Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 202022ШЦТ/1279

 

 

 

 

 

 

     2022          10          14                                      2022/ШЦТ/1279

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч У.Анхжаргал,  

Хохирогч,

Шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Од холбогдох ***** дугаартай эрүүгийн хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :   

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, * хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Буман-Өлзий *****тоотод оршин суух хаягтай, *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт  А.О /регистрийн дугаар:*******.   

            Холбогдсон хэргийн талаар :    

Шүүгдэгч А.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хилчин *** тоотод эхнэртэйгээ хардсаны улмаас хохирогч Б.Бын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Хилчин *** тоотод эхнэртэйгээ хардсаны улмаас Г.Ч эзэмшлийн *** УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээж нийт 2.865.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :    

            

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч А.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хилчин *** тоотод эхнэртэйгээ хардсаны улмаас хохирогч Б.Бын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Хилчин *** тоотод эхнэртэйгээ хардсаны улмаас Г.Ч эзэмшлийн *** УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээж нийт 2.865.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :  

  • гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан... 2022 оны 5 сарын 11-

ний өдөр ** УБС улсын дугаартай приус маркийн автомашиныг эвдсэн....гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал/,

- шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /1 дэх хавтаст хэргийн 5 дахь тал/, 

  • тээврийн хэрэгслийг эвдсэн гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл

зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 6-11 дэх тал/,

- хохирогч Б.Бын... 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр манайд Ч гэх залуу өөрийн приус 20 маркийн машинтай ирж архи уусан, араас Бгэх эмэгтэй мөн приус 30-маркийн машинтай ирсэн, тус эмэгтэйн машиныг үлдээгээд явсан. Улмаар маргааш нь Чинбат, Батхуягтай нар хамт манай гэрт ирсэн ба намайг машин холбох юм байна уу гээд дуудсан, би ажлаасаа гэртээ ирээд холбох утас хайж өгчихөөд гэрт байсан архинаас уугаад сууж байтал гэнэт гаднаас Б нөхөр О орж ирээд толгойноос үстэж даран, гараараа хэд хэдэн удаа цохисон ба үүд хэсэгт чирч ирэн дээрээс 2-3 удаа дэвссэн. Тэгээд О нь гараад яваад өгсөн...Эхнэрээ дуудаад сургууль орчихоод буцаж хашаандаа иртэл Чинбатын машиныг О эвдэлсэн байсан...О намайг өөрийнхөө эхнэртэй хардаж улмаар намайг үгийн зөрүүгүй цохиж зодсон...Зодуулснаас болж 2 сар ажил хийгээгүй, хувиараа биеийн хүчний барилгын ажил хийдэг тул цалин орлогогүй байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,    

- хохирогч Г.Ч... 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр миний эзэмшлийн *** УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг танил ах Батбаярын хашаанд байхад нь танил О эвдсэн байсан. О эхнэр Б, танил ах Бнарын хамт гэрт архи уучихсан байдалтай байхад гаднаас О нь согтуу орж ирээд Б- г барьж аваад цохиж, зодоод байхаар нь бид зугтсан...Иртэл миний эзэмшлийн *** УБС дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгслийг О эвдчихсэн байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,   

- гэрч Л.Ө...2022.05.10-ны өдөр нөхөр Ч хоногоор гэртээ ирэхгүй алга болчихоор нь залгахад эмэгтэй хүн аваад яриулахгүй байсан. 2022.05.11-ны өдөр Ч хааяа орж архи уудаг Б гэх айл руу нь очиход тухайн айлд ямар нэгэн хүн байгаагүй харин хашаанд нь Б  гэх хүүхний Приус 30 маркийн автомашин байхаар нь Б нөхөр Оруу залгаж хэлэхэд О намайг ирээд авчих хамт очъё гэж хэлсэн, очиход О согтуу байсан ба бид хоёр буцаж нөгөө айлд ирэх үед айлын хашаанд манай нөхөр Ч ** УБС улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл байж байсан. ухайн айлд надаас түрүүлээд орсон, удалгүй гэрээс Б гарч ирээд гүйгээд хашаанаас гараад явчихсан би гэр лүүгээ орж харахад О гэрийн эзэн Б-ын гараараа нүүр хэсэг рүү нь хэдэн удаа цохиж зодоод байсан. Удалгүй над руу тэр айлын эхнэр гэх хүн залгаад манай нөхрийг зодчихсон байна, танай машины шил толийг нь хагалаад хаячихлаа гэсэн, очтол манай машины шил толийг хагалсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт : Б.Бын биед баруун талын 7, 8-р хавирганы хугарал, баруун хөмсөгт шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, дух, хоёр талын нүд, шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, духны зөөлөн эдэд цусан хураа, цээжинд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 33 дахь тал/,

- “Хас Үнэлгээ” ХХК-ий үнэлгээний тайлан: **** УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нийт ****** төгрөгөөр тогтоосон /хавтаст хэргийн 38-41  

дэх тал/,

- шүүгдэгч А.Оын...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :          

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлүүд ба хохирогч Б.Бын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, хохирогч Г.Ч эзэмшлийн ***** УБС дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн тухайн нийлмэл гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-68-69, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг танилцуулж, тайлбарласан болно. 

Иймд шүүгдэгч А.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

 

3. Хохирол, хор уршиг :      

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б нь оношилгоо, эм тарианы зардалд  375.150 төгрөгийн баримт гаргасан, тус хохирол нөхөн төлөгдсөн /хх-22, 57-61, шүүх хуралдааны тэмдэглэл/, харин хохирогч Б.Б ажилгүй байсан хугацааны цалин, орлого болон бусад хохирлын талаар хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримтгүй байх тул тус шүүх хуралдаанаас шийдвэрлэх боломжгүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.   

Хохирогч Г.Чинбатад төлөгдөх нотлох баримт бүхий хохиролгүй /хх-16, 68, 96/  байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Тус шүүгдэгч 2008, 2017 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүний ял эдэлж дууссанд хамаарах нотлох баримтын эх сурвалжтай байх /хх-86, 90-93, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.  

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, тус хэрэг үйлдэгдэхэд хохирогч нар тус шүүгдэгчийн эхнэртэй  согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн улмаар Г.Чинбат тус шүүгдэгчийн эхнэртэй холбогдож зүй бус үйлдэл гаргасан зэрэг нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-68, 73-77, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.   

Шүүгдэгч А.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Од 1000 тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 1.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгийн ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1.500.000 төгрөгийн торгох ялаар тогтоож, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.        

 

  1. Бусад асуудал

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч А.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.                       

2. Шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.                  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.Оын биечлэн эдлэх торгох ялыг нийт 1.500.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Од оногдуулсан 1.500.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Од оногдуулсан 1.500.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

6. Шүүгдэгч А.О цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.     

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэл