Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1237

 

 

 

 

 

 

 

    2022        10          4                                     2022/ШЦТ/1237

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхагвасүрэн,  

Улсын яллагч Б.Ундрах /томилолтоор/,  

Хохирогч

Шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Б холбогдох эрүүгийн *******дугаартай хэргийг хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **оны** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, ам бүл *, хамтран амьдрагч ****хамт Сонгинохайрхан дүүргийн ****дугаар хороо, *****тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **овгийн М.Б/регистрийн дугаар: ******/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Сонсголон ******* тоотод байрлах “Ган гүрэн” ХХК-ны хашааны гадна тус хашааны манаач Ч.Стэй хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар лантуугаар толгой болон нуруун тус газарт цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

            ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :  

            

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч М.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, Сонсголон *******тоотод байрлах “Ган гүрэн” ХХК-ны  хашааны гадна тус хашааны манаач Ч.Стэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой болон нуруун тус газарт лантуугаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь :          

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан... СХД-н ***хороо, Сонсголон зам 1-6 тоотод байрлах Ангүн хувьцаат компанийн хашаанд бусдад зодуулсан гэх....тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-6 дахь тал/, 

- хохирогч Ч.Сийн...Би Сонгинохайрхан дүүргийн *****нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг******” компанид харуулаар ажилладаг. 2022 оны 8 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө харуулаар гарч, шөнийн 03 цагийн үед өөрийн харж байсан барилга байгууламжийг эргэж тойрчихоод нохойны уяа орооцолдсон байхаар өөр газар гадас зоогоод зогсож байсан чинь манай хашааны хаалга нүдэхээр нь би гарт байсан шар иштэй лантууг бариад хашаа онгойлгосон чинь....зүс таних Б миний гарт байсан шар иштэй лантууг хараад та намайг лантуудах гэж байгаа муу гэхээр нь ах нь нохойны уяа солиод гадсыг зоогоод зогсож байсан гээд хэлсэн чинь Б миний баруун гарт байсан лантууг авах гээд үзүүрээс нь бариад авахаар нь би яах гэж байгаа юм бэ гэхэд чамайг ална гээд миний гарыг мушгиж байгаад лантууг аваад миний толгойн баруун хэсэг хүчтэй цохисон. Тэгэхээр нь би зогсоод хаалга руу зугтаах гэсэн чинь миний нурууны зүүн ард тал руу лантуугаар цохихоор нь зугтаагаад хашаа руугаа ороод эргээд харсан чинь Б лантуугаа бариад цааш өөрийн хашаа руу орж байгаа харагдсан. Тэгээд би 103 дуудаж эмнэлэгт хэвтсэн. Б ганцаараа явж байсан...гэх мөрдөн байцаалт /хавтаст хэргийн 12 дахь тал/ болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

- шинжээчийн дүгнэлт : Ч.Сийн биед баруун зулай яс, баруун 9, зүүн 8-р хавирганы хугарал, баруун зулайд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Баруун зулай ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул хүнд, баруун 9, зүүн 8-р хавирганы хугарал, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хүндэвтэр, хүзүүнд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

- шинжээчийн мэдүүлэг :...дээрх баруун зулайн цөмөрсөн хугарал нь хязгаарлагдмал талбайтай буюу зургаар үзүүлсэн багажаар / лантуу/ үүсгэгдсэн байх боломжтой.../хх-92/, 

-  Ч.Сийн өвчний түүх, хавсралт баримт /хавтаст хэргий 45-52 дахь тал/,   

- мэс заслын тэмдэглэл :...Мэс засал эхэлсэн 2022.06.17, баруун талын зулай хэсэгт гавлын хөндий рүү дотогш гүн цөмөрч бяцарсан шинэ хугаралтай байлаа.../хх-53-57/,    

- хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл :...Хохирогч нохойн гинжийг лантуугаар цохиж байгаа...Хохирогч хаалга онгойлгож байх ба цаана Бат-эрдэнэ Ням нар гудамжинд явж байгаа...Бат-эрдэнэ хашааны хаалга онгойлгон хохирогчтой харьцаж байгаа...Хохирогч үргэлжлүүлэн нохойн гинжийг цохиж байгаа...С.Бгудамж руу алхаж байгаа...Бат-эрдэнэ, Ням нар  гудамжинд нааш цааш алхаж байгаа...С н баруун гарт лантуу харагдаж байгаа...Бат-Эрдэнэ нь Саршинэд рүү очиж байх бөгөөд дүрс бичлэгт баруун гартаа лантуу барьсан байдалтай байгааг харуулав...04 цаг 19 минутад түргэний машин Ч.Сийн толгой хэсэгт боолт хийсний дараа уг газраас явж байгааг харуулав. Мөн Ч.С цагаан өнгийн боолтоор толгой хэсгээ боосон байдалтай зогсож байгаа нь харагдаж байна.../хавтаст хэргийн 33-39 дэх тал/,

-  лантуунд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,   

- гэрч ГЖ...СХД-н * дугаар хороо, ** байр **** тоот гэртээ байхад 2022.06.14-өөс 15-нд шилжих шөнө миний дугаар луу манай байгууллагын харуул ах Ч.С 03 цаг 20 минутын орчим залгаад “хүнд толгой руугаа лантуугаар цохиулсан”, ах нь толгой эргээд үхэх гээд байна түргэн дуудаад өгөөч гэхээр нь таныг хэн цохисон юм бэ гэхэд Түцний Нн нөхөр намайг цохисон гэхээр нь би гэрт унтаж байсан найз Ж хамт ажил дээрээ очиход түргэн тусламжийн машин зэрэгцээд ирсэн. Ч.С ахын баруун талын толгойны дээд хэсэг язарсан их хэмжээний цус гарсан байдалтай байсныг 0 түргэн тусламжийн эмч үзээд боолт хийгээд Гэмтлийн эмнэлэг авч явах гэсэн чинь С ах яваагүй...Надад : Би нохойн гадас зоогоод зогсож байхад Бат-эрдэнэ хашааны хаалга онгойлгочихоод хэрүүл өдөөд байсан, цааш яв гэхэд миний гарт байсан лантууг булааж аваад лантуугаар толгой руу 2 удаа, нуруу руу 1 удаа цохисон гэж хэлсэн...Гэр рүүгээ явж байхад Бат-эрдэнэ төв зам дагуу алхаж байхаар нь чи яагаад хүн лантуугаар цохидог юм, алах нь уу гэхэд би яахаараа цохидог юм гээд гүйгээд явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/,  

- гэрч Н.Ч..Намайг 2022.06.14-15-нд шилжих шөнө  СХД-н 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” компанийн манаачаар ажиллаж байхад манай баруун хашаанд юм дуугараад байхаар нь шөнийн 03 цагийн үед гарч, хашааны жижиг хаалгыг онгойлгоод харсан манай хажуу хашааны харуул Ч.С нохойны гадсыг лантуугаар цохиж байгаа харагдсан, буцаад орсон...Ингээд би өглөө...Ч.Сийг харсан чинь толгой нь нил цус болсон хашаандаа байхаар нь толгой чинь яасан бэ гэхэд урд айлын хашааны нөхөр лантуугаар миний толгойг хага цохисон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-95 дахь тал/,  

- насанд хүрээгүй гэрч Н.А... Би 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ээж болох Нямын хамт Сонгинохайрхан дүүргийн Сонсголонгийн ****тоотод байж байсан, 23:00 цаг өнгөрч байхад манай ээж Ням нь хамтран амьдрагч болох М.Б хамт гэрийнхээ хойд талын үйлдвэрийн хашаанд орж  үйлдвэрийн хамгаалагч эрэгтэйтэй хамт архи уусан. Шөнийн 03:00 цагийн орчим манай ээж Бат-Эрдэнэтэй маргалдаад байж байтал манаач Саршинэд орж ирээд ээжийг өмөөрч боль гэж хэлсэн. Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй...03:00 цаг орчмын үед Бат-Эрдэнэ ах гадаа аймаар орилоод байхаар нь би гэрээс гарч харсан чинь Бат-Эрдэнэ үйлдвэрийн гадаа алх барьчихсан зогсож байхаар нь хажуугаар нь зөрөөд Саршинэд ах дээр очтол толгой нь гэмтчихсэн цус гарчихсан байсан...утсаараа 103 дуудсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дахь тал/,

- шүүгдэгч М.Б...Би архи согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 14-с 15-нд шилжих шөнө 3 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ******* нутаг дэвсгэрт хашааны буланд Ч.Сийн гарт байсан лантууг булааж авах гэж байгаад хамт газарт савж унаад лантууг нь гараас нь авч явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.       

2.2. Шүүгдэгч М.Б гэм буруугийн санаатай хэлбэрийн хүрээнд хохирогчийг лантуугаар цохисон гэмт үйлдэл ба хохирогч Ч.Сийн эрүүл мэндэд учирсан тухайн хүнд хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн өвчний түүх, мэс заслын тэмдэглэл, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийг харьцуулан шалгахад тухайн нотлох баримтын эх сурвалжуудын хооронд эргэлзээ, зөрүүтэй байдал үүсээгүй буюу нотолгооны чадвар хангагдсан, мөн гэрч, хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан бөгөөд тус мэдүүлгүүд ба бусад баримтууд  харилцан бие биеийхээ эх сурвалж, нотолгооны чадварыг давхар нотолсон хөндлөнгийн нотлох баримтууд болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон гэж үзнэ.  

Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас тухайн цаг хугацаанд хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд гэмтлүүд нэгэн зэрэг учирсан нь гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэрийн хүрээнд тухайн нэг цаг хугацаа, орон зайд тасалдалгүй үргэлжилсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой нь тогтоогдсон тул үргэлжилсэн үйлдэлтэй нэгдмэл гэмт хэрэг гэж үзэж, хохирогчид учирсан эрүүл мэндийн хамгийн дээд буюу хүнд хохирлоор хэргийг зүйлчилсэн нь зөв болно.    

2.2.1. Хохирогчид учирсан тус хүнд гэмтлийг хохирогч өөрөө өөртөө эсхүл шүүгдэгчээс өөр бусад этгээд учруулсан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй.

2.2.2. Шүүгдэгчийн...би Ч.Сийн гарт байсан лантууг булааж авах гэж байгаад хамт газарт савж унаад лантууг нь гараас нь авч явсан...би лантуугаар цохиогүй гэх мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтын эх сурвалжийн хүрээнд үгүйсгэгдэж няцаагдсан.     

Хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн өвчний түүх, мэс заслын тэмдэглэл зэрэг нотлох баримтын эх сурвалжаас үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хохирогчийн эрүүл мэндэд : баруун зулай яс, баруун 9, зүүн 8-р хавирганы хугарал, баруун зулайд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт олон тооны гэмтлүүд учирсан, тус гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хатуу мохоо зүйлийн механизм зохих хүчин чадал шаардагдсан  хүчээр нэг бус удаа давтагдаж үйлчилсэний үр дүнд үүсгэгдсэн байгааг тодотгох нь зүйтэй.                    

2.2.3. Шүүгдэгч М.Б үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй.    

Тус хэрэгт цугларсан, шинжлэгдсэн бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүх талаас нь шинжлэн судлахад хохирогч нь шүүгдэгчийн амь бие, эрүүл мэндийн эсрэг аюултай довтолгоон, бусад хууль бус үйлдлүүд хийсэн гэж үзэх үндэслэл, баримт огт тогтоогдоогүй.   

Тус хэрэгт авагдсан хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй гэрч Н.Анужингийн мэдүүлэг, шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээс /шүүх хуралдааны тэмдэглэл/ үзэхэд хохирогч, шүүгдэгч нар хамт согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн, шүүгдэгч тухайн цаг үед өөрийн эхнэртэй зохих завсарлагатайгаар харилцан маргалдсан, тус маргааныг болиулах ородлогыг хохирогчийн зүгээс хийсэн, энэ хүрээнд мөн шүүгдэгч ба хохирогч нарын хооронд зүй бус харьцаа, маргаан үүссэн нь үгүйсгэгдээгүй байх боловч тухайн нөхцөл байдал тус хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөхгүй болно.      

2.2.4. Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэгдсэн “лантуу” нь шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэхэд ашиглахаар урьдчилан төлөвлөж, тусгайлан бэлтгэсэн үндэслэлгүй учраас “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэн гэж үзэхгүй.  

2.3. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрөхгүй байх, өмгөөлөгч авах эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх учраас түүний тус эрх зөрчигдөөгүй.   

М.Бэс мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд мэдүүлэг авахад түүнд хуулиар олгогдсон эрхийг танилцуулж, тайлбарласан /хх-82-83, шүүх хуралдааны тэмдэглэл/, түүнийг заавал өмгөөлөгчөөр хангах хуульд заасан үндэслэл, журам үүсээгүй, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж мэдүүлэг өгөх,шүүх хуралдаанд оролцохоо амаар, бичгээр илэрхийлсэн байгааг дурдав.     

Иймд шүүгдэгч М.Б хүний биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

 

  1. Хохирол, хор уршиг :           

 

Хохирогч тус гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээ, оношилгоо, эм тарианд зарцуулсан хохирлын 1.611.450 төгрөгийг холбогдох нотлох баримтын хүрээнд /хх 42-43, 49-50, шүүх хуралдааны тэмдэглэл/ хангах үндэслэлтэй, харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.   

Хохирогчид мэс ажилбар хийх, эмчлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.305.650 төгрөг /хх-43, хуралдааны тэмдэглэл/ зарцуулсан гэх зардлын  асуудлыг шалгахгүйгээр орхигдуулсан байх тул иргэний хэрэг шүүхэд хянан журмаар жич шийдвэрлүүлэхийг прокурорт даалгав.                

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /1хх-28, 58-60, 62, 64-70, 83, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

  1. Бусад асуудал

 

Уг хэрэгт хураагдсан 2 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх, харин нэг ширхэг лантуу хураагдсан устгахаар шийдвэрлэж, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч М.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.          

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бэс 1.611.450 төгрөг гаргуулж, хохирогч Ч.С олгосугай.       

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,   Эрүүл мэндийн даатгалын санд учирсан төлбөрийг холбогдох нотлох баримт  бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхийг прокурорт даалгасугай.   

6. Уг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус хэрэгт хураагдсан 1 ширхэг лантууг зохих журмын дагуу устгаж, 2 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шүүгдэгч М.Б цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022.10.4-ний өдрөөс эхлэн тооцсугай.      

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ГАНБААТАР