Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1245

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,  

Улсын яллагч Э.Чанцалням,       

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Э-д холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, **оны ** дугаар сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, Харуул хамгаалалтын байгууллагад хамгаалагч ажилтай, ам бүл *, ***аймгийн ******оршин суух хаягтай, Баянгол дүүргийн *хороо*******тоотод түр амьдарч буй, урьд ******дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ***дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар, *****дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3, 123 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, *****дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, ******** сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн ******овогт Б.Э /регистрийн дугаар: ********/.

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Банзрагчийн Энь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ** шарын нутаг дэвсгэрээс өөрийн танил **түүний эзэмшлийн ****дугаартай Тоёота приүс**** маркийн тээврийн хэрэгслийг “өнөөдөр машинаа өгчих, орой авчраад өгье” гэж худал хэлээд хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тээврийн хэрэгслийг авч залилан, түүнд 6.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Банзрагчийн Энь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ** шарын нутаг дэвсгэрээс өөрийн танил **түүний эзэмшлийн ****дугаартай Тоёота приүс**** маркийн тээврийн хэрэгслийг “өнөөдөр машинаа өгчих, орой авчраад өгье” гэж худал хэлээд хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тээврийн хэрэгслийг авч залилан, түүнд 6.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь :      

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо, ** шар дээр таньдаг хүн гуйхаар *****улсын дугаартай, Приус *** маркийн тээврийн хэрэгслээ өгч явуулаад буцааж авч чадахгүй байна...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

-хохирогч Г.О...2022 оны 3 дугаар сарын 20-ны өглөө Энад дээр ирээд ах нь Налайх руу юманд явчихаад ирье машинаа өгчих гэж хэлсэн. Би өөрөө машинаа бариад хамт явъя гэхэд ах нь өөр хүмүүстэй хамт явна ахдаа итгээд өгөөд явуулчих гэхээр нь итгээд өөрийн .....УБН улсын дугаартай Приус *** маркийн автомашинаа өгөөд явуулсан. Тэр өдрөөс хойш Эгэх хүн утсаа авахгүй, алга болсон...Би автомашинаа эрэн сурвалжлалт зарлуулсан байж байхад Э **аймгийн *** сум дээр барьж явж байгаад баригдсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 19, 24 дэх тал/,

- гэрч М.Э-н...Тэр өдөр манай нөхөр өөрийн автомашинаа танил Э өгч явуулсан, нөхрөөсөө суухад орой буцаагаад аваад ирье гэхлээр нь өгсөн гэсэн. Түүнээс хойш Э ах утсаа салгаад холбогдохгүй байхаар нь цагдаад өргөдөл өгөөд цагдаа *аймгийн С** сумын журмын хашаанд байна гээд манай нөхөр 2022.04.10-ны орчимд очиж автомашинаа авчирсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,   

- эрэн сурвалжлага зарлах, эрэн сурвалжлагдаж байсан автомашиныг саатуулсан, хүлээлгэн өгсөн баримт /хх-7-13/, 

- “Тэнцвэр Эстимэйт“ компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан: *****УБН улсын дугаартай Тоёота Приус ** маркийн тээврийн хэрэгсэл 6.000.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

- шүүгдэгч Б.Э Би буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-72/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн үйлдсэн залилах гэмт хэргийн шинж нотлогдсон, шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй болно.

Шүүгдэгч нь хохирогчийг худал хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж тээврийн хэрэгслийг нь өөрийн эзэмшил, ашиглалтад оруулсан  улмаар түүний тус үйлдэл нь хохирогч гомдол гарган эрэн сурвалжлах ажиллагаа зохих ёсоор явагдсанаар таслан зогсоодсон байх тул залилах гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.    

Иймд шүүгдэгч Б.Э залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг :    

 

Тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогч нь машинаа биет буцаан авсан, харин тус автомашинд хор уршгийн нийт 500.000 төгрөгийг бэлнээр төлсөн /хх-30-31, 50, 53/ байх тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлбөр төлбөргүй гэж үзнэ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:  

   

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Энь урьд 1995, 1999, 2003, 2019 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүний ял эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-80, 83-101, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч талд учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон, ам бүл ганцаар болон түүний амьдрал ахуй, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /хх-40-46, 54-65, 72, 104-105-106-110, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.                  

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

  1. Бусад асуудал      

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч Б.Э-г залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.                

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э.-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

5. Шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-дй авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР