Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1078

 

 

 

 

 

 

2022         11          16                                      2022/ШЦТ/1078

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

          улсын яллагч Б.Энхбат,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э,

          шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Ариунтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Сг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 220200... дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ХХК-ийн захирал, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н.С (регистрийн дугаар),

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч Н.С нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо үйл ажиллагаа явуулах ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйл ажиллагаа явуулсны орлого болох 696.346.090.91 төгрөг төлөх ёстой байсан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “С”, “Д”, “С”, “Н”, “А “”, “Д” гэсэн нэр бүхий ХХК-удаас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 77 ширхэг падаан хууль бусаар шивүүлсэн буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох 696.346.090.91 (Зургаан зуун ерэн зургаан сая, гурван зуун дөчин зургаан мянга, ерэн төгрөг, ерэн нэгэн мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст 3 удаа тайлагнаж, 69.634.609.91 (Жаран есөн сая, зургаан зуун гучин дөрвөн мянга, зургаан зуун есөн төгрөг, ерэн нэгэн мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                 

          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                 

          Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Сыг Сүхбаатар дүүргийн үйл ажиллагаа явуулах ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйл ажиллагаа явуулсны орлого болох 696.346.090.91 төгрөг төлөх ёстой байсан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “C”, “Д”, “С”, “Н”, “А”, “Э”, “Д” гэсэн нэр бүхий ХХК-удаас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 77 ширхэг падаан хууль бусаар шивүүлсэн буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох 696.346.090.91 (Зургаан зуун ерэн зургаан сая, гурван зуун дөчин зургаан мянга, ерэн төгрөг, ерэн нэгэн мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст 3 удаа тайлагнаж, 69.634.609.91 (Жаран есөн сая, зургаан зуун гучин дөрвөн мянга, зургаан зуун есөн төгрөг, ерэн нэгэн мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Н.Ст хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Н.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Н.С нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо үйл ажиллагаа явуулах ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйл ажиллагаа явуулсны орлого болох 696.346.090.91 төгрөг төлөх ёстой байсан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “С”, “Д”, “С”, “Н”, “А”, “Э”, “Д” гэсэн нэр бүхий ХХК-удаас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 77 ширхэг падаан хууль бусаар шивүүлсэн буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох 696.346.090.91 (Зургаан зуун ерэн зургаан сая, гурван зуун дөчин зургаан мянга, ерэн төгрөг, ерэн нэгэн мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст 3 удаа тайлагнаж, 69.634.609.91 (Жаран есөн сая, зургаан зуун гучин дөрвөн мянга, зургаан зуун есөн төгрөг, ерэн нэгэн мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эийн “...ХХК-ийн хувьд 2017-2018 оныг дуустал хүртэлх хугацаанд зөрчилтэй НӨАТ-ын падаан худалдан авалт хийж, улсын төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнасан. Энэ компанийн хувьд 208.903.827.29 төгрөгийн татварыг бууруулж улсад хохирол учруулсан байгаа. ХХК-ийн хувьд улсын төсөвт төлөх татварын өрийг төлж барагдуулж байгаа. Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч аж ахуйн нэгжүүдээс нийт 208.903.827.29 төгрөгийн худалдан авалт хийсэн мэт татварын ерөнхий газрын мэдээллийн санд ХХК нь илгээсэн байдаг. ХХК-тай холбоотой татварын өр төлбөрийн асуудал гэхийн бол НӨАТ-ын хий бичилттэй холбоотой өр төлбөрийг барагдуулж байгаа бүрэн дуусаагүй байгаа. НӨАТ-ын хуурамч шивэлтийн тайланг залруулсны дагуу улсын төсөвт төлбөл зохих татварыг төлж байгаа, цаашид бүрэн төлүүлэх хүсэлтэй байна. ХХК нийт 7 аж ахуйн нэгжээс 77 падаанаар 208.903.827.29 төгрөгийн падаан бичүүлэн авч, төсөвт төлөх татварын хэмжээг буруулсан байна... ХХК нь НӨАТ-ын тайлангаа залруулсан байгаа дээрх дүнгээр буруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлж байгаа…" гэх мэдүүлэг /1хх-н 20-21 дүгээр хуудас/,

          Гэрч О.А “...Э яамнаас зарласан нутаг дэвсгэрт гэр хорооллын цахилгаан, хангамжийг сайжруулах төсөл зарлаж, түүнд шалгарч дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн. “А”, “Д” ХХК-удтай бизнесийн үйл ажиллагаа явуулаагүй, захирал Н.Сын хэлснээр дээрх компаниудын нэрээр НӨАТ-ын шивэлт орж ирэхэд тайландаа оруулж тайлагнаарай гэсний дагуу тайлагнасан. Тэгээд хэсэг хугацааны дараа тайландаа нэвтрээд орсон чинь зөрчилтэй падаан гэж гарч ирээд тайлангаа залруулга хийж буцаалтаар тайлагнасан. Тухайн үед “А”, “Д” ХХК-удаас гадна “Н”, “Э” ХХК-удаас бас НӨАТ-ын шивэлт орж ирсэн. Бүгдийг залруулж буцаалтаа 2018 оны 6 дугаар сарын НӨАТ-ын тайланд тайлагнасан. Гэтэл 2018 оны 7 дугаар сард дахин “Д”, “С” ХХК-удаас өмнөх мөнгөн дүн болох 765.980.700.00 төгрөгийн дахин шивэлт орж ирсэн. Түүний бас тайландаа захирлын хэлсний дагуу тайлагнасан. Бас 2018 оны 10, 12 дугаар сард дээрх худалдан авалт бас зөрчилтэй гээд тайлангаа залруулж буцаалтаа хийсэн. Дахиад 2018 оны 11, 12 дугаар сард “С” ХХК-ас мөн адил мөнгөн дүнгээр НӨАТ шивэгдэж орж ирсэн. 2019 онд буцаалт хийгдсэн, өөр мэдэх зүйл байхгүй..Татварын улсын байцаагчийн дүгнэлтэд тусгасан зүйлтэй маргах юм байхгүй, хүлээн зөвшөөрөөд тайлангаа залруулаад буцаалтаа хийсэн...69.634.609.00 төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг өөрсдөө төлж барагдуулсан байгаа..” гэх мэдүүлэг /1хх-ийн 53-54/,

Гэрч Д.О “..Татварын ерөнхий газрын мэдээллийн сан 3 сангаас бүрддэг

Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан:

Цахим татварын мэдээллийн сан:

Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн 3 төрөлд авч үздэг.

-Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан Е-баримтын мэдээллийн сан гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр НӨАТ-ын тухай хуулийн 4.1.14-т заасан “төлбөрийн баримт” гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгоно. Цахим төлбөрийн баримтад үндэслээд НӨАТ-ын падаан үүсэж байгаа гэж ойлгож болно. Байгууллага хоорондоо тус тусдаа падаан үүсдэг, харин эцсийн хэрэглэгч болохоор бөөн дүнгээр үүсдэг.

-Цахим татварын мэдээллийн сан энэ болохоор Etеx.mn энэ сан татвар төлөгч нь татвар төлөгчтэй тайлан тушаахтай холбоотой мэдээллийн сан.

-Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн: Энэ сан болохоор Татварын албаны ажилчдын татвар төлөгчид үйлчлэх систем

Кассын төхөөрөмж гэдэг НӨАТ-ын тухайн хуулийн 4.1.11-т зааснаар “бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг ойлгоно.

Харин 4.1.18 “Бүртгэлийн систем” гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг хэлнэ.

Татварын ерөнхий газрын нэгдсэн систем нь 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Татварын 32 албаны тус тусдаа байсан өгөгдлийн санг нэгтгэж нэгтгэсэн өгөгдлийн сан үүссэн. Нэгдсэн сантай болсноор ААН-ын бүртгэл, мэдээллийн зөрөөгүй болж өөрчлөгдсөн. ААН-ын тайлангаа Татварын ерөнхий газрын удирдлагын системд илгээдэг. Үүнийг татварын улсын байцаагч хянаад баталгаажуулдаг. Ингээд зөрчилтэй хуурамч падааныг худалдан авалттай ААН-ыг хянах боломжтой. Татварын улсын байцаагчаас гаргасан ААН-тай холбоотой тайлан мэдээлэл, ААН-аас ирүүлсэн мэдээлэл хоорондоо ямар нэгэн зөрүү байхгүй таарч байдаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-26/,

          “Их наяд аудит” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211/21 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 61-69/,

          Татварын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ий өдрийн 230001237 дугаартай дүгнэлт /1хх-ийн 162-169, 202-205/,

          “А” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 1140 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 284 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт /1хх-ийн 170-181/,

          яллагдагч Н.Сын "...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 2 дугаар сараас ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. ХХК-ийг 2009 онд өөрөө үүсгэн байгуулсан. Би хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн барагдуулсан учраас хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж хүсмээр байна... ХХК-ийн удирдах гүйцэтгэх албан тушаалтан миний бие. Надаас өөр ямар нэгэн удирдах гүйцэтгэх албан тушаалтан байхгүй. Манай компани У.А гэгч хүний компаниас шивэгдэж орсон НӨАТ-ын баримтуудын буцаалтыг 2018 онд тайландаа залруулж зөвтгөсөн...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг улсад учирсан төлбөрийг барагдуулсан байгаа тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй прокурорт гаргана. Дахин ийм зөрчил гаргахгүй, хуулийн дагуу ажиллах болно..." гэх мэдүүлэг /1хх-н 37-38, 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Н.С нь Сүхбаатар дүүргийн үйл ажиллагаа явуулах  ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйл ажиллагаа явуулсны орлого болох 696.346.090.91 төгрөг төлөх ёстой байсан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “С”, “Д”, “С”, “Н”, “А”, “Э”, “Д” гэсэн нэр бүхий ХХК-удаас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 77 ширхэг падаан хууль бусаар шивүүлсэн буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох 696.346.090.91 (Зургаан зуун ерэн зургаан сая, гурван зуун дөчин зургаан мянга, ерэн төгрөг, ерэн нэгэн мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст 3 удаа тайлагнаж, 69.634.609.91 (Жаран есөн сая, зургаан зуун гучин дөрвөн мянга, зургаан зуун есөн төгрөг, ерэн нэгэн мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Н.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Н.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Н.Ст танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч          Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

 

1.Шүүгдэгч Н.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “...Татвар төлөхөөс зайлсхийх буюу хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Сыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь энэ тогтоолоор оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.С нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Саас 20,532,720.31 /хорин сая таван зуун гучин хоёр мянга долоон зуун хорин/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР