Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1420

 

 

 

 

 

 

 

 

    2022        10         04                                    2021/ШЦТ/1420

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Б.Эрдэнэбаяр,

Хохирогч Т.А-

Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ц-н Г-д холбогдох эрүүгийн 2206 01233 1692 дугаартай хэргийг шүүх 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, краны операторч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Цэргийн хотхон 0 байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1325 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ххххххххххх, Б овгийн Ц-ийн Г,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Г нь 2022 оны 2 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 94 дүгээр байрны 12 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьд хамтран амьдарч байсан хохирогч Т.А-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.А-мэдүүлэхдээ: “...Гомдол саналгүй. Нэхэмжилсэн зүйл байхгүй...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хохирогч Т.Алтанчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-9-10/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-21-22/, шүүгдэгч Ц.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-48/, 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-4-5/, шүүгдэгч Ц.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.Г нь 2022 оны 2 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 94 дүгээр байрны 12 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьд хамтран амьдарч байсан хохирогч Т.А-гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.А-ийн өгсөн: “...Би 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр өөрийн хуучин хэсэг хугацаанд хамтран амьдарч байсан Ц.Гийн төрсөн ээж нь нас барсан гэртээ ганцаараа, хэцүү байна гээд намайг дуудсан тул өрөвдөөд очсон...2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Ц.Г бид хоёр хамт гадуур гарч хоол идэж, дэлгүүрээс шар айраг аваад 17 цагийн үед буцаад Ц.Гийн гэр нь болох Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 94 дүгээр байрны 12 тоотод ирсэн бөгөөд гаднаас Ц.Г нь ганцаараа 0.75 литрийн Ерөөл нэртэй архи худалдан авч гэртээ ирсэн. Би бага зэрэг уусан. Ихэнхийг нь Ц.Г ганцаараа ууж байхдаа өөрийн нас барсан ээжийн талаар надад яриад, уйлаад байхаар нь би жаахан хатуужилтай байг гэж бодоод “эр хүн юм чинь дотогшоо уйл” гэж хэлсэн чинь надад хандан “чи юу юм” гэж уурлаад миний нүүрэн тус газар 3 удаа цохиж, намайг цээжээрээ нүцгэн байхад миний баруун талын хөхний дээд хэсгээс 1 удаа хажууд нь сууж байхад шүдээрээ хазаж татсан...” гэх мэдүүлэг /хх-9-10/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 3141 дугаартай:

1. Т.А-ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, хамар, баруун, зүүн бугалганд цус хуралт, цээж, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, /хх-21-22/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Гийн яллагдагчаар өгсөн: “...Т.А-манай гэрт надтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд гэр дотор намайг хэл амаар доромжлоод надтай зууралдаад намайг цохиод байсан болохоор би Т.А-өөрийнхөө гэрээс гаргах гээд нэлээн хэдэн удаа цохисон би Т.Алтанчимэгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-48/,

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн  авсан тэмдэглэл /хх-3/,

2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-4-5/,

 

Шүүгдэгч Ц.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ц.Гийн 2022 оны 2 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 94 дүгээр байрны 12 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьд хамтран амьдарч байсан хохирогч Т.А-гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Дээрх байдлаар шүүгдэгч Ц.Гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.А-нь хохирол нэхэмжлээгүй ба гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Гийн энэ гэмт хэргийг дахин үйлдсэн нөхцөл, хувийн байдал, цалин орлогогүй байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Г--ийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар Ц.Гийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС