Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хасбаатарын Ганболд |
Хэргийн индекс | 108/2022/0187/Э |
Дугаар | 2022/ШЦТ/200 |
Огноо | 2022-11-03 |
Зүйл хэсэг | 10.2.1., |
Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Н дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч К.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б*******, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,
Шүүгдэгч Д.Ц*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,
Гэрч Б.Ш******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ******* ******* ажиллаж байсан, ам бүл 3, ээж, хүүгийн хамт амьдардаг, *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч, , тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД:/,
******* овогт *******ийн Ц*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ц******* нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчим , тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Птэй хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний нурууны зүүн далны зүүн хажуу хэсэгт нь хутгаар хутгалж, алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ц******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгнө. Бид хоёр таксинд явдаг байсан. 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагт нэг хүнийг аас аваад төв рүү оруулж өгсөн. Тэр үед хүүгийн аав холбогдоод өнөөдөр хичээлийн хэрэгслийг нь бэлдээд өгье гэсэн. Тэгэхээр нь өнөөдөр яваад хүүгийн хичээлийн хэрэгслийг бэлдээд ирье хоёуланд нь мөнгө байхгүй юм чинь гэж хэлтэл за, за явчхаад ир дээ, хурдан ирээрэй холбогдоорой гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэртээ буцаж ирээд хоол хийж идээд өдрийн 13 цаг өнгөрч байхад ад ээжийндээ би хүргүүлсэн. Очиж хүүгээ аваад гийн эсрэг талд байдаг үсчин орж хүүгийнхээ үсийг засуулсан. Тэгээд эмийн ургамал хүрч байх замд талийгаачтай нэг удаа явж байна гэж ярьсан. а суусан бэ зургаа явуулаарай гэхээр нь ард нь суусан явж байна гэж зургаа явуулсан. Тэгээд чи ганцхан минийх шүү, хайртай шүү гэсэн мессеж явуулсан. Би ч гэсэн хайртай шүү гэж мессеж явуулсан. Тэгээд би худалдааны төвд 15 цагийн орчим очсон. Хүүгийнхээ хичээлийн хэрэгсэл хувцсыг нь бэлдээд формыг нь авч байтал нэг удаа бас залгасан. Хувцсыг нь өмсүүлж байсан тул утсыг аваад харуулчхаад тасалсан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад буцаж наашаа хөдлөөд ад буугаад хүүгийнхээ авсан юмыг цэгцэлж янзлаад талийгаач руу хайраа ирээд аваарай гэж мессеж бичсэн. Тэгээд нэг ярьсан. Төд удалгүй ирчихлээ гэж хэлэхээр нь гарч очтол Ш*******тай хамт акуа машинтай ирсэн. Би угаасан хувцсаа аваад ард нь суусан. Тэгээд гэртээ ортол ширээн дээр “” виски талаас дээгүүр, бас нэг том пивотой тавьсан байсан. Би хоол унд хийж идэхгүй яасан юм гээд уурласан. Тэгээд угаасан хувцсаа дэлгэж тавиад аягаа угаачхаад 18 цаг 40 минутын орчим би хажуу талын дэлгүүрээс бууз авсан. Оруулж ирээд буузаа жигнэсэн. Тэнд Ш******* талийгаач хоёр л байсан бөгөөд “” усны савны ёроолыг хайчлаад ууж байсан. Тэндээс би хоёр удаа уусан. Тэгээд буузаа гаргахаас өмнө найз Д Ш*******ыг авах гэж ирсэн. Тэгээд 19 цаг 10 минутад би буузаа гаргасан. Буузаа гаргаж өгөөд тэр вискиг Дд хийж өгөөд виски дууссан. Д Ш*******ыг согтуу байгаа юм чинь яахын гээд үлдээгээд гараад явчихсан. Юм дуусаад тэр хооронд талийгаач хүүгийн аавтай уулзлаа гээд их уурлаад юу хийгээд ирэв чи, бэлгийн харьцаанд ороод ирэв үү гэж байсан. Тэгэхэд Ш******* чи ёстой хартай юм, энэ хүнд юу гэж тийм зав байх вэ дээ, юмаа бэлдчихээд л ирсэн байна гэж хэлж байсан. Тэр яриа огт дуусахгүй байсан. Утсанд багш нарын групп чат, ангийн групп чаатанд юм ирэнгүүт утсыг минь авах гээд байсан. Цэнэглээд орхичихсон байхад Ш*******, талийгаач хоёр гараад явчихсан. Би ширээн дээрх ээ цэгцлээд байж байтал буцаад орж ирээд миний утсыг авна гээд миний утас, машины түлхүүр хоёрыг булааж авсан. Тэгээд би өнөөдөр ээжийнд очиж хонолоо явлаа гээд хувцасны өлгүүр лүү явсан. Хувцсаа яг өлгүүрээс авах гэтэл миний өгзөгний хавьд гэнэт л хүйт дагаад явчихсан. Тэгээд хартал хутганы бариул надад харагдсан. Яаж байгаа юм бэ, би үхлээ гээд сугалж аваад хутгыг хоолны ширээн дээр тавьсан. Тэгээд би Ш авраарай гээд нэлээд олон удаа хашхирсан. Өгзөг дээрээ гараа дарсан хэвээрээ байж байтал хоолой боомилоод буйдан дээр намайг хэвтүүлсэн. Тэгээд байж байтал гаднаас Ш орж ирээд талийгаачийг болиоч гээд салгасан. Гэтэл талийгаач уурлаад чи явж бай, хаалгаа гаднаас нь хаачхаарай, нохой гараад явчихна шүү, наад юмыг нь цэвэрлэж өг чи гэсэн. Тэгээд гараад явсан бөгөөд тэр хооронд бид хоёр дахиж маргалдаж эхэлсэн. Тэр хооронд бид хоёр зөндөө ноцолдсон. Хутга булаацалдсан. Энэ хооронд би үхэх юм байна гэж дотроо бодож байсан. Гэтэл гэнэтхэн уначихсан. Тэгээд би Ш рүү гүйгээд Ш гэж орилсон. Миний утас талийгаачийн карманд байсан тул би авч чадаагүй. Ш орж ирээд буцаад гараад явчихсан. Би алчихлаа яана аа, эмнэлэг дуудаарай авраарай гэж хэлсэн. Ш орж ирэхгүй болохоор нь буцаж гүйж гараад Шгийн утсыг аваад аав руугаа залгасан. Би тухайн үед айсан байсан тул өөрийгөө алчихлаа гээд хэлчихсэн. Ямар ч байсан хурдан аврах ёстой гэж бодсон. Тэгээд Ш орж ирэхгүй болохоор нь хурдхан түргэн дууд л даа гэтэл тоотыг харж байна гэсэн. Тоотыг хараад Ш орж ирээд аав руу залгасан. Тэгээд байж байтал эмнэлэг, цагдаа хүрч ирсэн. Намайг үнэхээр уучлаарай, ийм зүйл болно гэж үнэхээр бодоогүй. Би өөрийгөө ийм үйлдэл хийнэ гэж бодоогүй. Болдог бол тэр цаг хугацааг буцаачих юм сан гэж бодож байна. Намайг үнэхээр уучлаарай, би уучлаарай гэдэг үгийг хэлэх ч эрхгүй болсон...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хөдөө би дүүгийнд очсон байсан. Гэтэл Ц******* залгаад “хүү өөрийгөө хутгалчихлаа” гэхээр нь тухайн үед би огт үнэмшихгүй байсан. Тэгж байтал дахин 94-тэй тэр дугаар нь эргэж залгаад “одоо би ээжид нь юу гэж хэлнээ” гээд уйлаад байсан. Тэгээд би тэндээс дүүгийн машиныг гуйж аваад шөнийн 12 цагт энд ирсэн. Тэр үед анхны дуудлага 09 цаг 29 минутад ирэхэд нь би дөнгөж хөдөө очсон байсан тул танихгүй дугаарыг онцын шаардлагагүй байх гээд аваагүй. Хоёр дахиа 31 минутад залгахдаа ийм зүйл ярьсан. Би дүүгийн машиныг бариад Баянчандманиас наашаа гарсан. Шөнийн 00 цагт цагдаагийн хэлтэс дээр би ирсэн. Анхандаа итгээгүй, их хэцүү байсан. Огт үнэмшихгүй байж байгаад энд ирээд ээжээс нь байцаалт авч байхад л итгэсэн. Гэхдээ арай ч өнгөрөөгүй байлгүй гэж бодож байсан. Би хүүгээ алдсан болохоор дахиж хэзээ ч харахгүй гэж бодохоор хэцүү байна. Манайх гурван хүүхэдтэй. Талийгаач П нь манай том хүү бөгөөд доороо хоёр охин дүүтэй. Одоо дахиж хэзээ ч харахгүй, тэр хүүхэд одоо тэнд ялзраад хөлдөж байна гэж бодохоор хэцүү санагдаж байна. Хоёр дүү нь ахыгаа асуухад ийшээ тийшээ ажилд явсан гэж хэлдэг. Дандаа л худлаа хэлдэг. Ганц хүүгээ алдсандаа их л гомдолтой байна. Оршуулгын зардалд 15,863,768 төгрөг гарснаас хохирлыг барагдуулж, 15,900,000 төгрөгийг өгсөн байгаа. Баримтаар бүрдүүлсэн хохирол бүгд төлөгдсөн. Хохирол төлбөрийг нэхэмжилье гэж огт бодоогүй, эргэж тэр хүүхдийг харахгүй гэж бодохоор дотор давчдаж байна...” гэв.
Гэрч Б.Ш******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр талийгаач над руу 12 цагийн алдад залгасан би 14 цаг өнгөрч байхад эргэж залгаад ярьсан. Талийгаач бид хоёр багаасаа нохой тэжээдэг бөгөөд Над клубтэй байсан. Өмнөх өдөр нь гөлөг худалдаж авсан. Тэр гөлөг нь хордлого янз бүрийн юм болсон юм шиг байна. Ирээд вакцин, туулга хийгээд өгчих гэсэн. Өөрөө хийчих гэхэд би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж байсан. Тэгээд би өдөр 3 цагийн үед гэрт нь ороход А гэх ахтай цуг виски уугаад сууж байсан. Талд нь оруулаад хоёулаа юм яриад сууж байсан. Би гөлөгт вакцин туулгыг хийсэн, 3 цаг өнгөрч байхад А гэх хүн талийгаачийнхаас гараад явсан. Бид хоёр үлдсэн бөгөөд 6 цагийн үед Ц******* хотос ирж байгаа очиж авна гэсэн. Тэгээд 6 цагийн үед Ц*******ыг аас ирж авсан. Талийгаач том өрөөнд тавьсан байсан Вискигээ гаргаж ирсэн бөгөөд Ц*******д нэг хоёр хийж өгөөд цааш тавиад пивыг талийгаач бид хоёр задалж уусан. Тэгээд Ц******* хоол хийсэн. Бид гурав хоол идээд сууж байхад Д гэх манай найз ирсэн. Цуг явъя гэхээр нь талийгаач, Ц******* хоёр яваад яах юм бэ. Бид гурав байж байя гэж хэлсэн. Д явсны дараа бид гурав үлдээд хоол унд идээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Тэр үед Ц******* хуучин нөхөртэйгөө уулзсан, хүүхдэдээ хувцас хунар авсан асуудлаас болж маргаан гарч байсан. Тэгээд нэг нэгнийхээ хүүхдийг яриад хоорондоо хэрэлдэж маргалдсан. Чи яах гэж тийм удаан явдаг юм, хуучин нөхөртэйгөө уулзаж юу хийсэн юм гээд маргаж байсан. Тэр маргаанаас болоод Ц******* чи тэгвэл тэр шээс рүүгээ зайл гэж байсан. Тэгээд талийгаач бид цуг гэрээс нь гарсан. Гэрээс нь гараад удалгүй, талийгаач ер нь машиныг нь үлдээгээд дэмий байхаа, гараад явчхаж магадгүй, ороод машиныхаа түлхүүрийг аваад гараад ирье, чи хашааны хаалга онгойлгож бай гэсэн. Би хашааны хаалга онгойлгоод байж байтал талийгаач, Ц******* нар хоорондоо маргалдсан байсан. Юунаас болж маргалдсан юм бэ гэтэл намайг гараад явсан хойгуур өөр хүнтэй утсаар яриад утсаа өгчих гэтэл өгөхгүй байсан. Хоорондоо утсаа булаацалдаад маргалдсан. Ц******* утсаа өгөхгүй байсан. Тэр үед талийгаач Ц*******ыг гал тогооны буйдан дээр унагаад нэг гараараа боогоод нэг гараараа утсыг нь булаах гэж оролдсон. Тэр үед би талийгаачийг салгасан. Юу болсон талаар асуугаад Ц*******ыг босгоод юу болсон гэтэл найз чинь намайг зодсон, миний өгзгөнд дээр яасан юм шиг байна хараад өг дөө гэхээр нь хартал 1 см-ийн зүсэлт байсан. Талийгаач тэр хоёр маргалдаж байхдаа тэгсэн байсан. Тэрийг хараад би талийгаачид за болохгүй юм биш үү, эмнэлэгт үзүүлэх үү гэтэл гайгүй байхаа, хоёулаа учраа олчихно, ийм тийм юм байхгүй гэсэн. Хоёулаа цуг гарахаа болих уу гэтэл яах вэ би хажууд нь байхгүй бол болохгүй юм шиг байна гээд талийгаач үлдсэн. Тэгээд талийгаач найзынхаа гөлгийг хашаан дотор байна уу үгүй юу гээд харчхаарай гэсэн. Тэгээд би явж байя, тамхи өгчих гээд би гэрээс гарсан. Гараад тамхиа асаагаад гөлгийг харахад амбаарт нь, хашаанд нь байхгүй байсан. Машин доор нь унтаад хэвтэж байсан. Тэгээд би хашааных нь хаалгыг хаах гээд явж байтал байшинд эмэгтэй хүн орилсон. Хаалгыг нь онгойлгоод ортол талийгаач үүдэн дээр дээшээ хараад хэвтэж байсан. Ц******* хажууд нь зогсож байсан. Яасан бэ гэтэл би найзыг чинь хутгалчихлаа гэж хэлсэн. “Чи юу солиороод байгаа юм бэ, хаана хутгалсан юм” гэсэн чинь би мэдэхгүй байна, хутгалчихлаа, Ш чи авраач ээ гэж над руу орилоод байсан. Би гүйж гараад хашааных нь хаягийг 103-д дуудлага өгсөн. Эргээд орж ирэхэд таталт өгөөд хэвтэж байсан. Эргэж гараад түргэн рүү залгахад манайх дуудлага мэдээлэл ихтэй байгаа одоо очиж байгаа гэж хэлсэн. Би шууд 102 луу дуудлага өгсөн. Эргээд хартал талийгаач амь хураачихсан байсан. Би аав руу нь залгаж хэлсэн. Ээж рүү нь залгаж чадаагүй. Цагдаа ирээд хэлтэс рүү авч явсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-8-15/,
Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-16-18/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх- 24-26/,
Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1хх-28,30/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл/1хх-33/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-34-37/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 09 ний өдөр аймгийн Б сум руу хадам дүүгийнд амрахаар очсон юм. Хадам дүү Мынд гэрт байх үед буюу орой 21 цаг 29 минутад гэсэн дугаараас залгахаар нь би аваагүй. 21.31 минутад уг дугаараас залгахаар нь авахад бэр Ц******* “аав Пн өөрийгөө хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд тасарчихсан. Эргээд над руу залгаад нэг эрэгтэй хүн” П болохоо байчихлаа ээжид нь юу гэж хэлнээ” гээд уйлаад байснаа тасарч би эргээд залгаад байсан утас нь болохгүй, эхнэр рүүгээ залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд тэндээс дүүгийн машинаар гарч Над 00 цагийн үед ирэхэд хүү маань нас барчихсан гэж байсан. Над руу ярьсан эрэгтэй хүн хүүгийн найз Ш******* болохыг сүүлд нь мэдсэн...2022 оны 05 дугаар сар хүртэл Ц******* манайд цуг амьдарч байгаад таарч тохирохгүй байсан бололтой явсан. Саяхан хэд хоногийн өмнөөс хүү маань Ц*******тай дэнжид хашаа байшин хөлсөлж амьдрахаар гэрээсээ явсан... Ц******* 2022 оны Мартын 8-ны баярын өдрийг ажлынхантайгаа тэмдэглээд орой согтуу орж ирэхдээ талийгаачтай маргалдаад ороод ирэхээр нь би боль гээд хүүгээ загнаад болиулж байсан... 2022 оны 04 дүгээр сар байсан шиг санагдаж байна. Манайд цуг амьдарч байх үедээ нэг өдөр Ц******* жирэмсэн байснаа зулбачихлаа, цуг эмнэлэг орсон гэж талийгаач 2 уулаа ярьж байсан. /1хх- 44-47/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Ш******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Б.Пг бидний найзууд П гэж дууддаг юм. Өдөр 12 цагийн орчимд над руу дахиад залгахаар нь би утсаа автал гөлөгний бие муудаад байна, туулга өгөх хэрэгтэй байна гэсэн...эхнэр нь хотоос ирж байна Шинэ н орох хэрэгтэй байна гээд Акуа маркийн машинтай хоёулаа явж Шинэ н хорооллын байрнуудын гадна ирэхэд эхнэр нь гарч ирээд суулгаж, буцаад дэнжийн гэрт нь очсон. Талийгаач түүний эхнэр Ц******* бид 3 “” нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво уусан. Мөн эхнэртээ үлдсэн тал висксээ хийж уулгаад байсан... орой 20 цаг өнгөрч гадаа бүрий болж байх үед П эхнэрээ хуучин нөхөртэйгөө уулзсан байна, гадуур цуг явсан гээд хэрэлдэж, маргалдаад байсан...П аав, ээж рүүгээ очиж хонолоо гээд бид 2 байшингаас гарч хашаандаа алхаж байснаа ер нь энэнд машин үлдээхгүй ээ гээд П буцаж байшин руугаа орсон. Би араас нь ороход П эхнэрийнхээ утсыг авах гээд булаацалдаад буйдан дээр унагаагаад хоолойг нь боосон байдалтай байсан...би Пг хойш нь татаж аваад салгахад Ц буйдан дээрээс босож ирээд “Чи найзыгаа хардаа, бөгс рүү хутгачихлаа” гээд өмдөө доошлуулж харуулахад өгзөг дээр нь зүсэгдсэн харагдсан...би “Чи шархыг нь янзалж өг, хоорондоо учраа ол, би явлаа” гэхэд П тэгвэл чи хашааны хаалга хаачхаад цаашаа яваарай гэсэн...Би цааш явах гэтэл Цгийн хашхирах чимээ гарахаар нь дахиад нөгөөдхөө зодоод байгаа юм байхдаа гээд гэр рүү нь ороход дотор үүдэндээ талийгаач дээшээ хараад хэвтчихсэн бие нь таталт өгч байсан. Намайг ороход Ц хутга барьчихсан “Би найзыг чинь хутгалчихлаа, Ш чи авар л даа, наадах чинь үхлээ ш дээ” гээд хашхирч уйлаад байсан...хутгаа пийшингийн урд тал руу шидчихсэн...намайг харахад урт нарийхандаа хутга барьчихсан хутганы ир бариул хэсэг нь цус болчихсон харагдсан... Би нэг их удаагүй 4-5 минут орчмын дараа Цгийн хашхирах чимээгээр буцаж орсон... Харсан, өө энэ яачихаа, би биш шүү гэж байсан. Би бодохдоо буйдан дээр байсан хутган дээр суучихсан юм уу гэж бодсон...” /1хх-68-69/ гэх мэдүүлэг,
Б.Ш*******, Д.Ц******* нарын согтуурлын хэмжээг багажаар шалгасан талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-236, 237/,
Гэрч Б.Ш*******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-31-32/,
Яллагдагч Д.Ц*******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-33/,
Яллагдагч Д.Ц*******ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-36-37/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 069 дугаартай дүгнэлтэд:
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний ийн 782 дугаартай дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №4071 дугаартай биологийн шинжилгээний дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2419 дугаартай шинжилгээний дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №2457 дугаартай шинжилгээний дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №3946 дугаартай биологийн шинжилгээний дүгнэлтэд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хадам дүү Мын гэрт байх үед...21 цаг 31 минутад залгахаар нь авахад бэр Ц******* “аав, П өөрийгөө хутгалчихлаа шдээ” гэж хэлээд тасарчихсан. Эргээд над руу залгаад нэг эрэгтэй хүн “П болохоо байчихлаа ээжид нь юу гэж хэлнээ” гээд уйлаад байснаа тасарч... эхнэр рүүгээ залгасан чинь утас нь холбогдохгүй байсан... Над 00 цагийн үед ирэхэд хүү маань нас барчихсан гэж байсан...” /1хх-43-45/ гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би гэртээ 2 охин болон ач охины хамтаар байж байтал орой 21 цаг өнгөрч байтал миний дунд охин Б.М гаднаас уйлаад гэртээ ороод ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад эхэндээ хэлэхгүй уйлж байгаад сүүлдээ ахыг хүн алчихлаа гэж надад хэлсэн. Тэр үед би арай үгүй байх гэж бодсон боловч дахин юу болсон талаар охиноосоо асуухад аав миний дугаарлуу залгаад ахыг чинь хүн алчихсан байна, чи хурдан эмнэлэг дээр очиж үз гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тэгээд би охин Б.Мг дагуулаад Н дүүргийн эмнэлгийн хүлээн авах тасагт ороод хүлээн авах тасгийн жолооч Аийг дуудаж асуухад банкны урд талын хашаанд эмэгтэй хүн хутгалуулчихпаа гэж дуудлага өгөхөөр нь очиж үзэхэд нэг эрэгтэй нас барчихсан, хамт байсан эмэгтэй нь согтуу дахиад нэг залуу хамт байж байсан гэж надад хэлэхээр нь тэр нас барсан нь миний хүү юм шиг байна гэж хэлсэн чинь яаралтай гэрт нь оч, цагдаа нар оччихсон байгаа гэж надад хэлсэн. Тэгээд би охин Б.Мгийн хамтаар хүүгийнхээ одоо түрээслэн амьдарч байгаа , тоотод очиход цагдаа нар ирчихсэн, үзлэг хийж байна гэж хэлээд намайг дотогш оруулаагүй ээ. Хашааны гадна байсан цагдаагийн алба хаагчаас би юу болсон талаар асуухад сайн мэдэхгүй байна эгчээ, үзлэг хийж байна гэж надад хэлсэн...” /1хх-59-60/ гэх мэдүүлэг,
Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би талийгаачтай 2016 онд танилцаад 2017 оны 08 дугаар сараас эхлэн цуг амьдарсан. Бид 2-ын дундаас 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр охин У төрсөн. Талийгаачтай 2020 оны 12 дугаар сар хүртэл цуг амьдарсан.... Талийгаач П надтай хамт амьдарч байхдаа олон удаа гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. Энэ асуудлаас болж бид 2 таарч нийлэхгүй юм байна гэж ярилцаад 2 тийшээ болсон...Тухайн үедээ янз янзын охидуудтай яриа өдсөн чат бичсэн байхыг нь би олж хардаг байсан. Ямар ямар хүмүүстэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснийг нь мэдэхгүй байна.. Энэ жил тийм эмэгтэйтэй цуг амьдарна байгааг нь мэдсэн ч тэр эмэгтэйг танихгүй, уулзаж байгаагүй...Үгүй, надад гар хүрч үзээгүй, хааяа уусан үедээ сайхан зантай тогтуухан байдаг байсан. Миний биед халдаж зодож үзээгүй... Муу ааш зан байхгүй, уур уцааргүй, хүүхэд шиг зантай, тогтуун тайван хүн байсан...”/1хх-74/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ц*******тай нэг ангид сурч төгссөн. Бид хоёр 2016 оноос 2018 он хүртэл цуг амьдарч байгаад би руу ажил хийхээр явсан. 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүү У төрсөн...Би 2018 онд руу яваад 2020 оныг хүртэл хүүгийнхээ асуудлаар хааяа холбоотой байдаг байсан. Тэгээд 2020 онд ярилцаж байгаад тодорхойгүй шалтгаанаар салсан. Хол хөндий удаан амьдраад ирэхээрээ салсан гэж болно. Бид хоёр гэрлэлтээ 2016 онд хүүгээ төрөх үед батлуулсан. Одоо ч баталгаа хэвээрээ байгаа...Ер нь их дөлгөөхөн, над руу уцаарлаж байгаагүй. Тайван зан чанартай хүн. ийн ерөнхий боловсролын 88 дугаар сургуульд бага ангийн багш ажилтай...Нэг залуутай хамтран амьдарч байгаа тухай Ц******* өөрөө өмнө нь хэлж байсан. Тэр залн талаар болон амьдрал ахуйн талаараа өөр ямар нэг зүйл ярьж байгаагүй. 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр холбогдож хүүхдийн хичээлийн юмыг бэлтгэх гээд би Над ирээд хорооллын гадна 12 цагийн үед ирж Ц*******ыг хүүтэйгээ авч цугтаа Улаанбаатар хот руу худалдааны төв орсон. Тэгээд 17 цагийн үед тэр хоёрыг Над хүргэж хорооллын гадна буулгасан...Ц*******ын утас нь байнга дуугараад надаас санаа зовсон уу яасан утсаа авахгүй байснаа нэг удаа утсаа авч Уын аав нь ирсэн хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлтгээд явж байна гэж яриад тасалсан. Утас нь байнга дуугараад Ц******* сандарч тэвдсэн байдалтай яваад байсан...Тэр орой 10 жилийн ангийн уулзалттай гэж байсан ч Ц******* очоогүй Н руу буулгуулсан...” /1хх-76-77/ гэх мэдүүлэг,
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээж Над байдаг болохоор би хааяа ээж дээр ирдэг байсан. Хэзээ гэдгийг нь санахгүй ч Ц*******тай тааралдах үед хүзүү нь шимүүлсэн юм шиг хөхөрсөн, гуяны дотор талд хөхөрсөн байхаар нь чи яасын, юу болсон юм бэ гэхэд зүгээрээ аниа гээд өнгөрч байсан. Тэр үед зоддог цохидог юм биш байгаа гэж боддог байсан. Одоо бодоход талийгаачтай амьдарч байхдаа таарамжгүй харьцаатай байсан юм шиг байна. Тухайн үедээ Ц******* амьдралынхаа талаар ярьдаг байгаагүй ...” /1хх-84/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Ц*******ын сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хоёр 2022 оны 02 дугаар сард улсын дугаартай Акуа маркийн машин лизингээр авч П таксинд явдаг. Би сургууль амарсан болохоор цуг таксинд явдаг болсон. 2022 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Н дотор цуг такси үйлчилгээнд явж байгаад 05:00 цагт харьж амраад өглөө 10:00 цагийн орчимд П таксинд гараад эргэж ирж 12:00 цагийн үед бид 2 банк руу орохоор гарсан. Бид банк орж хүн рүү мөнгө шилжүүлчхээд буцаад гэртээ ирсэн. Улаанбаатар хот руу хүүдээ хувцас авахаар болж 13 цаг өнгөрч байхад би Пгаар ээжийнх рүү /Шинэ н хороолол/ хүргүүлж орж хүүгээ аваад руу явсан. Замдаа явж байхад П над руу залгаж хэнтэй ямар машинд сууж явааг асууж би зургаа явуулсан. орж хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцас, цүнхийг нь худалдаж аваад буцаад 16 цаг өнгөрч байхад Н руу явсан. Шинэ над хүүгээ оруулж өгөөд хувцсыг нь янзалж өгөөд 18 цагийн үед П машинтайгаа намайг авахаар ирэхэд Ш******* цуг ирсэн. Бид 3 гэр рүү ирж ороход ширээн дээр “” нэртэй дундуур виски, том пиво байхыг хараа би Пд уурлаж жаахан маргалдсан. Тэгээд би гарч дээд талын дэлгүүр орж бууз худалдаж авчраад жигнэж байхад П надад вискс хийж өгөхөөр нь би нэг уусан. 19:00 цагт буузаа гаргаж идэх үед Д гэдэг найз нь манайд орж ирсэн. П вискигээ хийж өгөхөд уучхаад Д удаагүй гарч явсан. Тэр үед П 2 цаг гаруй хаагуур юу хийж явав гэхээр нь би хүүхдийнхээ юмыг бэлдэж өгөөд ирлээ миний хүү сургуульд орж байгаа, чи яагаад миний хүүхдийг үздэггүй юм бэ гэхэд тэнэж яваад ирлээ гээд над руу агсарч орилоод байсан. Би хот руу явж байхдаа 3 удаа яриа биздээ гэдгээ ч хэлсээр байсан. Тухайн үед миний гар утсанд чат ирэхэд гар утсыг булаагаад кармаандаа хийсэн. Би харилаа гээд өлгүүрээс куртикээ авахад П миний зүүн өгзөг рүү юмаар хатгах шиг болж би үзэхэд хутга зоосон байхаар нь би хутгыг авч сервант дээр тавьсан. Миний өгзөгнөөс цус гараад байхаар нь гадаа байгаа Ш рүү намайг хутгалчихлаа, цагдаа түргэн дууд гэж орилоод Ш орж ирж харчхаад гайгүй байна та хоёр эвлэр гээд гарч явсан. Түүний дараа П намайг хувцасны өлгүүрийн хажуу хана руу шахаж хоолой боож амьсгалах аргагүй болж би арай гэж гарыг нь тавиулаад сервант руу очиж хар иштэй хутгыг авч П над руу дайраад ирэхээр нь би энэ хэсэг рүү нь /цээжний зүүн талыг зааж байв/ хутгалчихсан. Тэгээд П хутга авах гээд бид хоёр нэлээд тэмцэлдэж байгаад больж П газар унахаар нь харахад зүүн суганы доод талаас нь цус гарч байсан. Тэр үед Ш хашааны гадаа байхаар нь дуудаж түргэн дуудаарай гээд орилж, буцаад гэрт гүйж орж ирээд цамцаараа куртикээрээ Пгийн биеэс цус гарч байгаа хэсгийг нь дараад байсан. Ш орж ирэхгүй болохоор нь би дуудаж ядаж хадам аав руу залгаар өгөөч гэхэд орж ирээд Ш үхчихсэн байна шүү дээ гэж хэлсэн...” /1хх-89-90/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Ц******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өчигдөр өгсөн мэдүүлэгтээ болсон хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Түүн дээр нэмж хэлэхэд намайг хотоос ирэхэд талийгаач хардаад “Миний гичий янхандаж байгаад ирэв үү” гээд дайрч доромжлоод байсныг найз Ш нь сонсоод “яасан хартай хүүр вэ” гэж хэж байсан. Ер нь талийгаач намайг байнга харддаг байсан. руу ээжийнд ирэхэд байнга араас ирдэг, ажил руу хүргэж өгөөд ажил тарах үеэр ирээд хүлээж байдаг...” /1хх-100/ гэх мэдүүлэг,
Ял шалгах хуудас /1хх-238/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн төлбөрийн баримтууд /2хх-32-88/,
Эд мөрийн баримтаар хураан авсан саарал өнгийн бариултай 4 ширхэг хутга, цагаан өнгийн фудволк, хар өнгийн биеийн тамирын өмд, сиди бичлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б*******ын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна, аймгийн Б сум Эрдэнэ багт байх манай гэрт талийгаач ач хүү маань хамтран амьдрагч Д.Ц******* гэх эмэгтэйтэй хамт ирээд 1 хоночхоод буцаад явсан. Тухайн үед надтай ойр зуурын зүйлс ярилцаж мэнд мэдчихээд л маргааш өглөө нь буцаад явсан тэрнээс хойш дахиж ерөөсөө уулзаагүй, холбоо бариагүй юм... Би тэр Д.Ц******* гэх эмэгтэйн талаар ерөөсөө мэдэхгүй байж байгаад сүүлд талийгаач ач хүү маань манайд ирэхдээ дагуулж ирэхэд нь л хүүтэй маань амьдарч байгаа эмэгтэй гэж мэдсэн юм. Тийм болохоор түүний талаар надад сайн мэдэх зүйл алга... Талийгаач ач хүү маань багаасаа эхэлж миний гар дээр өссөн хүүхэд байгаа юм. Хар багийн л сэргэлэн цовоо, хөдтэй хурдан морь унаж уралддаг хүүхэд байсан. Тэгээд сургуульд ордог жилдээ буюу 8 билүү 9 настайгаасаа эхэлж Н руу эцэг, эхтэйгээ амьдрахаар явсан. Тэрнээс хойш жилдээ 2-3 удаа над дээр ирчхээд буцаад явдаг байсан. Сүүлд одоогоос 2-3 жилийн өмнө нэг эхнэртэй болж дундаасаа хүүхэдтэй болсон гэж сонсогдож байгаад тэрнээсээ салчихсан юм, яг юунаас болж тэр эхнэрээсээ салсан талаар нь надад мэдэх зүйл алга, ер нь бол талийгаач ач хүү маань том болсноосоо хойш надаас хол хөндий өссөн у түүний гэр бүлийнх нь нарийн ширийн асуудлыг би сайн мэдэхгүй... Надад бол энэ хоёр хоорондоо ямар нэгэн таарамжгүй харилцаа. гэр бүлийн хэрүүл маргаан, нэг нэгнийгээ хардаж сэрддэг асуудлынх нь талаар мэдэх зүйл байхгүй...” /1хх-56/ гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би гэртээ 2 охин болон ач охины хамтаар байж байтал орой 21 цаг өнгөрч байтал миний дунд охин Б.М гаднаас уйлаад гэртээ ороод ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад эхэндээ хэлэхгүй уйлж байгаад сүүлдээ ахыг хүн алчихлаа гэж надад хэлсэн. Тэр үед би арай үгүй байх гэж бодсон боловч дахин юу болсон талаар охиноосоо асуухад аав миний дугаарлуу залгаад ахыг чинь хүн алчихсан байна, чи хурдан эмнэлэг дээр очиж үз гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тэгээд би охин Б.Мг дагуулаад Н дүүргийн эмнэлгийн хүлээн авах тасагт ороод хүлээн авах тасгийн жолооч Аийг дуудаж асуухад банкны урд талын хашаанд эмэгтэй хүн хутгалуулчихлаа гэж дуудлага өгөхөөр нь очиж үзэхэд нэг эрэгтэй нас барчихсан, хамт байсан эмэгтэй нь согтуу дахиад нэг залуу хамт байж байсан гэж надад хэлэхээр нь тэр нас барсан нь миний хүү юм шиг байна гэж хэлсэн чинь яаралтай гэрт нь оч, цагдаа нар оччихсон байгаа гэж надад хэлсэн. Тэгээд би охин Б.Мгийн хамтаар хүүгийнхээ одоо түрээслэн амьдарч байгаа , тоотод очиход цагдаа нар ирчихсэн, үзлэг хийж байна гэж хэлээд намайг дотогш оруулаагүй ээ. Хашааны гадна байсан цагдаагийн алба хаагчаас би юу болсон талаар асуухад сайн мэдэхгүй байна эгчээ, үзлэг хийж байна гэж надад хэлсэн... Миний хүү Б.П нь *******ийн Ц******* гэх эмэгтэйтэй 2021 оны 03 дугаар сарын орчимд анх танилцаад уулзаж, үерхэж эхэлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сараас Д.Ц******* нь манай гэрт үе үе ирдэг байж байгаад энэ оны 08 дугаар сарын 02-03-ны өдрүүдийн орчимд тусдаа гарна гээд тоот хашааг түрээслэн амьдарч эхэлсэн. Уг нь манай хүү өөрөө гэрээсээ явах дургүй байсан боловч Д.Ц******* нь тусдаа гарч амьдарна гэж ярьсаар байгаад манай хүү хамт тусдаа гарна гээд гэрээсээ явсан... Хамгийн сүүлд өчигдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд гэртээ ирээд явсан. Тэр үедээ ээжээ би нохой авч тэжээх гэж байгаа гэж хэлээд өмнө нь тэжээж байсан нохойны шампунийг хайж байгаад ололгүй гараад явсан. Тэр оройноо би фейсбүүкээр залгаж ярихад гэртээ хоолоо идээд ж хөхрөөд сууж байсан. Үүнээс хойш би дахиж холбогдоогүй ээ... Одоогоор эрхэлсэн ажилгүй ээ. Шөнийн цагаар хувиараа Н дүүрэгт такси үйлчилгээнд явдаг байсан... Миний хүү бусадтай нийтэч, ж хөхрөөд бусдад тусархуу хүүхэд байсан... Хааяа нэг найзуудтайгаа нийлж пиво уулаа л гэж хэлдэг байсан. Тэрнээс архи уугаад байдаггүй ээ... Тэрийг би сайн мэдэхгүй байна. 2021 оны 03 дугаар сарын орчимд яг өдрийг нь би санахгүй байна бид нар гэртээ шөнө унтаж байтал гаднаас дагуулж орж ирээд өөрийнхөө өрөөрүүгээ дагуулаад орсон. Маргааш өглөө нь намайг унтаж байхад босоод явчихсан байсан. Тэр өдөр би ямар утай эмэгтэй юм бэ гэж хүүгээсээ асуухад ээжээ би өмнөх амьдралаа алдсан учраас энэ амьдралаа алдахгүй гэж бодоод энэ эмэгтэйтэй найзалж байгаа юм аа л гэж надад хэлсэн. П.Ц******* нь 2021 оны 07-с 08 сарын орчимд анх манай гэрт орж ирж надтай болон манай нөхөртэй танилцаж байсан. Тэр үед өөрийгөө ээж болон хүүхдийнхээ хамтаар гурвуулаа хороололд амьдардаг. Баянзүрх дүүрэг Хонхорт байдаг сургуульд бага ангийн ******* ажилладаг, өмнө нь нөхөртэй байж байгаад салсан. 2022 онд сургуульд орох эрэгтэй хүүхэдтэй гэж хэлж, ярьж байсан... Энэ оны 2 дугаар сард сар шинийн баяраар Д.Ц******* Улаанбаатар хотод амьдардаг ах, эгч нар дээрээ очиж танилцуулна гэж хэлээд манай хүүг дагуулаад төрсөн ахынхаа гэрт очсон байсан. Тэр ах нь манай хүүд сайхан танилцсан юм чинь гэж хэлээд айраг ууж байсан аяганд архи хийж өгөхөд нь шавхруу уухгүй гэж хэлснээс болоод төрсөн ахтай нь зодолдсон байсан. Тэр үед Д.Ц******* тэр хоёрыг салгаж байна гээд манай хүүгийн зүүн талынх нь мөрний дээд хэсгээс хөхөртөл нь хазсан байсан. Дараагийн өдөр нь би хүүтэйгээ аймгийн Б суманд байдаг өвөө, эмээтэй нь золгох гээд явж байтал машиных нь дохио өгч, гэрэл асаадаг речак нь хугарчихсан байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Д.Ц******* ахынхаа гэрт архи уучхаад гэрлүү явах замдаа агсам тавиад хугалчихсан гэж надад хэлж байсан. Дараа нь 2021 оны 06 дугаар сард Д.Ц******* нь сургуулийнхаа багш нартайгаа хамт зугаалганд яваад архи уучихсан байна гээд манай хүү байгаа амралтын газраас нь очиж аваад гэртээ буюу манай гэрт хамт ирсэн. Гэрт орж ирээд өрөө лүгээ ороод чи эмэгтэй хүн байж яах гэж архи уудаг юм бэ, муухай харагддаг юм гэхэд нь би архи уугаагүй, пиво уусан гэж орилоод байсан. Өөрөөр би энэ 2-ыг хоорондоо хэрэлдэж муудалцаж байсныг нь мэдэхгүй байна...” /1хх-59-62/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 09-ний шөнө 21 цагийн үед Н дүүргийн 2 дугаар хороо, “ сүлжээ дэлгүүрт ажил дээрээ байхад манай аав Б******* над руу залгаад “ахын чинь найз нь залгаад ахыг чинь өнгөрчихлөө уйлаад утасны цаанаас яриад байна. Чи хурдан гэртээ очоод ээждээ хэлээдэх” гэхээр нь тэр даруйдаа ажлаа орхиод , тоот гэрүү гүйж очоод ээж Ч.Нт “аав сая над руу яриад ахын найз нь өрлүүл нь залгаад ахыг өнгөрчихлөө гээд байна” гэж хэлсэн. Тэгээд үүнийг сонсочихоод ээж намайг дагуулаад Н дүүргийн Эрүүл мэндийн төв рүү очоод нэг хүнтэй уулзаад “сая танай дээр дуудлагаар хүн ирсэн үү” гэж асуухад ээжид “аан Дэнжийнх үү” гэхэд ээж тийн гэж хэлэхэд “эмэгтэй нь бол сая ирсэн, эрэгтэй нь газар дээрээ өнгөрсөн цагдаа нар ирчихсэн байгаа” гэж хэлсэн. Тэгээд ээж бид хоёр тэндээсээ шууд , тоот талийгаач ахынхаа саяхан түрээсэлсэн хашаа байшин дээр очиход цагдаа нар ирчихсэн дотогшоо оруулахгүй байгаад байсан. Өөр надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй... Талийгаач ах маань өнөөдрөөс 3 хоногийн өмнө хамтран амьдрагч Д.Ц******* гэх эмэгтэйтэйгээ тусдаа гарахаар , тоотод хашаа байшин түрээсэлж эхэлсэн юм. Ингээд өчигдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 17 билүү 18 цагийн үед талийгаач ах маань Д.Ц*******тай цуг гэртээ ирж, нохой худалдаж авсан тухайгаа ярьж хоол идчихээд нэг цаг орчмын дараа буцаад Д.Ц*******тай цуг харилаа гэж хэлээд явсан. Тэрнээс хойш дахиж уулзаагүй... Миний мэдэхийн Д.Ц******* л манай ахыг хуучин эхнэр нь түүнтэй хүүхдээ авах гэж ирлээ гэх нэрийдлээр ойр ойрхон ирж уулзаад байна гэх шалтгаанаар л хардаж уурлаад байдаг байсан. Үүнээс өөрөөр талийгаач ах болон Д.Ц******* хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргаан гарч, нэг нэгнийгээ хардаж сэрдэж байсан зүйл болж байгаагүй... Талийгаач ах маань хүнд хэлий гэснээ хэлчихдэг шулуун зантай хүн байсан, архи дарс байнга уугаад байдаггүй хааяа л нэг уучихдаг байсан...” /1хх-65-68/ гэх мэдүүлэг,
Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би талийгаачтай 2016 онд танилцаад 2017 оны 8 дугаар сараас эхлэн цуг амьдарсан, бид 2-ын дундаас 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр охин У төрсөн. Талийгаачтай 2020 оны 12 дугаар сар хүртэл цуг амьдарсан...Талийгаач П надтай хамт амьдарч байхдаа олон удаа гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн, энэ асуудлаар болж бид 2 таарч нийлэхгүй юм байна гэж ярилцаад 2 тийшээ болсон... Тухайн үедээ янз янзын охидуудтай яриа өдсөн чат бичсэн байхыг нь би олж хардаг байсан. Ямар ямар хүмүүстэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснийг нь мэдэхгүй байна... Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй байсан... Энэ жил тийм эмэгтэйтэй цуг амьдарч байгааг нь мэдсэн ч тэр эмэгтэйг танихгүй, уулзаж байгаагүй... Хааяа найз нөхөдтэйгөө нийлэхээрээ пиво уудаг байсан согттолоо уудаггүй, гэртээ уудаггүй байсан... Үгүй, надад гар хүрч үзээгүй, хааяа уусан үедээ сайхан зантай тогтуухан байдаг байсан. Миний биед халдаж зодож үзээгүй...намайг хардаж байгаагүй би ажил гэрээс өөр газар явдаггүй...муу зан ааш байхгүй, хүүхэд шиг зантай, тогтуун тайван хүн байсан... Хүүхдэдээ их сайн, эцэг хүнийхээ үүргийг биелүүлдэг халамж анхаарал тавьдаг, хүүхдэд хэрэгцээтэй зүйлээр хангадаг хааяа холбогдож хүүхдээ авч хардаг байсан...” /1хх-74/ гэх мэдүүлэг,
Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар ер нь уулзахдаа пиво л уудаг юм. Талийгаач Ш хоёр том пиво ууж байсан. Ц******* миний өмнө ажлаасаа ирсэн гээд вискс ууж байсан. Гурвуулаа л халамцуу байснаас согтож тасарсан зүйлгүй байсан...2022 оны 03 дугаар сарын дундуур /өдрийг нь санахгүй байна/ нэг орой би найз Бтэй хамт Улаанбаатар хот руу гарахаар явж байхад талийгаач Ц*******тай хотоос орж ирж байгаа таарч хорооллын дотор автобусны буудал дээр зогсож би машинд нь орж уулзсан. Тэгэхэд тэр хоёр машин дотроо муудалцаад бие биеэ маажаад талийгаач Ц*******ын гар утсыг авах гээд нөгөөх нь өгөхгүй гээд ноцолдож байгаад Ц******* машины түлхүүрийг нь аваад буугаад зугтаахад талийгаач буугаад араас нь явсан. Тэгээд би хот руу яваад өгсөн...Бие биенээ самардаж цохиж байсан. Ц******* өөр хүнтэй уулзаад байгааг талийгаач мэдээд уурлаж маргалдсан. Хардалтаас болж муудалцсан...” /1хх-81/ гэх мэдүүлэг,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 782 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төвийн дүгнэлт:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн төлбөрийн баримтууд /2хх-32-36/,
Ном уншуулсан гэх баримтгүй зардлыг бичсэн баримт /2хх-37/,
Хохирлын зардлын баримтууд /2хх-38-84/,
Оршуулгын зардал, зан үйлтэй холбоотой хохирлын баримтууд /2хх-86-88/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц*******ын өмгөөлөгч Г.Наранбаатарын зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Ц*******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-33/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сар байсан шиг санагдаж байна. Манайд цуг амьдарч байх үедээ нэг өдөр Ц******* жирэмсэн байснаа зулбачихлаа, цуг эмнэлэг орсон гэж талийгаач хоёулаа ярьж байсан. Тэгэхэд манайд амьдарч байсан болохоор ямар нэг муудсан, зодолдсон асуудал болоогүй. Зулбасан бол өөр шалтгаанаар зулбасан байх. Манайд амьдарч байх хугацаанд ямар нэг асуудал байгаагүй...” /1хх-47/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач болон Т.Ц******* хоёр 2021 оны 10 дугаар сард танилцсан тэрнээс хойш манай найзын эхнэр гэдэг талаас нь таньж мэддэг болсон. Талийгаач болон Т.Ц******* хоёр хамт амьдраад хэрүүл маргаанаас болоод тусдаа амьдраад байдаг байсан. Ямар хугацаанд хамт амьдарч, тусдаа байсан талаар мэдэхгүй. 2-3 удаа хамт амьдраад болиод байсан. Миний мэдэхийн бол бараг гэрлэх талаар ярьж байсан. Гэрлэлтээ батлуулаагүй болохоос биш гэр бүл болчихсон байсан. Хамгийн сүүлд хүүхэдтэй болчихсон Д.Ц******* жирэмсэн гэж хэлж байсан яг жирэмсэн үгүйг бол сайн мэдэхгүй байна. Харилцааны тал дээр энэ 2 их таардаггүй хосууд байсан..” /1хх-54/ гэх мэдүүлэг,
Гэрч Н.Ш******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл Ц Пг чи тэр хүүхэд рүүгээ зайл гэхэд би чамд энд хөөгдөж байдаг хүн биш шүү гээд хэрэлдэж, П аав ээж рүүгээ очиж хонолоо гээд бид 2 байшингаас гарч хашаандаа алхаж байснаа ер нь энэнд машин үлдээхгүйээ гээд П буцаж байшин руугаа орсон. Би араас нь ороход П эхнэрийнхээ утсыг авах гээд булаацалдаад буйдан дээр унагаагаад хоолойг боосон байдалтай байсан. Би яасын гэхэд “Энэ ийм зэвүүн байхгүй юу, гарангуут өөр хүнтэй утсаар ярьчихсан байж байна” гэхээр нь би Пг хойш нь татаж аваад салгахад Ц буйдан дээрээс босож ирээд “Чи найзыгаа хардаа, бөгс рүү хутгалчихлаа” гээд өмдөө доошлуулж харуулахад өгзөг дээр нь зүсэгдсэн харагдсан. Талийгаач тэрүүхэн үедээ тайвшраад хэрүүл намдахаар нь би “Чи шархыг нь янзалж өг, хоорондоо учраа ол, би явлаа” гэхэд П тэгвэл чи хашааны хаалга хаачхаад цаашаа яваарай гэсэн. Би гэрээс нь гарч тамхи асаачхаад гөлгийг нь хайхад үүдэндээ алга байхаар нь хайгаад хашааны хаалга руу дөхөж явтал машины цаана нь хэвтэж байсан. Би цааш явах гэтэл Цгийн хашхирах чимээ гарахаар нь дахиад нөгөөдхөө зодоод байгаа юм байхдаа гээд гэр рүү нь ороход дотор үүдэндээ талийгаач дээшээ хараад хэвтчихсэн бие нь таталж өгч байна. Намайг ороход Ц хутга барьчихсан “Би найзыг чинь хутгалчихлаа, Ш чи чи авар л даа, наадах чинь үхлээ ш дээ” гээд хашхирч уйлаад байсан. Чи хаана нь хутгалчихваа гэж асуухад би мэдэхгүй ээ би авар л даа гээд хутгаа пийшингийн урд тал руу шидчихсэн. Эмнэлэг түргэн дууд л даа гэхэд наадхын чинь хармаанд миний утас байгаа гэсэн. Тэгэхээр нь би гүйж гараад хашааны үүднээс хаягийг нь хараад дугаарт залгаж хаягаа хэлээд энд хүн үхэх гээд байна хурдан ирээрэй гэсэн. Дараа нь цагдаа руу залгаж энд хүн хутгалуулчихлаа гэж хэлээд буцаад гэрт нь ороход талийгаач ямарч хөдгүй болсон байсан. Түүнээс хойш удалгүй түргэний эмч ирж үзээд талийгаачийг нас барчихсан байна гэж хэлээд удаагүй цагдаа нар ирсэн...” /1хх-69/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц*******ын утас нь байнга дуугараад надаас санаа зовсон уу яасан утсаа авахгүй байснаа нэг удаа утсаа авч Уын аав нь ирсэн хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлтгээд явж байна гэж яриад тасалсан. Утас нь байнга дуугараад Ц******* сандарч тэвдсэн байдалтай яваад байсан...Тэр орой 10 жилийн ангийн уулзалттай гэж байсан ч Ц******* очоогүй Н руу буулгуулсан..” /1хх-77/ гэх мэдүүлэг,
Гэрч Ө.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д.Ц*******ыг 2017 онд 88 дугаар сургуульд анх багшилдаг байх үеэс нь эхэлж таньж мэддэг болсон. Тэр үеэс эхэлж бид хоёр хоорондоо найз нөхдийн харилцаа холбоотой болсон. Д.Ц******* бид хоёр нийтдээ 5 гаруй жил хамт нэг газар ажиллаж байсан... Д.Ц******* ер нь их шударга, дайчин, хөдөлмөрч хичээнгүй, хүнд их тусархуу, хамт олон дундаа нэр хүндтэй бүр багш нараа ахалж ажилладаг байсан хүн байгаа юм. Д.Ц******* их сэргэлэн цовоо зан байдалтай, хамт олноо үргэлж манлайлж хошуучилж байдаг байсан... Миний мэдэхийн манай найз Д.Ц******* нь 2021 оны 09 дүгээр сараас эхэлж Б.П гэх залуутай үерхэж эхлээд 2022 оны өвлөөс эхэлж хамтран амьдрах болсон. Д.Ц******* надад Б.П гэх залууд 2 удаа цохиулж зодуулж байсан талаараа хэлж байсан... Би нарийн он сарыг сайн хэлж мэдэхгүй гэхдээ ямар ч байсан. 2022 оны 05 дугаар сард надтай юманд явж байхдаа “Б.П надад 2 удаа гар хүрч зодож байсан сүүлд хоёр дахь удаагаа хэд хоногийн өмнө зодуулаад, хүзүү, толгойгоо хамаагүй хөдөлгөж чадахгүй, эвгүй болгочихлоо” гэж хэлж байсан. 2022 оны 04 дүгээр сард Д.Ц*******, Б.П бид гурвыг , Оргил худалдааны төвийн ойролцоо машин дотор байхад Б.П, Д.Ц******* хоёр” хоорондоо хэрэлдэж маргалдахад Б.П түүнийг гараараа толгой руу цохиж байсан, тухайн үед би өөрөө хамт байсан у уг үйл явдлыг сайн мэдэж байна. Өөр надад энэ хоёрын талаар сайн мэдэх зүйл байхгүй...” /1хх-86/ гэх мэдүүлэг,
2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 069 дугаартай дүгнэлтэд:
зүүн хөндийн цус болон агаар хуралдаж цочмог цус алдаж нас барсан.
2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр шүүгчийн захирамж /1хх-118/,
Шүүхийн шинжилгээний 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 371 дүгээр дүгнэлтэд:
Шүүгдэгч Д.Ц*******ын ял шалгах хуудас /1хх-238/,
Хувийн байдлыг тогтоосон баримтууд, сургуулийн тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолт /2хх-19-22/,
ийн төвийн эмч Г.Оийн ” Д.Ц******* нь 25/нас эм нь 2022.04.04-ний өдөр Н дүүрэг Нарны эрч ӨЭМТ-д /5-6 нед/ хяналтад орж 2022 оны 05 дугаар сарын 07-нд зулбасан” гэсэн тодорхойлолт /2хх-23-24/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, ажилд томилсон тогтоол, ажлаас чөлөөлөгдсөн тухай захирлын тушаал /2хх-27-28, 89-97/,
Эрүүл мэндийн төвөөс гаргаж өгсөн тодорхойлолт /хх-106-108/,
Хохирол төлсөн талаар АТОМ-ын баримт, 2 ширхэг фото зураг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэргийн оролцогч нарын мэдүүлэг авах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгчийн гэм бурн талаар:
Шүүх хуралдаанд Улсын яллагчийн зүгээс: “...Гэмт хэрэг гарсан үйл баримтын хувьд 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчим гарсан нь нотлох баримтуудаар тогтоогддог... Ц******* нь хутгаар Б.Пгийн нурууны зүүн далны зүүн хажуу хэсэгт хутгалж, биед нь цээжний зүүн хөндийд нэвтэрч, зүүн уушги гол судсыг хамарч хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий амь насыг нь аврах боломжгүй гэмтэл учруулж алсан гэх үйл баримт тогтоогдож байгаа... Энэхүү гэм буруутай үйлдэл болон хүний амь нас хохирол хоёр хоорондоо шалтгаантай холбоотой байдаг. Үүгээрээ шүүгдэгч Ц*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Д.Ц*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд үүнтэй холбогдуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтаар нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг шүүгдэгчийн зүгээс төлсөн байгаа гэх нотлох баримтууд авагдсан байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын зүгээс: “...Улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон дүгнэлттэй санал нэг байна...Өнөөдрийн хавтаст хэргийн хүрээнд харилцан бие биеэ хардаж, хардалтын улмаас энэ гэмт хэрэг үүссэн байна. Мөн улмаар утсыг булаацалдсан, ийм байдлаас болж гэмт хэрэг үйлдэгдсэн. Хэрэв утсыг өгсөн байсан бол ийм байдалд хүрэх байсан уу гэх дүгнэлтийг хийж байна...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хүнийг хүндрүүлэх нөхцөлгүйгээр алах гэмт хэргийн нотолбол зохих байдлыг бүгдийг хангалттай нотолсон байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгч Д.Ц******* нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед тухайн үед хамтран амьдарч байсан хүн болох амь хохирогч Птэй маргалдаж, маргааны улмаас түүний нурууны зүүн далны зүүн хавирганы хэсэгт хатгаж, хатгагдсан гэмтлийн улмаас амь хохирогч эмнэлгийн тусламж авахгүйгээр нас бардаг үйл баримт тогтоогддог. Гэрч Ш*******, С, эмнэлгийн дүгнэлтүүдийг харахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээ урьд өмнө зөрчигдөж байсан бөгөөд энэ нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж үзэж байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаагүй боловч энэ нь хэрэгт авагдсан эмнэлгийн дүгнэлт, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ц******* нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр амь хохирогч Пгийн нурууны зүүн далны зүүн хэсэгт хутгаар хатгаж, амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэлт гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Н Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ийн Ц*******д холбогдуулан эрүүгийн 2207 00000 0165 дугаартай хэрэгт 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчим , тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Птэй хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний нурууны зүүн далны зүүн хажуу хэсэгт нь хутгаар хутгалж, алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан“ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтын дагуу хянан шийдвэрлэлээ.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид холбогдох эрүүгийн 2207 00000 0165 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, хэргийн оролцогч, бусад оролцогчийн мэдүүлгээр хэргийн үйл баримтыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд:
Гэрч Б.Ш******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Талийгаач түүний эхнэр Ц******* бид 3 “” нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво уусан. Мөн эхнэртээ үлдсэн тал висксээ хийж уулгаад байсан... орой 20 цаг өнгөрч гадаа бүрий болж байх үед П эхнэрээ хуучин нөхөртэйгөө уулзсан байна, гадуур цуг явсан гээд хэрэлдэж, маргалдаад байсан...П аав, ээж рүүгээ очиж хонолоо гээд бид 2 байшингаас гарч хашаандаа алхаж байснаа ер нь энэнд машин үлдээхгүй ээ гээд П буцаж байшин руугаа орсон. Би араас нь ороход П эхнэрийнхээ утсыг авах гээд булаацалдаад буйдан дээр унагаагаад хоолойг нь боосон байдалтай байсан...би Пг хойш нь татаж аваад салгахад Ц буйдан дээрээс босож ирээд “Чи найзыгаа хардаа, бөгс рүү хутгачихлаа” гээд өмдөө доошлуулж харуулахад өгзөг дээр нь зүсэгдсэн харагдсан...би “Чи шархыг нь янзалж өг, хоорондоо учраа ол, би явлаа” гэхэд П тэгвэл чи хашааны хаалга хаачхаад цаашаа яваарай гэсэн...Би цааш явах гэтэл Цгийн хашхирах чимээ гарахаар нь дахиад нөгөөдхөө зодоод байгаа юм байхдаа гээд гэр рүү нь ороход дотор үүдэндээ талийгаач дээшээ хараад хэвтчихсэн бие нь таталт өгч байсан. Намайг ороход Ц хутга барьчихсан “Би найзыг чинь хутгалчихлаа, Ш чи авар л даа, наадах чинь үхлээ ш дээ” гээд хашхирч уйлаад байсан...хутгаа пийшингийн урд тал руу шидчихсэн...намайг харахад урт нарийхандаа хутга барьчихсан хутганы ир бариул хэсэг нь цус болчихсон харагдсан... Би нэг их удаагүй 4-5 минут орчмын дараа Цгийн хашхирах чимээгээр буцаж орсон...” гэсэн
мэдүүлэг,
2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би гэртээ 2 охин болон ач охины хамтаар байж байтал орой 21 цаг өнгөрч байтал миний дунд охин Б.М гаднаас уйлаад гэртээ ороод ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад эхэндээ хэлэхгүй уйлж байгаад сүүлдээ ахыг хүн алчихлаа гэж надад хэлсэн. Тэр үед би арай үгүй байх гэж бодсон боловч дахин юу болсон талаар охиноосоо асуухад аав миний дугаарлуу залгаад ахыг чинь хүн алчихсан байна, чи хурдан эмнэлэг дээр очиж үз гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тэгээд би охин Б.Мг дагуулаад Н дүүргийн эмнэлгийн хүлээн авах тасагт ороод хүлээн авах тасгийн жолооч Аийг дуудаж асуухад банкны урд талын хашаанд эмэгтэй хүн хутгалуулчихаа гэж дуудлага өгөхөөр нь очиж үзэхэд нэг эрэгтэй нас барчихсан, хамт байсан эмэгтэй нь согтуу дахиад нэг залуу хамт байж байсан гэж надад хэлэхээр нь тэр нас барсан нь миний хүү юм шиг байна гэж хэлсэн чинь яаралтай гэрт нь оч, цагдаа нар оччихсон байгаа гэж надад хэлсэн. Тэгээд би охин Б.Мгийн хамтаар хүүгийнхээ одоо түрээслэн амьдарч байгаа , тоотод очиход цагдаа нар ирчихсэн, үзлэг хийж байна гэж хэлээд намайг дотогш оруулаагүй ээ. Хашааны гадна байсан цагдаагийн алба хаагчаас би юу болсон талаар асуухад сайн мэдэхгүй байна эгчээ, үзлэг хийж байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Ө.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний мэдэхийн манай найз Д.Ц******* нь 2021 оны 09 дүгээр сараас эхэлж Б.П гэх залуутай үерхэж эхлээд 2022 оны өвлөөс эхэлж хамтран амьдрах болсон. Д.Ц******* надад Б.П гэх залууд 2 удаа цохиулж зодуулж байсан талаараа хэлж байсан... Би нарийн он сарыг сайн хэлж мэдэхгүй гэхдээ ямар ч байсан. 2022 оны 05 дугаар сард надтай юманд явж байхдаа “Б.П надад 2 удаа гар хүрч зодож байсан сүүлд хоёр дахь удаагаа хэд хоногийн өмнө зодуулаад, хүзүү, толгойгоо хамаагүй хөдөлгөж чадахгүй, эвгүй болгочихлоо” гэж хэлж байсан. 2022 оны 04 дүгээр сард Д.Ц*******, Б.П бид гурвыг , Оргил худалдааны төвийн ойролцоо машин дотор байхад Б.П, Д.Ц******* хоёр” хоорондоо хэрэлдэж маргалдахад Б.П түүнийг гараараа толгой руу цохиж байсан, тухайн үед би өөрөө хамт байсан у уг үйл явдлыг сайн мэдэж байна. Өөр надад энэ хоёрын талаар сайн мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Амь хохирогч Б.П нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчим , тоот хашаанд байрлах тоосгон байшинд богино хугацаанд буюу 4-5 минутын хооронд шүүгдэгч Д.Ц*******ыг хуучин нөхөртэйгөө удаан хугацаагаар гадуур явлаа, утсаар өөр хүнтэй ярилаа гэж хардалтын улмаас уурлан маргалдахдаа шүүгдэгчийг ээж рүүгээ явлаа гэх үед түүний зүүн өгзгөнд хутгалж, улмаар утсыг нь авахаар буйдан дээр дарж хоолойг нь боомилж хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч Д.Ц******* нь амь хохирогчийг өөртэй нь хутга булаацалдан дахин зууралдаж байх үедээ баруун гартаа барьсан хутгаараа зүүн гарын шууг хутгаар зүсэж, улмаар нурууны зүүн далны зүүн хажуу хэсэгт нь хутгаар хутгалж алсан болох нь тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн гэм бурн талаар дүгнэлтдээ:” ... Д.Ц******* нь хардалтын улмаас хутгаар Б.Пгийн нурууны зүүн далны зүүн хажуу хэсэгт хутгалж, биед нь цээжний зүүн хөндийд нэвтэрч, зүүн уушги гол судсыг хамарч хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий амь насыг нь аврах боломжгүй гэмтэл учруулж алсан...” гэж шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн субьектив шинж, шалтгаан нөхцлийг тодорхойлсон ч шүүхээс дээрх дүгнэлтийг үгүйсгэн хэргийн нотлох баримтуудаар шүүгдэгч нь амь хохирогчийг хэн нэгэнтэй хардсан эсэх талаар үйл баримт тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн өгсөн: “...Тэгээд би өнөөдөр ээжийнд очиж хонолоо явлаа гээд хувцасны өлгүүр лүү явсан. Хувцсаа яг өлгүүрээс авах гэтэл миний өгзөгний хавьд гэнэт л хүйт дагаад явчихсан. Тэгээд хартал хутганы бариул надад харагдсан. Яаж байгаа юм бэ, би үхлээ гээд сугалж аваад хутгыг хоолны ширээн дээр тавьсан. Тэгээд би Ш авраарай гээд нэлээд олон удаа хашхирсан. Өгзөг дээрээ гараа дарсан хэвээрээ байж байтал хоолой боомилоод буйдан дээр намайг хэвтүүлсэн. Тэгээд байж байтал гаднаас Ш орж ирээд талийгаачийг болиоч гээд салгасан. Гэтэл талийгаач уурлаад чи явж бай, хаалгаа гаднаас нь хаачхаарай, нохой гараад явчихна шүү, наад юмыг нь цэвэрлэж өг чи гэсэн. Тэгээд гараад явсан бөгөөд тэр хооронд бид хоёр дахиж маргалдаж эхэлсэн. Тэр хооронд бид хоёр зөндөө ноцолдсон. Хутга булаацалдсан. Энэ хооронд би үхэх юм байна гэж дотроо бодож байсан. Гэтэл гэнэтхэн уначихсан” гэсэн мэдүүлэг, хэргийн газар хэргийн оролцогч нартай хамт байсан гэрч Б.Ш*******ын өгсөн: “...Хоорондоо утсаа булаацалдаад маргалдсан. Ц******* утсаа өгөхгүй байсан. Тэр үед талийгаач Ц*******ыг гал тогооны буйдан дээр унагаад нэг гараараа боогоод нэг гараараа утсыг нь булаах гэж оролдсон. Тэр үед би талийгаачийг салгасан. Юу болсон талаар асуугаад Ц*******ыг босгоод юу болсон гэтэл найз чинь намайг зодсон, миний өгзгөнд дээр яасан юм шиг байна хараад өг дөө гэхээр нь хартал 1 см-ийн зүсэлт байсан... Тэгээд би хашааных нь хаалгыг хаах гээд явж байтал байшинд эмэгтэй хүн орилсон. Хаалгыг нь онгойлгоод ортол талийгаач үүдэн дээр дээшээ хараад хэвтэж байсан. гэсэн мэдүүлгүүдээр хохирогчийн тухайн цаг хугацаанд шүүгдэгчийн эсрэг хутгаар болон гараараа хүч хэрэглэсэн, ээж рүү нь явуулахгүй байх эрхшээл дарамтад оруулсан гэр бүлийн хүхийллийн шинжтэй хууль бус үйлдлүүд нь шүүгдэгчийг сэтгэл зүйн эмгэгт байдалд хүргэн санаа сэтгэл гэнэтийн цочролд хоромхон зуур автан хүчтэй цочрон давчдах шууд шалтгаан болж өөрийн үйлдлээ ухамсарлах чадваргүй үедээ хүнийг алсан болох нь нотлогдож байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үеийн санаа сэтгэлийн цодсон байдлыг тогтоосон Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний ийн 782 дугаартай шинжээчийн: Д.Ц******* нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Д.Ц******* нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна гэсэн дүгнэлтийг гэмт хэргийн тогтоогдсон үйл баримтаас зөрүүтэй дүгнэсэн у дээрх дүгнэлтийн зарим хэсгийг үнэлэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсанаас хүнийг алах гэмт хэрэг нь гэмт үйлдэл үйлдсэн этгээдийг хүн алахад хүргэсэн нөхцөл байдал, хэрэг үйлдсэн тухайн цаг үеийн сэтгэл зүйн байдлын онцлог байдлаар хүнийг алах гэмт хэргээс ялгагддаг у шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Хүнийг алах” гэмт хэргийг зүйлчлэлийг шүүгдэгчийн “амь хохирогчийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдан алсан үйлдэл нь тогтоогдсон үйл баримтыг үндэслэн өөрчлөх нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц*******д холбогдуулан, Н Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийг тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Ц******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс: “эрүүгийн хариуцлагад тусгайлан гаргах саналгүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч Д.Ц*******д Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Ц*******ын хувьд гэмт хэрэг гарснаас хойш гэм буруу дээрээ гэмшиж, өөрийн үйлдлийн улмаас амь хохирогч амиа алдсан гэдэгтэй маргадаггүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар прокурорын санал оруулсан 3 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.
Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасныг удирдлага болгон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа мөн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялыг оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон бэхжүүлэн авсан 1 дүгээр хавтаст хэргийн 180, 181 дүгээр хуудаст 7 ширхэг гарын мөр, хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий сиди 1 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалах, хар саарал өнгийн бариултай хутга 4 ширхэг, хар өнгийн бариултай хутга ирлэгч 1 ширхэг, заазуур 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлэх, цагаан өнгийн богино ханцуйтай пудволк 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэгийг шүүгдэгчид шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б******* нь гэмт хэргийн улмаас усан оршуулгын зардалтай холбоотой 15,863,678 төгрөгийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргасныг шүүгдэгч Д.Ц******* нь нөхөн төлж барагдуулсан талаар хэргийн оролцогч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан хохирол нөхөн төлбөртэй холбоотой бичгэн баримтыг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.Ц*******ын шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баривчлагдсан 1 /нэг/ хоногийг эдлэх ял шийтгэлд оруулан тооцлоо.
Шүүгдэгч Д.Ц*******д мөрдөн шалгах ажиллагаанд Н дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ЦХШЗ/34 дүгээр шүүгчийн захирамжаар гэрч Б.Ш*******, Б.Б, Т.О, Ч.Н, Б.М болон бусад оролцогч нартай уулзахыг хориглох, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болон хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардлын нэхэмжлэл байхгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дахь хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Д.ЧИНЗОРИГ
Э.ЭНХЖАРГАЛ