Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/823

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.*** хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0228/ нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***-ийн ***д холбогдох эрүүгийн 2202004840311 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *** дүгээр баг, *** дугаар хэсэг гудамжны *** тоотод оршин суух, /РД:***/, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***-ийн ***.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдэх талаар ***тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, *** нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй, 71,5 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгоор түүж, бэлтгэж олж авсан, улмаар уг хууль бусаар түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Сэлэнгэ-Улаанбаатар” чиглэлийн галт тэргэнд дайвар ачаа байдлаар Улаанбаатар хот руу илгээснийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын төв өртөөнд хүлээн авч, өөрийн биедээ худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан гэх үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулжээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

1. ***ын биед үзлэг хийсэн: “...***д хандаж “танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу” гэж асуухад “Миний биед хар тамхи, мансууруулах бодис байгаа” гэж хэлээд барьж явсан цаасан хайрцагаас цэнхэр ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл гаргаж ирснийг албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 75.3 грамм жинтэй байсан ба шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 35-36, 37-39 дэх тал),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1930 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Ургамал мэт зүйлийн ууттай жин нь 81,7 гр, цэвэр жин нь 71,5 грамм байна. “ХТТГ” гэж хаягласан ургамал мэт зүйлээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 137-139 дэх тал),

3. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “...5 дугаар багана буюу THC /марихуан/ илэрсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1922 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “*** ***” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 143-145 дахь тал),

5. Прокурорын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 74 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал),

6. ***ын гар утсанд үзлэг хийсэн: “...Утасны phone гэсэн цэс рүү ороход: *** Хонгороо 203 гэж хадгалсан дугаар луу 7 удаа залгаж ярьсан байна. Мессеж цэс рүү орж хэрэгт ач холбогдол бүхий *** гэсэн дугаартай харьцсан зурвасыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав, мессенжер *** *** мессенжер хаягтай бичсэн чат нь хэрэгт ач холбогдолтой байх тул гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч тэмдэглэлд хавсаргав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 40, 41-51 дэх тал),

7. Эд мөрийн баримтаар тооцох тухай: “...2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ***ын биед үзлэг хийж хурааж авсан: №1 гэж дугаарласан цагаан цэнхэр алаг өнгийн ууттай өвс мэт зүйл албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 79,4 грамм жинтэй хураан авсан өвсийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэх мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 63 дахь тал),

8. Яллагдагч ***гийн төрсөн эцэг болох *** овогт ***ийн эзэмшлийн *** дугаартай Хаан банкны депозит дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 176-177 дахь тал),

9. Яллагдагч *** овогтой ***гийн эзэмшлийн *** дугаартай Хаан банкны депозит дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 175 дахь тал),

10. *** овогтой ***ын эзэмшлийн *** дугаартай Хаан банкны депозит дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 197-210 дахь тал),

11. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 23-ны орой 20 цаг 50 минутанд Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу явж байгаа галт тэрэгний 4 дүгээр вагонд ***ын хамтаар ажил гүйцэтгэж явсан. 20 цаг 50 минутанд галт тэрэг Сэлэнгэ аймгаас хөдлөөд Шаамар суманд 21 цаг 10 минутанд ирж 2 минут зогссон байгаа. Энэ үед шар өнгийн саравчтай малгайтай 20 орчим насны залуу “нэг хайрцагтай зүйл дайгаад явуулчихъя, өглөө өөрөө тосоод авчихна” гэж хэлээд гуйгаад байсан. Тухайн үед би “юу юм, дайвар ачаа авахгүй” гэсэн боловч нөгөө залуу “оюутан хүүхдийн хувцас байгаа юм, аваад яваач” гэж гуйгаад байхаар нь тухайн хайрцагтай зүйлийг нь авсан. Тухайн хайрцагтай зүйлийн доторхыг үзэж шалгасан асуудал байхгүй, гадуур нь скочоор дарсан байсан. Ингээд өглөө 6 цаг 16 минутанд Улаанбаатарт ирж зогссон. Улаанбаатарт ирсэн хойно нөгөө хайрцагтай ачааг миний нөгөө ээлж болох ***аас авсан байсан, ямар хүн байсныг нь би хараагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72-73 дахь тал),

12. Гэрч Д.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 23-ны орой 20 цаг 50 минутанд Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу явж байгаа галт тэрэгний 4 дүгээр вагонд ***ийн хамтаар ажил үүргээ гүйцэтгэж явсан. ...2022 оны 3 дугаар сарын 24-ний шөнө 01 цаг 40 минутанд ***ээс ээлжээ авсан ба *** ээлж өгөхдөө “Шаамар сумаас нэг хүн хайрцагтай юм тавьсан, хүүхдийн хувцас байгаа юм, өглөө вокзал дээр эзэн нь ирээд авах юм” гэсэн гэж хайрцагтай зүйл надад зааж өгсөн. Тухайн хайрцгийн амыг скочоор дарсан байсан. Ингээд өглөө 6 цаг 16 минутад Улаанбаатар хотод ирж зогссон, зорчигчид бууж байх үед хоёр залуу ирэхээр нь “жоохон хүлээж бай эхлээд хүнээ буулгаадахъя” гэсэн. Хүнээ буулгачхаад нөгөө хайрцагтай зүйлийг нь гаргаж ирсэн ба хар өнгийн бомбер куртиктэй тухайн куртик нь зурагтай, саравчтай малгайтай залуу нь хайрцагтай зүйлийг авсан. Нөгөө залуу хажууд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 76-77 дахь тал),

13. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сард байх яг сайн санахгүй байна, манай ангийн хүүхэд болох *** уулзаад “хоёулаа нэг юм хийгээдэхье” гэсэн. Тэгэхээр нь би найздаа зөвшөөрсөн ба *** утсаар хэн нэгэнтэй яриад явсан ба “видео калл” хийж яваад янз бүрийн бутархаг өвс харуулаад явсан, утасны цаанаас нэг хүн “биш” гэж байсан ба нэг эзэнгүй хашаанд ороод бутархаг өвсийг харуулахад утасны цаанаас “мөн” байна, наадахаа түүчих гэж байсан. Ингээд *** бид хоёр тухайн хашаанд байсан бутархаг өвсийг түүсэн. Тэгээд тухайн хашаанаас гараад явсан ба би харилаа гээд явсан. *** бас салаад явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 84-85 дахь тал),

14. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 23-ны орой би найз охин Мичидмаагийн хамт хороололд байрлах “Скай” зочид буудалд байх үед ***а 22 цагийн орчим залгаад “хаана байна, би Их наранд байна, төвөөр хономоор байна, та нэг туслах уу” гэхээр нь би “буудалд байна, ирээд хоновол хоно” гэж байгаа газраа зааж өгсөн. Улмаар 23 цаг өнгөрч байхад ***а ганцаараа ирсэн. Ингээд 2-3 пиво ууж суусан. ***а өглөөгүүр 5 цагт надад “Хамт вокзал ороод пүүз аваадахъя, би согтуу байна, хамт яваад өг” гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд такси бариад вокзал ороод хамт вагон зогсдог тавцан руу орсон ба ***а нэг проводникоос хайрцагтай зүйл авч ирсэн. Ингээд буцаж гараад таксинд суух үедээ цагдаад баригдсан. Цагдаагийн газар дээр ирээд ***ад ирсэн зүйл нь “өвс” байсныг мэдсэн. Би ***ыг өвс татдагийг нь гадарласан, гэхдээ хэрэглэж байхыг нь болон хамт хэрэглэж байсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 88-90 дэх тал),

15. Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02-р сард буюу цагаан сараар ***а Шаамарт ирсэн байсан. Ингээд өвөө ***ы гэрт золгуут хийж байгаад тааралдсан. Энэ өдрөөс 2 хоногийн дараа ***а над руу залгаад найзаа тамхигүй болчихлоо, тамхи дөхүүлээд өгөөч гэхээр би дэлгүүрээс тамхи аваад өвөөгийн хашаанд очсон. Бид хоёр тэнд хамт тамхилаад зогсож байхад ***а надаас танай энүүгээр бацаан байна уу гэж асуусан ба би сайн ойлгоогүй юун бацаан гэхэд ***а мансууруулах үйлчилгээтэй өвсийг тэгж хэлдэг юм гэж надад тайлбарласан. Тэгээд ийм өвс хаагуур байна энүүгээр байна уу гэхэд нь би тухайн үед энэ өвснийх нь талаар мэддэггүй байсан тул мэдэхгүй гэж хэлсэн. ***а Сэлэнгэд ургадаг юмаа гэж байсан. Тэгээд өөр зүйл ярьж зогсож байгаад би харихаар явсан. Ингээд 7-8 хоногийн дараа миний утас руу ***а залгаад дээр өвсний талаар ярьж байсан тэр өвсийг олоод над руу явуулах боломжтой юу заруул мөнгө олох боломжтой шүү дээ гэсэн. Тухайн үед би тэр өвсийг нь би мэдэхгүй, танихгүй гэхэд ***а зүгээр шарилж шиг хатуу урт өндөр ургасан халгай шиг ургамал байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг тиймэрхүү ургамлуудын зургийг дараад чатаар явуулчих гэсэн. Ингээд би өдөр нь хашаанд байсан хэдэн ургамлын зургийг явуулахад ***а наадуул чинь биш байна гэсэн. Тэгэхээр нь би маргаашаас нь айлуудын хашаагаар хайж зургийг нь дарж яваад сумын төвд байдаг хүн суудаггүй эзэнгүй хашаанаас нэг зураг дарж явуулсан нь нөгөө ургамал нь мөн болж таарсан. ***а надад наад өвс чинь мөн байна наадхаа түүгээд над руу явуулчих арга байна уу гэж хэлсэн би за гэж зөвшөөрсөн. Ингээд би орой харуй бүрий болсон хойно ангийн найз Болдоог дагуулаад нөгөө ургамал байсан хашаанд орж ***ын хамт 10-н жижиг гялгар уутны талаар өвс түүсэн. Тухайн үед найз *** ямар учиртай юм гэж надаас асууж байсан. Би ***од энэ өвсийг түүгээд ***ад өгөх гэж байгаа юм ***а энэ өвсийг зарж мөнгө олж болно гэсэн гэж хэлсэн. *** тэгүүл түүе л даа ээжийн эмчилгээний зардалд ч нэмэртэй юм байна гэж байсан. Тэгээд *** харьсан ба би түүсэн өвсөө цаасан хайрцагт хийгээд Улаанбаатар орох галт тэрэгний продникт өглөө очихоор чинь хүн авчих юм гэж хэлээд өгсөн. Ингээд маргааш нь ***атай ярихад миний зүйлийг авсан гэж хэлсэн. Ингэж явуулснаас хойш 3-4 хоногийн дараа холбогдоод мөнгө авах данс байна уу эхний удаа 50,000 төгрөг авч бай гэсэн ба би аавынхаа *** дугаартай дансыг өгсөн. ***а аавын дансанд 50,000 төгрөг хийсэн ба би аавд мэдэгдэлгүйгээр найз охиныхоо дансанд шилжүүлээд мэдээллийг нь устгасан. Маргааш нь би 48,000 төгрөгийн өртэй байсан дэлгүүртээ өрөө дараад дуусгасан. Уг нь ***а 75,000 төгрөг өгөх ёстой байсан. Ингэж явуулснаас хойш ***а дахиад нөгөө өвсөө явуулаач гээд байдаг. Би хичээл ихтэй байсан учраас түүж чадахгүй байсан. Ингэж байгаад би Улаанбаатарт сургалтад сууна гэж 14 хоногийн чөлөө сургуулиасаа аваад Улаанбаатар хотод ирсэн. Ирээд найз охин Улаанбаатарт байдаг байсан, найз охинтойгоо хамт байсан ба хажуугаар нь ажил хийж өөртөө гар утас худалдаж аваад буцаад харьсан. Утас авахдаа би 20,000 төгрөг дутуу өгсөн байсан ба энэ мөнгөө төлөх гэж ***аас мөнгө асуухад мөнгөгүй байна нөгөө ирүүлсэн өвсийг чинь зарж чадахгүй байна, хүн авахгүй юм гэж хэлдэг байсан. Би мөнгө хэрэгтэй байна гэхэд ***а 11,000 төгрөг байна гэхээр нь наадхаа явуулчих гэж хэлэхэд ***а над руу миний *** гэсэн данс руу 11,000 төгрөг хийсэн. Тэгээд мөн дахиад өвс явуулчих хүн авах гээд байна гэсэн. Улмаар би нөгөө өвс байсан гэх хашаанд ганцаараа очоод жоохон байсан бүх өвсийг нь түүгээд гялгар уутанд хийгээд цамцандаа ороогоод хайрцаглаад вагоны продникт өгч явуулсан. Би ***ад энэ өвсийг зарж борлуулсан асуудал байхгүй. ***ын гуйсных нь дагуу түүж өгсөн. Харин ***аас надад өгсөн мөнгөөр би өөрийн гуанзад тавьсан өрөө дарсан төдий юмаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 231-233 дахь тал),

16. Шүүх сэтгэц эмгэг судлалын: “...*** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. *** нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. *** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. *** нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 164-165 дахь тал),

17. Хэрэг бүртгэлийн 220200484 дугаартай хэрэг нээсэн прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 1-3 дахь тал),

18. Яллагдагч ***д холбогдох эрүүгийн хэргээс нотлох баримт хуулбарлан авсан прокурорын тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 4-5 дахь тал),

19. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай дээд шатны прокурорын 11 дугаартай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 6-8 дахь тал),

20. Яллагдагч ***д холбогдуулж 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2202000000131 дугаартай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 14-18 дахь тал),

21. Яллагдагч ***д холбогдуулж 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2202000000131 дугаартай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 9-13 дахь тал),

22. Яллагдагч ***д холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн 239 дугаартай прокурорын яллах дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 5-9 дэх тал),

23. Яллагдагч ***д холбогдуулж 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2202004840311 дугаартай прокурорын тогтоол (2 дахь хэсгийн 20-25 дахь тал),

24. ***ыг сэжигтнээр эрэн сурвалжилсан талаарх баримтууд (1 дэх хавтаст хэргийн 211-225, 236-237 дахь тал),

25. Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 248/3590 дугаартай “*** нь Алтанбулаг авто замын боомтоор 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр улсын хилээр гарсан...” гэсэн албан тоот (1 дэх хавтаст хэргийн 246 дахь тал)

26. Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 248/4154 дугаартай “***а нь Алтанбулаг авто замын боомтоор 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр улсын хилээр гарсан...” гэсэн албан тоот (2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал),

27. 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “*** нь Алтанбулаг авто замын боомтоор 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр улсын хилээр гарсан. Буцаж Монгол Улсын хилээр орж ирээгүй...” талаарх тэмдэглэсэн мөрдөгчийн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 34 дэх тал),

28. ***д холбогдох эрүүгийн хэргээс нотлох баримт хуулбарлаж, гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шилжүүлсэн баримт (2 дахь хавтаст хэргийн 48-50 дахь тал),

29. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 02 сарын үеэр өөрийн хамаатан ***гийнд буюу Сэлэнгэ аймгийн Шаамар суманд очиж уулзсан. Тухайн үед ***тэй уулзаад ойр зуурын юм ярьж байгаад салцгаасан. Ингээд би Улаанбаатар хотод очоод 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ***тэй фейсбүүкээр холбогдож өвс авах талаар ярьсан. *** бид хоёр фейсбүүкээр ярьж байгаад *** над руу өвс түүж вагонд хийж явуулсан. Тус өвсийг би танихгүй хүнд 300 *** төгрөгөөр зарсан. Тус зарсан хүнийг одоо зааж өгч чадахгүй. 300 *** төгрөгийн 50 *** төгрөгийг ***д өгсөн. Үүний дараа 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ***д дахин өвс захисан бөгөөд тус өвсийг *** над руу вагоноор явуулсан. Би тус өвсийг өөртөө хэрэглэх гэж ***гөөр түүлгэсэн. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 31-32 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор

төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 188 дахь тал), хуулийн этгээд бүртгэлгүй талаарх лавлагааны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 189 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 190 дэх тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолтын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 191 дэх тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагааны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 192 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 193 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 194 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 195 дахь тал), үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК харилцагчийн дансны мэдээллийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 196 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 244 дэх тал), гэрч ***гийн: “...Миний төрсөн хүү *** нь 2002 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын нэгдсэн эмнэлэгт миний ууган хүү болж төрсөн. Айлын ганц хүүхэд. 3 настайгаасаа 5 нас хүртэл Сэлэнгэ аймгийн 4 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж 2007 онд Сэлэнгэ аймгийн 3 дугаар сургууль элсэн суралцаж 3 дугаар анги хүртэл суралцаад Улаанбаатар хотод 2016 онд ирээд барилгын коллежид токарь өрлөгчний ангид орсон. 2018 онд коллежоо төгсөөд 2018 ондоо Сэлэнгэ аймагт очоод ЕШ-ын шалгалт өгсөн. 2020 онд Их засаг олон улсын их сургуулийн Хууль эрх зүйн ангид элсэн орсон. Миний хүү *** нь энэ жил 3 дугаар курст орох ёстой байсан. Манай гэрийнхэн ер нь Улаанбаатар хотод ирэн очин байдаг байсан. ***ын зан байдлын хувьд ганцаараа өссөн болохоор ганцаараа байх дуртай хүүхэд. Манай хүүхэд хотод ирээд янз бүрийн хүүхдүүдтэй нийлээд үгэнд орохоо байсан гэж бодож байгаа. Уг нь 1 дүгээр курстээ хичээл огт тасалдаггүй байсан боловч 2 дугаар курстээ хичээлээ тасалдаг болчихсон. Сэтгэн бодох чадварын хувьд эрүүл, хүний ярьсан хэлснийг ойлгох чадвартай. Архи хэрэглэдэггүй, тамхи татдаггүй байсан. Харин хотод ирснээс хойш тамхи татдаг болчихсон байсан. Өөр ямар нэг муу зуршилгүй. ***ын аавтай нь ***ыг нэгдүгээр ангид байхад нь салсан. ***д амьдралд нь ямар нэг хүнд зүйл тохиолдож байгаагүй. *** нь компьютер их сонирхдог өөрөө программист болно гэж их ярьдаг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 118-120 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***ас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул 1 дэх хавтаст хэргийн 93-94, 97-98 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтооход:

Шүүгдэгч *** нь “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдэх талаар ***тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэсэн, *** нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй, 71,5 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгоор түүж, бэлтгэж олж авсан, улмаар уг хууль бусаар түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Сэлэнгэ-Улаанбаатар” чиглэлийн галт тэргэнд дайвар ачаа байдлаар Улаанбаатар хот руу илгээснийг шүүгдэгч *** нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын төв өртөөнд хүлээн авч, өөрийн биедээ худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй харилцан хамаарал бүхий нотлох баримтууд болох ***ын биед үзлэг хийсэн: “...***д хандаж “танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу” гэж асуухад “Миний биед хар тамхи, мансууруулах бодис байгаа” гэж хэлээд барьж явсан цаасан хайрцагнаас цэнхэр ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл гаргаж ирснийг албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 75.3 грамм жинтэй байсан ба шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1930 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Ургамал мэт зүйлийн ууттай жин нь 81,7 гр, цэвэр жин нь 71,5 грамм байна. “ХТТГ” гэж хаягласан ургамал мэт зүйлээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “...5 дугаар багана буюу THC /марихуан/ илэрсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1922 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “*** МЮ02272012” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, ***ын гар утсанд үзлэг хийсэн: “...Утасны phone гэсэн цэс рүү ороход: *** Хонгороо 203 гэж хадгалсан дугаар луу 7 удаа залгаж ярьсан байна. Мессеж цэс рүү орж хэрэгт ач холбогдол бүхий *** гэсэн дугаартай харьцсан зурвасыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав, мессенжер *** *** мессенжер хаягтай бичсэн чат нь хэрэгт ач холбогдолтой байх тул гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч тэмдэглэлд хавсаргав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 23-ны орой 20 цаг 50 минутанд Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу явж байгаа галт тэрэгний 4 дүгээр вагонд ***ын хамтаар ажил гүйцэтгэж явсан. 20 цаг 50 минутанд галт тэрэг Сэлэнгэ аймгаас хөдлөөд Шаамар суманд 21 цаг 10 минутанд ирж 2 минут зогссон байгаа. Энэ үед шар өнгийн саравчтай малгайтай 20 орчим насны залуу “нэг хайрцагтай зүйл дайгаад явуулчихъя, өглөө өөрөө тосоод авчихна” гэж хэлээд гуйгаад байсан. Тухайн үед би “юу юм, дайвар ачаа авахгүй” гэсэн боловч нөгөө залуу “оюутан хүүхдийн хувцас байгаа юм, аваад яваач” гэж гуйгаад байхаар нь тухайн хайрцагтай зүйлийг нь авсан. Тухайн хайрцагтай зүйлийн доторхыг үзэж шалгасан асуудал байхгүй, гадуур нь скочоор дарсан байсан. Ингээд өглөө 6 цаг 16 минутанд Улаанбаатарт ирж зогссон. Улаанбаатарт ирсэн хойно нөгөө хайрцагтай ачааг миний нөгөө ээлж болох ***аас авсан байсан, ямар хүн байсныг нь би хараагүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 23-ны орой 20 цаг 50 минутанд Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу явж байгаа галт тэрэгний 4 дүгээр вагонд ***ийн хамтаар ажил үүргээ гүйцэтгэж явсан. ...2022 оны 3 дугаар сарын 24-ний шөнө 01 цаг 40 миунтанд ***ээс ээлжээ авсан ба *** ээлж өгөхдөө “Шаамар сумаас нэг хүн хайрцагтай юм тавьсан, хүүхдийн хувцас байгаа юм, өглөө вокзал дээр эзэн нь ирээд авах юм” гэсэн гэж хайрцагтай зүйл надад зааж өгсөн. Тухайн хайрцгийн амыг скочоор дарсан байсан. Ингээд өглөө 6 цаг 16 минутад Улаанбаатар хотод ирж зогссон, зорчигчид бууж байх үед хоёр залуу ирэхээр нь “жоохон хүлээж бай эхлээд хүнээ буулгаадахъя” гэсэн. Хүнээ буулгачхаад нөгөө хайрцагтай зүйлийг нь гаргаж ирсэн ба хар өнгийн бомбер куртиктэй тухайн куртик нь зурагтай, саравчтай малгайтай залуу нь хайрцагтай зүйлийг авсан. Нөгөө залуу хажууд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг, гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сард байх яг сайн санахгүй байна, манай ангийн хүүхэд болох *** уулзаад “хоёулаа нэг юм хийгээдэхье” гэсэн. Тэгэхээр нь би найздаа зөвшөөрсөн ба *** утсаар хэн нэгэнтэй яриад явсан ба “видео калл” хийж яваад янз бүрийн бутархаг өвс харуулаад явсан, утасны цаанаас нэг хүн “биш” гэж байсан ба нэг эзэнгүй хашаанд ороод бутархаг өвсийг харуулахад утасны цаанаас “мөн” байна, наадахаа түүчих гэж байсан. Ингээд *** бид хоёр тухайн хашаанд байсан бутархаг өвсийг түүсэн. Тэгээд тухайн хашаанаас гараад явсан ба би харилаа гээд явсан. *** бас салаад явсан” гэх мэдүүлэг, гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 23-ны орой би найз охин Мичидмаагийн хамт хороололд байрлах “Скай” зочид буудалд байх үед ***а 22 цагийн орчим залгаад “хаана байна, би Их наранд байна, төвөөр хономоор байна, та нэг туслах уу” гэхээр нь би “буудалд байна, ирээд хоновол хоно” гэж байгаа газраа зааж өгсөн. Улмаар 23 цаг өнгөрч байхад ***а ганцаараа ирсэн. Ингээд 2-3 пиво ууж суусан. ***а өглөөгүүр 5 цагт надад “Хамт вокзал ороод пүүз аваадахъя, би согтуу байна, хамт яваад өг” гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд такси бариад вокзал ороод хамт вагон зогсдог тавцан руу орсон ба ***а нэг продникоос хайрцагтай зүйл авч ирсэн. Ингээд буцаж гараад таксинд суух үедээ цагдаад баригдсан. Цагдаагийн газар дээр ирээд ***ад ирсэн зүйл нь “өвс” байсныг мэдсэн. Би ***ыг өвс татдагийг нь гадарласан, гэхдээ хэрэглэж байхыг нь болон хамт хэрэглэж байсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг, ***гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02-р сард буюу цагаан сараар ***а Шаамарт ирсэн байсан. Ингээд өвөө ***ы гэрт золгуут хийж байгаад тааралдсан. Энэ өдрөөс 2 хоногийн дараа ***а над руу залгаад найзаа тамхигүй болчихлоо, тамхи дөхүүлээд өгөөч гэхээр би дэлгүүрээс тамхи аваад өвөөгийн хашаанд очсон. Бид хоёр тэнд хамт тамхилаад зогсож байхад ***а надаас танай энүүгээр бацаан байна уу гэж асуусан ба би сайн ойлгоогүй юун бацаан гэхэд ***а мансууруулах үйлчилгээтэй өвсийг тэгж хэлдэг юм гэж надад тайлбарласан. Тэгээд ийм өвс хаагуур байна энүүгээр байна уу гэхэд нь би тухайн үед энэ өвснийх нь талаар мэддэггүй байсан тул мэдэхгүй гэж хэлсэн. ***а Сэлэнгэд ургадаг юмаа гэж байсан. ...Ингээд 7-8 хоногийн дараа миний утас руу ***а залгаад дээр өвсний талаар ярьж байсан тэр өвсийг олоод над руу явуулах боломжтой юу заруул мөнгө олох боломжтой ш дээ гэсэн. Тухайн үед би тэр өвсийг нь би мэдэхгүй, танихгүй гэхэд ***а зүгээр шарилж шиг хатуу урт өндөр ургасан халгай шиг ургамал байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг тиймэрхүү ургамлуудын зургийг дараад чатаар явуулчих гэсэн. Ингээд би өдөр нь хашаанд байсан хэдэн ургамлын зургийг явуулахад ***а наадуул чинь биш байна гэсэн. Тэгэхээр нь би маргаашаас нь айлуудын хашаагаар хайж зургийг нь дарж яваад сумын төвд байдаг хүн суудаггүй эзэнгүй хашаанаас нэг зураг дарж явуулсан нь нөгөө ургамал нь мөн болж таарсан. ***а надад наад өвс чинь мөн байна наадхаа түүгээд над руу явуулчих арга байна уу гэж хэлсэн би за гэж зөвшөөрсөн. Ингээд би орой харуй бүрий болсон хойно ангийн найз Болдоог дагуулаад нөгөө ургамал байсан хашаанд орж ***ын хамт 10-н жижиг гялгар уутны талаар өвс түүсэн. Тухайн үед найз *** ямар учиртай юм гэж надаас асууж байсан. Би ***од энэ өвсийг түүгээд ***ад өгөх гэж байгаа юм ***а энэ өвсийг зарж мөнгө олж болно гэсэн гэж хэлсэн. *** тэгүүл түүе л даа ээжийн эмчилгээний зардалд ч нэмэртэй юм байна гэж байсан. Тэгээд *** харьсан ба би түүсэн өвсөө цаасан хайрцагт хийгээд Улаанбаатар орох галт тэрэгний продникт өглөө очихоор чинь хүн авчих юм гэж хэлээд өгсөн. Ингээд маргааш нь ***атай ярихад миний зүйлийг авсан гэж хэлсэн. Ингэж явуулснаас хойш 3-4 хоногийн дараа холбогдоод мөнгө авах данс байна уу эхний удаа 50,000 төгрөг авч бай гэсэн ба би аавынхаа *** дугаартай дансыг өгсөн. ***а аавын дансанд 50,000 төгрөг хийсэн ба би аавд мэдэгдэлгүйгээр найз охиныхоо дансанд шилжүүлээд мэдээллийг нь устгасан. ...Ингэж явуулснаас хойш ***а дахиад нөгөө өвсөө явуулаач гээд байдаг. Би хичээл ихтэй байсан учраас түүж чадахгүй байсан. Ингэж байгаад би Улаанбаатарт сургалтад сууна гэж 14 хоногийн чөлөө сургуулиасаа аваад Улаанбаатар хотод ирсэн. Ирээд найз охин Улаанбаатарт байдаг байсан, найз охинтойгоо хамт байсан ба хажуугаар нь ажил хийж өөртөө гар утас худалдаж аваад буцаад харьсан. Утас авахдаа би 20,000 төгрөг дутуу өгсөн байсан ба энэ мөнгөө төлөх гэж ***аас мөнгө асуухад мөнгөгүй байна нөгөө ирүүлсэн өвсийг чинь зарж чадахгүй байна, хүн авахгүй юм гэж хэлдэг байсан. Би мөнгө хэрэгтэй байна гэхэд ***а 11,000 төгрөг байна гэхээр нь наадхаа явуулчих гэж хэлэхэд ***а над руу миний *** гэсэн данс руу 11,000 төгрөг хийсэн. Тэгээд мөн дахиад өвс явуулчих хүн авах гээд байна гэсэн. Улмаар би нөгөө өвс байсан гэх хашаанд ганцаараа очоод жоохон байсан бүх өвсийг нь түүгээд гялгар уутанд хийгээд цамцандаа ороогоод хайрцаглаад вагоны продникт өгч явуулсан. Би ***ад энэ өвсийг зарж борлуулсан асуудал байхгүй. ***ын гуйсных нь дагуу түүж өгсөн. Харин ***аас надад өгсөн мөнгөөр би өөрийн гуанзад тавьсан өрөө дарсан төдий юмаа...” гэх мэдүүлэг зэргээр болон, шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 02 сарын үеэр өөрийн хамаатан ***гийнд буюу Сэлэнгэ аймгийн Шаамар суманд очиж уулзсан. Тухайн үед ***тэй уулзаад ойр зуурын юм ярьж байгаад салцгаасан. Ингээд би Улаанбаатар хотод очоод 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ***тэй фейсбүүкээр холбогдож өвс авах талаар ярьсан. *** бид хоёр фейсбүүкээр ярьж байгаад *** над руу өвс түүж вагонд хийж явуулсан. Тус өвсийг би танихгүй хүнд 300 *** төгрөгөөр зарсан. Тус зарсан хүнийг одоо зааж өгч чадахгүй. 300 *** төгрөгийн 50 *** төгрөгийг ***д өгсөн. Үүний дараа 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ***д дахин өвс захисан бөгөөд тус өвсийг *** над руу вагоноор явуулсан. Би тус өвсийг өөртөө хэрэглэх гэж ***гөөр түүлгэсэн. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэг хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, нуувч газар зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж ойлгодог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж тус тус заасан байна.

Тус гэмт хэргийн объектив талын шинж болох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан, хууль бусаар тариалсан, ургуулсан, бусдад өгсөн идэвхтэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд нууц далд аргаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг болно.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” талаар ***тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, *** нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй, 71,5 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгоор түүж, бэлтгэж олж авсан, улмаар уг хууль бусаар түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Сэлэнгэ-Улаанбаатар” чиглэлийн галт тэргэнд дайвар ачаа байдлаар Улаанбаатар хот руу илгээснийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын төв өртөөнд хүлээн авч, өөрийн биедээ худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон үйлдэл тогтоогдож байх тул прокуророос түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ гэмт хэргийн “...сэтгэцэд нөлөөт бодис, түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, илгээсэн...” шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж, хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Иймд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд, шүүгдэгч ***ыг Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, илгээсэн гэмт хэргийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

   Мөн шүүхийн хэлэлцүүлгээр бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх ***ий үйлдлийг тусад нь шалгаж шийдвэрлэсэн нь тогтоогдсон болохыг тэмдэглэх шаардлагатай байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэж олж авсан, илгээсэн, хадгалсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 408 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ.     

Улсын яллагчаас: Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу: Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, шүүгдэгч ***ын хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан  үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээний 2/1 буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулахаар тус тус эрүүгийн хариуцлагын санал гаргасан.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд зөвхөн хорих ялын санкцтай, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг байна.

Шүүх, шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжтой байна гэж дүгнэсэн.

Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 1 (нэг) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.   

Шүүгдэгч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч ***ас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдсан шүүгдэгч ***ас хураан авсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 71.5 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.

Иймд, улсын яллагчийн “Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 71.5 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг устгуулах тухай” саналыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэж олж авсан, илгээсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жил 4 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 56 (тавин зургаа) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 71.5 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА