Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/439

 

 

 

 

 

 

 

 

 

                                      

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга ________, 

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

хохирогч Б.Ж,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Ю.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Бд холбогдох эрүүгийн ______________ дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

                                                                                           

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэл хот тохижилт үйлчилгээнд зам талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ____________ дугаарын регистртэй, О.Б.

                                            

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч О.Б нь Төв аймаг Аргалант сум Хөшөөт 2 дугаар багийн “Цанын бааз” гэх газар 2022 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Жтэй маргалдаж, улмаар толгойн тус газар нь битүү чанагчны тагаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч О.Б:

..._____________________... гэж,

 

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ______________ дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч О.Б нь Төв аймаг Аргалант сум Хөшөөт 2 дугаар багийн “Цанын бааз” гэх газар 2022 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Жтэй маргалдаж, улмаар толгойн тус газар нь битүү чанагчны тагаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар тал/,

хохирогч Б.Жгийн өгсөн: “Би Нийслэлийн хот тохижилтын газар 2014 оноос хойш ажиллаж байгаа. 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр манай ажлын хүмүүс Төв аймгийн Аргалант сумын нутаг руу зугаалганд явсан. Тэгээд очсон хүмүүс ууж идээд бөөнөөрөө сууж байсан. 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1 цагийн үед ажлын газрын Баяндалай гэх хүн согтуу хүмүүс рүү агсраад байсан. Тэгэхээр нь хамт олонтойгоо явж байж болиоч ээ гэж хэлээд тухайн гэр дотроос гарах гээд үүд рүү эргэтэл намайг үүдэнд байсан битүү чанагчны таг аваад толгой хэсэг рүү цохисон. Тэгээд би цохиулснаас хойш толгой манараад болж байгаа үйл явдлыг мэдээгүй. Бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Би тухайн үед бага зэрэг уусан байсан. Нэг ширхэг лаазтай жимстэй пиво уусан. Тухайн үед болж байгаа үйл явдлыг санаж байна. Цохиулснаас хойш санахгүй байгаа. Би архи нэхээд уугаад байдаггүй. Баяр ёслолын үеэр тааруулж хэрэглэдэг. Намайг цохиулахад 3-4 хүн байж байсан. Урангоо, Янжмаа гэх хүмүүс байсан. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,

гэрч Л.Янжмаагийн өгсөн: “Би 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр үдээс хойш 17 цагийн үед манай ажлынхан салхинд гарах гээд Улаанбаатар хотоос Төв аймаг Аргалант сум Цагаан хөтөл гэх газар ажлын газрын Буян-Нэмэхийн хадам аав, ээж хоёрын гэрт ирээд манай ажлынхан олуулаа байсан. Тэгээд юм ярингаа лаазтай сэнгүр нэртэй уусан юм. Тэгээд бүгдээрээ юм яриад сууж байгаад би согтоод унтсан байсан. Шөнө дунд сэртэл Чүгдэрцэрэнг Баяндалай зодсон хүмүүс яриад эмнэлэг явсан гэж надад хэлсэн. Юу болсон талаар асуугаад буцаад унтсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 443 дугаартай “1.Б.Жгийн биед зүүн зулай яс, дух ясны цөмөрсөн олон тооны ясны сэлтэрхийнүүд бүхий бяцарсан ил хугарал, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, дух, чамархайн дэлбэнгийн харалдаа хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух зулайн дэлбэнд аалзан хальсан доорх цус харвалт, няцрал, зүүн зулай, духанд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” талаарх дүгнэлт /хх-ийн 16-19 тал/,

шүүгдэгч О.Бн сэжигтнээр өгсөн: “Манай ажлынхан 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр салхинд гаръя гээд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Цагаан хөтөл” гэх газар Чүгдэрцэрэнгийн аавынх нь гэрт очсон юм. Бид нар 2-3 шил 0.75 граммын Соёрхол нэртэй архи уусан юм. Тэгээд архиа уунгаа хорхог боодгоо хийсэн Лхагва ах Чүгдэрцэрэн бид гурав хорхон  хийсэн хорхогноос болж би Чүгдэрцэрэнтэй маргалдсан гэрийн гадаа. Тэгээд гэрт ороод дахиж маргалдаад ноцолдож дээр доороо орж байгаад больсон. Тэгээд миний ард битүү чанагч тогооны таг байхаар нь аваад Чүгдэрцэрэнгийн толгой хэсэг рүү нэг удаа цохьтол Чүгдэрцэрэн газар унасан, хажууд байсан Урангоо, Баянаа, ахаа та хүн алчихлаа гээд орилхоор нь би гэрээс гараад зугтаасан. Тэр  чигээрээ зам бараадаж алхсаар байгаад 6 цаг гэж хот орсон юм. Өөр зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:

... ___________________________________... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б.Ж:

..._____________________... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Б:

... ................................... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.Б:

...___________________________... гэсэн мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч О.Б гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Учир нь шүүгдэгч О.Б болон түүний өмгөөлөгч Ю.Б нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч О.Б дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч О.Бд холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлгийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч О.Б хохирогч Б.Жг үл ялих зүйлээр шалтаглан битүү чанагчаар толгойн тус газарт нь цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хүнд гэмтэл учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан тул гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч О.Бн хохирогч Б.Жг зодож хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл буюу хүнд хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зүүн зулай яс, дух ясны цөмөрсөн олон тооны ясны сэлтэрхийнүүд бүхий бяцарсан ил хугарал, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, дух, чамархайн дэлбэнгийн харалдаа хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух зулайн дэлбэнд аалзан хальсан доорх цус харвалт, няцрал, зүүн зулай, духанд шарх бүхий хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд шүүгдэгч О.Б Б.Жг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Иймд шүүгдэгч О.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:

... ___________________________________... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б.Ж:

..._____________________... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Б:

... ................................... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.Б:

...___________________________... гэсэн мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

           

Шүүх шүүгдэгч О.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тооцож үзлээ.

 

Харин шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж талуудын тайлбар, саналыг гол нь харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох  ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн дүгнэлт:

Шүүгдэгч О.Бн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Жгий эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. 

 

Шүүгдэгч Д.Лхагвасүрэнгээс хохирогч Б.Ж нь эмчилгээтэй холбоотой баримтаар 5.553.800 төгрөгийн нэхэмжилсэн байна. Үүнээс 3.305.650. төгрөг нвь нийгмийн даатгалаас төлөгдсөн байна.

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь үлдэгдэл хохирол төлбөрөө төлнө гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн болно.

 

Мөн хохирогч Б.Ж нь шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч О.Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн ______________ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

            36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

                         1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

                                     удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Бг нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 1000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг,

Хохирогч Б.Ж нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Бд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН