Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2019/00214

 

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2019/00214

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ц.Б-т холбогдох

шударга эзэмшигч болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Ц.Б, гэрч Я.Ж, нарийн бичгийн даргад Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 4А байрны 18 тоотод оршин суух Ц.Б нь 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гэртээ нас барсан Ш.Ц аавынхаа надад худалдсан газрыг Иргэний хуулийн 528.1 ба 528.1.3-ыг зөрчиж 528.4-өөр өвлөх эрхээ нээлгээгүй байж 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тасралтгүй 10 жил шударга эзэмшиж амьдарсан миний газар эзэмших эрхийг зөрчиж байна.

Миний бие уг газар дээр кадастрын зураг хийлгэж, 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргаар тодорхойлолт хийлгэж №0032280 дугаартай газар өмчлөх гэрчилгээг гаргуулсан байхад Ц.Б нь өвлөгчөөр тогтоолгосон гэж миний эрхэнд хууль бусаар халдаж байна.

Цогтсайханы аав Шарав 2000 оны 10 дугаар сарын 03-нд нас барсан байхад 2007 оны 02 дугаар сарын13-ны өдөр Ш.Ц бэлэглэлийн гэрээг хууль бусаар хийж уг газрын өмчлөгчөөр тогтоолгон №000002590 тоот гэрчилгээтэй болсон байдаг юмаа. Ш.Ц 2008 оны 3 дугаар сарын 05-нд Г2203001675-рт бүртгэлтэй №000024147 дугаартай гэрчилгээг надад өгч надаас бэлнээр 6.5 сая төгрөг авч өөрийн гараар ҮХЭХБГ-ын мэдүүлэг дээр бэлэглэлээр худалдсанаа бичиж өгсөн.

Ингээд би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот, 493.10 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээнд №Г2203001675-рт бүртгэгдэж №000032280 тоот гэрчилгээтэй болсон. Батсайхан бол сүүлд нэмэгдэж орж ирсэн. Батсайханыг хамтран өмчлөгч болохоос өмнө надад Цогтсайхан бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж би өмчлөгч нь болсон байсан.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар саррын 03-ны №1230 тоот шийдвэрээр надыг буруутган Ш.Батсайхан 520.1.2-оор өвлөгч болсон. Үүний дараа Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №03130 тоот шийдвэрээр өвлөгч болсон Ц.Б нь Ш.Ц-ы Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10-284 тоотод хамт амьдарч байсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад надыг буруутгах үндэслэлгүй ба Ш.Батсайхан Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-оор, Ц.Б 520.1.1-ээр өвлөгч болох үндэслэлгүй. Би өнөөдрийг хүртэл СБД 9-р хороо Алтайн 10-284 тоотод 10 жил 7 сар ил тод шударгаар өмчилж эзэмшиж ирсэн.

Ш.Ц нь СБД 9-р хороо Алтайн 10-284 тоотод 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2007 оны 3 дугаар сарын 07ныг хүртэл амьдарч өрхийн дэвтэрээ 2008 оны 02 дугаар сарын 27-нд нээлгэжээ. СБД 9-р хороо, Алтайн 10-284 тоот хаяг дээр Ц.Болор, Ш.Ц нар аль нь ч бүртгэлгүй ба амьдарч байгаагүй.

Ш.Ц-ы өв нээгдсэн газар нь СБД 9-р хороо Алтайн 10-284 тоот байхад тэнд Ц.Б ямарч бүртгэлгүй, хамт амьдарч байсан нотлох баримтгүй тул өвлөгч болсон нь хууль бус байна. Ш.Ц 2008 оны 3 дугаар сарын 07-нд нас барсан байхад нотариатад 2008 оны 3 дугаар сард очиж өвлөх эрхээ нээлгээгүй, 2015 оны 11 дүгээр сарын 03-нд өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж 2017 оны 12 дугаар сарын 06-нд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн өвлөгчөөр тогтоолгоно гэж өөрчилөн Сүхбаабаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр өвлөгч болсон нь Иргэний хуулийн 528.1, 528.2 ба 528.3-аар өвлөх эрхээсээ татгалзаад өвлөх эрх нь хязгаарлагдсан байна.

Иргэний хуулийн 528.4-өөр өвлөх эрхээ сэргээлгээгүй байж Иргэний хуулийн 75.2-ийг зөрчиж Ш.Ц гэдэг зөвхөн овгоороо уг хуулийн 520.1.1-ээр шууд Ш.Цы өвлөгч болж байгаа нь хууль бус байна.

Ц.Бнь СБД 9-р хороо Алтайн 10-284 тоотод Ш.Ц-тай хамт амьдарч байгаагүй.

Ш.Ц татвараас зугтаж 2008 оны 3 дугаар сарын 05-нд ҮХЭХБ газрын мэдүүлэг дээр бэлэглэлийн гэрээг өөрийн гараар хийж өгөөд бэлэн мөнгө авсанаар №000024147 тоот гэрчилгээ, миний нэр дээр нэг хүний өмчлөлд бүртгэгдэж №000032280 тоот гэрчилгээтэй болсон ба №000024147 дугаартай гэрчилгээ хүчингүй болсон байтал 2017 оны 12 дугаар сарын 06-нд дахин сэргээж №000024147 тоот гэрчилгээг байгаа мэтээр Сүхбаатар дүүргийн шүүхийн №03130 дугаартай шийдвэрээр өвлөгч болгожээ.

Миний бие Сүхбаатар дүүргийн 9-р хороо Алтайн 10-284 тоот 493,1м2 газрыг 2008.03.05-нд худалдаж авснаар Л.Б миний нэр дээр нэг хүний өмчлөлд №000032280 тоот гэрчилгээ гарсан байдаг. Өдийг хүртэл улсад хураагдаагүй газарт ч ороогүй, өрхийн дэвтэр эрчим хүчний гэрээг 3 жил тутам сунгагддаг ба бүгд миний нэр дээр байдаг.

Ц.Бэнэ хугацаанд уг хашаанд ирж байгаагүй мөн маргаагүй, уг хашааг угаасаа л мэдэхгүй 10 жил 4 сарын өмнө эх нь манайд тийм эд хөрөнгө байхгүй ахтай нь ярь гээд надыг гэрээсээ гаргаж байсан. Ах Ш.Батсайхан нь дүүгийнхээ алдааг мэдээд өнөөг хүртэл тэндээс хөөж туугаагүй байж л байна

Монгол улсын Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм, УБЦТС ТӨХК хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм Монгол улсын стандарт цахилгаанаар хангагчаас хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний шаардлагыг үндэслэн СБД 9-р хороо, Алтайн 10-р гудамж, 284 тоотод оршин суух Лувсан овогтой Бямбацэрэн нь, 4002345 хэрэглэгчийн кодтой 426114 гэрээний дугаартай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан хэрэглэгч Лувсан овогтой Бямбацэрэн нь цахилгаан эрчим хүчийг зүй зохистой ашиглаж, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж, зөрчил дутагдалгүй манай найдвартай хэрэглэгч мөн болохыг тодорхойлсон байгаа юм.

Миний бие Л.Б 2008 оноос хойш 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоотыг ил тод шударгаар эзэмшиж байна. Иймд намайг шударга эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Л.Б-ийн гаргасан нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй байна.

Ц.Бминий аав 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Гэтэл аавыг минь өнгөрснөөс хойш 4 сарын дараа буюу 2008 оны 7 дугаар сарын 29-нд Л.Б нь миний аавын төрсөн ах болох Ш.Батсайхантай үгсэн хуйвалдаж, аавын өмч болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10-284 тоот гэр бүлийн хэрэгцээний газрыг хууль бус бэлэглэлийн гэрээ хийж авсан байдаг. Ингээд 2 сарын дараа буюу 2008 оны 8 дугаар сарын 22-нд Ш.Батсайханыг өмчлөгчөөр нэмж оруулах хэлцлээр нэмж улмаар Л.Бямбацэрэн, Ш.Батсайхан нарын хамтран өмчлөгчийн гэрчилгээ гаргуулсан байдаг.

Энэ үйл явдлаас хойш 4 жилийн дараа 2012 оны 3 дугаар сарын 12-нд Багахангай, Налайх дүүргийн шүүхэд Ш.Батсайхан нь Л.Бямбацэрэнгээ хариуцагчаар татаж 2008.07.29-нд Л.Б болон миний аав Ш.Ц нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг 97 тоот шийдвэрээр хүчингүй болгуулсан байдаг. Дараа нь Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2012 оны 7 сарын 03-нд Л.Б-г хамтран өмчлөгчөөс хасуулах 1230 тоот шийдвэр гаргуулсан байдаг. Үүнд Л.Б гомдол гаргаж, гомдлыг 3 шатны шүүх хэрэгсэхгүй болгон, Сүхбаатар дүүргийн 2012 оны 7 дугаар сарын 03-ны 1230 тоот шийдвэр нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болсон байдаг. Л.Бямбацэрэн Налайхад амьдарч байгаад саяхан 2018 оны 8 дугаар сарын 21-нд шилжиж ирсэн байдаг юм.

Иймээс Л.Б-гийн шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл огт үндэслэлгүй тул энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч Я.Ж-ны мэдүүлгийг сонсов.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Л.Б нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот, 493,1 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын шударга эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... газар нь ... ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж заасан тул газрыг хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж Газрын тухай хуулийн 27.1.-т хуульчилж өгсөн байна.

Иймд хүчин төгөлдөр гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмших эрхгүй байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үзэх бөгөөд газрыг хууль ёсоор эзэмших, журам үндэслэл нь Газрын тухай хуулийн 27-34-дүгээр зүйлээр зохицуулагдсан.

Маргаж буй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот, 493,1 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн талаарх түүхчилсэн бүртгэлийг дурдвал:

1.Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2203001675 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь анх 2005 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Шаалуугийн Шаравын өмчлөлд бүртгэгдсэн, 000039544 дугаартай эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байжээ. /1-р хх-ийн 101-103-р хуудас/

2.Ш.Шарав нь 2007 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 147 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр дээрх хаягт байрлах газрыг Шаравын Цогтсайханы өмчлөлд шилжүүлсэн болох нь эрхийн улсын бүртгэлийн Г-2203001675 дугаарт бүртгэлтэй, 000002590 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна./1-р хх-ийн 104-108-р хуудас/

3. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2203001675 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаартай нотариатчийн гэрчилсэн хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцлээр иргэн Э.Хулан нэмэгдэж, Ш.Ц, Э.Хулан нарын өмчлөлд, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаартай нотариатчийн гэрчилсэн хамтран өмчлөгч хасагдах хэлцлээр Э.Хулан хасагдаж, иргэн Ш.Цы өмчлөлд бүртгэгдэн 000024747 дугаартай эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй болжээ. /1-р хх-ийн 109-117-р хуудас/

Ш.Ц нь 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсан байхад 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн газар бэлэглэх гэрээгээр дээрх газрыг иргэн Л.Бямбацэрэнд бэлэглэж 2008 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2203001675 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 493,1 м.кв талбайтай газрын өмчлөгч нь Л.Б болж 000032280 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна./1-р хх-ийн 14, 117-122,175,177, 2-р хх-ийн 43-р хуудас/

4.2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 261 дугаартай нотариатчийн гэрчилсэн хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцлээр иргэн Ш.Батсайхан нэмэгдэж бүртгэгдсэн байна./1-р хх-ийн 123-127-р хуудас/

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 97 дугаартай шийдвэрээр Ш.Б, Л.Б нарын хооронд хийгдсэн 2008 оны 7 дугаар сарны 28-ны өдрийн газар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгон шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахыг хүссэн Л.Бямбацэрэнгийн хүсэлтийг тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот тогтоолоор, Ш.Б-ны хүсэлтийг мөн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 тоот тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна./1-р хх-ийн 78-93-р хуудас/

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1230 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 714 дугаартай магадлал, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 718 дугаартай тогтоолоор Л.Бямбацэрэнг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот 493,1 м.кв газрын өмчлөгчөөс хасжээ./1-р хх-ийн 134-138,

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр Л.Б Ш.Ц нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээ нь Ш.Ц-ы нас барсан өдөр болох 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс хойш буюу 2008 оны 7 дугаар сарны 28-ны өдөр хийгдсэн байх тул бэлэглэлийн гэрээг хуурамч гэж үзэн Л.Б-г Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот 493,1 м.кв газрын өмчлөгчөөс хасжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 91 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарчээ./1-р хх-ийн 131,132-р хуудас/

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 307 дугаартай тушаалаар Эрхийн улсын бүртгэлийн Г-2203001675 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот, 493,1 м.кв газрын өмчлөгч Ш.Б, Л.Б нарын 000032280 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ./1-р хх-ийн 139-144-р хуудас/

5. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2203001675 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 493,1 м.кв талбайтай газрын өмчлөгч нь одоогийн байдлаар Ш.Б байгаа болох нь 000110525 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрчилгээ болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 128,129, 131-145-р хуудас/

Иймд нэхэмжлэгч Л.Б-г Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2203001675 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 493,1 м.кв талбайтай газрын шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан тул Л.Бямбацэрэн нь уг газрын эзэмших эрхгүй гэж үзнэ.

Л.Б-г тухайн хаягт оршин сууж байх хугацаандаа иргэнийхээ үүргийн дагуу оршин сууж байгаа газрын засаг захиргааны нэгжид бүртгүүлэн хүн амын өрхийн бүртгэлийн дэвэрт бичилт хийлгэж, өөрийн хэрэглээний эрчим хүчээр хангагдахын тулд Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ хийж байснаар уг газрын шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй юмаа. /1-р хх-ийн 23-28,161,162,168-172, 189-192, 2-р хх-ийн 17,23-28-р хуудас/

Бодит байдал дээр эд юмсыг мэдэлдээ байлгаж буй эсэх нь бус харин эд юмсын яаж олж авсанаар нь хууль ёсны эзэмшигч мөн эсэхийг тодорхойлох ба нэхэмжлэгч Л.Б нь тухайн газрыг хууль ёсоор эзэмшээгүй тул эзэмшигчээр тогтоолгох эрх үүсэхгүй байна.

Тодруулбал Газрын тухай хуульд зааснаар нэхэмжлэгч Л.Б-д маргаж буй газрыг эзэмшүүлэхээр эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, улмаар гэрээ байгуулж, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй, хууль ёсоор эзэмшээгүй байхад Л.Б-г шударга эзэмшигч гэж үзэхгүй юм.

Иймд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2203001675 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 493,1 м.кв талбайтай газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай Л.Бямбацэрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1. дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Б-т холбогдох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот хаягт байрлах 493,1 м.кв талбайтай газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай Л.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Л.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО