Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 125/ШШ2021/0016

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН

ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би М.П -ийн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “М.П- ийн 1978 оны 7 сарын 09-ний өдрөөс 1979 оны 7 сарын 31-ний өдөр дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын 2 дугаар бригадад малын бага эмчээр, 1982 оны 8 сарын 01-ний өдрөөс 1985 оны 7 сарын 16-ны өдөр дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Хар цохио бригадын малын бага эмчээр, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 15-ний өдөр хүртэл Буянт сумын Тэжээлийн аж ахуйд малын их эмчээр, 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын мал эмнэлгийн тасагт малын их эмчээр тус тус ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч М.П  нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан М.П -ийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, М.П -ийн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

            Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дараах нөхцөлтэйгөөр эвлэрч, эвлрийн гэрээ байгуулж байна.

  1. Нэхэмжлэгч М.П    1978 оны 7 сарын 09-ний өдрөөс 1979 оны 7 сарын 31-ны өдөр дуустал, 1982 оны 8 сарын 01-ний өдрөөс 1985 оны 7 сарын 16-ны өдөр дуустал, 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 сарын 01-ны өдөр хүртэл улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгон 2021 оны 9 сарын 15-ны  өдрийн дотор Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэх,
  2. Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэгч М.П -ийн  1978 оны 7 сарын 09-ний өдрөөс 1979 оны 7 сарын 31-ны өдөр дуустал, 1982 оны 8 сарын 01-ний өдрөөс 1985 оны 7 сарын 16-ны өдөр дуустал, 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 сарын 01-ны өдөр хүртэл улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгон 2021 оны 9 сарын 15-ны  өдрийн дотор Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэх дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн 2021 оны 09 сарын 01-ны өдрөөс эхлэн тэтгэврийн зөрүүг нэмж тооцож М.П -ийн өндөр насны тэтгэврийг тогтоож, олгож эхлэхээр харилцан тохиролцож эвлэрч байна.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг ойлгосон болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.П  нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан 1978 оны 7 сарын 09-ний өдрөөс 1979 оны 7 сарын 31-ний өдөр дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын 2 дугаар бригадад малын бага эмчээр, 1982 оны 8 сарын 01-ний өдрөөс 1985 оны 7 сарын 16-ны өдөр дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Хар цохио бригадын малын бага эмчээр, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 15-ний өдөр хүртэл Буянт сумын Тэжээлийн аж ахуйд малын их эмчээр, 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын мал эмнэлгийн тасагт малын их эмчээр тус тус ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.                                                           

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгч М.П  нь  1978 оны 7 сарын 09-ний өдрөөс 1979 оны 7 сарын 31-ны өдөр дуустал, 1982 оны 8 сарын 01-ний өдрөөс 1985 оны 7 сарын 16-ны өдөр дуустал, 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 сарын 01-ны өдөр хүртэл улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгон 2021 оны 9 сарын 15-ны  өдрийн дотор Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэх, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн 2021 оны 09 сарын 01-ны өдрөөс эхлэн тэтгэврийн зөрүүг нэмж тооцож М.П -ийн өндөр насны тэтгэврийг тогтоож, үүнтэй холбоотой бусад асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар зөвшөөрч харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 388 дугаар албан бичгээр хариуцагч байгууллагыг шүүхэд төлөөлөх эрхийг Д.Д -д олгосон ба уг итгэмжлэлд зааснаар нэхэмжлэгчтэй эвлэрэх тусгай эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д -д олгосон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчтэй эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар М.П -ийн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан, “М.П -ийн 1978 оны 7 сарын 09-ний өдрөөс 1979 оны 7 сарын 31-ний өдөр дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын 2 дугаар бригадад малын бага эмчээр, 1982 оны 8 сарын 01-ний өдрөөс 1985 оны 7 сарын 16-ны өдөр дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Хар цохио бригадын малын бага эмчээр, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 15-ний өдөр хүртэл Буянт сумын Тэжээлийн аж ахуйд малын их эмчээр, 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын мал эмнэлгийн тасагт малын их эмчээр тус тус ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.П -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  М.П -д буцаан олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.СОНИНБОЛОР