| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/00810/И |
| Дугаар | 135/ШШ2018/00976 |
| Огноо | 2018-09-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 135/ШШ2018/00976
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/00810/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Дархан-Уул аймаг, Дархан сум *******-р баг *******-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3 400 000 төгрөг, хүү 1 122 000 төгрөг, алданги 2 261 000 төгрөг нийт 6 783 000 төгрөг гаргуулах,
Хариуцагч Н.******* 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* нь 2018 оны 6 сарын 25-ны өдөр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь: ******* нь Дархан-Уул аймгийн Ялалт авто ломбардад ******* тоот зээлийн гэрээ болон федуцын гэрээ байгуулж зээлдэгч *******ай дараах зүйлийг тохирсон байдаг. Уг тохиролцоог Иргэний хуулийн 281, 282, 232 дугаар заалтыг үндэслэн үндсэн зээл 3,400,000 төгрөг зээлийн гэрээний хугацаа 6 сар зээлийн хүү 1 сарын 5,5 хувь хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги нэмж тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч талаас 2018 оны 8 сарын 28 өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Тус нэхэмжлэлийн шаардлагаа багасгаснаар өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжилж байгаа. Үндсэн зээл 3,400,000 төгрөг, хүү 2018 оны 6 сарын 25-ны өдрөөр тасалбар болгон 4 сар 20 хоногийн хүү 872,660 төгрөг нэхэмжилж алдангиас татгалзсан. Зээлийн гэрээний 2.9-д зааснаар торгуулийн хэмжээ болох 427260 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байгаа, Үүн дээр зээлийн гэрээний 5.6 дугаар зүйлд заасны дагуу үйл ажиллагааны зардал буюу энэ шүүх хурал хэрэгтэй холбоотойгоор 150,000 төгрөгийн шаардаж байна. Нийт 4.849.920 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийг шаардаж байна гэв.
Хариуцагч Н., итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Энэ ******* гэдэг компани юм уу Ялалт гэдэг ломбард юм уу, ялгааг нь би гаргахгүй байна. Хэрвээ авто ломбард юм бол Иргэний хуулийн 281-т зааснаар нэхэмжлэх нь зөв байх, харин Банк бус санхүүгийн байгууллага бол зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий байх ёстой. ******* тайлбарыг дэмжиж оролцож байгаа. Тэрээр 3,400,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй, намайг *******, *******, ******* нар залилсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гарсан байгаа. ******* компани нь *******ай холбогдуулж эрүүгийн журмаар гомдол гаргаагүй гэх боловч *******, *******, ******* нараас 80 гаруй сая төгрөг гаргуулахаар тооцоо гаргаад өгсөн байгаа. Тэгсэн хирнээ өнөөдөр манайх энэ асуудал дээр гомдол гаргаагүй гэж худлаа ярьж байна. Хоёрдугаарт Ялалт ломбардад аудитын шалтгалт хийлгэж байгаа юм байна лээ. Гэрчээр *******ын мэдүүлэг авсан, мэдүүлгээр ******* ******* нэрээр гэрээ хийж зээл авсан болохоо хүлээсэн. Хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд маш их удаж байгаа. Энэ асуудлыг 2018 оны 2 дугаар сараас эхэлж гэх мөрдөгч шалгасан асуудал байгаа. Хэрвээ гэрээний дагуу нэхэмжилнэ гэж байгаа бол ******* ******* ******* нараас нэхэмжлэх шаардага байхгүй, гэх мэт хүнд зээл авч гэрээ хийж авсан хүмүүсээс авна. Тэнд цагдаагийн байгууллагад шалгагдах шаардлага байхгүй. Хуульч хүн байж энэ асуудлуудаа ялгах хэрэгтэй. энэ мөнгийг аваагүй юм чинь аваагүй л гэж хэлнэ гэв.
Хариуцагч Н., итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага маань Барьцаат зээлийн гэрээг хүчингүй болгож өгөөч гэсэн байгаа. нь ******* *******, ******* гэх хүмүүст хуурагдаж мэхлэгдэж хийсэн гэж үзсэн. *******, ******* нар нь *******-ны Ялалт Ломбардын ажилчид бөгөөд барьцааны гэрээг хийхдээ барьцааны зүйл болох машиныг журмын дагуу шалгаж аваагүй байна гэж үзэж байна. Барьцааны зүйлийг газар дээр нь үзэж шалгах ёстой байдаг. Өөрсдийнхөө нэр дээр шилжүүлэх гээд ийм эрхүүд байдаг. Ийм зүйл юу ч хийгээгүй учир тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гэрчийн мэдүүлгээр бол зээлийг зээл олгох журмын дагуу олгосон байгаа. Тухайн үед машиныг үзэж харж үнэлгээ тогтоосон зүйлгүй, таны ярьж байгаа зөв. Гэхдээ , *******, ******* нар нь хуйвалдаад гэрээ хийсэн байгаа асуудал шүү дээ. Бид тогтмол аудитын шалгалт хийсэн. Бичиг баримтын хувьд асуудалгүй байсан. 6 сарын 25-ны өдөр бол барьцаанд тавьсан машин нь байхгүй машин байна гэдэг нь илэрсэн. Илэрсэн даруйд нь шаардах эрхийнхээ дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56, 57, 58 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэрээ учир түүнийг хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Зээлийн мөнгийн ******* авсан эсэх гэх мэт нь үндэслэлгүй юм. нь иргэний хуульд заасан чадвар чадамж бүхий иргэн юм. өөрийн тайлбартаа Зээл төлөгдөөгүй гэдгийг эрт мэдэгдсэн бол шүүхэд гомдол гаргахаас өмнө асуудлыг шийдэх байсан гэх агуулга бүхий зүйл ярьсан байдаг. Ийм сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.******* холбогдуулан үндсэн зээл 3 400 000 төгрөг, хүү 1 122 000 төгрөг, алданги 2 261 000 төгрөг нийт 6 783 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж үндсэн зээл 3 400 000 төгрөг, 4 сар 20 хоногийн хүү 872660 төгрөг, торгууль 427 260 төгрөг, үйл ажиллагааны зардал 150 000 төгрөг нийт 4 849 920 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага,
хариуцагч Н. нь 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн №DAU1094 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь зээлийг ******* авч ашигласан, машины бичиг баримтыг хуурамчаар үйлдэж зээл авсан энэ талаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч *******-ны гүйцэтгэх захирал М. нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр компанийг төлөөлөн, компаний нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдлэх эрхийг П. олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч П. нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 63, 64 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч *******-ны Ялалт автоломбард, хариуцагч Н. нар нь харилцан тохиролцож, 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр №DAU1094 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 3 400 000 төгрөг, сарын 5,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгээ бүрэн төлж дуусаагүй бол үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 10 хувиар бодож торгууль төлөхөөр гэрээ байгуулсан байна. / хх-ийн 8-11 хуудас/
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээл 3 400 000 төгрөгөөс шимтгэл 5 000 төгрөг суутган авч үлдэх 3 395 000 төгрөгийг хариуцагч Н.******* эзэмшлийн Хаан банкны дугаар дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан харилцагчийн дансны хуулга, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Н. нь зээлийг ******* авч хэрэглэсэн гэж маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.*******ыг гэрчээр асуух хүсэлт гаргасан шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд гэрч Б.******* нь 3 400 000 төгрөгийг авч хэрэглэсэн, би хариуцана гэж тайлбар гаргаж байгаа боловч энэ нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл хариуцагч Н. нь зээлийн гэрээний дагуу эргэн төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд зээлийг хэрхэн зарцуулах эсэх нь түүний хувийн эрхтэй салшгүй холбоотой бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдалтай хамааралгүй тул зээлээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Зээлийн гэрээний 2.9-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаа дуусахад зээл болон хүүгээ бүрэн төлж дуусаагүй бол үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 10 хувиар бодож торгууль төлнө, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож хүү тогтоож болно гэж зааснаар хариуцагч Н. үндсэн зээл 3 400 000 төгрөг, 4 сар 20 хоногийн хүү 872660 төгрөг, торгууль 427 260 төгрөг нийт 4 699 920 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь үйл ажиллагааны зардал 150 000 төгрөгийг гэрээний 5.3-д зааснаар нэхэмжилсэн боловч гэрээнд барьцааны авто машиныг хураахтай холбогдон гарсан зардал буюу 150 000 төгрөгийг үл маргах журмаар зээлдүүлэгч төлнө гэж заасан байх бөгөөд автомашинтай холбоотой гарсан зардал гарсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй.
Хариуцагч Н. нь талуудын хооронд байгуулсан 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн DAU1094 дугаартай Зээлийн гэрээ нь хууран мэхэлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Н.******* шүүхэд гаргасан...******* тааралдаад чи өөрийн нэр дээрээ ломбарданд машин тавиад зээл аваад өгөөч би Ялалт авто ломбардны хүнтэй ярьчихсан гэсэн тул би зөвшөөрсөн гэсэн тайлбар, гэрч Б.*******ын ...би Н.******* миний нэр дээр машин байгаа. Нэг хүн дээр хоёр зээл авч болохгүй гэнэ гэсний дагуу гэрээ байгуулсан, 3 400 000 төгрөгийг би авч хэрэглэсэн гэсэн тайлбараар хууран мэхэлсэн байдал үгүйсгэгдэж байх тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл хэлцэл хийгч нэг талыг буюу Н.ыг санаатайгаар хууран мэхлэх зорилго агуулж, үйлдлээ хийсэн байдал тогтоогдохгүй, энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.5-д тус тус зааснаар хариуцагч Н. 4 699 920 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 150 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123478 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н. 90148 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА