| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2022/0363/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/423 |
| Огноо | 2022-10-20 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч Ц.Сонинмөнх,
хохирогч Н.Б, Б.Ц, тэдний өмгөөлөгч А.Мөнхтулга,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Д.Гансүх,
шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Х, Б.Х нарт холбогдох эрүүгийн __ дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: _.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Х нь 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цав хангай” гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн 93/338 километрийн заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд өөрийн эзэмшлийн Тоёота приүс-30 маркийн 50-50 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж Н.Бын жолоодож явсан 26-95 АРА улсын дугаартай Тоёота кролла маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, зорчигч Н.Б, Б.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зорчигч Д.Хоролгаравын амь насыг хохироосон гэмт хэрэгт,
Яллагдагч А.Б нь 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Цав хангай” гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн 93/338 км-н заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд өөрийн эзэмшлийн 44-20 УАО улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг зорчих хэсэгт зогссон даруйд. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ". 9.2 д заасан “Анхааруулах дохио болон таних тэмдэг нь давуу эрх олгохгүй бөгөөд Урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй”. 1.Ослын дохионы гэрэл: 9.3 заасан “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: ж/ тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд. 2.Ослын зогсолтын тэмдэг”: 9.4-д заасан "Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй /эсхүл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран/ хэрэглэнэ": 9.5-д заасан "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд 30м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 44-20 УАО улсын дугаартай ToëoTa Kpoвн маркийн авто машиныг зорчих хэсэгт зогссон даруйд анхааруулах дохио, таних тэмдэг байрлуулаагүйгээс Тоёота Приүс-30 маркийн 50-50 УБД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Х нь эсрэг урсгал сөрж, Н.Бын жолоодож явсан 26-95 АРА улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х, А.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б Н.Б, Б.Ц нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн __ дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цав хангай” гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн 93/338 километрийн заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд өөрийн эзэмшлийн Тоёота приүс-30 маркийн 50-50 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж Н.Бын жолоодож явсан 26-95 АРА улсын дугаартай Тоёота кролла маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Хоролгаравын амь насыг хохироосон,
Шүүгдэгч А.Б нь 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Цав хангай” гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн 93/338 км-н заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд өөрийн эзэмшлийн 44-20 УАО улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг зорчих хэсэгт зогссон даруйд. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ". 9.2 д заасан “Анхааруулах дохио болон таних тэмдэг нь давуу эрх олгохгүй бөгөөд Урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй”. 1.Ослын дохионы гэрэл: 9.3 заасан “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: ж/ тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд. 2.Ослын зогсолтын тэмдэг”: 9.4-д заасан "Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй /эсхүл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран/ хэрэглэнэ": 9.5-д заасан "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд 30м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 44-20 УАО улсын дугаартай Toëoтa Kpoвн маркийн авто машиныг зорчих хэсэгт зогссон даруйд анхааруулах дохио, таних тэмдэг байрлуулаагүйгээс Тоёота Приүс-30 маркийн 50-50 УБД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Х нь эсрэг урсгал сөрж, Н.Бын жолоодож явсан 26-95 АРА улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж хохирогч Н.Б, Б.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хүрэлгомбын өгсөн: 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 17-18 цагийн үед Улаанбаатар хотоос 3 зорчигчийн хамт 4-лээ Өвөрхангай аймгийн чиглэлд явж байсан. Тухайн осол болдог газар Төв аймгийн Аргалант сумын нутагт болсон. Тухайн үед миний урд явж байсан Ланд круйзер маркийн машин огцом тоормослоод би араас нь тооромсолсон. Тэгээд урд талын тээврийн хэрэгслийг мөргөхийн даваан дээр зүүн гар тийшээ дарсан. Буугаад хартал урд талд нь Тоёота Кровон маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Уг нь хурд нэлээн удааширсан явж байсан ч ийм зүйл болсон гэв.
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бгийн өгсөн: Би Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлд явж байтал Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт явж байтал гэнэт түг таг гээд машин зогсохоор нь түрээд замын хажуу руу гаргасан. Тэгээд хажуугаар портер машин зөрөхөөр нь зогсоох гэж даллаад тийшээ гүйсэн. Тэгсэн удаагүй ард чимээ гарахаар нь харсан чинь осол гарсан байсан гэв.
3.Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бат-Эрдэний өгсөн: Би эхээс зургуулаа, дээрээ нэг эгчтэй, доороо 4 дүүтэй. Бид бүгд төрийн албанд ажилладаг. Бид монголын аюулгүй гэр бүл байсан. Би сайд, даргын машин ч барьж байсан. 1982 онд Монгол ардын намд элсэж байсан, 1992 оноос хойш тээврийн хэрэгсэл жолоодсон. Би энэ ослыг санаатай гаргасан гэж үзэж байна. Манай хэд урдаас нь гэрлээрээ дохисон гэдэг, талийгаач хүртэл наад нэг юм чинь хүн алчих вий дээ гэж хэлсэн гэдэг. Тэр талийгаачийн хамгийн сүүлийн үг байсан. Осол болох ямар ч шалтгаан байгаагүй, гадаа гэгээтэй байсан. Би осол болсныг сонсоод хамгийн түрүүнд очсон. Б.Хүрэлгомбын хурд нь 100 километрээс дээш хурдтай явж байсан гэдгийг хүмүүс гэрчилнэ. Наадах чинь багтахгүй шүү дээ гэж Б.Хүрэлгомбын хажууд сууж байсан хүмүүс хүртэл хэлж маргасан байдаг. Намайг очиход эсрэг урсгалаас хоёр Хово ирээд замын хаасан байсан, ховоны ар талаас машинууд зөрөөд өнгөрч байсан. Ховоны жолооч нар эрэг нурчих юм болов уу гээд хүнд ачаатай болохоор зогсож байна гэж байсан. Шүүгдэгч Б_Хүрэлгомбо өөрийгөө өмөөрөөд байх шиг байна. Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.3, 13.2 дээр гүйцэж түрүүлж болохгүй гэж заасан байгаа. Зам дээр зогссон тээврийн хэрэгсэлд хүн байна уу, үгүй гэдгийг Ланд маркийн машины жолооч харна гэж үү, зогсох гэж л хурдаа сааруулсан байх. Би үнэхээр гомдолтой байна. Би сүртэй юм нэхээд сүйд болоогүй, хууль үнэн, тэгш байдаг юм уу, үгүй юм уу гэдгийг л харах гэж байна. Б.Хүрэлгомбын урд явж байсан Ланд маркийн машины жолоочийг яагаад шалгаагүй юм бэ, тэр хүн яагаад өнөөдөр энд байхгүй байгаа юм бэ. Би цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө л гомдолтой гэж хэлж байсан. Надад сүртэй нэхээд байсан зүйл байхгүй. Хохирол төлбөр ярих юм бол 5 дугаар сарын 6-ны 17 цагаас авхуулаад л миний зардал гарсан, талийгаачийг задланд оруулахад 10 алчуур, 5 ширхэг салфетканаас авхуулаад л зардал гарсан. Би мэдэхгүй байж байгаад сүүлд дүү нар баримтаа өг гэхээр нь л бүрдүүлж өгсөн. Би 27.077.215 төгрөг нэхэмжилсэн, үүнээс Б.Х 10.717.200 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 16.360.015 төгрөгийг нэхэмжилж байна. Монголын хууль, шүүхийн байгууллага ямар байдгийг би мэдэхгүй, гэхдээ би цагдаагийн байгууллагад би итгэхгүй байгаа. Ланд унасан хүнд хууль үйлчилдэггүй, жижиг тэрэг унасан хүнд хууль үйлчилдэг юм байна. Би гомдолтой байна гэдгээ хэлье. А.Б бол нээрээ үнэхээр зүв зүгээр байж байгаад хэрэгт холбогдчихлоо, би үнэндээ итгэхгүй байна гэв.
4.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Бын өгсөн: Би Архангай аймгаас Улаанбаатар хот руу явж байсан. Би машин барьж байсан. Атар өнгөрөөд явж байхдаа урдаас тосоорой гэж ах руугаа ярьсан. Миний эсрэг урсгалаас ирж байгаа зам уруу зам байсан. Нэг цэнхэр тэрэг араас нь аймар хурдтай машинуудыг гүйцэж түрүүлээд байсан. Хамгийн ард талд 1 хар машин явж байгаа харагдсан. Гүйцэт түрүүлж байсан машины урдаас би их гэрлээ татаж дохио өгсөн. Тэр Ланд машин, Тоёота Кровонтой цуг зэрэгцээд зогссон, би машиныхаа хоншоорыг дөнгөж гаргаад л зогссон. Тэгээд намайг ирээд мөргөсөн. Уг нь Б.Х миний урдаас их гэрлээрээ дохичихоод цуваандаа орсон. Үзэгдэх орчин бүрэн харагдахаар нөхцөл байдал байсан. Тухайн үед осол болоход би өөрөө машинаасаа гарч ирсэн. Шороо шажигнаад л машин унасан. Жоохон байж байгаад нүдээ нээсэн чинь толгой доошоо харчихсан байсан. Тэгээд л би эгч хань хоёрыгоо дуудсан. Тэгээд машины толгой доошоо харсан байгаа учраас хаалгаа буруу хайгаад байснаа гэнэт санаад хаалгаа хөлөөрөө жийгээд машинаасаа гарсан. Намайг машинаас гарахад Б.Х дөрвүүлээ хоорондоо маргаад зогсож байсан. Би хардах эрхтэй. Би Б.Хүрэлгомбыг өөрөө рүүль дээрээ явж байсан болов уу, үгүй болов уу гэж бодоод байдаг юм. Би цээжээ дараад та нар чинь яаж яваад байгаа юм бэ гэж хэлэхэд хэн ч над дээр ирээгүй. Ланд маркийн машин бас миний урдаас орж ирсэн. Хүмүүс ирээд миний машиныг босголцоход наад дотор чинь 2 хүн байгаа шүү, наад хүмүүсээ гаргаад өгөөч гэж гуйсан. Машиныг чинь босгож байж гаргахгүй бол болохгүй байна гээд байсан. Тэгээд миний машиныг бүтэн 2 эргүүлээд эхнэр, эгч хоёрыг гаргаж авсан. Би хүний утас гуйж хүүхэд рүүгээ ярьсан. Миний хүүхэд эхлээд итгэхгүй байсан, би багад нь дуудаж байсан нэрээр дуудсан чинь надад итгэсэн. Тэгээд би эхнэртэйгээ гэмтэл рүү явсан. 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш сэтгэл санаа, бие эрүүл мэндээрээ маш их хохирч байна. 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш би инээж үзсэнгүй, хүн амьтантай ярьж, хөөрч үзсэнгүй. Тухайн үед замд зорчиж явахад миний машин гэрэл, торомз бүрэн бүтэн, ямар нэг доголдол асуудал байгаагүй. Б.Х Тоёота Кровон, Ланд машинууд байсан учраас осол гарлаа гэж яриад байна. Ер нь жолооч хүн замын хөдөлгөөнд оролцож байхдаа хурдаа тохируулж явах нь тухай хүний үүрэг. Би гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Тэгэхэд Б.Хүрэлгомбын аав, ээж нь хоёр нь л ирж биеийн байдал асуусан. Б.Х биеэрээ болон утсаар асуусан зүйл байхгүй. Миний хүүхэд шиг л жоохон хүүхэд харагдаж байсан, би дотроо үгүй ээ яав даа чи минь л гэж бодож байлаа. Би хохирлын баримтад 51 ширхэг баримт бүрдүүлж өгсөн. Б.Х 12.832.711 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Манай хань баруун гараа даахгүй болсон, баруун гараа зүүн гараараа өргөж байгаа. Эхнэр минь эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа, би өвчин намдаах эм уугаад л явж байна. Юу ч байсан эхлээд ханиа эдгээгээд, дараад нь өөрийгөө эмчилье гэсэн бодолтой байна. Зүв зүгээр замын хөдөлгөөнд оролцож байгаад хэн нэгний буруутай үйлдлээс болж эгч маань өнгөрлөө, хажуудах ханиа бас эрэмдэг, зэрэмдэг болгочихлоо. Надад үнэхээр хэцүү байна, хүний нүүр харж чадахгүй л явж байна. Би Б.Хд маш их гомдолтой байн. Миний буруугаас болоод ингэчихлээ гээд, монгол хүн байна даа, ядаж утсаар уучлалт гуйгаад, биеийн байдал асууж болох байсан. Гэтэл ямар ч хүн чанар, сэтгэл байсангүй. Хэрвээ нэг удаа надаас асуусан бол би дотроо баярлах байсан. Тэр Ланд, Кровон хоёр байсан учраас би тэгчихлээ гээд яриад байх юм. Хүний амьдрал баян. Би Архангай аймагт тодорхой хэмжээний ажил хийдэг, гэтэл хүн өнөөдөр өөрөө хэрэг хийсэн юм шиг л хүн, амьтны нүүр харж чадахгүй л байна. Шөнө 4 цагт сэрээл нойр хүрэхгүй юм. Сэтгэл санаа үнэхээр хэцүү байна. Үр хүүхэд, ач гучийг нь ээжгүй, эмээгүй болгоод хаячихлаа, энэ хүүхдээс болж. Хохирол төлбөрийн хувьд хэлэхэд би худлаа юманд дургүй. Миний баримт дотор худлаа, үнэн идэж, уусан юмны баримт байхгүй байгаа шүү. Тухайн өдөр харуй бүрий биш гэгээтэй нар дээр байсан. Би их гэрлээрээ дохиод гэрлээ анивчуулахад Б.Х өөрөө урдаас их гэрлээрээ дохисон хүн шүү дээ. Урдах зам харагдахгүй байсан гээд байх юм, жолооч хүн урдах замаа харахгүй юу харж явдаг юм бэ. Энэ осол шалтгаанаар дамилдуулж илүү, дутуу мөнгө авах гэсэн юм ерөөсөө байхгүй шүү гэв.
5.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Цын өгсөн: 5 дугаар сарын 06-ны өдөр бид гурав хамт Архангай аймгаас Улаанбаатар хот руу явж байсан. Осол болсон үеийг би сайн санахгүй байгаа. Унтаад явж байсан, гэмтлийн эмнэлэгт ирснээ ч бас санадаггүй. Одоо миний толгой маш их өвддөг, шөнө унтаж чадахаа байсан. Баруун мөр мултарч, зүүн гар хугарсан. Гараа өргөхөд маш хүндрэлтэй байгаа, баруун мөрөндөө зүү тавиулж эмчилгээ хийлгэж байгаа. Хохирлыг төлбөрт 7.125.367 төгрөг нэхэмжилж байгаа. Эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин 5, 6 сарын цалин 2.825.000 төгрөг, бусад нь эмчилгээний болон замын зардлууд байгаа. Б.Х хохиролд 1.500.000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 5.625.367 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна, сэтгэл санааны гомдлууд их байна, эрүүл мэндээрээ бас их хохирч байна гэв.
6. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газрын үзлэг хийсэн: Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 1-р багийн нутаг Цав хангай гэх газар Өвөрхангай аймгаас Улаанбаатар чиглэлийн асфалтан замын 92-93 дах км-ийн шонгийн голд асфалтан замын гол хэсэг болон замын урд талын шороо хөвөө болон замын урд талын шороон хөвөөн гадна хэсгүүдийн тасарсан хэргийн газар байх баасфалтан замын хойд хэсэгт ертөнцийн зүгээр урд хэсэгт харж зогссон байдалтай 05-11 УНС улсын дугаартай Land cruiser-100 маркийн тээврийн хэрэгсэл зогссон байдалтай. Уг замын урд талын хэсэгт урд зүгт харж зогссон байдалтай 50-50 УБД улсын дугаартай Тоёота приус-30 маркийн хөх өнгийн тээврийн хэрэгсэл байх ба уг замын урд талын шороон хөвөөний гадна хэсэгт Т-Corolla маркийн саарал өнгийн 26-95 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зүүн хойд зүгт хамар хэсэг нь харж зогссон байдалтай байх ба уг замын хойд хэсэгт 44-20 УАО улсын дугаартай Т-crown маркийн тээврийн хэрэгсэл бай ба хойд зүгт харж зогссон байв..., гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 6-12 дах тал/,
7. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: Уг хэрэг урчал болсон газар нь Төв аймгийн Аргалант сумын хөшөөт 2-р багийн нутаг Цав хангай гэх газарт асфалтан замын 92-93 дах км-ийн гол хэсэгт буй Өвөрхангай аймгаас Улаанбаатар чиглэлийн орон нутгийн замын урд хэсгийн шороон хөвөөний гадна талд Т-Corolla маркийн 26-95 АРА улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь амар хэсэгт нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт харж зогссон зүүн талын 2 дугуйны хий гарсан, баруун талын урд дугуйны хий гарсан байдалтай байв. Уг тээврийн хэрэгслийн урд хэсгээс эхлэн эвдрэл гэмтлийг бичихэд урд гупер, крило, гопуд салхины шил, моторын хэсгүүд нь хагарч цөмөрч хэлбэрээ алдсан байдалтай. Зүүн талын толь хагарч унжсан, зүүн талын 2 дугуйны хий гарсан, хойд крило цөмөрсөн. Мөн зүүн хоёр талын хаалга, цонх дээд, доод хэсэг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, баруун талын 2 хаалга дээвэр, крило, толь зэрэг эвдэрч хэлбэр дүрсээ алдсан гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 15 дах тал/,
8. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: ...Т-приус маркийн хөх өнгийн 50-50 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтлийн үзлэгээр урд хэсэгт буй гупэр, копуд, крило,моторын хэсгүүд нь эвдрэл гэмтэл хэлбэр дүрсээ алдсан байдалтай. Мөн салхины шил хагарч цөмөрсөн байдалтай байв. Машины урд талын хэсэг ямар нэг эвдрэл гэмтэлгүй байв...гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 16 дах тал/,
9. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл: Цогцосны урт 168 см, толгойдоо 19 см хар өнгийн үстэй, хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, хамрын яс бүтэн, үзэгдэх шүд бүрэн байв... гэх тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 64-68 дах тал/,
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бат-Эрдэнийн ...Би өнөөдөр Улаанбаатар хотод хүүхдээ харж байсан. Манай эхнэр байсан талийгаач Хоролгарав нь Архангай аймгаас дүү нар нь болох Буянжаргал Цэрэндолгор нарын хамтаар Улаанбаатар хотод ирэх гэж байсан ба над руу талийгаач нь өнөөдөр орой буюу 2022 оны 5 дугаар сарын 6-ны орой 18 цаг 30 минутад над руу ярьсан ба бид нар Атар өнгөрөөд явж байна гэсэн ба над руу 19 цаг болж байх үед хүүхэд Цэрэндорж над руу залгаад хадам ээж зам тээврийн осолд орчихлоо гэж ярьсан тэгэхээр нь би Улаанбаатар хотоос гараад тухайн осол болсон газар ирсэн ба намайг ирэх үед миний эхнэр Хоролгарав нь нас барсан байдалтай байсан. Намайг ирэхээс өмнө нь эмнэлгийн байгууллагаас хүн ирсэн байсан ба хамт явж байсан. Цэрэндолгор Буянжаргал нар нь Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байсан. Би приүс-30 маркийн машины жолоочид маш их гомдолтой байна. Заавар урсгал сөрж орж ирж эгнээгээрээ явж байгаа машиныг очиж мөргөдөг түүний буруу хуулийн дагуу шийдэж өгнө үү.../1 дүгээр хавтас хэргийн 20 дугаар хуудас/,
11. Хохирогч Н.Бын ...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй Архангай аймгийн төвөөс эхнэр Цэрэндолгор мөн худ болох талийгаач Хоролгарав нарын хамтаар Улаанбаатар хот руу явж байсан тухайн осол болох үед оройны 18 цаг өнгөрч байсан гэгээтэй байсан миний эсрэг урсгал хар өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан мөн ут приүс маркийн тээврийн хэрэгсэл нь 4-5 машин гүйцэж түрүүлээд явж байхаар нь би гэрлээрээ дохисон гэтэл приүс маркийн тээврийн хэрэгсэл нь Ланд машины араар ороод алга болсон байсан ба яг зөрөх үед ард талаас нь хөх өнгийн Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан тээврийн хэрэгслийн араас нь гарч ирээд урсгал сөрж орж ирээд миний урдаас ирээд мөргөж уг осол гарсан ба миний тээврийн хэрэгсэл нь замын хажуу тал руу онхолдож дээшээ харж зогссон. Би машинаасаа өөрөө гарч ирээд замаар явж байсан хүмүүс нь гуйж ирээд миний машиныг өргөж дээш нь дугуйн дээр нь босгосон ба дараа нь дотор нь зорчиж байсан Цэрэндолгор, Хоролгарав хоёрыг тухайн хүмүүс нь гаргаж ирж тавьсан. Харин намайг ирж мөргөсөн Приүс 30 маркийн тээврийн хэрэгсэл нь замын голд эргэж хараад зогссон байдалтай хүмүүс нь машин дотроосоо бууж ирээд хоорондоо хэрэлдээд байж байсан удалгүй эмнэлгийн тэрэг ирээд гэмтсэн хүмүүсийг аваад явсан. Уг 26-95 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би 26-95 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан миний хажуу талд талийгаач Хоролгарав сууж явсан ард талын суудлын жолоочийн ард манай Эхнэр Цэрэндолгор нь сууж явж байсан бид гурав суудлын бүсээ зүүсэн явж байсан. Тухайн ослоос болж ний биед өвчүү хугарч зүүн талын хэсгүүд няцарч гэмтсэн манай эхнэр Цэрэндолгорын гар хугарч баруун мөр нь мултарсан байсан мөн бие нь хөхөрч няцарсан байдалтай байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба би 50 км цагийн хурдтай явж байсан. Тухайн зам тээврийн осол нь намайг эгнээгээрээ явж байх үед урд талаас буюу эсрэг эгнээнээс Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Би гомдолтой байна эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна одоо ажлаа хийж чадахгүй байгаа эмнэлэгт хэвтэх гэж байгаа. Мөн хүний амь эрсэдсэн гомдолтой байна.../1 дүгээр хавтас хэргийн 23 дугаар хуудас/,
12. Хохирогч Б.Цын ...Тухайн хэрэг учрал болсон өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр би манай нөхрийн эзэмшлийн 26-95 АРА улсын дугаартай Королла маркийн тээврийн хэрэгслийг нөхөр Буянжаргал нь жолоодож би болон худ ураг болох талийгаач Хоролгарав бид гурав Архангай аймгаас Улаанбаатар хот руу гарсан тухайн осол болох үед би унтаж явж байсан харин би одоогийн байдлаар ослын талаар юу ч санахгүй байгаа осол болсон мөн дараа нь юу болсноо хүртэл санахгүй байна эмнэлэгт сэрж ухаан орсон хойноо хүнээс сонсож мэдсэн. Би тухайн тээврийн хэрэгслийн ард талын суудал дээр зорчиж явж байсан ба осол болох үед унтаж байсан мөн амь хохирогч Хоролгарав нь урд талын суудал дээр сууж явж байсан. Би унтаж явж байсан болохоор юу ч хараагүй хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Буянжаргал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Жолооч буюу манай нөхрийн өвчүү нь хугарсан мөн зүүн бөөр хавьд няцарч хөхөрсөн байсан миний биед гэвэл баруун мөр мултарч зүүн гарын яс хугарсан мөн биед зөөлөн эдийн гэмтэл няцрал гэх гэмтлүүд авсан байгаа. Би гомдолтой байна. Эм эмчилгээний зардал болон ажлаа хийж байх үеийн зардал мөн эд хөрөнгө гээд их олон гомдолтой байна уг гарсан зардлаа нэхэмжилж байна.../1 дүгээр хавтас хэргийн 27 дугаар хуудас/,
13. Хохирогч Б.Оюундарийн ...Тухайн хэрэг гарах өдөр буюу 2022 05 дугаар сарын 06-ны өдөр би найз залуу Мөнхманлайн хамтаар Улаанбаатар XOTOOC хуучин Баянцогт сум ороод Мөнхманлайн гарт нь байж байсан удалгүй ах Хүрэлгомбо ирсэн ба машин дотроо танихгүй хоёр хүнтэй ян байсан ба бид нар цаашаа Төв аймгийн Лүн сумын хөдөө явсан ба найз залуу болох Эн манлай бид хоёр арын суудал дээр унтаж явж байсан ба гэнэт осол болсон ба би сэрээд машинаасаа гараад хартал машины зам дээр хар өнгийн машин зам дээр зогсож байсан ба ард нь бас 1 Ланд 100 маркийн машин зогсож байсан харин манай машин замын голд эргэж харсан байдалтай зогсож байсан нөгөө мөргөлдсөн машин нь доошоогоо харсан замын хажуу талд байсан ба замын хүмүүс болон бусад хүмүүс тухайн хөмөрсөн байдалтай байсан машиныг босгож хүмүүсийг нь гаргасан. Удалгүй эмнэлгийн хүмүүс ирж гэмтсэн хүмүүсийг үзээд байсан дараа нь эмнэлгийн машин ирээд хүмүүсийг авч явсан. Бид нарыг харин Лүн сумаас таньдаг хүн маань ирээд сум руу аваад явсан. Миний бие одоогоор учирсан гэмтэл байхгүй байсан бусад хүмүүсийн биед ямар гэмтэл учирсан талаар сайн мэдэхгүй байна.../1 дүгээр хавтас хэргийн 30 дугаар хуудас/,
14. Гэрч Д.Бат-Эрдэнийн ...Би амь хохирогч Хоролгаравын төрсөн охин би айлаас хоёулаа айлын том охин амь хохирогч нь Архангай аймгийн хот тохижилтын газрын нягтлан бодогч мэргэжилтэй хүн байсан ба миний мэдэхээр бол 10 гаруй жил болсон байгаа. Ааш зангийн хувьд гэр бүлийн эмэгтэй талаасаа хамгийн бага нь хүмүүстэй эвтэй харилцдаг сэтгэлтэй янз бүрийн ааш зан байхгүй хүн байсан. Би өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймаг нөхрийн хамт авч ирэхээр Буянжаргал, Цэрэндолгор нарын хамтаар явсан. 17 цаг 40 минутад амь хохирогч нь над руу залгаад одоо Лүн сум орох гээд явж байна гэж ярьсан над руу утсаар манай дүү болох Нансалмаа нь ээж осолд орсон байна гэж хэлсэн тэгэхээр нь би Архангай аймгаас уг осол болсон газарт ирсэн.../1 дүгээр хавтас хэргийн 31 дүгээр хуудас/,
15. Гэрч А.Пүрэвдуламын ...Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу дүү болох А.Бтэй явж байгаад машин удаан явж эхэлсэн тэгээд удалгүй асфальтан замын зорчих хэсгийн эгнээнд нам унтраад зогссон дүүгийн хамтаар унтарсан машинаа буцааж асаах гэтэл асахгүй байсаар аккумлятор нь суусан. Тэгээд бид хоёр түрж замаар гарах гэтэл дийлээгүй ээ машин дотроо сууж байсан. Гэнэт хажуу талд машин мөргөлдөх чимээ гараад буугаад хартал тоос босчихсон байсан тэгээд би юу ч хараагүй осол болсны дараа машиныхаа баруун талын жалга руу буугаад зогсож байсан.../1 дүгээр хавтас хэргийн 34 дүгээр хуудас/,
16. Гэрч Г.Шинэцэцэгийн ...Өчигдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр нөхөр бид хоёр Улаанбаатар хотоос Архангай аймаг явах гэж байх замд 18 цагийн үед Кровн маркийн тээврийн хэрэгсэл нь ямар нэгэн аваарын дохио байхгүй мөн ослын гурвалжин тавиагүй байсан бид хоёр хурдаа сааруулаад явж байх үед араас явж байсан эсрэг урсгал руугаа ороод урдаас ирж байсан машинтай мөргөлдсөн тухайн осол болсны дараа замаар явж байсан хүмүүс болон манай нөхөр бууж гүйж очоод тухайн тээврийн хэрэгслүүдээс хүмүүсийг нь буулгаад дуудлага өгсөн манай араас ирээд урсгал сөрж ороод урдаас ирсэн машинтай мөргөлддөг хүмүүс бол нийт 5 хүн байх шиг байсан тухайн хүмүүс нь бол харахад бол гайгүй байсан бүгдээрээ алхаал явж байсан харин наад талд замаас гарсан саарал машинтай хүмүүсийг машин дотроос нь гаргаж ирж хүмүүс нь заримыг нь гаргаж ирээд машин дотроо 1 хүн бууж ирж чадахгүй байсан. Удалгүй эмнэлгийн хүмүүс ирээд хүмүүсийг нь үзээд тариа хийгээд хүмүүсийг нь аваад явсан. Тухайн осол болох үед манай машины араас явж байсан Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч анхаарал муутай хурд хэтрүүлсэн байж магадгүй явж байсан ба эсрэг урсгал руу орж урдаас нь ирж байсан машиныг мөргөсөн мөн зам дээр зорчих хэсэгт зогсож байсан ба аваарын гэрлээ асаагаагүй мөн гадна талдаа ямар ч ослын гурвалжин байхгүй байсан машинуудаас болж уг осол болсон байх.../1 дүгээр хавтас хэргийн 39 дүгээр хуудас/,
17. Гэрч Д.Төгсбаярын ...Би 2022 оны 05 дугаар сарын 06-ны орой 18 цаг өнгөрч байх үед эхнэр Г.Шинэцэцэгийн хамт Улаанбаатар хотоос Архангай аймаг чиглэлд өөрийн эзэмшлийн 05-11 УНС дугаарын Ланд-100 маркийн машинтай явж байсан. Юу гэдэг газар явсан талаараа мэдэхгүй байна. Хустай нуруу руу салдаг уулзвараас цааш даваад уруудаад явж байсан чинь манай эхнэр бие засах гэсэн юм гэхээр нь би эвтэйхэн газар олж зогсох гээд явж байсан. Урд нэг хар өнгийн машин зогсож байгаа нь мэдэгдэхгүй байсан тэгэхээр нь би хурдаа сааруулаад дөхөж ирээд энэ машин явж байна уу зогсож байна уу гээд ажиглаад хараад эхнэртэй ярилцаад харсан чинь хойд талаасаа жолооч нь байхгүй байгаа нь харагдсан. Тэгээд би эхнэрт жолооч нь байхгүй байна зогсож байгаа байж ослын гурвалжин тэмдэг байршуулахгүй замын гүвээрүүгээ гараад зогсохгүй юм байхдаа гэж ярилцаад тухайн машины ард нь зөөлөн явж ирээд зогссон. Тэгээд удалгүй хажуу талд хоёр машин хоорондоо мөргөлдсөн. Тэгээд би шууд буугаад уур хүрээд кровн дээр очоод ямар тэнэг зогсдог юм бэ гэхэд жолоочийн эсргэ талын суудал дээр нэг эгч сууж байсан. Жолооч нь байхгүй байсан. Тэгээд би тухайн ослыг хараад нэг хэсэг шоконд тэгээд хүмүүстэй нийлээд Архангай дугаартай саарал өнгийн машин нь дээшээ харсан байсан тэнд цугларсан хүмүүстэй нийлээд машиныг дээш харуулаад дотор нь байсан нэг эрэгтэй хоёр эмэгтэй гурван хүнийг гаргалцаад 103 руу залгасан чинь 91680360 гэх дугаар өгсөн би тэр дугаар руу залгаад байршил хэлээд дуудлага өгсөн.../1 дүгээр хавтас хэргийн 41-42 дугаар хуудас/,
18. Гэрч Б.Мөнхманлайн ...Тухайн хэрэг гарах өдөр бол 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр би найз охин Оюундарийн хамтаар Улаанбаатар хотоос Төв аймгийн хуучин Баянцогтод очсон тухайн өдөр орой барагцаагаар 18 цагийн үед манай хүргэн ах Хүрэлгомбо нь бид хоёрыг авах гэж ирсэн тухайн үедээ өөр танихгүй хоёр хүнтэй хамт явж байсан ба найз охин бид хоёр Хүрэлгомбо ахын жолоодож явсан приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн ард талын суудал дээр суугаад цааш бид нар Төв аймгийн Лүн сум руу явж байсан ба найз охин бид хоёр удалгүй ард талын суудал дээр сууж явж байгаад унтаад өгсөн байсан. Хэсэг хугацааны дараа огцом тормос гишгэх шиг болсон ба би тухайн үед сэрээд хартал яг нэг машинтай мөргөлдөх гэж байсан би тухайн үед найз охин татаж тэврээд осолд орсон дараа нь би хаалгаа онгойлгоод найз охиноо буулгаад замаас гаргаад байж байтал жолооч Хүрэлгомбо бүс тайлагдахгүй байна гээд орилоод байсан би тухайн үед зам дээр машин зогсож байсан ба араас нь очиж мөргөхгүйн тулд нөгөө тал руугаа дарж ороод мөргөлдөх зогсож байсан ба араас нь очиж мөргөхгүйн тулд нөгөө тал руугаа дарж ороод мөргөлдөх шиг болсон.../1 дүгээр хавтас хэргийн 44-45 дугаар хуудас/,
19. Насанд хүрээгүй гэрч О.Анарын ...Тухайн хэрэг болох өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотоос төрсөн ах О.Батбаярын хамтаар таньдаг хүн болох Хүрэлгомбын хамтаар Моносоос суугаад цааш Төв аймгийн Лүн сумын нутаг руу явсан ба замаасаа хуучин Баянцогтоос хоёр хүн аваад цааш явж эхэлсэн ба тэр үед унтаж явсан нэг мэдэхэд осол болоод би сэрээт машинаасаа гараад замын хажуу талд гараад байж байсан бид нарын сууж явсан машин замын гол хэсэгт эргээд харсан байдалтай зогсож байсан мөн нөгөө мөргөлдсөн машин нь замын цаад талд дээшээ харсан байдалтай байсан ба хүмүүс ирээд уг мөргөлдсөн байсан машинаас хүмүүсийг гаргаад байх шиг байсан.../1 дүгээр хавтас хэргийн 47 дугаар хуудас/,
20. Гэрч Б.Хүрэлгомбын ...Тухай хэрэг болох өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр би өөрийн эзэмшлийн 50-50 УБД улсын дугаартай приүс-30 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Лүн сум орох гэж байсан ба таньдаг хүн маань залгаад манай хоёр дүүг аваад явчихаад Лүн сум орно гэсэн гэхээр нь Улаанбаатар хотын Моносын уулзвараас очиж аваад цааш явсан. Бид нар цааш Баянцогт сумын тэр хавиас төрсөн дүүгээ болон найз залуугийн хамтаар нь аваад цааш хөдөлсөн ба явж байх үед миний урд талд явж байсан Ланд-100 маркийн тээврийн хэрэгсэл огцом тормос гишгэсэн тэгэхээр нь би араас нь дагаад тормос гишгээд зогсоож амжихгүй мөргөх гээд байхаар нь би араас нь дагаад тормос гишгээд зогсоож амжихгүй мөргөх гээд байхаар нь зүүн гар тийш дартал урдаас машин ирж таараад мөргөлдсөн. Би бууж ирээд хартал зам дээр миний машин бүтэн эргээд зогссон нөгөө мөргөлдсөн машин замын хөвөөнө гадна талд дээшээ харсан байдалтай байсан миний урд зогссон Ландны урд бас нэг хар өнгийн Кровн маркийн машин зорчих хэсэгт зогсож байсан ба уг машин нь ямар нэгэн дохио ослын гурвалжин тэмдэг байхгүй зогсолт хийсэн байсан. Тухайн осолд Кроллагаас улаан цамцтай нэг эрэгтэй хүн хамгийн түрүүнд бууж ирсэн тухайн үед явж байсан замын хүмүүс уг онхолдсон машиныг босгож ирж байж дотор нь байсан хүмүүсийг гаргаж ирсэн. Миний жолоодож явсан 50-50 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч нар ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх сорив байхгүй байсан би бас өөрөө ямар нэгэн гэмтэл аваагүй байсан. Би тухайн осол болох үед 70 орчим км цагийн хурдтай явж байсан осол болоход би тормос гишгээд нилээн хурдаа сааруулсан байсан харин би болон миний хажуу талд зорчиж явсан хүмүүс бүсээ зүүсэн байсан харин ард талд зорчиж явсан зорчигч нар суудлын бүсээ зүүсэн байсныг анзаараагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 54-55 дугаар тал/,
21. Сэжигтэн А.Бгийн өгсөн: Би тухайн өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 11 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 44-20 УАО улсын дугаартай коровон маркийн тээврийн хэрэгсэлтэй төрсөн эгч Пүрэвдуламын хамтаар Улаанбаатар хотоос гараад Өвөрхангай аймаг орох гээд явж байсан чинь Төв аймгийн Аргалант сумын "Цагаан хотел" гэх газрын орчимд замд миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл туг, т гээд зуураад унтраад зогссон юм тэгээд эгч Пүрэвдулам бид хоёр замаас raprax гээд түрсэн чинь дийлэхгүй байсан тэгээд машинаа асаах гээд оролдож байсан чинь зогссоноос 5-10 минутын дараа миний тээврийн хэрэгслийн ард талд машин мөргөлдөж зам тээврийн осол хэрэг болсон юм. Би тухайн үед ямар улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж зам тээврийн осол хэрэг болсон талаар мэдэхгүй байна юунаас болж зам тээврийн осол болсон талаар мэдэхгүй байна миний машин эвдрээд унтраад зам чөлөөлж чадаагүй зогсолт хийсэн байсан тухайн үед миний араас явж байсан машинууд миний машиныг тойрон гарах үйлдэл хийж байсан тэр үед осол болсон юм. Миний жолоодож явсан 44-20 УАО улсын дугаартай коровон маркийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос зүгээр явж байгаад тухайн осол болсон газарт түг таг гээд машин унтраад зогссон юм машиныг засварын газарт узуулэхэд моторын соронзон ороомог нь шатсан байсан юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 57-58 дугаар тал/,
21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн “1.2.Талийгаач Д.Хоролгаравын биед дотуур цус алдалт /2500 гр/, уушигны артерийн урагдал, үнхэлцэг хальсны урагдал, элэгний няцрал, элэгний няцрал, зүүн дунд чөмөгний хугарал, өвчүү ясны хугарал, биед шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач Д.Хоролгарав нь дотор эрхтэний хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус алдалтанд /1800 гр/ орж нас баржээ. 5. Талийгаач Д.Хоролгарав нь /IV/-р бүлгийн цустай байна. Цусанд спиртийн зүйл илрээгүй байна.” гэх дүгнэлт / 1 дүгээр хавтас хэргийн 60-63 дугаар тал/,
22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 285 дугаартай шинжээчийн “1. Н.Бын биед өвчүү ясны зөрөөтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн цавинд зулгаралт, аюулхай, зүүн шуу, ташаан толгой, өгзөг, баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлдлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт / 1 дүгээр хавтас хэргийн 82-83 дугаар тал/,
23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 286 дугаартай шинжээчийн “1.Б.Цын биед зүүн шуу ясны далд хугарал, баруун мөрний мултрал, духны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, баруун өвдөг, зулгаралт, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн гуя, шилбэ, баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлдлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт / 1 дүгээр хавтас хэргийн 89-90 дугаар тал/,
24. Шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №15 дугаартай: “5.1 Приус-30 маркийн 50-50 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Х нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 5.2 Приус-30 маркийн 50-50 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Х нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.3-т заасан дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэв. 5.3 Королла маркийн 26-95 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна гэж үзэв. 5.4 44-20 УАО улсын дугаартай Т-Корован маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж үзэв. 5.5 44-20 УАО улсын дугаартай т-Коровон маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 9.3, 9.4, 9.5-т заасан дүрмийн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв. 5.6 05-11УНС улсын дугаартай Т-Ланд 100 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Төгсбаяр нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна гэж үзэв. 5.7 Хэрэгт нотлох баримтуудаас үзэхэд Приус-30 маркийн 50-50 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Х, 44-20 УАО улсын дугаартай Т-коровон маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Б нарын дээрх МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон гэж үзэв. 5.8 Уг осол болох үед замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 160-162 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, хохирогч Н.Б, Б.Ц нарын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол нөхцөл байдлын талаар гэрчилсэн гэрч Д.Төгсбаяр, О.Батбаяр, Г.Шинэцэцэг, Г.Бадам нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 1-р багийн нутаг Цав хангай гэх газар Өвөрхангай аймгаас Улаанбаатар чиглэлийн асфалтан замын 92-93 дах км-ийн шонгийн голд асфалтан замын гол хэсэг болон замын урд талын шороо хөвөө болон замын урд талын шороон хөвөөн гадна хэсгүүдийн тасарсан хэргийн газар байх баасфалтан замын хойд хэсэгт ертөнцийн зүгээр урд хэсэгт харж зогссон байдалтай 05-11 УНС улсын дугаартай Land cruiser-100 маркийн тээврийн хэрэгсэл зогссон байдалтай. Уг замын урд талын хэсэгт урд зүгт харж зогссон байдалтай 50-50 УБД улсын дугаартай Тоёота приус-30 маркийн хөх өнгийн тээврийн хэрэгсэл байх ба уг замын урд талын шороон хөвөөний гадна хэсэгт Т-Corolla маркийн саарал өнгийн 26-95 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зүүн хойд зүгт хамар хэсэг нь харж зогссон байдалтай байх ба уг замын хойд хэсэгт 44-20 УАО улсын дугаартай Т-crown маркийн тээврийн хэрэгсэл бай ба хойд зүгт харж зогссон байв...гэх тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлтээр...талийгаач Д.Хоролгаравын биед дотуур цус алдалт /2500 гр/, уушигны артерийн урагдал, үнхэлцэг хальсны урагдал, элэгний няцрал, элэгний няцрал, зүүн дунд чөмөгний хугарал, өвчүү ясны хугарал, биед шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..., талийгаач Д.Хоролгарав нь дотор эрхтэний хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус алдалтанд /1800 гр/ орж нас баржээ гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 285 дугаартай шинжээчийн дүгнэлтээр... Н.Бын биед өвчүү ясны зөрөөтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн цавинд зулгаралт, аюулхай, зүүн шуу, ташаан толгой, өгзөг, баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо..., эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 286 дугаартай шинжээчийн дүгнэлтээр... Б.Цын биед зүүн шуу ясны далд хугарал, баруун мөрний мултрал, духны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, баруун өвдөг, зулгаралт, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн гуя, шилбэ, баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо..., эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт, Шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №15 дугаартай: “5.1 Приус-30 маркийн 50-50 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Х нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 5.2 Приус-30 маркийн 50-50 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Х нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.3-т заасан дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэв. 5.3 Королла маркийн 26-95 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна гэж үзэв. 5.4 44-20 УАО улсын дугаартай Т-Корован маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж үзэв. 5.5 44-20 УАО улсын дугаартай т-Коровон маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 9.3, 9.4, 9.5-т заасан дүрмийн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв. 5.6 05-11УНС улсын дугаартай Т-Ланд 100 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Төгсбаяр нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна гэж үзэв. 5.7 Хэрэгт нотлох баримтуудаас үзэхэд Приус-30 маркийн 50-50 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Х, 44-20 УАО улсын дугаартай Т-коровон маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Б нарын дээрх МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон гэж үзэв. 5.8 Уг осол болох үед замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв.” гэх дүгнэлт гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Хоролгаравын амь нас хохироосон, хохирогч Н.Б, Б.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шүүгдэгч А.Б, Б.Х нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүх эмнэлэгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Д.Хоролгарав, хохирогч Н.Б, Б.Ц нарын биед тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн, үхлийн шалтгаант холбоотой гэмтлүүд болох нь эргэлзэлгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.Б, Б.Х нарын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч А.Б, Б.Х нарын жолоодож явсан, тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээдүүд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Х нь 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цав хангай” гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн 93/338 километрийн заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд өөрийн эзэмшлийн Тоёота приүс-30 маркийн 50-50 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж Н.Бын жолоодож явсан 26-95 АРА улсын дугаартай Тоёота кролла маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Хоролгаравын амь насыг хохироосон,
Шүүгдэгч А.Б нь 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Цав хангай” гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн 93/338 км-н заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд өөрийн эзэмшлийн 44-20 УАО улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг зорчих хэсэгт зогссон даруйд. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ". 9.2 д заасан “Анхааруулах дохио болон таних тэмдэг нь давуу эрх олгохгүй бөгөөд Урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй”. 1.Ослын дохионы гэрэл: 9.3 заасан “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: ж/ тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд. 2.Ослын зогсолтын тэмдэг”: 9.4-д заасан "Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй /эсхүл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран/ хэрэглэнэ": 9.5-д заасан "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд 30м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 44-20 УАО улсын дугаартай ToëoTa Kpoвн маркийн авто машиныг зорчих хэсэгт зогссон даруйд анхааруулах дохио, таних тэмдэг байрлуулаагүйгээс Тоёота Приүс-30 маркийн 50-50 УБД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Х нь эсрэг урсгал сөрж, Н.Бын жолоодож явсан 26-95 АРА улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашинтай мөргөлдөж замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж буй өөрсдийнхөө үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, нэг хүний амь хохирч хүнд хохирол учирсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Х нь 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цав хангай” гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн 93/338 километрийн заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд өөрийн эзэмшлийн Тоёота приүс-30 маркийн 50-50 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж Н.Бын жолоодож явсан 26-95 АРА улсын дугаартай Тоёота кролла маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Хоролгаравын амь насыг хохироосон гэмт хэрэгт, шүүгдэгч А.Б нь 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Цав хангай” гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн 93/338 км-н заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд өөрийн эзэмшлийн 44-20 УАО улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг зорчих хэсэгт зогссон даруйд. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ". 9.2 д заасан “Анхааруулах дохио болон таних тэмдэг нь давуу эрх олгохгүй бөгөөд Урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй”. 1.Ослын дохионы гэрэл: 9.3 заасан “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: ж/ тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд. 2.Ослын зогсолтын тэмдэг”: 9.4-д заасан "Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй /эсхүл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран/ хэрэглэнэ": 9.5-д заасан "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд 30м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 44-20 УАО улсын дугаартай ToëoTa Kpoвн маркийн авто машиныг зорчих хэсэгт зогссон даруйд анхааруулах дохио, таних тэмдэг байрлуулаагүйгээс Тоёота Приүс-30 маркийн 50-50 УБД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Х нь эсрэг урсгал сөрж, Н.Бын жолоодож явсан 26-95 АРА улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Х, А.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогч Д.Хоролгарав нь дотор эрхтэний хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус алдалтанд орж нас барсан байх бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд талийгаачийн оршуулгын зардалд 27.077.215 төгрөгийн нэхэмжлэл гаргасан,
Хохирогч Н.Бын биед өвчүү ясны зөрөөтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн цавинд зулгаралт, аюулхай, зүүн шуу, ташаан толгой, өгзөг, баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтэл учирсан байх бөгөөд хохирогч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээ болон бусад зардалд 12.832.711 төгрөгийн нэхэмжилэл гаргасан,
Хохирогч Б.Цын биед зүүн шуу ясны далд хугарал, баруун мөрний мултрал, духны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, баруун өвдөг, зулгаралт, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн гуя, шилбэ, баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтэл учирсан байх бөгөөд хохирогч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардал болон бусад зардалд 7.125.367 төгрөгийн нэхэмжлэл гаргаж тус тус нотлох баримтыг ирүүлсэн байна.
Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Х.Б, хохирогч Н.Б, Б.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Хохирогч Б.Ц 7.125.367 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 болон 6 дугаар сард ажилгүй байсан хугацааны цалин болох 2.825.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, үлдэх 4.300.367 төгрөгийг шүүгдэгч Б.Хос 2.150.183 төгрөгийг, шүүгдэгч А.Бгээс 2.150.183 төгрөгийг тус тус гаргуулах,
Хохирогч Н.Б 12.832.711 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүгдэгч Б.Хос 6.416.355 төгрөг, шүүгдэгч А.Бгээс 6.146.355 төгрөгийг тус тус гаргуулах,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б 27.077.215 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардлын 2.092.000, 3.550.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн зөрүүтэй ба дахин тодруулах нь зүйтэй байх тул хэлэлцэхгүй орхиж, үлдэх 21.434.215 төгрөгийг шүүгдэгч Б.Хос 10.717.107 төгрөг, шүүгдэгч А.Бгээс 10.717.107 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.
Шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бд 10.717.200 төгрөг, хохирогч Н.Бд 6.416.355 төгрөг, хохирогч Б.Цт 2.150.183 төгрөг, шүүгдэгч А.Б нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бд 900.000 төгрөгийг тус тус төлсөн байна.
Шүүгдэгч А.Бгээс 9.817.107 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бд, хохирогч Н.Бд 6.416.355 төгрөг, хохирогч Б.Цт 2.150.183 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хохирогч нар энэ хэрэгтэй холбоотой гарсан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цав хангай” гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн 93/338 километрийн заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд өөрийн эзэмшлийн Тоёота приүс-30 маркийн 50-50 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж Н.Бын жолоодож явсан 26-95 АРА улсын дугаартай Тоёота кролла маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, зорчигч Н.Б, Б.Цын нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч Д.Хоролгаравын амь насыг хохироосон гэмт хэрэгт,
Шүүгдэгч А.Б нь 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Цав хангай” гэх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн 93/338 км-н заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд өөрийн эзэмшлийн 44-20 УАО улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг зорчих хэсэгт зогссон даруйд. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ". 9.2 д заасан “Анхааруулах дохио болон таних тэмдэг нь давуу эрх олгохгүй бөгөөд Урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй”. 1.Ослын дохионы гэрэл: 9.3 заасан “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: ж/ тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд. 2.Ослын зогсолтын тэмдэг”: 9.4-д заасан "Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй /эсхүл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран/ хэрэглэнэ": 9.5-д заасан "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд 30м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 44-20 УАО улсын дугаартай ToëoTa Kpoвн маркийн авто машиныг зорчих хэсэгт зогссон даруйд анхааруулах дохио, таних тэмдэг байрлуулаагүйгээс Тоёота Приүс-30 маркийн 50-50 УБД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Х нь эсрэг урсгал сөрж, Н.Бын жолоодож явсан 26-95 АРА улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Эрдэнэнямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба тэдний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хэргийн нэгдүгээр хавтасны 194 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Х нь 29 настай, ганцаараа Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн 242 тоотод амьдардаг, дээд боловсролтой, Төв аймгийн Лүн сумын Засаг даргын Тамгын газарт Цагаан уул 1 дүгээр багийн засаг дарга ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,
хэргийн нэгдүгээр хавтасны 218 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар шүүгдэгч А.Б нь 54 настай, ганцаараа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу “Цэргийн ангийн буудал”-ын 7 дугаар хороо задгай гэх газарт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, урьд ял шийтгүүлж байсан зэрэг тэдний хувийн байдлыг тогтоожээ.
Шүүгдэгч Б.Х, А.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч Б.Х, А.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, төнө гэдгээ илэрхийлж байгаа зэрэг шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж, нийгмийн аюулыг харгалзан шүүгдэгч Б.Х, А.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар тус тус хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг Төв аймаг болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нь шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь бүрэн гүйцэт нотлогдоогүй байгаа гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс анхааруулах ослын гурвалжин тэмдэг тавиагүй нь зөрчлийн арга хэмжээ гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 25-д зааснаар замын хөдөлгөөний дүрэмд заасан ослын дохио, ослын зогсолтын тэмдгийн журмыг зөрчсөн бол зөрчлийн арга хэмжээ авна гэсэн заалт байгаа. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэж мэтгэлцэж байгаа хэдий ч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн хувьд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Х, А.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтаар хураагдан Б.Хүрэлгомбын В ангиллын 714039 дугаартай жолоочийн үнэмлэх, А.Бгийн В ангиллын 666687 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд тус тус хүрүүлсүгэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 2, 36.5 дугаар зүйлийн 1,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Б нарыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Өвөр долоод овогт Базаррагчаагийн Хүрэлгомбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Шүүгдэгч А.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.ХТөв аймаг болон Лүн сумын сумын нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар,
Шүүгдэгч А.Б Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гаргахгүй байхаар тогтоож, тэдэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Шүүгдэгч Б.Х, А.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Б.Хүрэлгомбын В ангиллын 714039 дугаартай жолоочийн үнэмлэх, А.Бгийн В ангиллын 666687 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд тус тус хүрүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Бгээс 9.817.107 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бд, 6.416.355 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Бд, 2.150.183.5 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Цт тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бат-Эрдэний нэхэмжлэлийн шаардлагаас 2.092.500 төгрөг, 3.550.500 төгрөгийг, хохирогч Б.Цийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.825.000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар энэ хэрэгтэй холбоотой гарсан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Х, А.Б нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус тус 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Х, А.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Х, А.Б нарт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН