| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2018/04554/И |
| Дугаар | 89 |
| Огноо | 2019-01-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 89
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар Хөвөн овогт Б Т, Алаг адуу овогт С М нарын гэрлэлтийг цуцлаж, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 5.333.000 төгрөг гаргуулах, охин Т.Ныг өөрийн асрамжид авах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Т.Ныг эх С.Мгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар эцэг Б.Тээс сар бүр 240.000 төгрөг гаргуулж 2012 оны 08 дугаар сарын 31-ны өдөр төрсөн охин Т.Ныг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.430 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Мгаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Тд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА