Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хэрлэнтунгалаг,

Улсын яллагч: Н.Бадам,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-нд *** аймгийн *** суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, тэтгэвэрт, *** аймгийн *** сумын 1 дүгээр баг *** ***-р хэсэг, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *** ургийн овогт ***ийн *** /РД:***/

          

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *** /РД:***/ нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр *** аймаг *** сумын 1-р багийн *** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ***ийн биед халдаж хэвлийн хэсэгт 1 удаа хутгалж шарх үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах боон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 05 сарын 05-ны өдөр гэртээ байсан. Хараа архи авсан байсан. 2 цагийн үед *** орж ирсэн. Бид 2 архиа хувааж уугаад хоол хийхээр болсон. Цуйван хийж идэхээр *** гурил хайрч хэрчиж байсан. Би модон иштэй хутгаар төмс арилгаж байсан. ***тай тоглоод хөөе *** гээд чичилж байсан чинь орчихно ч гэж бодоогүй гэнэт ийм зүйл болсон. *** сандраад эмнэлэг рүү явсан. Хөгширсөн хойноо ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Миний хэргийг хялбаршуулсан аргаар шийдэж өгнө үү? Би элэгний хавдартай. Улаанбаатар хотын хавдар судлалын үндэсний төвд хяналтад байдаг. Одоо намайг эмнэлгээс дуудаж байгаа. Намайг дахиж шинжилгээ өгч хагалгаанд ор гэсэн...” гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:   

1. 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр *** аймгийн *** сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст гомдол мэдээллийг /***, ***-***/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/

 2. *** аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай “...***ийн биед хэвлийн зүүн өмнө хэсэгт шарх тогтоогдлоо. ***ийн биед илэрсэн дээрх шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хучин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/,

3. Хохирогч ***ийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн орчимд *** гэх айлд орсон. Тэгсэн *** 0,5 литрийн Хараа нэртэй архи байна гээд гаргаад ирсэн. Тэгээд *** бид хоёр нөгөө 0,5 литрийн архийг хувааж уух хооронд би гурил элдэж байсан. *** төмс арилгаж байгаад төмс арилгаж байсан модон иштэй цайвар бор бариултай хутгаараа намайг дүрчих үү гэхээр нь чаддаг юм бол дүрчихгүй юу гэж хэлтэл, *** нөгөө барьж байсан модон иштэй цайвар бор бариултай хутгаараа миний хэвлийн гэдэс хэсэгт 1 удаа хутгалсан. Тэгэхээр нь би гарч гүйгээд *** сумын эрүүл мэндийн төв орж 2 ширхэг оёдол тавиулсан, цус алдаад болохгүй болохоор нь *** аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж цус тогтоолгож, тариа хийлгэж, шархаа цэвэрлүүлж, эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед ***, *** бид 3 байсан. Намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би эмчилгээний зардлаа гаргуулаад авчихсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26-р хуудас/

4. Гэрч ***ын “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн орчимд гэртээ нөхөр ***ийн хамт байж байтал гаднаас *** гэрт орж ирсэн. Тэр үед би арын өрөөнд унтах гээд хэвтэж байсан. Тэгээд нэг мэдэхэд би унтчихсан байсан. Намайг **** сэрээгээд "*** намайг хутгалчихсан" гэж хэлсэн. Тэгээд *** *** сумын эрүүл мэндийн төв явсан. Намайг унтаад босоод ирэхэд *** *** хоёр нийлээд 0,5 литрийн "Хараа" нэртэй архийг хувааж уусан байсан. Манай гэрт ***, *** 2 цохиж зодолдсон зүйл байхгүй. *** нь ***ийн биеийн хөхний доогуур хэвлийн хэсэгт 1 удаа хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

5. Яллагдагч ***ийн “...2022 оны 05 дугаар сарын 05 өдөр байсан. *** аймгийн *** сумын төвд *** гээд хүүхдийн гэрт ач хүүхдүүдээ хараад байж байсан. Тэгсэн өдөр 12 цагийн орчимд манай сумын иргэн *** гаднаас орж ирсэн. Тэгээд би гэртээ байсан 1 шил 0,5 литрийн архи байсныг гаргаж *** бид хоёр хувааж уусан. Архи ууж дуусчхаад бид хоёр хоол хийхээр болоод би наана төмс арилгаад сууж байсан. Харин *** гурил хэрчээд байж байсан. Тэгээд би ***тай тоглоом хийгээд хутгаа чиглүүлсэн чинь чаддаг юм бол та хутгал гэсэн. Харин би хутгалчихна гэж ч санаагүй нэг мэдсэн хутганы үзүүр ***ийн хэвлий орчим хүрчихсэн. Би болсон явдалд маш их гэмшиж байна. Хохирлоо бүрэн барагдуулсан байгаа. Одоо хохирогчтой хэвийн харилцаатай байгаа. Би *** гэх эмэгтэйг айлгах гэж төмс арилгаж байсан хутгаараа ***ийн өөдөөс хэсэг нааш цааш тоглож хөдөлгөж байсан. Тэгтэл нэг мэдсэн *** хутгалчихсан байсан. Тэгсэн ***ийн гэдэснээс цус гарч байсан. Тэгээд *** *** сумын эрүүл мэндийн төв орох гээд эмнэлэг явсан...”  гэх мэдүүлэг /хх ийн 7-8, 34-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч *** нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.

*** аймгийн *** сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч ***ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д***т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч хохирол төлбөрөө төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг 3 хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 3 сарын хугацаанд хориглох албадлагын арга хэмжээ авах зүйтэй гэж үзэв.

Хохирогч *** нь эмчилгээ хийлгэсэн болон бусад зардалд 250,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна. /хх-42/

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч *** овогт ***ийн *** /РД:***/-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 3 сарын хугацаанд хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА