Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/808

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Ж.Баянжаргал,

Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Аод холбогдох эрүүгийн 2211 00800 1515 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Э.А, 1991 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, оосорлогч, дохиочин мэргэжилтэй, хувиараа барилгын чулууны ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.А нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 09 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах сургуулийн буудлаас Чингэлтэй Зүрх-Уул МУБИС гэсэн автобусанд зорчиж явсан иргэн Ц.Сийн үнэмлэхний хавтастай, иргэний үнэмлэх, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах 7 буудлын Эмон төвийн 1 давхарт байрлах Хаан банкны АМТ-д 10 цаг 27 минутад тус Хаан банкны виза картнаас 7.000.000 сая төгрөгийг авсан болох нь:

 

Шүүгдэгч Э.Аоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Аоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “..хүний өмсөж байсан цамцны халааснаас бор өнгийн үнэмлэх, карт хийдэг хавтас цухуйчихсан байхаар нь би уг хавтасыг нь уг эмэгтэйд мэдэгдэхгүй нууцаар хулгай хийж аваад автобус зогсохоор нь буучихсан юм. Тэгээд хавтсан доторхи эд зүйлийг шалгаж үзэхэд иргэний үнэмлэх болон хаан банкны карт нар байсан юм. Тэгсэн намайг ойрхон явж байтал манай найз Дамдинсүрэн эхнэр, хүүхдийн хамт автомашинтай явж байгаад надтай таарахаар нь би автомашинд нь суугаад хамт явж байгаад ойрхон АТМ байвал намайг буулгаад өгчихөөс картнаас мөнгө авах гэсэн юм гээд хамт явсан. Тэгээд Дамдинсүрэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны тэнд “хөгшнийх нь картанд мөнгө орсон байж магадгүй шалгаад өгөөч гэж гуйсан” юм. Тэгсэн Дамдинсүрэн зөвшөөрөхөөр нь би нөгөө эмэгтэйн хаан банкны картыг өгөөд иргэний үнэмлэх дээр байсан төрсөн өдрийн сар, өдрийг буюу регистрийн дугаарын сүүлийн орон тоог хэлсэн юм. Тэгээд ойролцоо байх АТМ-руу ороод Дамдинсүрэн картын үлдэгдлийг шалгаад 10.000.000 сая төгрөг байна гэж хэлээд надаас юун мөнгө вэ? гэхээр нь би миний ажпын хөлс байгаа юм гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би картыг аваад Дамдинсүрэнгээс салаад такси бариад буцаж яваад 7 буудлын ойролцоо буцаж буугаад Дамдинсүрэнгээс салаад ойролцоо байх АТМ ганцаараа ороод уг АТМ-ээс 2 удаагийн гүйлгээгээр 7.000.000 төгрөг авсан. Тэгээд би мөнгийг авчихаад хаан банкны карт болон иргэний үнэмлэх зэргийг хаячихсан юм. Тэгээд уг 7.000.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд буюу лизингийн өр, түрээсийн төлбөр зэрэгт өгөөд дуусгасан юм..” гэх мэдүүлэг /хх-68-69/,

 

Хохирогч Ц.Сээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 5 дугаар сарын 02-ны өглөө 9 цагийн үед гэрээсээ гараад автобус нэлээд удаан хүлээгээд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах сургуулийн буудлаас Чингэлтэй Зүрх-Уул МУБИС гэсэн автобусанд суусан. Тэгээд 17 сургуулийн буудлын ойролцоо явж байхад Хаан банк 75332341 дугаарын утаснаас таны данснаас 3.500.000 сая төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 7.000.000 сая төгрөгийн зарлага гарсан байна гэж ярьсан. Би өглөө гэрээсээ гарахдаа Хаан банкны виза картаа аваад цүнхэндээ хийгээд гарсан...” гэх мэдүүлэг /хх-13-19/,

 

 Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ зуслан явахаар эхнэр хүүхдийн хамт гараад Хайлаастаас Чингэлтэй рүү давдаг замын орчим найз Атой таарсан. Тэгээд уулзаад сууж байгаад А надаа банкны карт өгөөд тухайн картын код гээд 4 оронтой тоо хэлж байсан одоо санахгүй байна АТМ ороод мөнгө орсон байна уу шалгаад өг гэсэн ба би ойролцоо АТМ ороод үлдэгдлийг нь шалгахад 10 гаран сая төгрөг байсан. Тэгээд би А дээр очоод 10 гаран сая төгрөг байна гэж хэлэхэд А миний ажлын хөлс байгаа юм гэж хэлсэн. Тэгээд А согтуу байсан болохоор би гэртээ харь гэж хэлээд тухайн картыг нь буцааж өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-25-26/,

 

Хаан банкны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 29/3194 дугаар албан бичгээр ирүүлсэн Ц.Сийн хаан банкны 5077173592 тоот дансны хуулга /хх-32-33/, Хаан банкны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 29/4000 дугаар албан бичгээр ирүүлсэн хяналтын камерийн бичлэг/хх-41/, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх- 34-39, 42-45/, шүүгдэгч Э.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Э.А нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 09 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах сургуулийн буудлаас Чингэлтэй Зүрх-Уул МУБИС гэсэн автобусанд зорчиж явсан иргэн Ц.Сийн үнэмлэхний хавтастай, иргэний үнэмлэх, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах 7 буудлын Эмон төвийн 1 давхарт байрлах Хаан банкны АМТ-д 10 цаг 27 минутад тус Хаан банкны виза картнаас 7.000.000 сая төгрөгийг авсан болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.А нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар ямар нэг маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.Аын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Аоос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Э.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Ц.С нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасанбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэн ял шийтгэсүгэй..

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР