэж тэр хоёр маргалдаж ************ баярын өдөр юм чинь маргалдаад яах вэ гэж хэлж бид нарын маргаан дуусаж эргэж хараад үргэлжлүүлэн бүжиглэж байтал гэнэт Улаан цамцтай эмэгтэй намайг үсдэж чирсэн. Би өөрийгөө арай гэж тавиулаад би ************, ************, ************ нарын хамт бүжгийн талбайгаас буутал ************ үлдчихсэн байсан. ************г очиж авахаар эргэж бүжиглэж байсан газраа очтол одоо санахгүй байна. Нэг нь ************г доороо хийчихсэн зодож байсан. Ингээд баарны хамгаалагч нар ирж зодооныг салгаж, бид нар бужигнаан дундаас арай гэж баарны гадна талд гарч иртэл ************гийн нүд нь хөхөрсөн, гар утас нь эвдэрсэн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99 дах тал)

10. Камерын бичлэгт үзлэг хийсэн “Нийт 3 ширхэг бичлэг СД-д байршиж байна. Үүнээс 01 минут 43 секундийн урттай баарны дотор талын бүжгийн талбайг харуулсан байрлалтай, дуу авиатай бичлэгийг тоглуулахад бичлэгийн чанар муу бөгөөд дэлгэцийн баруун дээд буланд 2022-03-08 02:20:18 гэх огноо гарч байна. бичлэгийн харагдах өнцөгт олон тооны царай нь үл мэдэгдэх хүмүүс бүжиглэж байгаа дүрс бичигдсэн байна. Дэлгэцийн харагдах орчны төв хэсэгт дүрс сарних бөгөөд хүний хөдөлгөөн тодорхой харагдахгүй байна. 04 минут 22 секундийн урттай бичлэгийг тоглуулахад баарны гадна талын орох хаалганы хэсгийн харуулсан, дээд буландаа 2022-03-08 02:36:13 гэх огноотой бичлэг байна. Бичлэгт хэрэг ач холбогдол бүхий зүйл илрээгүй бөгөөд бичлэгийн дүрст хэргийн гэрчүүд болон цагдаагийн алба хаагчид ярилцаж байгаа мэт үйл хөдлөлийг үзүүлж байна. 02 минут 18 секундийн урттай бичлэгийг тоглуулахад баарны гадна хэсгийн байдлыг харуулсан бичлэг байх бөгөөд бичлэгт ************, гэрч ************, ************ нар баарны хамгаалагч байж болохуйц залуустай ярилцаж байгаа дүрс бичигдсэн байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 144-146 дахь тал)

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3981 дугаартай “************гийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хацарт цус хуралт, доод уруулын баруун дор зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал)

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4146 дугаартай “************ын биед баруун өвдөгний үеийн зөөлөн эдийн гэмтэл, хоёр бугалга, зүүн шуу, хэвлийн зүүн хэсэг, хоёр гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

13. “Ашид Билгүүн” ХХК-ийн IPhone X 64gb гар утас 1 ширхэг 650.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 135-137 дахь тал)

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ын яллагдагчаар өгсөн: “...************гийн найз шар үстэй охин ************тэй асуудал үүсгэснээс болж маргаан үүсэж зодоон болсон. ************ намайг үсдэж дарсан. Бие рүү цохиж гэмтээсэн. Надад учирсан хохиролтой холбоотой санал хүсэлт байхгүй...хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 131 дэх тал)

15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн яллагдагчаар өгсөн: “************ надтай тохиролцъё гэж хэлж байсан бөгөөд би эрүүл мэнд, эд зүйлээрээ хохирчхоод тийм зүйл байхгүй гэж хариу хэлсэн...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 125-126 дахь тал)

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Хэргийн шүүгдэгч-хохирогч ************, мөн шүүгдэгч-хохирогч ************ нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд, шүүгдэгч ************, ************ нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 234 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар ************, ************ нарт холбогдох эрүүгийн 2205010112169 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч ************, ************ нар нь 2022 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Castle” нэртэй бааранд үйлчлүүлэх явцдаа найз нараа өмөөрсний улмаас  ************ нь ************ын биед баруун өвдөгний үеийн зөөлөн эдийн гэмтэл, хоёр бугалга, зүүн шуу, хэвлийн зүүн хэсэг, хоёр гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, ************ нь ************гийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хацарт цус хуралт, доод уруулын баруун дор зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, мөн тухайн цаг хугацаанд ************ нь ************гийн эзэмшлийн “IPhone X” гар утсыг гараараа цохиж гэмтээсний улмаас 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

************ын хохирогчоор өгсөн: “...Очоод салгах гэж очиход ************ гэх эмэгтэй миний үснээс зулгааж, доошоогоо намайг унагааснаа Маралаа гэх охин би чамд хэлээ биз дээ ониг болно гэж гээд намайг гичий янхнаар дуудаад байсан. Тэгсэн бааранд байсан хүмүүс салгасан. Тэгээд би ширээн дээрээ сууж байсан чинь Маралаа гэх хүүхэн удаа ч үгүй гар утсаараа бичлэг хийгээд намайг доромжлоод фейсбүүкт бичлэгийг чинь тавина гээд байхаар нь гар утсыг нь хажуу тийш нь цохиод унагаад ахиад хэрүүл болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал), ************гийн хохирогчоор өгсөн: “...************ыг нэг нь үснээс нь зулгаахаар нь би салгах гэсэн чинь ************ миний үснээс зулгаагаад намайг унагасан. Тэгээд босох гэсэн нүүр рүү ************ нь өшиглөхөөр нь би холдоод цагдаа дуудсан. Тэгээд буцаад ************ гэх эмэгтэй дээр очоод цагдаа дуудсан явахгүй шүү гэж хэлсэн, энэ үед гар утсаа би гартаа барьчихсан байсан чинь миний утсыг ************ нь цохиж унагасан. Тэгээд би утсаа хайгаад хажуу талын ширээний доороос олж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-70 дахь тал), ************ийн гэрчээр өгсөн: “...Үүнийг харсан би салгах гээд тонгойтол миний араас хэн гэдэг нь мэдэхгүй эмэгтэй үсдэж татаад намайг доош нь унагасан, бүжгийн талбай дээр байсан хүмүүс намайг тухайн эмэгтэйгээс салгаж би босож ирээд эргэн тойрноо хартал ************ыг ************, ************ нар бие биеийнхээ урд урдаас хараад үснээсээ харилцан зулгаасан байдалтай газарт хэвтэж байсан. Мөн ************ын араас нэг үл таних эмэгтэй зуурсан байсан гэхдээ би тэр эмэгтэйн хувцас болон царайг нь хараагүй. Ингээд ************, ************ нарыг бааранд байсан хүмүүс салгаж, ************ нарын эмэгтэйчүүд ширээ рүүгээ явж, бид нар ширээн суугаад байж байтал ************ утсаа бариад бичлэг хийгээд хүрээд ирсэн, мөн утсаараа ************ын толгой руу тоншоод байсан. Би ширээнээс босож ************г ************аас холдуулах гэж очих хооронд ************гийн гар утас газарт унаж эвдэрсэн. Би хэн эвдэлснийг сайн хараагүй удалгүй хамгаалагч нар ирж бид нарыг бүгдийг нь баарнаас гаргаж цагдаагийн байгууллага руу бид нар явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дах тал), ************ийн гэрчээр өгсөн: “...Бид нарыг сууж байхад ************ гэх эмэгтэй гартаа утас барьж ирээд миний нүүрэн дээр нааж энэ муу гичийнүүдийг фейсбүүк дээр тавьж од болгоно гэж хэлээд бичлэг хийж, дараа нь ************ын нүүрэн дээр утсаа наахад утас нь газарт унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дахь тал), ************ын гэрчээр өгсөн: “...миний араас өндөр тайрмал үстэй эмэгтэй, мөн биеэр намхан хар чолктой, тайрмал үсттэй бүлтгэр нүдтэй эмэгтэй нар түлхээд байхаар нь би яагаад түлхээд байгаа юм бэ гэж хэлтэл тэр хоёрын юу хэлээд байгаа нь мэдэгдэхгүй чимээнд сонсогдохгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 90 дэх тал), ************гийн гэрчээр өгсөн: “...************ыг үл таних эмэгтэй түлхэх шиг болоод ************ түлхсэн хүмүүстэй ярилцаж өнгөрсөн, удалгүй ************ бид хоёрын дундуур гар цохих гэж байгаа юм шиг орж ирж бужигнасан ба би юу болоод байгааг нь мэдэхгүй нэг мэдэхэд ************ газраас босож ирж байгааг нь харж, дараа нь хамгаалагч нар бид нарыг салгаж,...араас нь гартал ************ зодуулсан гэж хэлж цагдаа дуудсан, мөн ************гийн гар утсыг эвдэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дахь тал), ************гийн гэрчээр өгсөн: “...************ын талд очиж нөгөө түлхсэн хүүхнүүдийн улаан хүрэн силкэн сорочка шиг цамц өмссөн эмэгтэйтэй ярилцсан. Гэтэл цаанаас нь алаг нүдтэй чолктой хар үстэй охин ************г өшиглөх шиг болоод ороод ирсэн ба ************г улаан цамцтай хүүхэн үсдэж дарсан, харин ************ зөрүүлээд тэр хүүхэнтэй үсдэлцсэн бид нар ************г салгаж аваад би ************, ************, ************ нартай бүжгийн талбайгаас буух үедээ ************г байхгүй байгааг анзаараад эргээд зодоон болсон газар руу очтол ************гийн дээр улаан цамцтай хүүхэн гараад суучихсан, тонгойсон байдалтай, хоёр гар нь юу хийж байгаа нь харагдахгүй байсан ба би салгах гэж араас нь очоод улаан цамцтай хүүхний хоолойг нь боож татахад ************гаас салахгүй ************гийн дээрээс нь цохиод байсан учир улаан цамцтай хүүхний ар дагзнаас үсдэж таттал салахгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 95-96 дахь тал), ************ийн гэрчээр өгсөн: “...************ыг түлхэж тэр хоёр маргалдаж ************ баярын өдөр юм чинь маргалдаад яах вэ гэж хэлж бид нарын маргаан дуусаад эргэж хараад үргэлжлүүлэн бүжиглэж байтал гэнэт Улаан цамцтай эмэгтэй намайг үсдэж чирсэн. Би өөрийгөө арай гэж тавиулаад би ************, ************, ************ нарын хамт бүжгийн талбайгаас буутал ************ үлдчихсэн байсан. ************г очиж авахаар эргэж бүжиглэж байсан газраа очтол одоо санахгүй байна. Нэг нь ************г доороо хийчихсэн зодож байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99 дах тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 144-146 дахь тал) Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3981 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4146 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал), “Ашид Билгүүн” ХХК-ийн IPhone X 64gb гар утас 1 ширхэг 650.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 135-137 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хэргийн шүүгдэгч-хохирогч ************, мөн шүүгдэгч-хохирогч ************ нарын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирлууд нь тэдгээрийн харилцан үсдэлцэж, түлхэж унагаах, жийх зэргээр биед нь халдсаны улмаас үүссэн ба шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөн цаг хугацаанд ************гийн эд хөрөнгөд 650.000 төгрөгийн хохирол учирсан  үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч ************, ************ нарын дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, ************ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

Хэргийн шүүгдэгч ************, ************ нар нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,

************ нь “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч ************, ************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг,

************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

Шүүгдэгч ************, ************ нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, ************ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч-хохирогч ************гаас  “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 167, 168 дахь тал), шүүгдэгч-хохирогч ************аас “...хохирлоо бүрэн барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 169, 170 дахь тал) зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Иймд шүүгдэгч ************, ************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч ************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ************, ************ нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Доржнамжилын ************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

-“Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт,

Моор овогт Батбаярын ************г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч ************, ************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

-************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч ************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************, ************ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ************, ************ нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ