Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2019/00116

 

2019 оны 1 сарын 7 өдөр Дугаар102/ШШ2019/ Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 19-р хороо, 21-р хороолол, 87а байр 45 тоот хаягт оршин суух /рд:УЗ89122118/ Дамдиндоржийн Эрдэнэчингэсийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4-р хороолол, 42-р байр 110 тоотод оршин суух, /рд:УК88082181/ Буяндоржийн Хишигтуяад холбогдох

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Эрдэнэчингэс, хариуцагч Б.Хишигтуяа нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчингэс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2009 онд Б.Хишигтуяатай танилцаж, 2013 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 9 дүгээр сарын 22-ны охин Э.Энэрэл төрсөн. Бид занхарилцааны тааламжгүй байдлын улмаас 2015 ондсалж тус, тусдаа амьдарсан. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Хишигтуяа нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Бид 2009 онд танилцаж 2013 онд албан ёсоор гэр бүл болсон. Бидний дундаас 2011 оны 9 сарын 22-ны өдөр охин Э.Энэрэл төрсөн. Бид 2015 оноос хойш тус тусдаа амьдарч, одоо тус тусын амьдралтай болсон. Д.Эрдэнэчингэсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчингэс нь хариуцагч Б.Хишигтуяад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчингэс нь хариуцагч Б.Хишигтуаятай 2009 онд танилцаж, 2013 оны 1 сарын 8-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон, тэдний дундаас 2011 оны 9 сарын 22-ны өдөр охин Э.Энэрэл төрсөн нь хэрэгт авагдсан гэрлэгсдийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна./хэргийн 2-9 дүгээр тал/

 

Зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос өдийг хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэлтийн харилцаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй, хэн аль нь цаашид эвлэрэн хамтран амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг зохигчид хүлээн зөвшөөрч, маргаагүй зэрэг нөхцөл байдал нь зохигчийн тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 10 дугаар тал/

 

Хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар зохигчид маргаагүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхгүй гэсэн тул улсын тэмдэгийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дамдиндоржийн Эрдэнэчингэс, Бундоржийн Хишигтуяа нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ