Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/425

 

 

 

 

 

 

 

      

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл,

Хохирогч Э.Оюунбилэг,

Өсвөр насны шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч З.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Х.От холбогдох эрүүгийн __ дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2006 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сурагч, ам бүл 7, аав, ээж, ах, эгч, дүүгийн хамт Төв аймаг Зуунмод сум Нацагдорж 5 дугаар баг 7-30 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, 8 дугаарын регистртэй, Х.О.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” цогцолбороос Т.Дэлгэрбатын “Самсунг нөт-10 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “_____________________________” гэв.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6 тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9 тал/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 10-11 тал/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 24-25 тал/, нас тоолсон тэмдэглэл /хх 37 тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Хохирогч Т.Дэлгэрбатын өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед Төв аймгийн Зуунмод суманд Солонго төвийн гадаа буугаад Солонго төв дотор 3 тоглолт үзсэний дараа 16 цаг 10 минутын орчимд манай охин Мөнхсолонго миний утас алга болчихсон байна гэж хэлэхээр цуг байгаа охидууд нь аваад далд хийчихсэн байх гэж бодоод 18 цаг цагийн үед үзвэрээ дуусахад манай охин миний утас байхгүй байна хүүхдүүд аваагүй байна гэж хэлэхээр нь Солонго төвийн камерыг харахад сэжигтэй 2 тохиолдол байхаар нь маргааш цагдаад дуудлага өгөөд шалгуулъя гэж бодоод гэртээ харьсан. Би 2022 оны 02 сард 1.300.000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

Өсвөр насны шүүгдэгч Х.Оийн гэрчээр өгсөн: Би 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр яг хэдэн цагт гэдгээ санахгүй байна. Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн 7-30 тоот хаягт байх гэртээ толгойгоо угаачхаад Солонго цогцолборт хүүхдийн баярын тоглолт болж байсан учир тоглолт үзэх зорилгоор очоод үүднээс нь 5000 төгрөгөөр 1 тоглолтын билет худалдаж аваад орсон. Тэгээд би тоглолтоо үзчихээд 2 давхар руу хувцас солих өрөө рүү ороод нүдэнд ил харагдсан эрвээхэй шигтгээтэй ухаалаг гар утас байхаар нь би сонирхоод аваад гараад явсан. Тэгээд би эргүүлээд өгөх гэсэн боловч утасны эзэн нь загнах байх гэж бодоод өгөөгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,

Өсвөр насны шүүгдэгч Х.Оийн яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байрладаг Солонго цогцолборт Сахиусан тэнгэр гэдэг нэртэй кино гарч байхаар нь би үзэх гэж шийдээд ээжийн өгсөн 5000 төгрөг, аавын өгсөн 5000 төгрөг миний цуглуулж байсан 6000 төгрөг нийт би 16000 төгрөгтэй байсан тэгээд гэрээсээ төрсөн дүү болох Мөнхгэрэлийн хамтаар Солонго цогцолбор луу очсон юм. Тэнд очиход манай дүү ээж дуудаад байна гээд буцаад гэр рүүгээ явсан. Тэгээд би ганцаараа уг киног үзчихээд тэр хавиар юм сонирхож явж байтал онгорхой өрөө байсан дотор талд нь нэг цагаан өнгийн кейстэй гар утас уначихсан байхаар нь би сонирхоод ийм утастай болмоор санагдаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Х.О нь 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” цогцолбороос иргэн Т.Дэлгэрбатын “Самсунг Нөт-10 плас” маркийн гар утсыг хууль бусаар авч, бусдад 925.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Т.Дэлгэрбатын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Оийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Х.Оийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Өсвөр насны шүүгдэгч Х.О нь “бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Х.Оийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Х.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Дэлгэрбат нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Х.Оийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Оийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.От оногдуулсан 1 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.От оногдуулсан 1 жилийн хорих ялыг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Х.От урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН