Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/813

 

 

 

 

 

 

 

 

 


 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, 

 

Нарийн бичгийн дарга Ч.Алтнай, 

Улсын яллагч Ц.Хулан

Шүүгдэгч Х.Ө /өөрийгөө өмгөөлж/,

Шүүгдэгч У.С, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов /0299/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ө, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.С нарт холбогдох эрүүгийн 2211 00000 1406 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1.Монгол Улсын иргэн, Х.Ө, 1998 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн ...тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, /

 

2. Монгол Улсын иргэн, У.С, 2000 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 14- тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х Ө, У С нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Бын согтуу байдлыг далимдуулан түүний эзэмшлийн 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-8 плас загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:

 

Шүүгдэгч Х.Өоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Х.Өоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би Сад хандаж тэр хүний гар утсыг шүүрчихинаад хүн чинь согтуу сууж байна гэж хэлсэн чинь С машинаас буугаад тэр хүн дээр очоод гар утсыг нь шүүрээд буцаж гүйж ирээд машинд суухаар нь би шууд хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг  /хх-71/.

Шүүгдэгч У.Саас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

Шүүгдэгч У.Саас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “..тэгтэл Ө надад цаана чинь согтуу хүн сууж байна гар утсыг нь шүүрчих гэж хэлээд тухайн хүний сууж байсан гудамж өнгөрөөд зогсохоор нь ... согтуу хүний гар утсыг нь шүүрээд машинд суугаад бид хоёр зугтаачихсан” гэсэн мэдүүлэг: /хх-77/,

Хохирогч Э.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өөрийн найзтайгаа Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байдаг найзтайгаа уулзаад тэдний гэрт нэг шил 0.75 литрийн нэг шил архи хувааж уугаад гэрээс нь 18 цаг 50 минутын үед гарч явсан. Тэгээд тэдний гэрээс гараад гудамжны үзүүрт нь байдаг замын брожур дээр суугаад утсаараа ярьж байтал үл таних хүн хүрч ирээд миний гар утсыг шүүрээд зугтаачихсан.. намайг цохиж зодсон асуудал байхгүй. Миний биед хүрээгүй ба миний гар утсыг шүүрээд зугтаасан. Самсунг Эс-8 плас загварын гар утас байсан..” гэсэн мэдүүлэг хх-17-18/

Гэрч Г.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Шинэ зоог хоолны газарт байтал 2 залуу орж ирээд хоол авсан..тэгээд тэр 2 залуу хоолоо идэж дуусгачихаад бид хоёр утсаа үлдээгээд эргэж ирээд мөнгөө төлөөд утсаа авчихъя гэхээр нь за тэг тэг гээд гар утсыг нь авч үлдээд нөгөө 2 залуугаа гаргачихсан. Тэр хоёр залуу буцаж эргэж орж ирээгүй .. надад гэр утас нь байгаа..32.800 төгрөгийн хоол идээд гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-21-22/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЧД2-22-655 дугаартай дүгнэлт /хх-34-36/, Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-43-44/, шүүгдэгч Х.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/, У.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Ө, У.С нар урьдчилан үгсэн тохиролцож 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Бын согтуу байдлыг далимдуулан түүний эзэмшлийн Самсунг Эс-8 плас загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно. 

 

Хохирогч Э.Бын алдсан дээрх гар утас нь хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний үнэлгээний тайлангаар нийт 160.000 төгрөгөөр үнэлэгджээ.

 

                                       

Иймд шүүгдэгч Х.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч У.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Ө, У.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шатгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Х.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч У.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Х.Өыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу  шүүгдэгчийн оршин суух хаяг болох Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн ..тоотоос эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд явахыг хориглох, шүүгдэгч У.Сыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу  түүний оршин суух дүүрэг болох Баянгол дүүргээс эмнэлгийн тусламж авахаас бусад  тохиолдолд гадагш гарахыг хориглож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Ө, У.С нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Х.Ө, У.С нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,

Шүүгдэгч У.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч У.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Өыг шүүгдэгчийн оршин суух хаяг болох Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн ...тоотоос эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд явахыг,  шүүгдэгч У.Сыг түүний оршин суух дүүрэг болох Баянгол дүүргээс эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд гадагш гарахыг тус тус хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө, У.С нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Х.Ө, У.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Ө, У.С нарь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.


 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР