Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1424

 

 

 

 

 

 

 

 

    2022        10         04                                    2022/ШЦТ/1424

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Я.Болортуяа,

Шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М овогтой Ц-н Сд холбогдох эрүүгийн 2206 02833 2741 дугаартай хэргийг шүүх 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бул 3, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, 0-0 дугаар байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Амины орон сууцны 0 тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: хх00000, М овогтой Ц-н С.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Амины орон сууцны 0 тоотод 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хамтран амьдрагч Э.Г-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, заазуур барьж дайрсны улмаас Э.Г-ын биед зүүн бугалгад зүсэгдсэн шарх, дух, баруун бугалга, нуруу, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, хохирогч Э.Г-ын өгсөн мэдүүлэг /хх-6/, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-11-12/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн 8610 дугаартай дүгнэлт /хх-23-24/, Шүүгдэгч Ц.С- яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-36/, шүүгдэгч Ц.С- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Амины орон сууцны 0 тоотод 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хамтран амьдрагч Э.Г-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, заазуур барьж дайрсны улмаас Э.Г-ын биед зүүн бугалгад зүсэгдсэн шарх, дух, баруун бугалга, нуруу, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Г-ын өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байхдаа эхнэр Ц.С руу залгахад “найзындаа архи ууж байна” гэсэн. “Чи яагаад ууж байгаа юм бэ” гэхэд “чи хөөе архи уудаг биз дээ яагаад би архи ууж болдоггүй юм” гэж хэлсэн. Би уурлаад “тэр чигтээ зайлаарай” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би 18 цагийн орчимд гэртээ ирэхэд хүн байхгүй байсан. Би гэртээ ороод амраад байж байтал манай хамтран амьдрагч Ц.С 7 сартай Н.Анхмаа, 4 настай Н.Хас-Эрдэнэ нарыг найзындаа үлдээгээд ганцаараа согтуу орж ирсэн. Тэгээд хүүхдүүдийнхээ хувцсыг авч гарах гэж байж байгаад болиод миний үснээс зулгаагаад түлхээд байсан. Би хажуугаар нь зөрөөд ариун цэврийн өрөө ороод ирэхэд гэрийн хаалга цоожилсон байсан. Би цонхоор гэртээ орсон чинь надтай маргалдаад нэгийгээ үзнэ гэж хэлээд заазуур аваад миний зүүн гарын булчин хэсэгт зүссэн. Би өөрөөсөө холдуулж түлхээд заазуураа хураагаад гэрээс гарахад араас гарч ирээд машины шил рүү тоосго шидэж, хагалаад явсан..." гэх мэдүүлэг /хх-6/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн шинжээчийн 8610 дугаартай:

1.Э.Г-ын биед зүүн бугалгад зүсэгдсэн шарх, дух, баруун бугалга, нуруу, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Зүүн бугалгын зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн, дух, баруун шилбэ, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-23-24/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.С- яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 11 цаг болж байхад найз Н.Одмаагийн гэрт очсон. Н.Одмаа бид хоёр өдөр 16 цагийн орчимд нэг том пиво хувааж уусан. Э.Г над руу 18 цагийн орчимд залгахаар нь "Би Н.Одмаагийн гэрт байна, би пиво уучихсан байна, ирээд авчих" гэхэд "Тэр чигээрээ зайлаарай пизда минь" гэж хэлээд Э.Г утсаа салгасан. Э.Г ахин над руу залгаад "Дансанд байгаа мөнгийг миний данс руу бүгдийг нь хийгээрэй, гичий минь" гэж хэлээд салгасан. Миний уур хүрээд хоёр хүүхдээ найз Н.Одмаагийн гэрт үлдээгээд гэр рүү очиж хувцсаа авахаар явсан. Би гэртээ ирээд Э.Г-той маргалдсан, хөргөгчид байсан махыг авч шидээд гартаа заазуур барихад Э.Г надтай заазуур булаацалдаж байхад гар нь зүсэгдсэн..." гэх мэдүүлэг /хх-36/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-11-12/,

Шүүгдэгч Ц.С- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/ зэрэг болно.

 

       Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Ц.С нь хохирогч Э.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтэл учирсан, шүүх эмнэлгийн дүгнэлтээр эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

         Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

         Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

        Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Ц.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Амины орон сууцны 0 тоотод 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хамтран амьдрагч Э.Г-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, заазуур барьж дайрсны улмаас Э.Г-ын биед зүүн бугалгад зүсэгдсэн шарх, дух, баруун бугалга, нуруу, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Эрх зүйн дүгнэлт

                                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

         Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.С- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Амины орон сууцны 0 тоотод 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хамтран амьдрагч Э.Г-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, заазуур барьж дайрсны улмаас Э.Г-ын биед зүүн бугалгад зүсэгдсэн шарх, дух, баруун бугалга, нуруу, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

         Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

         Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж хуульчилжээ.

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Г нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

        Шүүх хялбаршуулсан журмаар Ц.С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогтой Ц- С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Ц.С- 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ц.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС