Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 171

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Н.Жавхлан,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Хатанцэцэг,

иргэдийн төлөөлөгч: А.Лхагвасүрэн,

шүүгдэгч: Т.Бехболот, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг /1298/, Н.Бадамцэцэг /0566/,

шүүгдэгч: И.Давааням, түүний өмгөөлөгч  Ц.Итгэл /0140/,

хохирогч: Т.Бехболот,

хохирогч: И.Давааням, 

хохирогч: Э.Уянга,

гэрч: Т.Даваадалай,

гэрч: Б.Түмэнгэрэл,

гэрч: Г.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

     Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бехболот,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Давааням нарт холбогдох эрүүгийн 2016 2602 0904 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянав. 

 

Монгол Улсын иргэн, казак, 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Перфектмотор шинэчлэл ХХК-ийн автомашин засварын газарт механикч ажилтай, ам бүл 3, эхнэр, 5 настай хүүхдийн хамт Хэнтий аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг, Ишгэн толгойд оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны 1-14 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар СТ 91100312, Каракас овогт Төмөрханы Бехболот,

 

Монгол Улсын иргэн, халх, 1977 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, уул уурхайн оператор мэргэжилтэй, Илд гоулд ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 12 дугаар гудамж, 120 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар РФ 77053079, Аргамууд овогт Ишдоржийн Давааням.

 

 Шүүгдэгч Т.Бехболот нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамжинд байрлах Аррlе зочид буудлын хажуугийн хашаанд иргэн И.Даваанямыг эхнэр, нөхрийн асуудалд оролцлоо гэснээс буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Ард Аюушийн 1-14 тоот хашааны орчим бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, шалтгаангүйгээр чулууг зэвсгийн чанартай хэрэглэн, иргэн Э.Уянгын духан тус газарт онож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

 

шүүгдэгч И.Давааням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард Аюушийн 1 дүгээр гудамжинд байрлах Аррlе зочид буудлын хажуугийн хашаанд иргэн Х.Бекмурат, Т.Бехболот нарыг гэртээ агсам тавьж, эхнэр хүүхдээ хөөж явууллаа гэснээс буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)                                                                            

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Бехболот мэдүүлэхдээ:

  Би 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дүү Х.Бекмураттай хамт цэргийн баяр тэмдэглээд гэртээ ирэхэд манай эхнэр Т.Даваадалай пиво уусан байсан. Тэгэхээр нь би уурлаж, чи пиво уусан байна гэж түүнтэй маргалдахад тэр уурлаад гэрээс гарч явсан. Тэр эгчийгээ дуудсан, эгч нь И.Давааням ахыг дуудсан байсан. Тэд манай гэрт ирээд чи яагаад эхнэртэйгээ маргалдаад байгаа юм бэ гэж надтай муудалцсан ба И.Давааням ах бид хоёр барьцалдан авсан. Дүү Х.Бекмурат нь И.Давааням ах бид хоёрыг салгах гэхэд И.Давааням ах Х.Бекмуратын нүд, нүүр рүү нь 3-4 удаа цохиод, намайг хоёр удаа мөргөсөн. И.Давааням ах эхлээд намайг мөргөхөд нь би зүгээр байсан, харин 2 дахь удаа мөргөхөд нь их өвдсөн тул би түүнийг газар унагааж, нүүр рүү нь 2-3 удаа цохьсон. И.Давааням ахын биед учирсан хүндэвтэр гэмтлийг би учруулсан нь үнэн. Эмчилгээний зардалд 260 000 төгрөг төлсөн.

2016 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Б.Түмэнгэрэл, Э.Уянга, эхнэр Т.Даваадалай нартай хамт караокед ороод нэг, нэг шил пиво авч уун, 2 цаг дуулсан. Э.Уянга, Б.Түмэнгэрэл хоёр караокенаас гарч яваад, буцаж орж ирэхдээ маргалдаж хэрэлдсэн байсан. Б.Түмэнгэрэл уурлаад бааранд орохгүй гэхэд нь манай эхнэр Т.Даваадалай байж бай, хамт гаръя гэхэд тэр  эхнэрийг маань түлхэж унагасан. Би Б.Түмэнгэрэлд яаж байгаа юм бэ, боль гэхэд бас намайг мөргөн, уруулыг маань гэмтээгэд караокенаас гараад явсан. Бид караокенаас гарч, гэртээ ирэхэд манай хоёр дүү ирсэн байсан. Караоке орохдоо Б.Түмэнгэрэл унаж явсан машинаа манай гэрийн гадаа орхисон байсан. Гэтэл Б.Түмэнгэрэлийн эхнэр Э.Уянга нөхрийгөө согтуугаар машинаа бариад явах вий гэж хэлсэн тул бид машин дээр нь ирэхэд машин нь байж байсан. Харин цаанаас Б.Түмэнгэрэл гартаа шил бариад, шүгэлдээд ирсэн. Би түүнд чи яагаад намайг мөргөж байгаа юм бэ гэхэд тэр над руу дайрахад би шилийг нь хаяулсан. Тэгээд Б.Түмэнгэрэлээс салаад гэртээ ороод байж байтал тэр миний араас гэрт орж ирээд дахин маргалдахад манай дүү Х.Бекмурат биднийг  хоёрыг салгаад, түүнийг аваад гарсан. Гэтэл гадаа зодоон болоод байхаар нь би гарч очиход Б.Түмэнгэрэл нь дүү Х.Бекмуратыг хазсан байсан. Б.Түмэнгэрэл миний уруул руу мөргөж, хөхний орчим бас хазаад, над руу чулуу шидсэн. Би эргүүлээд түүн рүү чулуу шидэхэд Э.Уянгын толгойг оносон байсан. Би Э.Уянгатай маргаан хийгээгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо архи, дарс ууж, зодоонд оролцохгүй. Би эхнэр, хүүхэд, эхнэрийн дүүтэй хамт амьдардаг. Надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-И.Давааням мэдүүлэхдээ:

  2016 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө би найз нартайгаа баяр тэмдэглэж, нэг газар сууж байтал манай эмэгтэй дүү ирээд Т.Бехболот эхнэрээ зодсон байна, гэрт нь очъё гэхэд нь би очсон. Тэгээд би Т.Бехболотод хандан яагаад гэртээ хэрүүл хийгээд, эхнэрээ хөөж байгаа юм бэ гэхэд тэр яадаг гэнээ гээд намайг заамдсан. Бид хоёр заамдалцаад гэрээс нь гарсан. Гадаа гарсны дараа Т.Бехболот намайг цохих гээд цохиж чадаагүй. Би толгойгоороо Т.Бехболотыг мөргөсөн. Манай эмэгтэй дүү утсаа авах гээд гараад гүйхэд нь түүний араас гарах гэхэд намайг гаргахгүй байсан. Гэтэл Х.Бекмурат ирээд намайг цохиод газар унахад Т.Бехболот намайг цохьсон. Тэгээд би ухаан алдсан байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалд 260 000 төгрөг авсан. Би Х.Бекмуратыг яаж цохьсоноо санахгүй байгаа боловч түүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хэрүүл хийгээд байдаггүй. Энэ хэргээс болж хаширч, сургамж авлаа. Дахин хэрүүл маргаанд оролцохгүй байж чадна. Надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Бехболот мэдүүлэхдээ:

И.Давааням ах миний нүүр рүү мөргөж, миний шүд, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий гэмтэл учруулсан. Одоо гэмтэл эдгэрсэн. Иймд надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-И.Давааням мэдүүлэхдээ:

Х.Бекмурат намайг газар унасан байхад Т.Бехболот намайг цохиж, хамар хугалж, нүүр хэсэгт гэмтэл учруулснаас би ухаан алдсан байсан. Одоо миний биеийн байдал сайжирсан, гэмтэл эмчлэгдсэн, эмчилгээний зардалд 260 000 төгрөгийг Т.Бехболотоос авсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Э.Уянга мэдүүлэхдээ:

2016 оны 8 дугаар сарын 06-ны орой манай нөхөр Б.Түмэнгэрэл, Т.Бехболот, түүний эхнэр Т.Даваадалай бид 4 караокед орж, 2 цаг орчим дуулж, пиво уусан. Т.Бехболот, Т.Даваадалай нар цаашаа бааранд орно гэхэд манай нөхөр уурлаад явахгүй гэсэн. Үүнээс болж бид хоёр маргалдахад нөхөр маань явлаа гээд хэтэвч, малгайгаа авахад би явуулахгүй гээд зууралдсан. Б.Түмэнгэрэл нь Даваадалай бид хоёрыг түлхэж унагасан. Т.Бехболот юун сүртэй юм, юундаа маяглаад байгаа юм гэж хэлээд караокений хаалгыг гараараа алдлаад зогстол түүнийг Б.Түмэнгэрэл сандал руу түлхэж унагаад, гараад явсан. Араас нь Т.Даваадалай, Т.Бехболот бид 3 гарсан. Т.Бехболотын гэрийн гадаа нөхөр машинаа үлдээсэн байсан болохоор тийшээ явсан бөгөөд тэнд очиход Т.Түмэнгэрэл байгаагүй. Би түүнийг хайхад хашааны хажууд сууж байсан. Би Т.Бехболотын гэрт цүнхээ үлдээсэн болохоор түүнийгээ авахаар гэрт нь ороход Т.Бехболот, Б.Түмэнгэрэл 2 маргалдсан. Энэ үед Т.Бехболотын 2 дүү нь салгах гэж оролдсон. Тэнд нилээн удаан барьцалдаад, зууралдаад байсан болохоор Б.Түмэнгэрэл нь Т.Бехболотыг хазсан эсэхийг би анзаараагүй. Би тэднийг больцгоо гээд дундуур нь ороход чулуунд оногдсон. Т.Бехболотын шидсэн чулуу Б.Түмэнгэрэл рүү чиглээд ирж байсан. Хэн анх чулуу шидсэнийг би сайн мэдэхгүй. Б.Түмэнгэрэл чулуу шидэж байхыг би хараагүй. Би чулуунд цохигдсон байсан. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулаад байж байсан. Намайг Т.Бехболотын эхнэр Т.Даваадалай эмнэлэгт хүргэж өгсөн гэсэн. Би Т.Бехболоттой маргалдаагүй. Т.Бехболот миний томографийн зургийг Мөнгөн гүүр эмнэлэгт очиж авахуулж, эм авч өгсөн. Одоо миний бие зүгээр байгаа. Цаашид эмчилгээ хийлгэхгүй учраас надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Т.Бехболотыг ял шийтгэлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Б.Түмэнгэрэл мэдүүлэхдээ:

2016 оны 8 дугаар 06-ны өдрийн 23 цагийн үед над руу Т.Бехболот залгаад  хүрээд ир гэсэн. Би Т.Бехболотын гэрт очиход гэртээ байгаагүй, бичил хорооллын арын сааданд сууж байсан. Тэндээсээ бид караоке ороод дуулсан. Шөнийн 01 цагийн үед гэртээ харья гэхэд манай эхнэр Э.Уянга бааранд орно гэхэд би орохгүй, гэртээ харъя гэж маргалдах үед Т.Бехболот хамт бааранд оръё гэсэн. Би Т.Бехболотыг түлхээд караокенаас гарсан. Т.Бехболотын гэрийн гадаа очоод би Т.Бехболоттой маргалдсан. Тэр над руу чулуу шидэх үед чулуунд нь манай эхнэр оногдсон. Би караокед Э.Уянга, Т.Даваадалай нарыг түлхэж, газар унагасан нь үнэн. Би караокенаас гарахдаа маргаан үүсгэснээс энэ хэрэг болсон байх гэж бодож байна. Т.Бехболот, дүүгийнхээ хамт надтай зодолдсон. Би 2 хүнийг дийлэхгүй байсан болохоор Т.Бехболотыг хазсан юм. Э.Уянга, Т.Бехболот хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй. Т.Бехболот бид хоёрыг салгах гэж байгаад Э.Уянга чулуунд оногдсон. Би Т.Бехболот руу чулуу шидээгүй. Т.Бехболот бид хоёр сайн найзууд юм. Би Т.Даваадалайг өшиглөсөн байх гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Т.Даваадалай мэдүүлэхдээ:

 Бид нар караокед сууж байгаад бааранд оръё гэхэд Б.Түмэнгэрэл уурлаад явна гээд Э.Уянгыг түлхээд унагаахаар нь би босгох гээд очиход бас намайг түлхээд газар унагаасан. Манай нөхөр Т.Бехболот яагаад байгаа юм бэ гэж Б.Түмэнгэрэлд хандан хэлэхэд тэр Т.Бехболотыг мөргөөд, түлхээд гараад явсан. Караокенаас гарахад Т.Бехболотын нүд нь хөхөрсөн, хамар нь шалбарсан байсан. Б.Түмэнгэрэлийн машин нь манай гэрийн гадаа байсан болохоор Э.Уянга, Т.Бехболот бид манай гэр рүү очсон. Э.Уянга нь Б.Түмэнгэрэлийг согтуугаар машинаа унаад явж магадгүй, машин дээр нь очъё гэсэн. Биднийг машин дээр нь очиход Б.Түмэнгэрэл пивоны шил бариад гарч ирсэн. Бид тэр шилийг нь хаяулаад, Т.Бехболотыг аваад гэр рүүгээ орсон. Түмэнгэрэл Бекмураттай ноцолдоод хазсан. Т.Бехболот очоод салгах гэхэд Түмэнгэрэл Т.Бехболотын цээжнээс нь хазаж, миний гэдэс рүү өшиглөж унагасан. Тэр хооронд эхлээд Б.Түмэнгэрэл нь Т.Бехболот руу чулуу аваад шидсэн. Т.Бехболот зөрүүлээд чулуу аваад шидэхэд Э.Уянгыг оносон гэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Г.Даваа мэдүүлэхдээ:

 Би Х.Бекмураттай хамт явж байгаад Т.Бехболотын гэрт очсон. Удалгүй  Т.Бехболот, Т.Даваадалай, Э.Уянга нар орж ирсэн. Тэд Б.Түмэнгэрэл машинаа согтуугаар унаад явсан юм шиг байна гээд машин дээр нь очиход машин нь байсан. Гэтэл Б.Түмэнгэрэл харанхуйгаас шил бариад гарч ирсэн. Шилийг нь хаяулаад, Э.Уянгын хамт Т.Бехболотын гэрт бид ороход Б.Түмэнгэрэл араас орж ирээд маргалдсан. Тэр Х.Бекмураттай маргалдаж, түүнийг хазсан. Т.Бехболот гэрээс гарч ирээд салгахад, бас түүнийг хазаж, Т.Даваадалай эгчийг өшиглөсөн. Би Даваадалай эгчийг сэгсрээд байж байтал Т.Бехболот чулуу авч шидэхэд Э.Уянга газар унасан байсан. Т.Бехболот эхнэрийг нь өшиглөлөө гээд уурлаад, Б.Түмэнгэрэл рүү чулуу шидсэн байх гэж бодож байна. Т.Бехболот чулуу шидэхэд бид нар бөөнөөрөө зогсож байсан юм гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Х.Бекмурат мэдүүлэхдээ:  

...Далаймөрөн эгч Т.Бехболот ахыг хэл амаар доромжлоод байсан.  Т.Бехболот ах та нарт хамаагүй гэж хэлээд И.Давааням ахтай барилцаж аваад гэрээс гарсан. Тэгэхээр нь Далаймөрөн эгч бид 2 араас нь гарсан. Гадаа тэр 2 бие биенээ заамдаад тавихгүй байтал Далаймөрөн эгч цагдаа дуудна гээд явсан. Тэгэхээр нь би тэр 2-ыг боль гэж хэлээд дундуур нь ортол Давааням ах шууд миний зүүн нүд рүү нэг удаа гараараа цохьсон. Би нүдээ бариад доошоо суухад тэд хоорондоо зодолдсон ба Бехболот ах Давааням ахын дээр нь гарчихсан зодож байсан тул би Бехболот ахыг татаж босгоод зодооныг салгасан гэжээ.  (хэргийн 13-15 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч И.Далаймөрөн мэдүүлэхдээ:

... манай эгчийн хүүхэд Пүрэвдалай орж ирээд Т.Даваадалай эгчийг нөхөр нь зодоод байна, очоод салгаад өгөөч гээд шөнө 01 цаг болж байхад пабд орж ирсэн гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3896 дугаартай дүгнэлтэд:

1. Даваанямын биед хацар яс гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, баруун хөмсөг гадна дээд хэсэг, зүүн хөмсөг гадна дээд хэсэг, гадна буланд шарх, дээд уруул дотор салстад язрал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун бугалганд цус хуралт, бугалга шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3922 дугаартай дүгнэлтэд:

1. Т.Бехболотын биед шүдний эмтрэл, дээд уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3921 дугаартай дүгнэлтэд:

1. Х.Бекмуратын биед зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11143 дугаартай дүгнэлтэд:

1. Э.Уянгын биед духны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 125 дугаар хуудас)

 

                 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Т.Бехболот нь ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 62 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

И.Давааням нь ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 61 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Бехболотыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Аррlе зочид буудлын хажуугийн хашаанд хохирогч И.Даваанямыг эхнэр, нөхрийн асуудалд оролцлоо гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Ард Аюушийн 1-14 тоот хашааны орчим бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин шалтгаангүйгээр чулууг зэвсгийн чанартай хэрэглэн, хохирогч Э.Уянгын духан тус газарт онож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлан танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар,

 И.Даваанямыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Аррlе зочид буудлын хажуугийн хашаанд хохирогч Х.Бекмурат, Т.Бехболот нарыг гэртээ агсам тавьж, эхнэр хүүхдээ хөөж явууллаа гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар тэднийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

   Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

Хохирогч Э.Уянгын бие махбодид духны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11143 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх гэмтэл нь чулуу шидсэн Т.Бехболотын үйлдэл, хохирогчийн гэмтлийн хооронд шалтгаант холбоотой гэж үзэв.

2016 оны 8 дугаар 06-ны орой Т.Бехболот, түүний эхнэр Т.Даваадалай, Б.Түмэнгэрэл, түүний эхнэр Э.Уянга нар караокед орж, 2 цаг орчим дуулж, пиво уусан ба Т.Бехболот, Т.Даваадалай, Э.Уянга нар караокенаас гараад, бааранд орно гэхэд Б.Түмэнгэрэл бааранд орохгүй, гэртээ харина гэж эхнэртэйгээ маргалдан, улмаар караокед байхдаа Э.Уянга, Т.Даваадалай нарыг түлхэн унагасан, түүнийг явуулахгүй гэж Т.Бехболот хаалга алдлан зогсоход түүнийг түлхэн унагаад гарсан,

Б.Түмэнгэрэл нь Т.Бехболотын гэрийн гадаа очсоны дараа түүнтэй дахин маргалдаж, Т.Бехболотыг хазсан зэргээс дүгнэхэд тэдний хооронд хувийн таарамжгүй харилцаа үргэлжилсэн, Т.Бехболот нь Э.Уянгатай маргаж, түүний эсрэг танхайраагүй, Э.Уянга, Т.Даваадалай нарыг түлхэн унагасан Б.Түмэнгэрэлийн үйлдлийг таслан зогсоох зорилготой хувийн сэдэлттэй байсан тул Т.Бехболотыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, шалтгаангүйгээр чулууг зэвсгийн чанартай хэрэглэн, хохирогч Э.Уянгын духан тус газарт онож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлан танхайрсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үйл баримт нь хохирогч Э.Уянгын ...Т.Бехболот, Т.Даваадалай нар цаашаа бааранд орно гэхэд манай нөхөр уурлаад явахгүй гэсэн. Үүнээс болж бид хоёр маргалдахад нөхөр маань явлаа гээд хэтэвч, малгайгаа авахад би явуулахгүй гээд зууралдсан. Б.Түмэнгэрэл нь Т.Даваадалай бид хоёрыг түлхэж унагасан. Т.Бехболот юун сүртэй юм, юундаа маяглаад байгаа юм гэж хэлээд караокений хаалгыг гараараа алдлаад зогстол түүнийг Б.Түмэнгэрэл сандал руу түлхэж унагаад, гараад явсан. Араас нь Т.Даваадалай, Т.Бехболот бид 3 гарсан. Гэрт нь ороход Т.Бехболот, Б.Түмэнгэрэл 2 маргалдсан. Энэ үед Т.Бехболотын 2 дүү нь салгах гэж оролдсон. Тэнд нилээн удаан барьцалдаад, зууралдсан. Би тэднийг больцгоо гээд дундуур нь ороход чулуунд оногдсон. Т.Бехболотын шидсэн чулуу Б.Түмэнгэрэл рүү чиглээд ирж байсан,

гэрч Б.Түмэнгэрэлийн  ...Би караокед Э.Уянга, Т.Даваадалай нарыг түлхэж, газар унагасан нь үнэн. Би Т.Бехболотыг түлхээд караокенаас гарсан. Т.Бехболотын гэрийн гадаа очоод би Т.Бехболоттой маргалдсан. Тэр над руу чулуу шидэх үед чулуунд нь манай эхнэр оногдсон. Би караокенаас гарахдаа маргаан үүсгэснээс энэ хэрэг болсон байх гэж бодож байна. Т.Бехболот, дүүгийнхээ хамт надтай зодолдсон. Би 2 хүнийг дийлэхгүй байсан болохоор Т.Бехболотыг хазсан юм. Э.Уянга, Т.Бехболот хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй. Т.Бехболот бид хоёрыг салгах гэж байгаад Э.Уянга чулуунд оногдсон,

гэрч Т.Даваадалайгийн ...Бид нар караокед сууж байгаад бааранд оръё гэхэд Б.Түмэнгэрэл уурлаад явна гээд Э.Уянгыг түлхээд унагаахаар нь би босгох гээд очиход бас намайг түлхээд газар унагаасан. Манай нөхөр Т.Бехболот яагаад байгаа юм бэ гэж Б.Түмэнгэрэлд хандан хэлэхэд тэр Т.Бехболотыг мөргөөд, түлхээд гараад явсан. Караокенаас гарахад Т.Бехболотын нүд нь хөхөрсөн, хамар нь шалбарсан байсан. Б.Түмэнгэрэлийн машин нь манай гэрийн гадаа байсан болохоор Э.Уянга, Т.Бехболот бид 3 манай гэр рүү очсон. Э.Уянга нь Б.Түмэнгэрэлийг согтуугаар машинаа унаад явж магадгүй, машин дээр нь очъё гэсэн. Биднийг машин дээр нь очиход Б.Түмэнгэрэл пивоны шил бариад гарч ирсэн. Бид тэр шилийг нь хаяулаад, Т.Бехболотыг аваад гэр рүүгээ орсон. Б.Түмэнгэрэл нь Х.Бекмураттай ноцолдоод хазсан. Т.Бехболот очоод салгах гэхэд Б.Түмэнгэрэл түүний цээжнээс нь хазаж, намайг өшиглөсөн. Б.Түмэнгэрэл нь Т.Бехболот руу чулуу аваад шидсэн. Т.Бехболот зөрүүлээд чулуу аваад шидэхэд Э.Уянгыг оносон,

гэрч Г.Даваагийн ...Б.Түмэнгэрэл харанхуйгаас шил бариад гарч ирсэн. Шилийг нь хаяулаад, Э.Уянгын хамт Т.Бехболотын гэрт бид ороход Б.Түмэнгэрэл араас орж ирээд маргалдсан. Тэр Х.Бекмураттай маргалдаж, түүнийг хазсан. Т.Бехболот гэрээс гарч ирээд салгахад, бас түүнийг хазаж, Т.Даваадалай эгчийг өшиглөсөн. Би Т.Даваадалай эгчийг сэгсрээд байж байтал Т.Бехболот чулуу авч шидэхэд Э.Уянга газар унасан байсан. Т.Бехболот эхнэрийг нь өшиглөлөө гээд уурлаад, Б.Түмэнгэрэл рүү чулуу шидсэн байх гэж бодож байна. Т.Бехболот чулуу шидэхэд бид нар бөөнөөрөө зогсож байсан гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Бехболотод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Т.Бехболот нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Аррlе зочид буудлын хажуугийн хашаанд хохирогч И.Даваанямыг эхнэр, нөхрийн асуудалд оролцлоо гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож, бие махбодид нь хацар яс гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, баруун хөмсөг гадна дээд хэсэг, зүүн хөмсөг гадна дээд хэсэг, гадна буланд шарх, дээд уруул дотор салстад язрал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун бугалганд цус хуралт, бугалга шуунд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан,

И.Давааням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Аррlе зочид буудлын хажуугийн хашаанд иргэн Х.Бекмурат, Т.Бехболот нарыг гэртээ агсам тавьж, эхнэр хүүхдээ хөөж явууллаа гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хохирогч Т.Бехболотыг зодож бие махбодид нь шүдний эмтрэл, дээд уруулын дотор салстын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн,

хохирогч Х.Бекмуратыг зодож, бие махбодид нь зовхины цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь шүүгдэгч нарын гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, мөн тэдний хохирогчоор өгсөн мэдүүлэг, хохирогч Х.Бекмуратын мэдүүлэг, гэрч И.Далаймөрөнгийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3896, 3922,  3921 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтоож чадсан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бехболотын 2016 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Аррlе зочид буудлын хажуугийн хашаанд хохирогч И.Даваанямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан,

шүүгдэгч И.Даваанямын хувийн таарамжгүй харьцааны улмаас давтан үйлдлээр Х.Бекмурат, Т.Бехболот нартай маргалдан, тэднийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар  98.1, 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

 

Иймд Т.Бехболотыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар 98.1, 99 дүгээр зүйлийн 99.1,

И.Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т

заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй. 

 

Хохирогч И.Давааням, Т.Бехболот нар нь өөрт учирсан гэмтэл нь эдгэрсэн, Т.Бехболот нь И.Даваанямд эмчилгээний төлбөрт 260 000 төгрөг төлсөн,

хохирогч Э.Уянга нь Т.Бехболот миний томографийн зургийг Мөнгөн гүүр эмнэлэгт очиж авахуулж, эм авч өгсөн. Одоо миний бие зүгээр байгаа. Цаашид эмчилгээ хийлгэхгүй учраас надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

И.Давааням, Т.Бехболот нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба тэд согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.  

 

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, уг ялуудыг тэнсэж, хянан харгалзлаа.