Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 17

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнийг суулцуулан, улсын яллагч Э.Энхбаатар, шүүгдэгч Ч.Бат-Өрнөх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чимэдцэрэнгийн Бат-Өрнөхөд холбогдох эрүүгийн 201623010014 дугаартай хэргийг 2016 оны 09 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964-02-28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн уулын цехэд бункерчин ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдрах, Бор-Өндөр сумын 2-р баг, 47-р байрны 63 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Өмнөговь аймгийн шүүхийн 1981-7-14-ний өдрийн 31-р таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 70 дугаар зүйлийн А ангид зааснаар 10 жил хорих ялаар, Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1994-08-30-ны өдрийн 126-р таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1995-3-31-ний 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2000-08-10-ны өдрийн 116-р шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 13 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, РД: КЮ 64022816, Боржигон овогт Чимэдцэрэнгийн Бат-Өрнөх.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

            Шүүгдэгч Ч.Бат-Өрнөх нь  2016-03-30-ны өдөр 16 цаг 30 минутын үед эмульс буюу тэсэрч дэлбэрэх бодис 40 ширхэгийг Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн хашаанаас олж Бор-Өндөр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт орших 38 дугаар байр хүртэл хууль бусаар авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Бат-Өрнөхөөс мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-03-29-ны орой 20 цагийн үед оройн ээлжинд ажиллаж байх үедээ хоолоо идэж дуусаад хоолныхоо үлдэгдлийг нохойд өгөх гэж турбаны тэнд очиход хоёр жижиг вагоны завсар шуудайтай зүйл байхаар нь очиж үзэхэд эмульсын тэсрэх бодис байсан юм. Би тэр шуудайтай эмульсын тэсрэх бодисыг дугуйн дотор нуусан юм. 2016-03-30-ны өглөө 08 цагт оройн ээлжнээсээ буугаад гэртээ харьж амарсан. Гэртээ амарч байгаад үдээс хойш 14 цаг өнгөрч байхад Уулын баяжуулах үйлдвэрт очиж нуусан эмульс тэсрэх бодисыг хөх цоохор торонд хийгээд уурхайн хойгуур атволын хажуугаар гараад хуучин захиргааны явган хүний замаар явж байхад цагдаагийн хошууч Адъяабилэгт намайг дуудаж "чиний наад цүнхэнд юу байгаа юм бэ" гэж асуухад "ажлын хувцас байгаа" гэж худал хэлсэн. Тэгээд үзье гээд үзэхэд нь эмульсын тэсрэх бодис байгааг хараад цагдаагийн тасаг pyy дагуулаад явсан. Надад хэн нэг нь эмульс тэсрэх бодис өгөөгүй. Энэ бол миний буруу өөрийнхөө хийсэн хэрэгт маш их гэмшиж байна. Би гэртээ эмульс тэсрэх бодисыг хадгалж байгаад зарна гэсэн бодолтой байсан. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэв.  

            Гэрч Д.Дуламрагчаагаас мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 1981 оноос хойш одоог хүртэл Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт 35 жил, тэсрэх материалын агуулахын эрхлэгчээр 2010 оноос хойш ажиллаж байна. Тэсрэх материал гэдэгт эмульсын бодис ордог. Энэхүү эмульсын бодис гэдгийг манайхан хар үгээр лаа гэж нэрлэдэг юм. Тэсэлгээний хэрэгсэлд каспуль, цахилгаан тэслүүр, цочир дамжуулах шижим утас багтдаг юм энэхүү капсуль нь монголоор хонгио гэж нэрлэдэг. ОША гэдэг нь гал дамжуулах шижим утас, гал дамжуулах шижим утсаар хонгио, эмульс хоёрыг холбож дэлбэлэх үйл ажиллагаа явагддаг юм. Эмульс дангаараа байхдаа тэсрэхгүй, гэхдээ гал болон шатамхай зүйлтэй холбогдох юм бол тэсрэх аюултай бодис юм. Маш хүчтэй тэсрэнэ, барилга байгууламж болон хүний амь насыг хохироох маш хүчтэй тэсрэх бодис байгаа юм. Эмульс тэсрэх бодисыг үйлдвэрлэсэн өдрөөс 6 сарын хугацаанд хадгалах ёстой. Манай уулын баяжуулах үйлдвэрийн эмульсын тэсрэх бодисын нөөц дуусаад 2016 оны 03-р сарын 10-дын үеэр хамгийн сүүлд зэвсгийн агуулахад эмульсын тэсрэх бодисыг гэрээт байгууллагаас авчирч ирэхэд нь би хүлээж авч зэвсгийн агуулахад орлогод бүртгэж авч оруулсан юм. Одооч гэсэн манай эмульсын тэсрэх бодис дуусаад дахиад захиалга өгчихөөд л байж байна. Ер нь авсан эмульсын тэсрэх бодисууд маань бараг сардаа багтаад дуусчихдаг. Эмульс тэсрэх бодис хайрцагнаасаа задарчихсан ширхэгээрээ байгаа учраас хаана үйлдвэрлэсэн, ямap гэрээт компанийх болохыг тогтоох боломжгүй, хайрцагтайгаа байсан бол хаана үйлдвэрлэсэн, ямар компанийх болохыг хангалттай тогтоох боломжтой гэжээ. xx-20-21 тал

            Гэрч Б.Болорбатаас мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2016-03-30-ны өдөр ажил дээрээ байж байхад 15-аас 16 цагийн үед манай уулын баяжуулах цехийн ерөнхий инженер Хүрэлмөнх утсаар залгаад тэсрэх материал тээвэрлэдэг машинаа аваад цагдаа дээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь цагдаа дээр машинтайгаа ирэхэд эмульсын тэсрэх бодис 40 ширхэг хураагдсан байсан. Бат-Өрнөх тэсэлгээ хийхэд оролцох эрхгүй, тухайн үед өргөх хэсэгт бункерчин хийдэг байсан. Эмульс тэсрэх бодис нь дангаараа тэсрэхгүй өөр ямар нэг зүйлтэй үйлчилвэл тэсрэх аюултай гэжээ. /хх 22 тал/

Гэрч П.Отгонбаатараас мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Би Бор-Өндөр "Уулын баяжуулах үйлдвэр"-ийн уулын цехийн өрөмдлөгө, тэсэлгээний албанд тэсрэх материал түгээгчийн ажил хийдэг. 2016-03-30-ны өдөр 07 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ харьсан, гэрт унтаж амарч байгаад 15 цагийн үед ээлжиндээ гарах гээд уурхай руу явсан. Уурхай дээр ирэх замдаа манайд бункерчин ажилтай Бат-Өрнөх нь эмульсын тэсрэх бодис биедээ авч яваад цагдаад баригдсан талаар  дуулсан. Өөр мэдэх зүйл байхгүй гэжээ.

Гэрч Г.Адъяабилэгтээс мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Би 2016-03-30-ны өдөр ерөнхий жижүүрээр томилогдон ажил үүргээ гүйцэтгэн явж байхдаа ойролцоогоор 14 цагийн орчим хуучин захиргааны хойд талын үзүүрт Ч.Бат-Өрнөхтэй тааралдсан. Тухайн үед Ч.Бат-Өрнөх хөх цоохор өнгийн амсар нь цахилгаантай уутан хэлбэртэй торонд эд зүйл хийчихсэн тэврээд явж байсан. Сэжигтэй санагдахаар нь Бат-Өрнөхийг дуудан тортой эд зүйлээ шалгуул гэхэд намайг явуулчих, шалгуулмааргүй байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө хувийн 22-28 УНК улсын дугаартай автомашинд суулган цагдаагийн хэсэг ирж эд зүйлийг нь шалгахад торон дотроос 40 ширхэг эмульсын тэсрэх бодис гарч ирсэн тул ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Б.Чойжав, цагдаагийн тасгийн туслах жижүүр нарыг дуудан хүлээлгэн өгсөн. Мөн энэ талаар цагдаагийн газрын шуурхай удирдлагын алба, онцгой байдлын гал унтраах 49-р ангийн жижүүрт мэдэгдсэн гэжээ. /xx-31 тал/

Гэрч Ц.Ренчиндоржоос мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Би Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн аврах,  харуул хамгаалалтын даргын ажил хийдэг. 2016-03-30-ны өдөр манай үйлдвэрт ажилладаг Бат-Өрнөх эмульсын тэсрэх бодисыг хууль бусаар авч явж байгаад цагдаад баригдсан байсан, надад өөр энэ хэргийн талаар мэдэх зүйл алга. Би Бат-Өрнөхийн авч явсан эмульсын тэсрэх бодисыг уурхайгаас алдагдсан гэж бодохгүй байна. Хэрэв манай уурхайгаас алдагдсан бол би энэ талаар дуулж мэдсэн байх ёстой гэжээ. /xx-З0 тал/

Шинжээч Ө.Маналжаваас мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны  08 сарын 03-ны өдөр 03 тоот....Эмульс тэсрэх бодис мөн. Энэ тэсрэх бодис нь аммиакийн шүү, парафин, дизель түлш, yc карбамид, натрийн шүү, эмульгатор зэрэг усан болон тосон фазын уусмалууд болох химийн энгийн нэгдлүүдийн найрлагатай бөгөөд хий, тоосны аюулгүй ил, далд уурхай, усан доторх тэсэлгээ, зам барилгын тэсэлгээний ажилд хэрэглэнэ. Эмульсын тэсрэх бодис нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар нэгэн xop нөлөөгүй тэсрэх бодис юм.

Шүүгдэгч Ч.Бат-Өрнөх нь 2016-3-29-ны өдөр Уулын баяжуулах Бор-Өндөр үлйдвэрийн хашаанаас тэсэрч дэлбэрэх бодис 40 ширхэг эмульсыг олж, 2016-03-30-ны өдөр уг тэсэрч дэлбэрэх бодисоо Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн хашаанаас Бор-Өндөр сумын 1-р баг 38 дугаар байр хүртэл хууль бусаар авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрхи гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгчдэгч Ч.Бат-Өрнөхийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгчдэгч Ч.Бат-Өрнөх нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 185-р зүйлтийн 185.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Улсын яллагчаас тэсэрч дэлбэрэх бодосын үнэ 42600 төгрөг Ч.Бат-Өрнөхөөс гаргуулж улсын орлого болгохоор санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Ч.Бат-Өрнөх нь тэсэрч дэлбэрэх бодисыг зарж борлуулж 42600 төгрөгний ашиг олоогүй, уг 42600 төгрөгний тэсэрч дэлбэрэх бодис Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт хадгалагдаж байгаа болно.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 294-298 301 зүйлүүдийг заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Чимэдцэрэнгийн Бат-Өрнөхийг тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Боржигон овогт Чимэдцэрэнгийн Бат-Өрнөхийг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/  хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч  Боржигон овогт Чимэдцэрэнгийн Бат-Өрнөхөд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Бат-Өрнөх нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88-р зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 ширхэг эмульсыг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгасугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Бат-Өрнөхөд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсугай.

            7. Ялтан Боржигон овогт Чимэдцэрэнгийн Бат-Өрнөхөд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

           8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Бат-Өрнөхөд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Т.БОЛОРМАА