| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Сонинболор |
| Хэргийн индекс | 125/2021/0007/З |
| Дугаар | 125/ШШ2021/0011 |
| Огноо | 2021-06-24 |
| Маргааны төрөл | Тендер, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 125/ШШ2021/0011
НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ
ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ ХЭРГИЙГ
ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх Ерөнхий шүүгч Г.Сонинболор би “АБ” ХХК-нийн захирал Д.Г -ын Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан гаргасан “Цэнгэлдэх хүрээлэнгийн засвар /Ховд аймгийн Жаргалант сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХОАОНӨГ/202101066 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 05 сарын 25-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Цэнгэлдэх хүрээлэнгийн засвар /Ховд аймгийн Жаргалант сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХОАОНӨГ/202101066 дугаартай тендерт “АБ” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 5 сарын 31-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “АБ” ХХК-нийн захирал Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цэнгэлдэх хүрээлэнгийн засвар /Ховд аймгийн Жаргалант сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХОАОНӨГ/202101066 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 05 сарын 25-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Цэнгэлдэх хүрээлэнгийн засвар /Ховд аймгийн Жаргалант сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХОАОНӨГ/202101066 дугаартай тендерт “АБ” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Мөн “АБ” ХХК-нийн захирал Д.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: “АБ” ХХК-ны захирал Д.Г миний бие тус шүүхэд цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер үнэлгээний хороонд холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
Худалдан авах ажиллагааны албаны 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 214 дугаар албан бичгээр уг тендерт манай компанийг шалгарсан талаар мэдэгдэл ирүүлсэн.Манай компани цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг гүйцэтгэж байна. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч АБ ХХК-нийн захирал Д.Г нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан “Цэнгэлдэх хүрээлэнгийн засвар /Ховд аймгийн Жаргалант сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХОАОНӨГ/202101066 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 05 сарын 25-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Цэнгэлдэх хүрээлэнгийн засвар /Ховд аймгийн Жаргалант сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХОАОНӨГ/202101066 дугаартай тендерт “АБ” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгох”-оор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар “АБ” ХХК-нийн захирал Д.Г -ын Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан гаргасан “Цэнгэлдэх хүрээлэнгийн засвар /Ховд аймгийн Жаргалант сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХОАОНӨГ/202101066 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 05 сарын 25-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Цэнгэлдэх хүрээлэнгийн засвар /Ховд аймгийн Жаргалант сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХОАОНӨГ/202101066 дугаартай тендерт “АБ” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г -ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.СОНИНБОЛОР