Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1286

 

 

 

 

 

 

    2022         10          17                                      2022/ШЦТ/1286

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.А холбогдох ******* эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *оны * дүгээр сарын *-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурын ажилтай, ам бүл *, эцэг, эх, эмээ, * дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ***** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ***тоотод амьдардаг, ял шийтгэлгүй, Боржигон овогт Н.АРД :УП*****/.  

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Н.А нь 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **караоке баарны гадна иргэн Э.Эхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :           

   

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Н.А нь 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **караоке баарны гадна иргэн Э.Эхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь :

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан... 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн** дугаар хороо “**” караокены урд үл таних хүнд зодуулсан...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

            - хохирогч Э.Э ...Би *** -ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороонд байрлах “**” нэртэй караоке дотор үл таних 2 эрэгтэй хүнтэй маргалдсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан...Караоке баарнаас гарч ирээд нэг залуутай нь муудалцаж байгаад намайг цохисон чинь би газар унаснаа санаж байна, үүнээс хойш намайг хэрхэн зодож цохисон эсэхийг санахгүй. Нэг мэдсэн чинь хамраас цус гарчихсан гудамжинд явж байсан ба гар утсаараа эхнэр О-г дуудаж, гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн чинь хамрын яс хугарсан байна гэсэн...Хамрын ясны хугарал таславчийн мурийлтийг хувийн эмнэлэгт эмчлүүлсэн, нийтдээ ......төгрөг зарцуулсан үүнийг дансаар авсан өөр нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн /8, 11-12, 14 дэх тал/,

            - гэрч Н.Х... Би 2022.07.05-ны орой 23 цагийн орчим найз Д Баянхошуунд уулзаж бид хоёр 2.5 литрийн савлагаатай пивоноос 3 савыг хувааж уугаад согтсон учраас найз А дуудсан, 00 цагийн үед ирсэн...Дараа нь бид 2 Баянхошууны эцсийн урд байрлах “С” караокед 01 цагийн орчим орсон. Тэгээд 03 цаг өнгөрч байх үед тухайн караоке бааранд үйлчлүүлж байсан 30 орчим насны эрэгтэй хүн дуулж байхаар нь би ширээн дээр нь очиж суусан бөгөөд тэр ахтай юм ярьсан чинь тэр хүн миний нуруу луу пивоны шилээр цохисон, маргалдсан...А гарч учраа олъё гээд бид хоёр тухайн хүнийг дагуулаад караоке баарнаас гарсан...Зүүн зүг рүү гэр хорооллын гудамж руу алхсан бөгөөд замдаа А тухайн хүнтэй маргалдаж байгаад тухайн хүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон чинь газар уначихсан, дахин 2-3 удаа нүүр лүү нь цохисон ба тэр үед би салгаад А-г дагуулаад гэр лүүгээ явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт : Э.Э биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн нүдний доод зовхи, баруун шуунд цус хуралт, баруун мөр, тохой, шуу, өвдөгт зулгаралт, зүүн нүдний доод зовхи, хамар, зүүн хацарт зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 31 дэх тал/,

- шүүгдэгч Н.Аын...Би 2022 оны 7 дугаар сарын 5-с 6-нд шилжих шөнө 01 цагийн орчим найз Хүслэнгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стар” нэртэй караоке орсон ба 30 орчим насны танихгүй залуу манай найз Хүслэнг цохисон ба би уурлаж, муудалцаад уг танихгүй залуутай хамт караокеноос гараад гэр хорооллын гудамжинд намайг танихгүй 30 орчим насны ах цохих гээд далайгаад цохиход нь бултаад зөрүүлээд нүүр лүү нь гараараа цохисон, газар унасан байхад нь гараараа 2-3 удаа цохисон, найз Хүслэн намайг салгаад явсан...Шинжээчийг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

  1. Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт :    

       

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:    

    1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан.    

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

2.3. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрсөн байх ба түүнд Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан “эрх”-ийг нь шүүхийн өмнөх шат болон шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Н.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг :   

    

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтууд гаргасан, хохиролд нийт 923.760 төгрөг төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй тухай  мэдүүлсэн байх /хх-14, 32-42, 75/ тул шүүгдэгчийг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт :      

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 7, хувиараа гагнуурчин ажилтай болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-43, 46-59, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч талд учирсан хохирлыг  төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

  1. Бусад асуудал    

 

Уг хэрэгт 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хяна шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Н.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.            

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ат оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ат оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.             

            5. Уг хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Н.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР