Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтайваны Чингис |
Хэргийн индекс | 105/2022/0859/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1459 |
Огноо | 2022-10-10 |
Зүйл хэсэг | 20.7.1., |
Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1459
2022 10 10 2022/ШЦТ/1459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч Э.Д-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
Шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогтой Э-н Д, О овогтой Б-ын У нарт холбогдох эрүүгийн 2102 00000 0006 дугаартай хэргийг шүүх 2022 оны 3 дугаар сарын 30-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бээжингийн их сургуульд суралцдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Баянмонгол хороолол 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар хоногийн ялыг өршөөн хэтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000, Б овогтой Э-ын Д.
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.............." ХХК-нд туслах ажилтан хийдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчин 6-23 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1479 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж эдлэх ялыг 10 сарын хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, регситрийн дугаар хх00000000 , О овогтой Б-ын У.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Д-, Б.У- нар нь үргэлжилсэн үйлдлээр, хамтран оролцож 2020 оны 12 дугаар сарын 18, 20-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван жаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвөөс хулгайлсан сэтгэцэд нөлөөт эмийн 11341206-11341210 гэсэн дугаартай 5 ширхэг жорын эрх олгосон хэвлэмэл маягт дээр апуарин, трамадол эмийг иргэний үнэмлэхээ хаягдаж гээгдүүлсэн Г.Өлзий-Очир гэх хүний нэрээр бичилт хийж эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж нэр бүхий эмийн сангуудаас Трамадол, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан “диазепам” бодисын агууламжтай, апуарин зэрэг эмнүүдийг худалдаж авсан,
Шүүгдэгч Э.Д-, Б.У- нар нь үргэлжилсэн үйлдлээр, хамтран оролцож 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван жаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвөөс хулгайлсан сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягт дээр апуарин, трамадол эмийг иргэний үнэмлэхээ хаягдаж гээгдүүлсэн Г.Өлзий-Очир гэх хүний нэрээр хуурамч бичилт хийж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүрмэн” нэртэй эмийн сангаас трамадол, апуарин эмнүүдийг олж авсан,
Мөн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дахин 2 эмийн жор дээр бичилт хийж “Монос УБ” ХХК-ийн туул салбараас трамадол эмийг уухаар 30 ширхгийг, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Манго фарм” эмийн сангаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан “диазепам” бодисын агууламжтай, апуарин 0.5, 2 мл” эмийн 30 ширхгийг тариагаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Шүүгдэгч Э.Д- нь ганцаараа 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баян Монгол” хороолол 410 байрны в1 давхарт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан “диазепам’’ бодисын агууламжтай, 10 ширхэг “апаурин” нэртэй эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д- мэдүүлэхдээ: “...Тухайн 12 дугаар сарын 22-ны өдөр Б.У- бид хоёр манай Баянмонгол хорооллын В1 давхарт уулзсан. Б.У- бид хоёр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Санто” нэртэй өрхийн эрүүл мэндийн төв рүү орсон. Тухайн эрүүл мэндийн төв рүү Б.У- ороод 2 ширхэг эмийн жор бичүүлсэн. 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтын дөрөвт орох диазепам болон апаурин, трамадол нарыг бичүүлж авсан. Тухайн хүний их эмчээр тамгалуулаад бичүүлсэн. Гэвч тухайн жороороо Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Манго фарм”-аас эмчийн жорын дагуу олж авсан. Мөн 25 дугаар эмийн сангийн “Монос” эмийн сангаас трамадол эмийг худалдаж авсан. Тухайн жорыг улсын яллагчийн хэлдэг “Гурван жаргал хайрхан”-аас хулгайлагдсан эмийн жороор бус хүний их эмч хүнээр бичүүлсэн 2 жороор авсан. Тухайн нотлох баримт нь 12 дугаар сарын 22-ны өдөр миний биеэс илэрсэн диазепам буюу 5 мг, 2 мл тариа нь тухайн серийн дугаартай нь тулгаад үзвэл эмийн сангийнхаа серитэй таарч байгаа. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У- мэдүүлэхдээ: “...Анх надтай Э.Д- фейсбүүкээр чаталж байгаад уулзаад Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтэс рүү машинтайгаа цугтаа очсон. Тэгээд 1 цаг 30 минутын дараа Э.Д- гарч ирсэн. Тэгээд хороонуудаар яваад эмээ бичүүлж авна гээд цугтаа 5 шар орчмын хороонуудаар явж эхний орсон ганц хоёр газар нь бичиж өгөөгүй. Тэгээд “Гурван Жаргал хайрхан” руу Э.Д- орсон. 20 гаран минутын дараа гарч ирэхгүй болохоор нь араас нь орсон. Тэгэхэд Э.Д- эмчийн өрөөнд сууж байсан. Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй ...” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-18-21/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-25/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 26-27/, шүүгдэгч Б.У-ын гэрчээр өгсөн мэдүүлгүүд /1хх-32-38/, гэрч Т.Баасансүрэнгийн өгсөн мэдүүлэг /1хх-40/, гэрч Я.Гэрэлсүрэнгийн өгсөн мэдүүлэг /1хх-45-46/, гэрч Б.Гулнарагийн өгсөн мэдүүлэг /1хх-52-53/, гэрч Э.Ундрахын өгсөн мэдүүлэг /1хх-57-58/, гэрч Ө.Золзаяагийн өгсөн мэдүүлэг /1хх-60/, “Монос” эмийн сангийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн зарцуулалтын бүртгэл /1хх-61-67/, “Маго фарм” эмийн сангийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн зарцуулалтын бүртгэл /1хх-69, 75/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 201 дугаартай дүгнэлт /1хх-78-80/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай дүгнэлт /1хх-82-84/, Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Шүүх Сэтгэц эмгэг судлалын 22, 52 дугаартай дүгнэлтүүд /1хх-92-98/, шүүгдэгч Э.Д-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-108-110, 115-118/, Эм судлалын салбар зөвлөлийн 2020 оны 4 сарын 2-ны өдрийн хурлын шийдвэр /1хх-176-179/, Э.Д-, Б.У- нарын 88773772, 89101640 дугааруудад орсон, гарсан яриа мессежний лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /1хх-181-210/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материалд үзлэг хийж, хэрэгт хавсаргасан баримтууд /1хх-212-250/, /2хх1-20/, гэрч Б.Гүенбаатарын өгсөн мэдүүлэг /2хх-34/, гэрч Г.Түвшинтөгөлдөрийн өгсөн мэдүүлэг /2хх-36/, хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн 210200379 дугаартай хэрэгт үзлэг хийж, хэрэгт хавсаргасан баримтууд /2хх 63-134/, шүүгдэгч Б.У-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-157-158/, шүүгдэгч Б.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-138/, шүүгдэгч Э.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-159/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.Д-, Б.У- нар нь үргэлжилсэн үйлдлээр, хамтран оролцож 2020 оны 12 дугаар сарын 18, 20-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван жаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвөөс хулгайлсан сэтгэцэд нөлөөт эмийн 11341206-11341210 гэсэн дугаартай 5 ширхэг жорын эрх олгосон хэвлэмэл маягт дээр апуарин, трамадол эмийг иргэний үнэмлэхээ хаягдаж гээгдүүлсэн Г.Өлзий-Очир гэх хүний нэрээр бичилт хийж эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж нэр бүхий эмийн сангуудаас Трамадол, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан “диазепам” бодисын агууламжтай, апуарин зэрэг эмнүүдийг худалдаж авсан,
Шүүгдэгч Э.Д-, Б.У- нар нь үргэлжилсэн үйлдлээр, хамтран оролцож 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван жаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвөөс хулгайлсан сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягт дээр апуарин, трамадол эмийг иргэний үнэмлэхээ хаягдаж гээгдүүлсэн Г.Өлзий-Очир гэх хүний нэрээр хуурамч бичилт хийж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүрмэн” нэртэй эмийн сангаас трамадол, апуарин эмнүүдийг олж авсан,
Мөн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дахин 2 эмийн жор дээр бичилт хийж “Монос УБ” ХХК-ийн туул салбараас трамадол эмийг уухаар 30 ширхгийг, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Манго фарм” эмийн сангаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан “диазепам” бодисын агууламжтай, апуарин 0.5, 2 мл” эмийн 30 ширхгийг тариагаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Шүүгдэгч Э.Д- нь ганцаараа 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баян Монгол” хороолол 410 байрны в1 давхарт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан “диазепам’’ бодисын агууламжтай, 10 ширхэг “апаурин” нэртэй эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баасансүрэнгийн өгсөн: “...Би 2020 оны 12 сарын 22-ны өдөр “Манго Фарм”-н “Парадокс” дахь салбарт хуваарийн дагуу ажиллаж байсан. Би тухайн үед болсон явдлын талаар сайн санахгүй байна. Бүртгэл шалгаж үзэхэд 2020 оны 12 сарын 22-ны өдөр Б.У-, утас:88773772, ТА95092410 регистрийн дугаартай Г.Өлзий-Очир гэх хүний нэр бичигдсэн “Апуарин 0.5, 2 мл” эмийн 30 ширхгийг тариагаар худалдан авсан. “Апуарин 0.5%, 2 мл” эм нь 1 хайрцагтаа 10 ширхгээр байдаг. Б.У- гэх хүн 3 хайрцаг буюу 30 ширхгийг худалдаж аваад явсан. Б.У-ын “Апуарин 0.5%, 2 мл” эмийг авахад ашигласан 11310163 индекс дугаартай сэтгэцэд нөлөөт эмийн жорын бичиглэл нь бүгд бүрэн, журмын дагуу бичиглэл, гарын үсэг, тамга тэмдэгтэй байсан. Би уг жорыг өвчтөний карттай тулгаж байж эмийг нь олгодог. Тухайн үед Б.У- гэх хүнд Г.Өлзий-Очир гэх хүний өвчтөний карт давхар байсан учир уг эмийг олгосон байх...Би Э.Д-, Б.У- гэх хүмүүсийг танихгүй. Манай байгууллагаас болон бусад эмийн байгууллагуудаас Э.Д- гэх хүний талаар өмнө нь анхааруулж байсан. Гэхдээ би Э.Д- гэх хүнийг өмнө нь нэг ч удаа харж байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-40/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Гэрэлсүрэнгийн өгсөн: “...Би 2019 оны 6 сарын 1-ний өдрөөс “Хүрмэн” эмийн сангийн “Гранд плаза” салбарт эмийн жор баригчаар ажиллаж байна. 2020 оны 12 сарын 20-ны өдөр 17 цаг 06 минутад Гурван гал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төв, Эрдэнэжавын Гэрэлчимэг гэх тамгатай сэтгэцэд нөлөөт эмийн жор барьсан 20 гаран насны эрэгтэй ирсэн. Уг сэтгэцэд нөлөөт эмийн жор дээр Апуарин 5мг-тайг 30 ширхэгтэйгээс 2 хайрцаг, трамадол 50 мг-тайгаас 20 ширхэгтэйгээс 2 хайрцаг авахаар бичсэн байсан. Энэ эмийг жорын цаасан дээр 2020 оны 12 сарын 18-ны он сартай бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-45/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гулнарагийн өгсөн: “...Би 2020 оны 12 сарын 22-ны өдөр 2 дугаар ээлжид ажиллаж байсан. Тухайн үед надтай хамт Пагамсүрэн, Баяннэмэх нар ажиллаж байсан. Тухайн үед цагийг нь санахгүй байна. Бид 3 хамт ажиллаж байсан гэхээр 17 цагаас өмнө Б.У- гэх хүн орж ирсэн. Б.У- гэх хүн сэтгэцэд нөлөөт эмийн жорын бичигтэй, жорын цаасан дээр бичиглэлтэй байсан. Тэр өдрийн өмнөх өдөр байх цагдаагийн байгууллагаас 5 ширхэг сэтгэцэд нөлөөт эмийн жор хулгайд алдагдсан уг жорыг ирвэл хэлээрэй гэж гар утсаар мэдэгдсэн. Тэгээд тэр хулгайд алдагдсан 5 ширхэг сэтгэцэд нөлөөт эмийн жорын индекс дугаарыг хэлж өгч тэмдэглүүлсэн. Тэр Б.У- гэх хүн уг хулгайд алдагдсан 5 ширхэг сэтгэцэд нөлөөт эмийн жорын нэгнийх нь индекс дугаартай жорын цаасыг бариад орж ирсэн. Тухайн жорын цаасан дээр бичиглэл хийгдсэн байдалтай авч орж ирсэн. Тэгээд манай байгууллагаас уг жорын бичгээр сэтгэцэд нөлөөт эмийг өгөөгүй буцаагаад гаргасан. Тухайн үед Б.У- гэх хүнд энэ чинь хулгайд алдагдсан жорын бичиг байна гэж хэлсэн. Тэгэхэд тэр Б.У- гэх хүн жорын цаасаа аваад цаашаа яваад үүдний хэсгийн дотор талд очоод гар утсаараа нэг хүн рүү залгаад “эмийн санч эм өгөхгүй байна, та хэлээд өгөөч” гээд цаад хүнтэйгээ яриад байсан. Тэгснээ ирээд “манай ах Хар тамхитай тэмцэх газар ажилладаг юм энэ жороор намайг эм авч байгааг мэдэж байгаа, би хэлчихлээ та яриад өг” гэж хэлээд гар утсаа өгсөн. Тэгэхээр нь би гар утсыг аваад “танай байгууллагаас манай байгууллага руу мэдэгдсэн хулгайд алдагдсан сэтгэцэд нөлөөт эмийн жорын цаас ороод ирлээ, энэ хүн чинь ямар учиртай юм бэ, бид нар өгч чадахгүй” гэж хэлээд утсыг нь Б.У- гэх хүнд буцаагаад өгсөн. Б.У- гэх хүний надтай утсаар яриулсан хүн утасны цаанаас надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэр хүн нь ямар хүн байсныг мэдэхгүй байна. Тэгээд тэр хүн гараад явсан. Тэрнээс хойш дахиж ирээгүй...” гэх мэдүүлэг /1хх-52-53/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ундрахын өгсөн: “...Тэр цагдаа залуу намайг “одоо орж ирэхээр нь хурдан хаалгаа онгойлгоод шууд оруулаарай” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа залуугийн хэлснээр хаалга онгойлгоход цагаан өнгийн тоёото приус маркийн автомашин орж ирсэн. Тэр машиныг залуухан эрэгтэй жолоодож явсан. Тэр машин граш руу орж шууд хойшоо явсан. Тэр машины хойноос нөгөө цагдаа залуу гүйгээд явсан. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-57-58/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Золзаяагийн өгсөн: “...2020 оны 12 сарын 22-ны өдөр Апуарин эмийг худалдан авсан хүн байгаагүй. Харин Трамадол эмийг уухаар 30 ширхгийг Б.У- утас:88773772 ТА98092510 регистрийн дугаартай хүн худалдаж авсан. Б.У- гэх хүн нь Г.Өлзий-Очир гэх хүний нэрээр 11310164 индекс дугаартай Сэтгэцэд нөлөөт эмийн жороор худалдан авсан байна. Уг жор бичиг дээр 60 ширхэг гэж бичсэн боловч жорын стандартын дагуу хяналт тавьж 30 ширхэг трамадол эм олгосон...Харин Э.Д- гэх хүн 2019 онд хэд хэдэн удаа сэтгэцэд нөлөөт эм худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /1хх-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Гүнжмаагийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ирсэн залууг сэжигтэй санагдахаар нь би тэр залууг арай авчаагүй байлгүй гэж бодоод Гал-Эрдэнийн өрөө рүү ороод сэтгэцэд нөлөөт эмийн жор маягтаа шалгаж үзтэл "341206-11341210 хүртэлх 5 ширхэг жорын маягт алга болсон байхаар нь би 88228310 гэсэн дугаар луу залгаж манайхаас алга болсон байна гэж хэлээд шууд сувилагч Номины хамт “Гранд плаза”-д байрлах эмийн сан дээр очоод манай сэтгэцэд нөлөөт эмийн жороор эм авч байгаа бичлэгийг үзээд эм худалдаж авсан жорыг хартал манайд бүртгэлтэй жорын маягт байсан бөгөөд дээр нь Гад овогт Өлзий-Очир 55 настай, эрэгтэй С40, F41 гэсэн оношоор Диазепами 5 мг-тай 1 уухаар 2 ширхгийг, өдөрт гурван удаа, трамадол гэх эмийг 50 мг-тайг өдөрт 4 ширхгийг уухаар бичиж Б.У- гэх хүнд худалдсан байсан... Тухайн өдөр миний өрөөнд эмийн жор бичүүлэх гэж орж ирсэн залуу Б.У- биш байсан. Гэхдээ хяналтын камерыг шалгахад над дээр орж ирсэн залуу нэг залуутай хамт явж байсан...” гэх мэдүүлэг /1хх-246-248/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Өлзий-Очирын өгсөн: “...Миний цахим үнэмлэх одоо надад байгаа. Би 45 нас хүрээд хуучин иргэний үнэмлэхээ хураалгаад шинэ цахим иргэний үнэмлэхээ авсан...” гэх мэдүүлэг /1хх-250/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Гэрэлчимэгийн өгсөн: “...2020 оны 12 сарын 19-ний өдөр ирэхдээ ганцаараа явж байна гэж бодсон. Тэгтэл “Гурван жаргал хайрхан” өрхийн эмнэлгийн хяналтын камерын бичлэг дээр хоёулаа явж байгаа бичлэг байсан бөгөөд тэр өдөр манайд орж ирэхдээ “Гурван жаргал хайрхан” дээр хамт явж байсан улаан өнгийн бомбер куртиктэй нүдний шилтэй залуугийн хамт явж байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх-6-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гүенбаатарын өгсөн: “...Тухайн үед тус тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Доржрагчаагийн хэлсний дагуу уг ажиллагаанд оролцсон. Э.Д-ийн баривчилсны дараа ажлын байранд авчирч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд, дуу дүрсний бичлэг болон гэрэл зургаар баримтжуулж Э.Д-ийн биед, үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад Э.Д-ийн гадна хүрмийн дотуураа өмссөн байсан цамцны халааснаас Апуарин гэх бичиглэлтэй тариа мэт зүйл, мөн Трамадол гэх бичиглэлтэй капсултай эм мэт зүйлүүд, мөн тариа хийх үед судас боох үед ашиглах зориулалттай жигүд гэх нэршилтэй сунадаг уяа мэт зүйл гарч ирснийг хураан авсан...” гэх мэдүүлэг /2хх-34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Түвшинтөгөлдөрийн өгсөн: “...Манай тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Доржрагчаа тус хэргийн талаар мэдээлэл авч ажилласан. Гүенбаатар, Энхбаяр бид 3 нэмэлтээр дайчлан баривчлах ажиллагаанд оролцсон. Г.Доржрагчаа гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл хэнээс яаж авсан талаар огт мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2хх-36/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 201 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн эм, тариа мэт зүйлс шинжилгээнд тэнцэнэ.
3. Шинжилгээнд ирүүлсэн “Трамадол 50 мг” гэсэн бичиглэлтэй, 3 хэсэг таблетка, нийт 24 ширхэг капсултай эм мэт зүйлд трамадол /tramadol/, “Апуарин” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн хайрцаг дотор “Апуарин 5 мг” гэсэн бичиглэлтэй 2 хэсэг капсул нийт 10 ширхэг тариа мэт зүйлд диазепам /Diazepam, Anuarin/ илрэв.
6. Диазепам /Diazepam/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад, Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад тус тус багтдаг.” гэх дүгнэлт /1хх-78-80/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Энхбатын Дашдорж РД:НО99021418” гэж хаягласан шээсэнд бензодиазепин /benzodiazepin/ илрэв.
3. Бензодиазепин /benzodiazepin/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг.” гэх дүгнэлт /1хх-82-84/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх Сэтгэц эмгэг судлалын 22, 52 дугаартай дүгнэлт /1хх-92-98/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Д-ийн яллагдагчаар өгсөн: “...Б.У- замаа өөрчлөөд “Монгол эм импекс” концерн руу ганцаараа орсон. Б.У- орохдоо ногоон канттай сэтгэцэд нөлөөт эмийн жор аваад эмнэлгийн амбулаторийн карт, иргэний үнэмлэх аваад орсон. Б.У- орохдоо “ахынхаа эмийг авна” гэж хэлээд орсон. Би өмнө нь энэ төрлийн хэрэгт холбогдож байсан болохоор айсандаа Б.У-ын машинаас гарсны дараа 96960077 дугаарт холбогдож эрүүгийн төлөөлөгч Доржрагчаа руу ярьж “мэдээлэл өгье” гэж хэлсэн. Тэгээд орой 18 цагт уулзахаар тохирсон. Тэгсэн Доржрагчаа “хуралтай байна” гэж хэлээд уулзаагүй. Б.У- ирэхдээ ямар нэгэн эм авалгүй хоосон гарч ирсэн. Тэгээд би машинд унтаад явсан. Намайг машин дотор унтаад явж байхад хорооллын “Маго Фарм” эмийн сан руу орсон. Би машиндаа унтаад үлдсэн. Б.У-ын машинд орж ирснийг ч мэдээгүй. Тэгээд сэрсэн чинь гэрийн гадна сэрсэн. Би машинаас нь буугаад гэр рүүгээ орж явахад цагдаа нар намайг барьсан. Цагдаагийн хэлтэс дээр очоод миний биед үзлэг хийсэн чинь миний өмсөж явсан нимгэн куртикний баруун зүүн халааснаас Апуарин, Трамадол нэртэй эм гарч ирсэн. Миний халаасанд тийм эм байсныг би мэдээгүй... Би энэ эмийн жорын цаасыг яагаад тэнд байсныг хэн тийшээ хийснийг мэдэхгүй байна. Тэр таблет бол миний төрсөн эгч Золжаргалынх. Би утасгүй болохоор тэр өдөр гэрээс гарахдаа аваад гарсан юм. Золжаргал өөрөө намайг хэрэглэж бай гэж хэлсэн. Би таблетын нэвтрэх кодыг мэдэхгүй. Зөвхөн над руу залгахаар авч чаддаг. Таблет дотор нь байгаа дугаар нь Золжаргал эгчийнх. Би таблет 89101640 дугаарыг тэр өдөр буюу 2020 оны 12 сарын 22-ны өдөр гэрээс гарахдаа авч гарсан...Б.У-ыг машинаас буусны дараа Б.У-ын гар утсанд өөрийнхөө 89101640 дугаарын сим картыг таблетаас гаргаж Б.У-ын утсанд хийж Доржрагчаатай холбогдсон...” гэх мэдүүлэг /1хх-108-110/, ...Б.У- машиндаа орж ирэхдээ 30 ширхэг Трамадол эмтэй орж ирсэн. Б.У- хойд талын прадокст байрлах эмийн сан руу явъя тэнд диазепам байгаа гэж байна хаахаас нь өмнө гялс яваад ирье гэж хэлсэн...Б.У-ыг эмийн сан руу орсон хойгуур нь дахиад Доржрагчаа руу залгасан боловч Доржрагчаа утсаа аваагүй. Доржрагчаа руу залгаснаас хойш 5-10 минутын дараа 30 ампул тариагаар диазепам авч гарч ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-115-118/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.У-ын гэрч, яллагдагчаар өгсөн: “...Бид 2 өрхийн эмнэлэг рүү хамт орсон бөгөөд Э.Д- өөрөө эмчтэй нь уулзсан. Би зүгээр хүлээгээд коридорт сууж байсан. Тэгсэн Э.Д- эмчийн өрөө рүү орж гараад байсан бөгөөд намайг явъя гээд хамт 00 өрөө ороход Э.Д- эмчийн өрөөнөөс эмийн жор болон тамгыг нь авсан байсан. Би эмийн жор тамга авсан гэдгийг мэдээгүй. Тэгээд яаж байгаа юм гэхэд Э.Д- эмчийн тамгыг өрөөнд оруулж тавь гээд би буцаж эмчийн өрөөнд тамгыг нь ширээн дээр тавьсан...” гэх мэдүүлэг /1хх-11/, ... Э. Дашдорж өрхийн эмнэлгээс хулгайлсан 4 ширхэг сэтгэцэд нөлөөт эмийн жорын цаасны 1 бичиг дээр нь Апуарин, 1 бичиг дээр нь трамадол эм авахаар бичсэн. Жорын цаасан дээр эмчийнх нь утасны дугаар дээр дандаа миний утасны дугаарыг бичсэн. Э.Д- өөрөө эмийн сан руу орох гэхээр “өөрийг нь таньдаг болчихсон, эм өгөхгүй, чи ороод авчих, эмийн санч нь залгаж асуухаар нь би эндээс яриад хэлнэ” гэж хэлээд миний утсыг авч үлдсэн...Тэгээд “Хархорин” худалдааны төвийн хажууд “Хүрмэн” гэх нэртэй эмийн сангаас Апуарин авсан. Тэр апуарин эмийг Э.Д- авсан. Би Апуарин эмээс огт аваагүй. Тэр “Хүрмэн” эмийн сангийн хажуу талын эмийн сангаас Трамадол эмийг авсан. Харин трамадол эмийг би бүгдийг нь авсан. Тэгээд Э.Д-ийг гэрт нь хүргэж өгөөд би цаашаа явсан. Э.Д-ийн хулгайлсан 4 ширхэг эмийн жорын цаасны үлдсэн 2 ширхэг нь амбулаторийн дэвтэртэй миний машин дотор үлдсэн... 2020 оны 12 сарын 22-ны өглөө Доржрагчаа өөрөө надтай холбогдоод өнөөдөр Э.Д-той хамт эмийн сангуудаар нь яваад Апуарин эмийг нь аваад өг гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийн өглөө би өөрөө эхэлж Э.Д-той холбогдоод “чи бичгээ ав гэрт чинь яваад очъё” гэж хэлсэн. Тэгээд гэрийнх нь гадна очиж Э.Д-ийг авсан. Тухайн үед юуны талаар ярьж байснаа санахгүй байна нэлээн юм ярьж байгаад Э.Д-оор эмийн сангаас Апуарин гэх эмийг нь авахуулахаар болсон. Тэгээд машинд үлдсэн байсан сэтгэцэд нөлөөт эмийн жорын цаасны нэгэн дээр нь апуарин гэх эм нь бичигдсэн байсан юм. “Монгол эм импекс” төвийн эмийн сан руу орсон. Би машинаас буух үедээ машинд байсан сэтгэцэд нөлөөт эмийн жорын цаасны дээд хэсгийг санамсаргүй байдлаар баг зэрэг хэмжээтэй урчихсан. Намайг эмийн сан руу ороход Э.Д- гадаа машинд үлдсэн. Эмийн санч урагдсан жорын бичгээр эм өгөхгүй гэж хэлэхээр нь буцаж машин руугаа ороод гар утсаа аваад буцаж эмийн сан руу буцаж ороод тэр эмийн санчаас “би цагдаатай хамтарч ажиллаж байгаа юм би цагдаа руу залгаад өгье, та яриад өгөөч, би энэ эмийг авах хэрэгтэй байгаа юм” гэж хэлсэн. Тэр эмийн санч надад итгээгүй, эм өгөхгүй гэсэн... Тэгээд Э.Д-той хамт явж байгаад аль билээ дээ санахгүй байна. Нэг эмийн сангаас Апуарин эмийг авсан. Апуарин эмийг аваад шууд Э.Д-ид өгсөн....” гэх мэдүүлэг /1хх-32-38/, ... Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолтой танилцсан. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр найз Э.Д-ийн хамт трамадол, апуарин нэртэй эм бичүүлж авахаар Сонгинохайрхан дүүргийн захын 3-4 хорооны эмнэлгүүдээр орсон боловч эм бичиж өгөөгүй. Тэгээд Сонгинохайрхан дүүрэгт байх “Гурван жаргал хайрхан” нэртэй өрхийн эмнэлэг рүү Э.Д- ганцаараа орсон. Э.Д- ороод 20 минут орчим болохоор нь араас нь яваад ортол Э.Д- нэг эмчийн өрөөн дотор ганцаараа сууж байсан. Тэгээд би эмнэлгийн коридорт сууж байтал Э.Д- гараад ирсэн. Ингээд хамт эмнэлгээс гарч машиндаа суутал Э.Д- эмнэлгээс эмчийн жор бичдэг бичиг хулгайлсан байсан. Ингээд энэ өдрөө тэр өрхийн эмнэлгийн ойролцоох өрхийн эмнэлэг рүү Э.Д- орж хулгайлсан эмчийн жор дээрээ тамга дарна гээд орсон. Ингэхэд нь би хамт ороод коридорт хүлээгээд сууж байсан. Тэгтэл Э.Д- эмчийн өрөө лүү ороод удаагүй гарч ирээд ганцаараа 00 өрөө рүү орсон. Нойлын өрөөнөөс гарч ирээд надад эмчийн тамгыг өгөөд өрөө рүү оруулаад тавьчих гэхээр нь би оруулаад тавьсан. Ингээд эмийн сангуудаар эмүүдийг хайж явсан. Хайсаар байгаад нэг эмийн сангаас трамадол, Апуарин олж авсан. Яг аль эмийн сангаас хэдэн ширхгийг авснаа санахгүй байна. Эмчийн жор бичих цаасан дээр бичүүлснийг бүрэн тоогоор нь авсан байх гэж бодож байна. Эмийн сангаас би орж авсан. Одоо эм авсан эмийн сангаа зааж өгч чадахгүй. Эмчийн бичиг дээр Г.Өлзий-Очир гэж хүний нэрийг бичсэн. Хулгайлсан эмчийн бичгээр 3 удаа эм авсан. 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөн өмнөх аргаараа трамадол, апуарин эм авсан. Яг хэдэн ширхэг эм авснаа санахгүй байна...Г.Өлзий-Очир гэх хүний иргэний үнэмлэхийг 2020 оны 12 дугаар сард гудамжнаас олж авсан...Би трамадол, апуарин нэртэй эмийг бусдад өгөөгүй...” гэх мэдүүлэг /2хх-157-158/,
2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 18-21/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-25/
Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 26-27/,
“Монос” эмийн сангийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн зарцуулалтын бүртгэл /1хх61-67/,
“Маго фарм” эмийн сангийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн зарцуулалтын бүртгэл /1хх-69, 75/,
Эм судлалын салбар зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн хурлын шийдвэр /1хх-176-179/,
Э.Д-, Б.У- нарын 88773772, 89101640 дугааруудад орсон, гарсан яриа мессежний лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /1хх-181-210/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материалд үзлэг хийж, хэрэгт хавсаргасан баримтууд /1хх-212-250/, /2хх-1-20/,
Гэрч М.Гүнжмаагийн мэдүүлгийн дагуу эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хх-219-221/
Камерын бичлэгт үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /1хх-222, 225-237, 244/
Хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн 210200379 дугаартай хэрэгт үзлэг хийж, хэрэгт хавсаргасан баримтууд /2хх 63-134/,
Шүүгдэгч Э.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-159/,
Шүүгдэгч Б.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-138/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д-ийн зүгээс: “... Би энэ гэмт хэргийг үйлдээгүй ...” гэх тайлбар, шүүгдэгч өмгөөлөгч Р.Пүрэвлхамын зүгээс: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийг хууль ёсны дагуу хийгдэж байгаа үйл баримт мөн юм уу. Тухайн нотлох баримт нь хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ёстой. Доржрагчааг тагнуулын байгууллага шалгаад хэрэгсэхгүй болгосон гэдэг. Тагнуулын байгууллага шал дутуу шалгасан байна. Улсын яллагч нь 30 ширхэг авсан боловч 10 ширхэг дээр нь яллаж байгаа гээд байна. Тухайн үед энэ эмийг авсан гэсэн нотлох баримт байхгүй байна. 22-ны өдөр 10 ширхэг дээр яллаж байгаа гээд улсын яллагч нь өөрөө хэллээ. Энэ нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих асуудал огт нотлогдоогүй байна. Гэмт хэрэг гарсан байдал, яаж гарсан хэзээ хаана яаж үйлдсэн гэдэг тодорхойгүй. Хэн үйлдсэн гэдэг нь ойлгомжгүй. Гэм буруугийн хэлбэрийн асуудал, гэмт хэрэг үйлдэх болсон сэдэл зорилго нь нотлоогүй гэж хэлэхээр байна...” гэх тайлбаруудыг гарган маргаж мэтгэлцэх боловч дээр дурьдсан нотлох баримтууд шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Д-, Б.У- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бус гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтанд байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно. Олж авсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсан үйлдлийг ойлгоно. Хууль бусаар хадгалсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, тэдгээрийг өөрийн орон байр, тээврийн хэрэгсэл, бусад газарт нууц байдалд байлгахыг хэлнэ.
Мөн хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг гэж тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг тамга, тэмдэг, хэвлэмэл маягт ... эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Эрх олгосон баримт бичиг гэж хууль зүйн үр дагавар буй болгосон тодорхой үйлдэл хийх боломж олгосон баримт бичиг юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Э.Д-, Б.У- нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Д-, Б.У- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Д-ид 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Б.У-ад 1 жилийн хугацаагаар хорих ял оноох нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч Э.Д-, Б.У- нарын үргэлжилсэн үйлдлээр, хамтран оролцож 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван жаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвөөс хулгайлсан сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягт дээр апуарин, трамадол эмийг иргэний үнэмлэхээ хаягдаж гээгдүүлсэн Г.Өлзий-Очир гэх хүний нэрээр хуурамч бичилт хийж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүрмэн” нэртэй эмийн сангаас трамадол, апуарин эмнүүдийг олж авсан,
Мөн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дахин 2 эмийн жор дээр бичилт хийж “Монос УБ” ХХК-ийн туул салбараас трамадол эмийг уухаар 30 ширхгийг, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Манго фарм” эмийн сангаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан “Диазепам” бодисын агууламжтай, Апуарин 0.5, 2 мл” эмийн 30 ширхгийг тариагаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан үйлдэл нь хамаарч байх тул шүүгдэгч нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх тул тэдэнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.У-ын үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс 5 жилээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир түүнд оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан хорих байгууллагад биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг хугацаанд хуульд заасан тодорхой үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.У-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, илүү ашигтай гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Д- нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 65 хоног, 2022 оны 8 дугаар сарын 29-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 42 хоног нийт 107 хоног,
шүүгдэгч Б.У- нь 2022 оны 8 дугаар сарын 29-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хоногийг шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Д-, Б.У- нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, Апуарин 5мг/мл гэх бичиглэлтэй, цаасан хайрцаг дотор “А70316 1218 122021” гэх дугаартай, бор өнгийн шилтэй, дотроо шингэн зүйлтэй 9 ампул, зиплок түгжээтэй ууттай дээд хэсэг нь хагарсан бор өнгийн дотроо шингэн зүйлтэй 1 ампул, Трамадол 50мг гэх бичиглэлтэй, цаасан хайрцаг дотор цагаан дотор цагаан болон цэнхэр өнгийн хосолсон капсултай эм мэт зүйл 24 ширхэг, дээд хэсэг нь урагдсан индекс 11341206 дугаартай Эрдэнэжавын Гэрэлчимэг гэх улаан өнгийн тэмдэг дарагдсан, ногоон өнгийн канттай сэтгэцэд нөлөөт эмийн жорын хоосон цаас 1 ширхэг, хөх өнгийн резинен болон сундаг гадаргуутай, жегүт гэх нэршилтэй судас боох зориулалттай гэх уяа мэт зүйлийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст, Б.У-аас хураан авсан Г.Өлзий-Очир гэх хүний иргэний үнэмлэх 1 ширхэг, “Хүрмэн” эмийн сангаас хураан авсан 11341208 индэкс дугаартай сэтгэцэт нөлөөт эмийн жор 1 ширхэг, төлбөр төлсөн баримт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ын Д-ийг үргэлжилсэн үйлдлээр эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, мөн “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч О овогт Б-ын У-ыг үргэлжилсэн үйлдлээр эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, мөн “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-, Б.У- нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Д-ид 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Б.У-ад 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Д-ийн цагдан хоригдсон 107 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялаар дүйцүүлэн тооцож түүнд оногдуулсан 2 жил буюу 730 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж түүнд нийт 623 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч Б.У-ын цагдан хоригдсон 42 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялаар дүйцүүлэн тооцож түүнд оногдуулсан 1 жилийн буюу 365 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж нийт 323 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.
6. Шүүгдэгч Э.Д-, Б.У- нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Д- Б.У- нар нь зорчих эрхийг хасах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, Апуарин 5мг/мл гэх бичиглэлтэй, цаасан хайрцаг дотор “А70316 1218 122021” гэх дугаартай, бор өнгийн шилтэй, дотроо шингэн зүйлтэй 9 ампул, зиплок түгжээтэй ууттай дээд хэсэг нь хагарсан бор өнгийн дотроо шингэн зүйлтэй 1 ампул, Трамадол 50мг гэх бичиглэлтэй, цаасан хайрцаг дотор цагаан дотор цагаан болон цэнхэр өнгийн хосолсон капсултай эм мэт зүйл 24 ширхэг, дээд хэсэг нь урагдсан индекс 11341206 дугаартай Эрдэнэжавын Гэрэлчимэг гэх улаан өнгийн тэмдэг дарагдсан, ногоон өнгийн канттай сэтгэцэд нөлөөт эмийн жорын хоосон цаас 1 ширхэг, хөх өнгийн резинен болон сундаг гадаргуутай, жегүт гэх нэршилтэй судас боох зориулалттай гэх уяа мэт зүйлийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст, Б.У-аас хураан авсан Г.Өлзий-Очир гэх хүний иргэний үнэмлэх 1 ширхэг, “Хүрмэн” эмийн сангаас хураан авсан 11341208 индэкс дугаартай сэтгэцэт нөлөөт эмийн жор 1 ширхэг, төлбөр төлсөн баримт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт тус тус даалгасугай.
9. Шүүгдэгч Э.Д-, Б.У- нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Д-, Б.У- нарт урьд авсан цагдаа хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг энэ өдрөөс эхлэн суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Д-, Б.У- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС