Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1335

 

 

 

 

 

 

    2022         10            27                                    2022/ШЦТ/1335

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,   

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.Энарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Э холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, **оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хайгуулчин мэргэжилтэй, ******малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******оршин суудаг, 2008.11.10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлснийг 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ** дугаартай Улсын дээд шүүхийн мэдэгдэх хуудсаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаартай Өршөөл үзүүлэх тухай комиссын шийдвэрээр эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 17 хоногийн хорих ял болон 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах ялыг өршөөн хэлтрүүлсэн, Б овогт Э.Э /регистрийн дугаар: УК****/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Энь 2022 оны 9 дүгээр сарын 12-аас 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “** худалдааны төвийн замын эсрэг талын “**” нэртэй аж ахуйн хашаанд  хохирогч Р.Лууж байсан пиво асгалаа гэх шалтгаанаар зүүн мөр лүү түлхүүр барьсан гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :        

      

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

            Шүүгдэгч Э.Энь 2022 оны 9 дүгээр сарын 12-аас 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “** худалдааны төвийн замын эсрэг талын “**” нэртэй аж ахуйн хашаанд  хохирогч Р.Лууж байсан пиво асгалаа гэх шалтгаанаар зүүн мөр лүү түлхүүр барьсан гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :   

- шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: СХД 20 дугаар хороо, Сутай буянт 1-7 тоотод манай нөхөр Э.Энамайг зодож гэмтэл учруулсан тухай /хавтаст хэргийн 1 дэх тал/, 

  • хохирогч Р.Л-н... Би нөхөр Эр Э 2012 онд танилцаж гэр бүл болсон, гурван

хүүхэдтэй. 2022.09.12-ны өдрийн 17 цагийн үед нөхөр гаднаас орж ирэхдээ том савтай пиво 2 ширхэгийг авч ирээд ганцаараа уугаад байхаар нь пивыг нь аваад асгачихсан. Нөхөр над руу уурлаад миний зүүн талын гар луу машины түлхүүр барьсан гараараа 2-3 удаа цохиход би хойшоо унаад өгсөн...Би Э.Эг цохиж зодсон асуудал байхгүй...Надад эмчилгээний баримт байхгүй, миний шарх эдгэрсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 22 дахь тал/,

-шинжээчийн дүгнэлт: Р.Лн биед зүүн бугалганд хатгагдсан шарх, цус хуралт, эрүү, 2 мөр, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатгагдсан шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 31 дэх тал/, 

- шүүгдэгч Э.Эн...2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хадам аавын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Оргил худалдааны төвийн замын эсрэг талд байрлах “Такси хүрээ” гэдэг нэртэй аж ахуйн хашаанд ирсэн. 2022 оны 9 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнийн 00 цагийн үед гэртээ ирэхдээ дэлгүүрээс том савтай пиво 2 ширхэгийг авч ороод, ууж байхад эхнэр Р. уурлаад пиво асгачихаар нь гараараа эхнэрийн зүүн талын булчин хэсэгт 2-3 удаа цохисон. Тухайн үед миний гарт автомашины түлхүүр байж таараад гар хэсгийг нь урчихсан. Тэгтэл эхнэр уурлаад цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

- автомашины түлхүүрт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

             

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шинжээчийн дүгнэлтээр : Хохирогчийн биед зүүн бугалганд хатгагдсан шарх, цус хуралт, мөн эрүү, 2 мөрөнд зулгаралт шарх гэмтэл тогтоогдсон байх тул шүүгдэгч нь хохирогчийн зөвхөн зүүн мөр лүү түлхүүр барьсан гараараа цохисон бус харин хохирогчийн эрүүл мэндийн эсрэг хэд хэдэн удаагийн хүч хэрэглэсэн үйлдлүүд хийсэн гэж үзнэ.  

2.3. Шүүгдэгч нь хохирогчийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдлүүд хийсэн нь “үл ялих зүйл буюу ууж байсан пиво асгасан” гэснээр шалтагласан байх боловч шүүгдэгч тухайн орой цагт гэртээ согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байдалтай ирсэн эсэх, шүүгдэгч “уухаар авчирсан 2 том савтай пиво”-г бүгдийг ууж дуусгасан эсэх, хохирогчийн асгасан гэх “пиво” ямар хэмжээтэй байсан зэрэг нь тодорхойгүй байх тул хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэх боломжгүй гэж үзэв. 

2.4. АСАП сангийн мэдээллээр /хх-47/ тус шүүгдэгч нь 2021.05.11-ны өдөр бусдын гэр орныг шатаана хэмээн шатахуун цацсан, гэр орных нь эд зүйлийг эвдсэн тухай мэдээлэл байх боловч тус үйлдэл нь “ямар зөрчил”-д хамаарч улмаар хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх нотлох баримт орхигдсон байгааг анхааруулан тэмдэглэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.  

2.5. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-42-43, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд танилцуулж, тайлбарласан байна.   

Иймд шүүгдэгч Э.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг:

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын талаар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч гомдол саналгүй тухай мэдүүлсэн байх /хх-19-20, 22 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Шүүгдэгч нь урьд 2008 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүний ял эдэлж дууссанд хамаарах нотлох баримтын эх сурвалж байх /хх-44, 60-81, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно. 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, бага насны 3 хүүхэдтэй, малчин болон түүний амьдрал ахуй, хөрөнгө, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /хх-19-20, 84-97, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

  1. Бусад асуудал   

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч Э.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрхэмбаярт оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР