Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/1018/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1066 |
Огноо | 2022-11-11 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Оргилболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1066
2022 11 11 2022/ШЦТ/1066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч Б.Оргилболд,
шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Гг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209..... дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19.. оны 02 дугаар сарын 17-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хийн гагнуур хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух,
урьд Төв аймгийн сум дундын шүүхийн 19. .оны 12 дугаар сарын 01-ний өдрийн .. дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн ... дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хэрэг хариуцах чадвартай, О.Г, /регистрийн дугаар/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” худалдааны төвийн “М” нэртэй караокед хохирогч Х.Бтой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан, улмаар түүнийг зохиж зодсоны улмаас “...зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний алимны саласт, зүүн шанаанд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч О.Гыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” худалдааны төвийн “М” нэртэй караокед хохирогч Х.Бтой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан, улмаар түүнийг зохиж зодсоны улмаас “...зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний алимны саласт, зүүн шанаанд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч О.Гд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч О.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” худалдааны төвийн “М” нэртэй караокед хохирогч Х.Бтой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан, улмаар түүнийг зохиж зодсоны улмаас “...зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний алимны саласт, зүүн шанаанд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Х.Бын “...Тэгээд байж байсан чинь зууралдаад цохиод байсан бүдүүн хүн нь миний байсан өрөөнд орж ирээд дахин намайг хэд хэдэн удаа цохиод тэгэхээр нь би зөндөө зодуулсан байж байгаад тайвширсан байсан болохоор би аймар өвдөлтөө мэдрээд эхэлсэн учраас би тэр хүнээс хоёулаа больё учраа олоод салчихъя гэж аргадсан чинь тэр хүн эсрэгээр нь намайг дарамталж эхэлсэн. Тэгээд удалгүй манай эгч ороод ирсэн тэгсэн чинь тэр хүн “чи ер нь юу болоод байгаа юм” гэхээр нь би манай эгчийг ингэсэн тэгсэн гээд хэлсэн чинь манай эгчийн бэлхүүсээр нь тэврээд би ингэсэн бол яах уу гээд байсан тэр үйлдэл нь надад таалагдаагүй учир муухай хараад байж байсан чинь ингээд цохиод байвал ямар байна гээд миний хавирга болон толгой хэсэгт цохиод байсан. Тэгээд байж байсан чинь цагдаа нар орж ирсэн…" гэх мэдүүлэг /хх-н 11 дүгээр хуудас/,
гэрч С.Сын "... Өчигдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчим найз Г, Гын 3 найзын хамтаар бид нар хоолонд орсон. Тэгээд хоол идчихээд Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах М дэлгүүрийн С дэлгүүрийн хажуу талд байрлах караоке орсон. Тэгээд тэр караокед ороод үйлчлүүлээд 1 цаг орчим болсон тэгээд архи ууцгаасан байсан болохоор би зарим зүйлийг сайн санахгүй байна нэг мэдсэн өрөөнд зодоон болоод байсан тэгсэн чинь нэг үл таних залуу манай өрөөнд орж ирээд манай найз нартай муудалцсан байсан тэгэхээр нь би Гаас тэр залууг хамгаалаад өрөөнөөс чирээд гаргасан тэгээд коридорт бужигнаад зодоон үргэлжлээд яваад байсан тэгэхээр нь би тухайн байгууллагын ажилтанд цагдаа дуудъя энэ хүн манай өрөөнд орж ирээд бид нарын амгалан тайван байдлыг алдагдуулаад байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-н 20 дугаар хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №11743 тоот актын “…Х.Бын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн чамархайн хуйх, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн шанаа, дээд уруул, цээж, зүүн суга, зүүн бугалганд цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг, баруун хацар, зүүн мөрөнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт, дух, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн Нудний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нудний алимны салст, зүүн шанаанд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-н 29-30 дугаар хуудас/,
яллагдагч О.Гын: "...Би хүлээн зөвшөөрч байна надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Өчигдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагийн орчим найз С, Т, Г, Г найз гээд бид нар СУИС-н ертөнцийн зүгээр зүүн талд байрлах караоке орсон. ...тэр залуу С муудалцах гээд байсан тэгэхээр нь би аль алийг нь салгах гээд зууралдаад өрөөнөөс гараад текний хажуу талын хоосон өрөөнд би чирээд орсон тэгээд тэр дотор бид хоёр нэлээн ноцолдсон. Тэгсэн чинь тэр залуу надад түрүүлж гар хүрсэн тэгэхээр нь би тэр залууг цохисон. Тэгээд тэр залуутай юу болсон талаар асуусан чинь тэр залуу би буруу ойлгосон байна уучлаарай гэж хэлсэн тэгээд бид хоёр ойлголцоод байж байсан чинь цагдаа нар ирсэн. Тухайн өрөөнд тэр залуу намайг эхлээд цохиод тэгэхээр нь би зөрүүлж цохиод тэгсний дараа тэр залуу буруу ойлгосон гээд уучлалт гуйсан тэгэхээр нь би намайг явсны дараа чи гомдол гаргаж магадгүй цагдаа дуудах уу гэсэн чинь тэр залуу надад ямар нэгэн санал гомдол байхгүй цагдаа дуудаад хэрэггүй гэж хэлсэн тэгсэн чинь тэр караокены хүмүүс цагдаа дуудсан байсан..." гэх мэдүүлэг, /хх-н 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” худалдааны төвийн “М” нэртэй караокед хохирогч Х.Бтой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан, улмаар түүнийг зохиж зодсоны улмаас “...зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний алимны саласт, зүүн шанаанд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч О.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч О.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч О.Гд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР