Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/422

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн _____________ дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн  бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймаг Лүн сумын 2 дугаар баг Өгөөмөр гэх газар оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, __ дугаарын регистртэй, Б.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт С.Нямдаваагийн гэрт 2021 оны 12 дугаар сарын 31-ний орой эхнэр С.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, толгой тус газарт нь цохиж биед нь зовхи, хацарт цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн хэрэг болсон өдөр ах Нямдаваатай муудалцаад намайг зодсон. Дараа нь би зодуулчхаад жоохон орилж, хашгирсан тэгээд би өөрөө цагдаа дуудсан. Цагдаа ирсний дараа хувийн тэргээр эмнэлгийн үйлчилгээ авсан. Нямдаваа намайг зодсондоо хуулийн хариуцлага хүлээсэн.” гэв.

_____________ дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

            Хохирогч С.Бын өгсөн: “Тухайн 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой нөхөр Батжаргал уурлаад хүмүүстэй Нямдаваа ах, түүний эхнэр Бөртэцэцэн нартай хэрэлдэж байгаад намайг явъя гээд тэр бужигнасан дунд намайг гэрийн зүүн талын орон дээр сууж байхад зүүн мөрнөөс гараараа татаад би газар унаад /урьд өмнө намайг газар унагаад толгой дээр дэвсдэг байсан явдлыг санаад/ шууд толгойгоо гараараа хамгаалаад барьтал миний баруун шанаан дээр нэг удаа маш хүчтэй цохиод хүмүүс салгаад аваад явсан. Миний баруун шанаа хавдаж хөхөрсөн, нүд цус хурсан байсан. Тухайн үед 5 хүн нийлээд 2 литрийн пиво уусан байсан. Би гомдолтой байна. Энэ Батжаргал надад эмчилгээний зардал ямар ч мөнгө өгөөгүй. Эмнэлэгт үзүүлэх эрүүл мэндийн даатгал төлөх мөнгө хэрэгтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

            Гэрч С.Нямдаваагийн өгсөн: “Тухайн 2021 оны 12 сарын 31-ны орой 20 цагийн үед манай болох Батжаргал нь өөрхийн эхнэр Бадамгарав охин болон хүргэн багa хүүгийн хамт машинтай манай гарт ирсэн. тэгээд бид нар хоол унд идчихээд хөзөр тоглох дундуураа Хараа нэртэй 0,75 литрийн 1 шил архи уух явцдаа тоглоомноос болж Батжаргал нь өөрийн эхнэр Бадамгаравтай муудалцаж эхэлсэн. Тэгээд тэр Батжаргал муухай хашхичаад байсан учир охин нь аав одоо болно доо гар явъя гэх үед муусайн пизда нар та нар битгий хуц гээд ширээн дээр байсан өнгийн гар чийдэнг охин руугаа авч шидсэн. Тэгээд эхнэрийн хамт гараад явса би гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. Гаднаас тэр хоёр удаагүй ор тэгээд Батжаргал шууд орж ирээд гал тогооны шүүгээ рүү хутга авах гэж байх нь би хүргэнтэй нь хамт болиулсан. Тэр үед Батжаргал та нарыг бүгдийг хутгалж ална, эсхүл буудаж ална би буугүй ч гэсэн буу худалдаж аваад ална гэж хашхираад байсан. Тэр үед манай гал дээр том саванд ус буцалгаж байсан тэрийг шууд манай эхнэр лүү өшиглөх үед манай эхнэрийн зүүн гарыг цохиж зүүн гарын дунд хурууны арын арьсыг язалсан байсан. Мөн зүүн гуя хэсэгт нь цохиж хөхөрсөн байсан. Тэгээд би цагдаа руу залгаад гарч утсаар ярихдаа Бадамгаравыг чи ер нуугд гэж хэлчхээд гэрт орох гэж байх үед Батжаргал өөдөөс гарч ирээд заамдаж авахаар нь Батжаргалд хандаад чи одоо болиоо угаасаа цагдаа ирж байгаа гэсэн чин миний элэг рүү баруун гараараа 2 удаа цохисон тэр үед би түлхэж үйлдэл үзүүлсэн. Тэгээд гэнэт гадаа намайг эд нар зодчихлоо гээд газар хэвтэж өгсөн. Хэвтэж байх үед намайг зөндөө зодчихлоо, түргэн дууд гээд хэвтээд байсан тэгээд хэвтэж байгаад хүргэн нь машинаа бариад охин нь хүүхэдтэйгээ болон хамт Батжаргал хүүгийн хамт сумын төв рүү хөдөлсөн. Тэгээд тэд нарыг явах үе 01 цаг өнгөрч байсан. Тэгээд Бадамгаравыг дуудаад орж ирэхгүй байхаар би гар гэрэл тусгаад хүмүүс явчихсан одоо гэж хэлсэн тэгээд удалгүй гэрт ороод ирсэн Тэгээд орж ирээд уйлаад суугаад байхаар нь яасан талаар асуухад намай цохичихсон, гэхээр нь харахад баруун нүд рүү нь цохичихсон, хавдчихсан байсан Мөн тухайн Батжаргал хүн манай эхнэр Отгонтунгалагийг элдэв муу муухай хэт амаар доромжилсон тухайн үеийн утсаар бичсэн бичлэг байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,

            Гэрч Д.Отгонтунгалагийн өгсөн: Тухайн 2021 оны 12 сарын 31-ний орой 20 цагийн үед манай хүргэн болох Батжаргал нь өөрийн эхнэр Бадамгарав охин болон хүргэн бага хүүгийн хамт машинтай манай гэрт ирсэн. тэгээд бид нар хоол унд идчихээд хөзөр тоглох дундуураа Хараа нэртэй 0,75 литрийн 1 шил архи уух явцдаа тоглоомоос болж Батжаргал нь өөрийн эхнэр Бадамгаравтай муудалцаж эхэлсэн. Тэгээд тэр үедээ Батжаргал муухай хашхичаад байсан учир охин нь аав одоо болно одоо гэрлүүгээ явъя гэх үед муусайн пизда нар та нар битгий хуц гээд ширээн дээр байсан шар өнгийн гар чийдэнг охин руугаа авч шидсэн. Тэгээд эхнэрийн хамт гараад явснаар би гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. Гаднаас тэр хоёр удаагүй орж ирсэн, тэгээд Батжаргал шууд орж ирээд гал тогооны шүүгээ рүү хутга авах гэж байх үед нь манай нөхөр болон түүний хүргэн Батука нар барьж болиулсан. Тэгээд эхнэртэйгээ л хэрэлдээд байсан тэр үед би өөрийн гар утсаараа бичлэг хийх үед намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд манайд гал дээр халааж байсан түмпэнтэй усыг над руу өшиглөх үед нь би гараараа хаах үед миний зүүн гарын дунд хурууны эхний үений ар талд арьс нь язарсан. зүүн хөлийн гуя хэсэг рүү өшиглөсөн, дараа нь харах үед хөхөрсөн байсан. Тэгээд би гарах үед Батжаргал эхнэрээ гадаа дээлэн куртикнээс нь чирж угзраад байсан, харин зодож, цохин зүйлийг нь би хараагүй. Тэгээд эргээд гэрт орж ирээд Батжаргал нь өөрийн охин, хүү, хүргэний хамт сумын төв рүү явсан ба явхынхаа өмнө манай нөхрийг хэл амаар доромжилж байсан. Явхынхаа өмнө эхнэрээ авч явна чамайг би гэртээ очоод яаж тамлахаа мэднээ гэж хэлээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

            Шүүгдэгч Б.Бын сэжигтнээр өгсөн: “Би өмнө Лүн сумын хэсгийн төлөөлөгчид 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгт болсон явдлыг тодорхой ярьсан. Харин би сая танилцсан шинжээч эмч Н.Туяагаас гаргасан 1514 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Би тухайн үед эхнэр Бадамгаравыг явъя гээд сууж байхад нь дээлний суганаас нь татахад явахгүй гээд хойшоо унах гээд гэдийн дээлний суга нь урагдахаар нь би тавиад гараад яваад өгсөн. Би гүтгүүлж байгаадаа гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1514 дугаартай шинжээчийн “1.С.Бын биед зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний орой С.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, толгойн тус газар нь гараараа цохиж зовхи хацарт цус хуралт гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг гарсан цаг хугацаа орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч С.Б, гэрч С.Нямдаваа, гэрч Д.Одонтунгалаг нарын  мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1514 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Хохирогч С.Б нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжлээгүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хавтас хэргийн 70 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, 73 дугаар талд гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 49 дүгээр талд урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь 43 настай, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

            Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.ДЭЛГЭРМӨРӨН