| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Сонинболор |
| Хэргийн индекс | 125/2020/0020/З |
| Дугаар | 125/ШШ2021/0019 |
| Огноо | 2021-09-20 |
| Маргааны төрөл | Тендер, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 125/ШШ2021/0019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “ТЭБ” ХХК-нийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргын орлогч Б.Ж , Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газар, “Инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил БХБЯ/202001024 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: 1. “Инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил БХБЯ/202001024 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 6 сарын 08-ны өдрийн хуралдааны 03 дугаартай тэмдэглэлийг хүчингүй болгуулах,
2. “Инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил БХБЯ/202001024 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 6 сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийн хүчингүй болгох,
3. “Инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил БХБЯ/202001024 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 6 сарын 08-ны өдрийн 3 дугаартай “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах,
4. Захиалагч Ховд аймгийн Засаг даргын орлогч Б.Ж-ны “ТБ” ХХК-тай байгуулсан “БХБЯ/202001024 дугаартай “Инженерийн шугам сүлжээний өргөтгөл” /Ховд, Зэрэг сум/ ажлын гэрээг хүчингүй болгуулах,
5. Инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил БХБЯ/202001024 дугаартай тендерт “ТБ” ХХК-нийг шалгарсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Р нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТЭБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “ТЭБ” ХХК нь Ховд аймгийн орон нутгийн өмчийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зарласан “Ховд аймгийн зэрэг сумын “Инженерийн шугам сүлжээний өргөтгөл” хийлгэх БХБЯ/202001024 дугаартай тендер шалгаруулалтад Ховд аймгийн ОӨ ХХК-тай түншлэн оролцсон боловч хамгийн сайн үнэлэгдсэн тендерээс өндөр санал ирүүлсэн гэсэн үндэслэлээр шалгараагүй талаар Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 243 дугаартай албан тоотоор мэдэгдсэн.
Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн системээс шалгахад ТБ ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэж сонгон шалгаруулсан байгааг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Тус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа талуудад шударгаар, тэгш өрсөлдөх боломжийг олгоогүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан зарчмыг хангаагүй байна. Учир нь анх Тендерийн баримт бичгийг боловсруулахдаа ТШӨХ-ийн ТОӨЗ 4.4. (в) хэсэгт
“Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагын
" Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ “ Усны эрэл хайгуулын судалгааны ажил явуулах, цооног өрөмдөх, худаг гаргах, сэргээн засварлах, шинэчлэх, усны барилга байгууламж барих, тоноглох зэрэг зөвшөөрөлтэй байж болно. Дээрхи 2 зөвшөөрлийн аль нэгэнтэй нь байж болно” гэж сүүлд манай түншлэлийн гаргасан хүсэлтээр засварласан.
Гэтэл уг баримт бичигт шалгарсан компанид нийцүүлэхийн тулд анх тендер зарлахдаа
-Дулааны усан хангамжийн гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралтын тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагыг нэмж, оруулсан байсан
Түүнчлэн ТШӨХ-ийн ТОӨЗ 14.1 (ж) хэсэгт “Сүүлийн 1 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон бүх үйлчлүүлэгчийн тодорхойлолт” заасан байсныг "Сүүлийн 2 жилийн хугацаанд...” болгон өөрчилсөн ба энэ талаар бидэнд мэдэгдээгүй. Угтаа ТОӨЗ 5.3 (б) хэсэгт 2018, 2019 онуудын аль нэг жилд доод тал нь 1 удаа ижил төстэй ажил гүйцэтгэсэн байхыг шаардсан байна.
Тендерт шалгарсан “ТБ” ХХК Барилгын засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд 2018 онд БСШУЯ-ны биеийн тамир, спортын газрын Хуучин заалны их засвар, 2019 онд Хөдөө аж ахуйн агропаркыг тоног төхөөрөмжийн ажил гүйцэтгэсэн байгаас үзвэл ТОӨЗ 5.3 (б), ТОӨЗ 14.1 (ж) хэсэгт заасан ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх шаардлагыг хангахгүй байна.
Мөн Ховд аймгийн Зэрэг сумын “Инженерийн шугам сүлжээний өргөтгөл ажил” нь Зэрэг сумын төвийн усан хангамжийн систем нэртэй Мээрэнгийн амны услалтын системийн төсөлд хамаарах томоохон бүтээн байгуулалтын нэг хэсэг бөгөөд 2019 онд манай компани уг төслийн эхлэл болсон Усны барилга байгууламжийн толгойн барилга, 2км далд шугамыг ажлыг уулын орой, хадан чулуутай хүнд нөхцөлд ажлыг амжилттай дуусгаж, хүлээлгэн өгсөн. Тус ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй “Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагын
Гэтэл төсөлд шалгарсан “ТБ” ХХК нь барилгын засвар үйлчилгээ, сантехникийн засвар үйлчилгээ, угсралтын зөвшөөрөлтэй компани байх тул дээр ажлыг гүйцэтгэх чадваргүй, хүний нөөцийн чадавхийн хувьд гидротехникийн инженергүй /ТОӨ314.1 (ж)/, усны барилга, байгууламжийн ажил гүйцэтгэж байгаагүй байна. Мөн “ТБ” ХХК-тай түншлэгч Э ХХК нь аймгийн орлогч даргын хамаарал бүхий компани тул ашиг сонирхлын зөрчил, хууль бус нөлөөлөл байх магадлалтай гэж үзэж байна.
Харин манай компанид Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Ш.Н нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 243 тоот албан бичгээр “...2018 оны түншлэгчийн өмнөх ажлын туршлага хангалтгүй, ажлын гүйцэтгэл комисст хүлээлгэн өгсөн акт байхгүй, хаан банкинд зээлтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээс өндөр үнийн саналтай... ” гэсэн байна.
Гэтэл ТШӨХ-ийн ТОӨЗ 5.3 (б) хэсэгт “...2018, 2019 онуудын аль нэг жилд доод тал нь 1 удаа ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх...” гэж заасан бөгөөд түншлэгч “ОӨ” ХХК уг шаардлагыг хангаж байгаа ба Ховд аймгийн Зэрэг сумын төвийн усан хангамжийн систем нэртэй Мээрэнгийн амны услалтын системийн ажлыг 2019 онд манай компанитай хамтран амжилттай хэрэгжүүлж, улсын комисст хүлээлгэн өгч, баримтаар баталгаажуулсан болно. Мөн ТШӨХ, тендерийн баримт бичигт “...банкинд зээлгүй байх...” гэсэн шаардлага огт тавигдаагүй бөгөөд ТОӨЗ 5.3 (д)-д заасан “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: 240 000 000 төгрөг /хоёр зуун дөчин саяас багагүй байх” шаардлагыг бүрэн хангаж байгаа, хугацаа хэтэрсэн зээлгүй юм. Иймд “ТБ” ХХК нь тендерийн шаардлагыг хангахгүй тул манай компанийн үнийн санал хамгийн сайн үнэлэгдсэн тендер болох ёстой байна.
Манай компанид Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Ш.Н нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 243 тоот албан бичгийг хүлээн авснаас хойш манай компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54.1-т заасны дагуу захиалагчид гомдол гаргасан бөгөөд гомдолд хуулийн дагуу хариу өгөөгүй тул бид уг хуулийн 55,1-т зааснаар хугацаандаа Сангийн яаманд гомдол гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан ба Гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан байна.
Иймд мөн хуулийн 56.2-т “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа ба уг гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа хууль бус шийдвэр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т заасны дагуу “захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2,48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасны дагуу Ховд аймгийн Зэрэг сумын “Инженерийн шугам сүлжээний өргөтгөл ажил” БХБЯ/202001024 дугаартай тендер шалгаруулалтад ТБ ХХК-ийг сонгож, гэрээ байгуулах эрх олгосон Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 242 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Мөн уг ажлыг мэргэжлийн инженертэй компани хийж гүйцэтгэж чадахыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Ш.Н шүүхэд гаргасан тайлбартаа: 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тендер үнэлэх үнэлгээний хороо хуралдаж, олонхийн саналаар ТБ ХХК-нийг шалгаруулсан. Гомдол гаргагч ТБ ХХК нь ТОӨЗ-д зааснаар 2018 оны түншлэгчийн өмнөх ажлын туршлага хангалтгүй, мөн ажлыг комисст хүлээлгэж өгсөн акт байхгүй, хаан банкинд зээлтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээс өндөр үнийн саналтай тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3, 28.7.4-д зааснаар шалгараагүйг мэдэгдсэн болно гэжээ.
Хариуцагч Инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил БХБЯ/202001024 дугаартай тендерийн үнэлгээний хорооны дарга Ж.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 4 сарын 02-ны өдрийн А/44 дүгээр тушаалаар уг тендерийн үнэлгээний хорооны даргаар намайг томилсон байсан. Тус тендерт 5 компани материал ирүүлсэн ба ТЭБ ХХК нь хамгийн сайн үнэлэгдсэн ТБ ХХК-иас өндөр үнийн санал ирүүлсэн тул ТБХХК-ийг шалгаруулсан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тусгай зөвшөөрлийн тухайд гэвэл нэхэмжлэгч ТЭБ ХХК-нийн хүсэлтийн дагуу Услалтын уст цэг, худаг, услалтын системийн гидротехникийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх, Байгаль орчин аялал жуучлалын яамны Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ “Усны эрэл хайгуулын судалгааны ажил явуулах, цооног өрөмдөх, худаг гаргах, сэргээн засварлах, шинэчлэх, усны барилга байгууламж барих, тоноглох зэрэг зөвшөөрөлтэй байж болно, дээрх 2 зөвшөөрлийн аль нэгтэй байж болно гэж ТОӨЗ-нд оруулж өгсөн. Тендерт шалгарсан компани нь Засаг даргын орлогч Б.Жаргалсайхантай хамаарал бүхий компани гэж тайлбарласан байна. Засаг даргын орлогч Б.Жаргалсайхан тендерийн үнэлгээний хороог байгуулагдаггүй, үнэлгээний хорооны хуралдаанд оролцдоггүй, ямар нэгэн чиглэл өгдөггүй, худалдан авах ажиллагаанаас шалгарсан компанитай гэрээ байгуулдаг субьект юм.
Үнийн саналын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно” гэж заасан. Энэхүү тендерийн нийт төсөвт өртөг нь 800000000 /найман зуун сая/ төгрөг юм. ТЭБ ХХК-ийн ирүүлсэн үнийн санал нь 795.990.000 төгрөг, “ТБ” ХХК нь 755.566.929 төгрөгийн үнийн санал ирүүлсэн.ТБ ХХК нь ТОӨЗ-нд заасан тусгай зөвшөөрөлтэй, түншлэгч Э ХК-нд тусгай зөвшөөрөлтэйгөөс гадна олон удаа ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн байсан. ТБХХК болон ТБ ХХК-нийн ирүүлсэн тендер нь хоёулаа ТОӨЗ-д заасан шаардлагыг хангасан байсан. Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж зааснаар “ТБ” ХХК-нийн тендерийг шалгаруулсан.
Ийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Ш.Б шүүхэд гаргасан тайлбартаа:Манай компани нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалаар батлагдсан суурь нөхцөл шаардлагын “БА-2.2 Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил” заалт байгаа бөгөөд энэ нь хуучин мөрдөгдөж байсан Барилга хот байгуулалтын сайдын 2013 оны 5 сарын 07-ны өдрийн 89 дүгээр тушаалаар батлагдсан суурь нөхцөл шаардлагын “2.3.1 Услалтын ус цэг, худаг, услалтын системийн гидротехникийн барилга байгууламжийн ажил” заалттай дүйцсэн утгатай болохыг Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 33 дугаар тушаалаар баталсан “Аргачлал батлах тухай” тушаалын хавсралтад заасан байдаг. Манай компани 2018 онд Увс аймгийн Өлгий сумын сургуулийн дотуур байрны их завсар болон ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн засвар, суурилуулалтын ажлын гэрээ, 2019 онд Сонгинохайрхан дүүргийн зарим сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан, техникийн завсар шинэчлэлтийн ажлын гэрээ байгуулж уг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажлуудыг хийж гүйцэтгэхэд барилгын гадна талын цэвэр бохирын ус, дулаан хангамжийн шугам сүлжээний ажил бохир усны цооногийн ажлууд хийгддэг бөгөөд ижил төстэй ажлын төрөлд хамаарч байгаа юм.
Уг тендерт Э ХК-тай түншлэн оролцсон бөгөөд түншлэгч компани нь тусгай зөвшөөрөл, ижил төстэй ажлын туршлага, инженер зэргээр бүх шаардлагыг хангаж байгаа юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ТЭБ ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь Ховд аймгийн Зэрэг сумын Инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил БХБЯ/202001024 дугаартай тендер шалгаруулалтад “ТБ” ХХК-нийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 6 сарын 08-ны өдрийн 242 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, уг тендерт “ТЭБ” ХХК шалгарсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Зэрэг сумын Инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил БХБЯ/202001024 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 6 сарын 08-ны өдрийн хуралдааны тэмдэглэл болох 03 дугаартай шийдвэр болон 01 дугаартай дүгнэлт, 2020 оны 6 сарын 08-ны өдрийн 3 дугаартай “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичиг, захиалагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын “ТБ” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, уг тендерт ТЭБ ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж өөрчилсөн.
Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О , гуравдагч этгээд Ш.Б нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д “...хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, гуравдагч этгээдийн хариу тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа:
1. Тендерт шалгарсан “ТБ” ХХК 2018 онд БСШУЯ-ны биеийн тамир, спортын газрын заалны засвар, 2019 онд ХАА агропаркийн тоног төхөөрөмжийн ажил гүйцэтгэсэн байгаагаас үзвэл ТОӨЗ 5.3 /б/, ТОӨЗ 14.1 /ж/ хэсэгт заасан ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх шаардлагыг хангахгүй байгаа,
2. “...ТБ ХХК нь ТОӨЗ-ны 4.4 /в/-д Услалтын уст цэг, худаг, услалтын системийн барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлтэй байх, ТОӨЗ-ны 14.1 /ж/-д гедротехникийн инженертэй байх шаардлагыг тус тус хангаагүй гэж тайлбарласан бол хариуцагчаас “... ТЭБ ХХК-нийн түншлэгч компанийн өмнөх ажлын туршлага хангалтгүй, мөн ажлын гүйцэтгэл комисст хүлээлгэн өгсөн акт байхгүй, хаан банкинд зээлтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээс өндөр үнийн санал ирүүлсэн тул “ТЭБ” ХХК-нийн тендерээс татгалзсан...” гэж тайлбарлан маргажээ.
Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газраас “Инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил” БХБЯ/202001024 дугаартай тендер зарлаж, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гуравдагч этгээд “ТБ” ХХК-нийг шалгаруулж, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 242 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгээр мэдэгдэж, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Инженерийн шугам сүлжээний өргөтгөл” /Ховд, Зэрэг сум/ ажлын БХБЯ/202001024 дугаартай гэрээ байгуулжээ.
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн баримт бичгийг боловсруулах” үндсэн чиг үүргийг тендерийн үнэлгээний хороо хэрэгжүүлэхээр заасан.
Үүний дагуу уг тендерийн үнэлгээний хороо нь ТОӨЗ-ний 5.3 /б/-д “ижил төстэй ажлыг 2018, 2019 онуудын ядаж нэг жилд гүйцэтгэсэн байвал зохино”, 14.1 /ж/-д сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон бүх үйлчлүүлэгчийн тодорхойлолт” ирүүлэхийг тусгасан байна.
“Инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил” БХБЯ/202001024 дугаартай тендерийн хувьд Ховд аймгийн Зэрэг сумын Мээрэнгийн амнаас сумын төв болон Хөдөө нуурт холбох ус татамжийн барилга, гол хоолойн завсар шинэчлэл хийх ажлын хүрээнд гол хоолой, гол сувгийг холбох худаг, гол хоолой холбох, гол сувийн бетон доторлогоо хийх, усан сан байгуулах ажлын хийж гүйцэтгэх ажлын даалгавартай байна.
“ТБ” ХХК 2018 онд Увс аймгийн Өлгий сумын сургуулийн дотуур байрны их завсар болон ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн засвар, суурилуулалтын ажлын гэрээ, 2019 онд Сонгинохайрхан дүүргийн зарим сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан, техникийн завсар шинэчлэлтийн ажлын гэрээ байгуулж, дээрх ажлуудыг улсын комисст хүлээлгэж өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн 5.4-д “Тендерт оролцогч түншлэлийн хувьд 5.3 (а) ба (д)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмнэ. Гэхдээ гишүүн тус бүр 5.3 (а), (б) болон (д)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байх ёстой”,
5.3 /б/-д “ТШӨХ-д заасан жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй, доод тал нь нэг удаагийн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлага (энэ шаардлагыг хангахын тулд нэрлэсэн ажлын доод тал нь 70 хувийг нь гүйцэтгэсэн байх шаардлагатай) гэж тус тус заасан байна.
Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч болон түншлэгч компани нь аль аль нь 2018, 2019 онуудын аль нэгэнд нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн байхыг шаардсан байна.
Тендерт шалгарсан “ХБ” ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Э ХК-тай “Түншлэлээр хамтран ажиллах гэрээ” байгуулж Э ХК нь тус тендерт түншлэлээр оролцсон байна.
Түншлэгч Э ХК нь 2018 онд Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан баг, Манхан сумын Ботгон баг, Зэрэг сумын Хөндлөн баг, Жаргалант сумын Наран, Бичигт багуудад, 2019 онд Дарви сумын Булаг баг, Буянт сумын Цагаан эрэг багт тус бүр гүний худаг гаргах, гүний худгийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул тендерт шалгарсан “ТБ” ХХК болон түншлэгч Э ХК нь ТОӨЗ-ний 5.3 /б/, 14.1 /ж/-д заасан шаардлагыг хангаж байгаа талаар холбогдох баримтууд хэрэгт авагдсан байх ба нэхэмжлэгчийн “...“ТБ” ХХК нь ТОӨЗ-ний 5.3 /б/, 14.1 /ж/-д заасан шаардлагыг хангахгүй...” гэх үзэх үндэслэлгүй байна.
2. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ний 4.4 /в/-д “Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл суурь, нөхцөл шаардлагаас”
Тендерт шалгарсан “ТЫ” ХХК нь БУ43-819/18 дугаартай, түншлэгч Эвлэл ХК нь БУ43-587/18 дугаартай усны барилга байгууламжийн угсралт өргөтгөл, шинэчлэлийн ажил /услалтын уст цэг, худаг, услалтын системийн гидротехникийн барилга байгууламжийн ажил/ гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй, түншлэгч Э ХК нь цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах, усны барилга байгууламж барих, сэргээн завсарлах, шинэчлэх тусгай зөвшөөрөл бүхий Усны мэргэжлийн байгууллагын 0000310 дугаартай гэрчилгээтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд “... “ТБ” ХХК нь ТОӨЗ-ны 4.4 /в/-д Услалтын уст цэг, худаг, услалтын системийн барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлтэй байх...” гэх шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн ТОӨЗ-ний 14.1 /ж/-д гидротехникийн инженер, барилгын инженер, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженертэй байх шаардлагыг тусгажээ.
“ТБ” ХХК нь тус тендерт оролцохдоо Барилгын инженер Ж.Б , Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер У.Ц -ийг санал болгосон, түншлэгч Э ХК нь гедротехникийн инженер, усны барилга байгууламжийн инженерээр У.Батзаяа, гедротехникийн инженер Ц.С нарын санал болгож, дээрх инженерүүдийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтыг ирүүлсэн байна.
Иймд “...ТБ ХХК-нийг ТОӨЗ-ны 14.1 /ж/-д гедротехникийн инженертэй байх...” гэх шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заажээ.
2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил” БХБЯ/202001024 дугаартай тендерийн үнэлэх ажиллагаа явагдсан бөгөөд нэхэмжлэгчээс 795,990,000 төгрөг, гуравдагч этгээд “ТБ” ХХК-аас 755.566.929 төгрөгийн үнийн санал тус тус хүргүүлжээ.
Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, үнэлгээний хорооны гишүүн тус бүрийн ТОӨЗ-д заасан шаардлага хангасан эсэх талаар үнэлгээ хийсэн байдал зэргийг үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж татгалзсан үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна.
Тендерийг нээх, үнэлэх, гэрээ байгуулах зэрэг хоорондоо холбоо бүхий захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн хариуцагч захиргааны байгууллагын тендерийн талаарх шийдвэр нь холбогдох хууль болон журамд заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ТЭБ” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М -ийн гаргасан “Инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил БХБЯ/202001024 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 6 сарын 08-ны өдрийн хуралдааны 03 дугаартай тэмдэглэлийг хүчингүй болгуулах, “Инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил БХБЯ/202001024 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 6 сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийн хүчингүй болгох, “Инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил БХБЯ/202001024 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 6 сарын 08-ны өдрийн 3 дугаартай “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах, Захиалагч Ховд аймгийн Засаг даргын орлогч Б.Ж -ны “Тулгат багана” ХХК-тай байгуулсан “БХБЯ/202001024 дугаартай “Инженерийн шугам сүлжээний өргөтгөл” /Ховд, Зэрэг сум/ ажлын гэрээг хүчингүй болгуулах, Инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил БХБЯ/202001024 дугаартай тендерт “ТЭБ” ХХК-нийг шалгарсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.СОНИНБОЛОР