Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1033

 

 

 

 

 

 

2022            11           04                                     2022/ШЦТ/1033

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

          улсын яллагч Б.Оргилболд,

          шүүгдэгч Г.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Тг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009...... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5 эхнэр, ээж, дүү, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г.Т /регистрийн дугаар/

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч Г.Т нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 1 дүгээр төрөхийн гадаа иргэн О.Хтэй хамт түүний эзэмшлийн 000 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг зарах зарын дагуу ирсэн хохирогч С.Атай эргэж холбогдон О.Хгийн эзэмшлийн дээрх машиныг “...10.000.000 төгрөгт авахгүй юу даа, урьдчилгаанд 2.500.000 төгрөг өгчих” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000 тоот дансаар нийт 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Тг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дэх 1 дүгээр төрөхийн гадаа иргэн О.Хтэй хамт түүний эзэмшлийн 000 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг зарах зарын дагуу ирсэн хохирогч С.Атай эргэж холбогдон О.Хгийн эзэмшлийн дээрх машиныг “...10.000.000 төгрөгт авахгүй юу даа, урьдчилгаанд 2.500.000 төгрөг өгчих” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000 тоот дансаар нийт 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Г.Тд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Г.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Г.Тг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дэх 1 дүгээр төрөхийн гадаа иргэн О.Хтэй хамт түүний эзэмшлийн 000улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг зарах зарын дагуу ирсэн хохирогч С.Атай эргэж холбогдон О.Хгийн эзэмшлийн дээрх машиныг “...10.000.000 төгрөгт авахгүй юу даа, урьдчилгаанд 2.500.000 төгрөг өгчих” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000 тоот дансаар нийт 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

          хохирогч С.Аын "... Би 2020 оны 8 дугаар сарын 20-ны орчимд санагдаж байна машин авах гээд Улаанбаатар хотод орж ирсэн байсан юм. Тэгээд би өглөөний 9 цагийн орчимд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаагаар ороод явж байтал ногоон өнгийн приус 20 загварын тээврийн хэрэгсэл харагдсан. Тухайн тээврийн хэрэгслийг очоод харахад таалагдсан учраас гадна нь байсан утасны дугаар руу нь залгаад асуусан. Залгаад "Та энэ машины эзэн нь мөн үү, машинаа зарах уу” гээд асуухад тэр залуу утсаа аваад "энэ машины эзэн мөн, би машинаа зарна" гэхээр нь би гарч ирээд уулзах боломж байна уу? гээд асуухад тэр залуу "за би жаахан байж байгаад гараад ирье, та түр хүлээж бай" гэж надад хэлсэн. Тэгээд би гадаа нь 20 орчим минут хүлээж байтал 2 өндөр залуу /тарган, туранхай/ эмнэлгээс гарч ирсэн. Гарч ирээд мэнд мэдээд машинаа зарах эсэх талаар асуухад бүдүүн залуу нь өмнөөс нь хариулаад туранхай залууг зааж байгаад энэ машин манай энэ найзын машин байгаа юм аа, аваад нээх удаагүй байгаа, 12.000.000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би 10.000.000 өгөхгүй юм уу гээд асуухад тэр бүдүүн залуу арай л боломжгүй л байна даа, та жаахан байж байж байгаад өдөрхөн тийшээ эргээд залгахгүй юу гэж хэлээд тэр 2 залуу буцаад эмнэлэг рүү орсон. Би тэгээд эмнэлгийн хашаанаас гараад явж байтал тухайн тээврийн хэрэгслийн гадна тэмдэглэсэн байсан дугаараас /одоо бол дугаарыг нь санахгүй байна/ буцааж над руу залгаад та хаана байна, яваад ирэх үү? уулзъя, 10.000.000 төгрөгтөө авахгүй юу даа гэж хэлээд ярьсан. Тэгэхээр нь би ах нь Төв аймгаас явж байгаа юм аа, машин авах гээд ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд бид дахин уулзахаар болоод би буцаад эмнэлгийн хашаа руу орсон. Тэгээд эмнэлгийн үүдэнд нэлээн дөхөөд очиход тэр 2 залуу эмнэлгээс гараад ирсэн. Тэгээд байж байтал нөгөө 2 залуугийн туранхай нь эмнэлгийн үүдэнд үлдээд, тарган залуу нь надтай уулзахаар ирсэн. Тэгээд тэр залуу надад ахаа, урьдчилгаанд 2.500.000 төгрөгийг өгчих, үлдэгдлийг нь өдөр 14 цагийн орчимд өгчих гээд надаас өөрийн Т гэх дансаар 2.500.000 төгрөгийг тухайн цаг хугацаанд шилжүүлэн авсан. Тэгээд надад нөгөө машины гадна талд байсан дугаарыг өгөөд, энэ миний дугаар мөн, би тань руу яриад байгаа биз дээ гэж хэлээд явсан. Тэгээд тэр дугаар руу жаахан байж байгаад залгахад тэр дугаарыг авахгүй байсан бөгөөд 13 цагийн орчимд залгаарай гэхээр нь дахин залгахад нөгөө туранхай залуу утсыг нь аваад би Т биш ээ, бид нар эмнэлэг дээр зүгээр таарсан юм, би тэр залууг танихгүй гэж хэлсэн тул би цагдаагийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

          гэрч О.Хгийн "...2020 оны 8 дугаар сарын 24-ний орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр амаржих газар манай эхнэр төрөх гээд орсон юм.Тухайн үед нэг үл таних залуу хүрч ирээд манай эгчтэй яриа өдөөд тэгээд ярилцаж байсан. Тэр залуу надтай мөн яриа өдөөд 2 ихэр хүүхэдтэй болох гэж байгаа зэрэг талаар яриа өдсөн мөн Да хүрээ зах болон Зайсангийн салбарт кузав засвартай, хэрвээ манай засварт ирж үйлчлүүлэх юм бол хямдралтай үйчлэж болно гэсэн. Тус өдрийн орой нь тэр залуугийн Ланд 200 маркийн машинд суусан, улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Уг машиныг тэр залуу манай найзын машин байгаа юмаа гэж байсан. Ингээд өнөөдөр өглөө 8 цагт тамхи татах гээд эмнэлгийн гадна гарч ирсэн чинь нөгөө залуу хойноос гарч ирээд хамт тамхи татсан, энэ үед миний утас дуугараад нэг хүн “машинаа зарах уу” гэж асуусан тэгэхээр нь би “та хэдэд миний машиныг сонирхож байгаа юм бэ?” гэж асуусан чинь “би машинтай чинь ойрхон байна, очоод уулзъя” гэсэн тэгэхээр нь би “хүрээд ир ээ” гэсэн. Ингээд би машин руугаа алхаж байхад нөгөө залуу хойноос хүрч ирээд “би машин зардаг болохоор чамд туслаад өгье” гэхээр нь би зөвшөөрөөд зах зээлийн үнээс дээшээ зарчих юм бол хэрэгтэй байгаа талаараа ч тэр залууд хэлсэн. Ингээд уг залуутай машин авах сонирхолтой байгаа хүн дээр очих үед нөгөө залуу миний өмнөөс миний машиныг өөрийнхөө юм шиг ярьж эхэлсэн. Тэгэхээр нь амыг нь дагуулаад л яриад байсан. Би бодохдоо уг залууг миний машиныг зах зээлийн үнээс дээш зарж чадах юм болов уу гэж бодоод амыг нь дагуулаад яриад байсан юм. Ингээд миний машиныг эргүүлж тойруулж үзүүлээд дууссан тэгээд салсан. Ингээд би нөгөө залуутай хамт алхаж байхад хүлээж байгаарай гээд намайг орхиод нөгөө машин сонирхоод байсан ах руу алхаад явчихсан тэгэхээр нь нэг их тоогоогүй юм. Тэгээд тэрний дараа нь Т гэж тэр надтай яваад байсан залууг асууж залгаад намайг Ттэй нийлж залилан хийсэн гээд наашаа утсаар уурлаад байсан юм. Би уг Т гэгч залууг өмнө нь огт таньдаггүй байсан. Би ямар нэгэн байдлаар тэр машин сонирхоод байсан ахыг залилсан зүйл байхгүй...." гэх мэдүүлэг /1хх-ийн 42 дугаар хуудас/,

         

          Яллагдагч Г. Тийн "...Би уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Тд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Тд 800 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Г.Тд 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Г.Т нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

           

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Гг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Тг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 / найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь энэ тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР