Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2019/00355

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2019/00355

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

             Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн   20 дугаар хороо, Сонсголонгийн  зам гудамж 18/1 тоотод оршин суух Бээсийнхэн овогт Л.Цын /регистрийн дугаар :/ нэхэмжлэлтэй

            

            Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо,Үндсэн хуулийн гудамж 3 өөрийн байранд байрлах НШШГГт холбогдох

 

          “Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороо, Сонсголон зам гудамж, 18/1 тоотод байрлах 987 м.кв талбайтай орон сууц, гаражийн зориулалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013410 тоот бүртгэлтэй барилга, 3240 м.кв талбайтай газрыг 841,322,661 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

      

            Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Л.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нямжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Адилбек,  нарийн бичгийн даргад С.Баянжаргал  нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 84/ШШ2016/01031 дугаартай захирамжаар манай “Хүрийн хотхон” ХХК-аас 451,778,780 төгрөг гаргуулж Улаанбаатар Хотын Банкинд олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн юм. Энэхүү шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 52 дугаар 52.2.2-т заасны дагуу Л.Ц миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон зам гудамж, 18/1 тоот хаягт байршилтай 987 м.кв талбайтай, орон сууц, гражийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013410 дугаарт бүртгэлтэй барилга, 3240 м.кв талбайтай газрыг хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-иар үнэлүүлэхэд шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 841,322,661 /найман зуун дөчин нэгэн сая гурван зуун хорин хоёр мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгөөр үнэлсэн талаар надад 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн болно. Миний бие энэхүү үнэлгээг эс зөвшөөрч байна. Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь өөрийн эзэмшлийн 630 квт-ийн трансформатортай, төвийн дулаан, цэвэр, бохир усны системд холбогдсон, автомашины түгжрэлгүй, төв замтай ойрхон, 1 дүгээр давхар нь үйлчилгээний зориулалттай, хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг ба зөвхөн 987 м.кв бүхий барилгаа зах зээлийн үнээр

буюу 1 м.кв-ыг нь 2,300,000 төгрөгөөр тооцоход л 2,270,100,000 /хоёр тэрбум хоёр зуун далан сая нэг зуун мянган/ төгрөгөөр үнэлэгдэх байтал 3240м.кв талбай бүхий газрыг оролцуулсан атлаа 841,322,661 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална”, мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т “Хөрөнгийн үнэлгээг ... олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт... хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж тус тус заасны дагуу шинжээч нь олон улсын хөрөнгийн үнэлгээний стандартад нийцүүлэн үнэлгээг гаргахаар хуульчилсан болно. Шинжээч нь миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон зам гудамж, 18/1 тоот хаягт байршилтай 987 м.кв талбайтай, орон сууц, гражийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013410 дугаарт бүртгэлтэй барилга, 3240 м.кв талбайтай газрыг 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн Хариуцлага хязгаарлах тухай санамжинд “Энэхүү тайлан Үнэлгээний олон Улсын Стандартын Консулаас батлан гаргасан ҮОУС- 103 /тайлагнал/, ҮОУС-102 /хэрэгжилт/, Ү0УС-101 /хамрах хүрээ/, ҮОУС-230-н дагуу хийгдсэн үл хөдлөх өмчийн үнэлгээ хэрэглэх заавар-1-н дагуу хийгдэв” гэсэн юм.Гэтэл 2017 оноос Монгол улсад Үнэлгээний олон улсын Стандартын Консулаас батлан гаргасан Үнэлгээний олон улсын стандарт 2017 хэрэглэгдэж байгаа бөгөөд энэхүү стандартад зааснаар ҮОУС 102 нь /хэрэгжилт/ биш харин /Шалган магадлалт ба даган мөрдөлт/, ҮОУС-101 нь /хамрах хүрээ/ бус /ажлын цар хүрээ/ гэж томъёологдсон бөгөөд энэхүү стандартад ҮОУС-230 гэсэн стандарт байхгүй бөгөөд харин ҮОУС-400 /үл хөдлөх хөрөнгийн хувь оролцоо/ гэсэн стандарт байгаа бөгөөд шинжээч нь одоо мөрдөгдөж буй үнэлгээний олон улсын стандарт бус хүчингүй болсон үнэлгээний олон улсын стандарт ашигласан болно. Иймд миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон зам гудамж, 18/1 тоот хаягт байршилтай 987 м.кв талбайтай, орон сууц, гражийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013410 дугаарт бүртгэлтэй барилга, 3240 м.кв талбайтай газрыг шинжээч нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн тул шинжээчийн 841,322,661 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно”, мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д "... иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд ... гаргана” гэж тус тус заасны дагуу энэхүү нэхэмжпэлээ гаргаж байна... Улаанбаатар хотын банк нь үнэлгээтэй холбоотой маргаан явж байгаа гэдгийг мэдэж байгаа. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон зам гудамж, 18/1 тоот хаягт байршилтай 987 м.кв талбайтай, орон сууц, гражийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013410 дугаарт бүртгэлтэй барилга, 3240 м.кв талбайтай газрыг 841,322,661 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Адилбек шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн захирал Л.Цын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2031 дүгээр захирамжаар “ХХ” ХХК-аас 452,987,780 төгрөгийг гаргуулж “Улаанбаатар хотын” банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 133/05 дугаар тогтоолоор битүүмжлэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0222 дугаар тогтоолоор хураасан. Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 1,111,170,900 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр авагч “Улаанбаатар хотын” банк зах зээлийн үнэлгээнээс өндөр үнэлсэн байх тул “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 497 дугаар захирамжаар дээрх үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэж 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Вендо” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлүүлэхэд 841,322,661 төгрөгөөр үнэлсэн...Шүүгчийн 2016 оны 09 сарын 29-ний 01031 дугаартай захирамжид 580,4 м.кв гэж дурдьсаны  дагуу шинжээч томилох тогтоолд заасан, Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад 987 м.кв гэж гарсан тул талбайн хэмжээ өөрчлөгдсөнийг мэдсэн, хөрөнгө битүүмжилэхэд 3 давхар, өргөтгөлийн барилга баригдсан байсан, шинжээч ямар стандарт барьж үнэлгээ гаргахаа өөрсдөө мэднэ, шинжээчид хууль сануулж эрх үүрэг танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч НШШГГт холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороо, Сонсголон зам гудамж, 18/1 тоотод байрлах 987 м.кв талбайтай орон сууц, гаражийн зориулалтай эрхийн улсын бүртгэл Ү-2201013410 дугаартай  барилга, 3240 м.кв талбайтай газрыг 841,322,661 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч тал  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “шийдвэр гүйцэтгэх  ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэж маргаж байна.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 сарын 29-ний 184/ШШ2016/01031 дугаартай захирамжаар “Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “ХХ” ХХК-д  холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт  451,778,780 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг Хариуцагчийн зөвшөөрөлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, төлбөрийг хугацаандаа төлж шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Цын өмчлөлийн “Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороо, Сонсголон зам гудамж, 18/1 тоотод байрлах 987 м.кв талбайтай орон сууц, гаражийн зориулалтай эрхийн улсын бүртгэл Ү-2201013410 дугаартай  барилга, 3240 м.кв талбайтай автогараж, үйлчилгээний орон сууцны зориулалтай эзэмшилийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон ба уг захирамжийн дагуу 2016 оны 11 сарын 29-ны өдрийн 84/ШЗ2016/06520 дугаар захирамжаар  765 тоот гүйцэтгэх хуудас бичигджээ.

   

Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газраас 2017 оны 01 дүгээр сарын 05-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2017 оны 01 дүгээр сарын 11-нд  шүүхийн шийдвэрийг биелүүлэх  тухай 1011 тоот мэдэгдэл өгч, төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 16-нд төлөх талаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн мөн 2017 оны 01 дүгээр сарын 20-нд барьцаа хөрөнгө болох “Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороо, Сонсголон зам гудамж, 18/1 тоотод байрлах 580.4 м.кв талбайтай орон сууц, гаражийн зориулалтай эрхийн улсын бүртгэл Ү-2201013410 дугаартай  барилга, 3240 м.кв талбайтай авто гараж, үйлчилгээний орон сууцны зориулалтай эзэмшлийн газар зэргийг битүүмжилж, 451,778,780 төгрөгийн төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 27-нд төлөх, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд битүүмжилсэн үл  хөдлөх эд хөрөнгийг хураахаар сануулж, тэмдэглэл үйлдсэн бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 22-нд нэхэмжлэгч Л.Цын өмчлөлийн болон эзэмшлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хурааж, төлбөрөө 2017 оны 03 сарын 02-нд төлөх талаар мэдэгдсэн болох нь  хавтаст хэргийн хуудас 4-6, 56-57, 68-69, 71-85 болон буцаасан хэргийн хуудас 33-42-р талд авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдов.

 

            Улмаар 2017 оны 11 сарын 21-ний 335 тоот шинжээч томилох тогтоолоор ”Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013410 дугаарт бүртгэгдсэн “Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороо, Сонсголон зам гудамж, 18/1 тоотод байрлах 580.4 м.кв талбайтай орон сууц, гаражийн зориулалтай  барилгыг  3240 м.кв талбайтай  газрын хамт үнэлгээ гаргуулахаар мэргэжлийн шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг  томилоход 2017оны 12 сарын 12-нд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 1,11,170,900 /нэг тэрбум нэг зуун арван нэгэн сая нэг зуун далан мянга есөн зуун/ төгрөгөөр үнэлж дүгнэлт ирүүлсэнийг анхны албадан дуудлага худалдааг 70 хувиар тооцон  доод үнийн санал нь 777,819,630 /долоон зуун далан долоон сая найман зуун арван есөн мянга зургаан зуун гучин/ төгрөгөөр тогтоох талаар төлбөр авагч Улаанбаатар хотын банк болон төлбөр төлөгч нарт мэдэгдэхэд төлбөр авагч талаас эс зөвшөөрч 2018 оны 01 сарын 02-нд албан бичиг хүргүүлж, шүүхэд 2018 оны 01сарын 04-нд гомдол гаргажээ. /буцаасан хэргийн 48-57,59,60-63/

 

Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 27-ны 184/ШШ2018/00497 дугаар шийдвэрээр Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг ...үнэлгээ хийх шинжээч нарт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлүүдэд заасан хууль тайлбарлан танилцуулаагүй, хөрөнгийн үнэлгээний тайланд 987 м.кв талбай гэж, шинжээч томилох тогтоолд 580.4 м.кв гэсэн талбайн хэмжээ зөрүүтэй байх тул "Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 89/01 дугаар үнэлгээний тайлангийн зарим хэсэг нь үнэн зөв болох нь эргэлзээтэй байна” гэж дүгнэж, 89/01 тоот үнэлгээний тайланг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагджээ. /буцаасан хэргийн хуудас  66-68/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 05 сарын 20-нд шинжээч томилох тухай 133 тоот тогтоолоор ”Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013410 дугаарт бүртгэгдсэн “Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороо, Сонсголон зам гудамж, 18/1 тоотод байрлах  580.4 м.кв талбайтай орон сууц, гаражийн зориулалтай  барилгыг  3240 м.кв талбайтай  газрын хамт үнэлгээ гаргуулахаар мэргэжлийн шинжээч “ВЕНДО” ХХК-ийг  томилоход 2018 оны 09 сарын 24-ний ШГ18-23 тоот үнэлгээний дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг  объект /зардлын хандлага/ 727,274,661 төгрөг, газар /зах зээлийн хандлага, нормативын арга/ 114,048,000 төгрөг, нийт 841,322.66 төгрөгөөр үнэлсэн байна. /буцаасан хэргийн хуудас 69, 71-80/

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг шинжээчид Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийг танилцуулаагүй, “ВЕНДО” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ гаргахдаа хүчингүй болсон Үнэлгээний олон улсын стандарт баримталсан. Үнэлгээ гаргах үед ҮОУС-2017 стандартыг баримталж байсан. Засгийн газрын 152 дугаар тогтоолыг 2018 оны 6 сард хүчингүй болгосон атал түүнийг баримталж дүгнэлт гаргасан, шинжээчийн тогтоолд 580.4 м.кв үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ гарга гэсэн байхад 987 м.кв тооцож илүү м.кв–аар үнэлгээ гаргасан. 3240 м.кв талбайтай газар нь авто гараж, үйлчилгээний орон сууцны зориулалтай эзэмшлийн газар байхад түүнийг гэр бүлийн зориулалттай гэж үзэж маш багаар тооцож үнэлсэн гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч талаас шүүгчийн 2016 оны 09 сарын 29-ний 01031 дугаартай захирамжид 580.4 м.кв гэж дурдьсаны  дагуу шинжээч томилох тогтоолд заасан, Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад 987 м.кв гэж гарсан тул талбайн хэмжээ өөрчлөгдсөнийг мэдсэн, хөрөнгө битүүмжилэхэд 3 давхар, өргөтгөлийн барилга баригдсан байсан, шинжээч ямар стандарт барьж үнэлгээ гаргахаа өөрсдөө мэднэ, шинжээчид хууль сануулж эрх үүрэг танилцуулсан тухай тайлбарлав.

 

Гэвч  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн 133 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн...18/1 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилох тогтоолын 3 дахь заалтад шинжээчид Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13,14, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13,14-т заасан эрх үүргийг танилцуулсугай гэж, 4 заалтад шинжээчийн дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг шинжээчид сануулсугай гэж, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчид эрх, үүрэг тайлбарласан 2018.10.09-ний өдрийн баримтад жич: Шүүхийн шинжилгээний хууль, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн хуулийн дурьдсан заалтуудыг баримтад хавсаргасан болно. Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт холбогдох материалыг хэрэгт хавсарган танилцуулсан...Т.Адилбек, танилцсан шинжээч Э.Даваасамбуу гэжээ.

“ВЕНДО” ХХК-ийн 2018 оны 09 сарын 24-ны  өдрийн ШГ18-23 тоот хөрөнгийн үнэлгээ тайланд үнэлгээчин Э.Даваасамбуу, туслах үнэлгээчин Э.Зулцэцэг, үнэлгээний мэргэжилтэн Б.Отгонбаатар нар  гарын үсэг зурсан байхад үнэлгээчин Э.Зулцэцэг, үнэлгээний мэргэжилтэн Б.Отгонбаатар нарт Шүүхийн шинжилгээний хуулийн 9,13,14-р зүйл Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрх ,үүрэг танилцуулаагүй, үнэлгээчин Э.Даваасамбууд эрх үүрэг танилцуулсан баримт байх боловч тухайн баримт нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ гаргаснаас хойш буюу 2018 оны 10 сарын 9-нд үйлджээ. /буцаасан хэргийн хуудас 69,80/

 

Шинжээч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийхээр томилогдож буй шинжээчийг дуудан ирүүлж, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээ хийлгэх тогтоолыг танилцуулан шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгах ажиллагааг явуулсны дараа  мөн хуулийн 9.2-т зааснаар харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл эрх, үүргийг нь тайлбарлаж, хүлээх хариуцлагыг  урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах атал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээ гаргах “ВЕНДО” ХХК-ийн шинжээч нарт дээр дурдсан хуульд заасан ажиллагааг хийгээгүй, дүгнэлт гаргасны дараа шинжээч Э.Даваасамбууд эрх, үүрэг танилцуулсан баримт үйлдсэн, тус баримтанд Шүүхийн шинжилгээний хууль, Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтаар эрх үүрэг танилцуулсан нь тодорхойгүй, бусад шинжээч нарт эрх,үүрэг танилцуулж, хуульд заасан ажиллагааг хийгээгүй байна./буцаасан хэргийн хуудас 69, 80/

 

Мөн  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 27-ны 184/ШШ2018/00497 дугаар шийдвэрт..."Хөрөнгө-Эстимэйт” ХХК-р үнэлгээ гаргуулахдаа шинжээч нарт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийг тайлбарлан танилцуулаагүй, хөрөнгийн үнэлгээний тайланд 987 м.кв талбай гэж, шинжээч томилох тогтоолд 580.4 м.кв гэсэн талбайн хэмжээ зөрүүтэй байгаа талаар дурдсан хүчин төгөлдөр шийдвэр байхад уг зөрчил нь “ВЕНДО” ХХК 2018 оны 09 сарын 24-ний ШГ18-23 тоот дүгнэлтэд дахин давтагдаж, үнэлгээчин 987 м.кв талбайн хэмжээгээр үнэлсэн шалтгааны талаар тайландаа тусгаагүй, 3240 м.кв газрыг хүчингүй болсон Засгийн газрын 1997.06.25-ны өдрийн 152 тогтоолыг баримтлан нэг секторын суурь үнэлгээг иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар  тооцож үнэлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул хариуцагч талын дээрх тайлбар нь  үгүйсгэгдэж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзалаа нотолж чадаагүй  байна. / хх 7-24,43-46, буцаасан хэргийн хуудас 69,84-89/        

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн  42 2.2 дахь хэсэгт “ Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална “ гэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно “ гэж тус тус заажээ.

       

“ВЕНДО” ХХК-аас ”Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013410 дугаарт бүртгэгдсэн “Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороо, Сонсголон зам гудамж, 18/1 тоотод байрлах 580.4 м.кв талбайтай орон сууц, гаражийн зориулалтай  барилга,  3240 м.кв талбайтай авто гараж, үйлчилгээний орон сууцны зориулалтай эзэмшил газрын  үнэлгээний 2018 оны 09 сарын 24-ний  өдрийн ШГ18-23 тоот дүгнэлтэд хариуцлага хязгаарлах тухай санамжид: Энэхүү тайланг Үнэлгээний олон улсын стандартын консулаас батлан гаргасан ҮОУС-103 /тайлагнал/, ҮОУС-102 /хэрэгжилт/, ҮОУС-101 /хамрах хүрээ/, ҮОУС-230 стандартын дагуу хийгдсэн, үл хөдлөх өмчийн үнэлгээ хэрэглэх заавар-1 дагуу хийгдэв гэж, мөн үнэлэх үйл ажиллагаанд...хот,тосгон, бусад суурийн газрын зэрэглэл, тэдгээрийн нэг гектарын суурь үнэлгээ /ЗГ-ийн 1997 оны 152-р тогтоолын 2-р хавсралт/ гэж тайлагнасан боловч тус ҮОУСтандарт нь  2018 оны 06 сард хүчингүй болж, ҮОУС-2017 стандарыг дагаж мөрдсөн  мөн Монгол Улсын  Засгийн газрын  1997 оны 152-р тогтоол нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-ын 182 тоот тогтоолоор  хүчингүй болжээ.

 

НШШГГ нь шинжээч томилж дүгнэлт гаргуулахдаа хуульд заасан  ажиллагааг бүрэн гүйцэд  хийгээгүй, шинжээч нар  хүчингүй болсон  Үнэлгээний Олон Улсын Стандарт болон Монгол Улсын Засгийн Газрын 152 дугаар тогтоолыг баримтлан  дүгнэлт гаргасан  болох нь тогтоогдож байх тул  “ВЕНДО” ХХК-ийн 2018 оны 09 сарын 24-ний  өдрийн ШГ18-23 тоот  шинжээчийн дүгнэлтийг  хуульд нийцсэн гэж үзэж  үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, НШШГГын 2018 оны 05 сарын 20-ны өдрийн 133 тоот шинжээч томилох тухай тогтоолоор “Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороо, Сонсголон зам гудамж, 18/1 тоотод байрлах 580.4 м.кв талбайтай орон сууц, гаражийн зориулалтай  барилга,  3240 м.кв талбайтай авто гараж, үйлчилгээний орон сууцны зориулалтай эзэмшлийн газар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “ВЕНДО” ХХК-ийн 2018 оны 09 сарын 24-ний  өдрийн ШГ18-23 тоот шинжээчийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

                        

Шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны 184/ШЗ2018/13779 дугаар захирамжаар “Нэхэмжлэлийг буцаах” тухай иргэний хэргийг хариуцагчийн хүсэлтээр шүүхийн  тамгын газрын архиваас нотлох баримтаар гаргуулсан байна.

                    

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон 184/ШЗ2018/13779 дугаартай “Нэхэмжлэлийг буцаах” тухай иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх үнэлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Улаанбаатар хотын банк ХХК-ийг татан оролцуулах хүсэлтийг зохигчид болон төлбөр авагч Улаанбаатар хотын банк гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

     

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Цаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  70,200 төгрөг төлсөнийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119  дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан НШШГГын  2018 оны 05 сарын 20-ны өдрийн 133 тоот шинжээч томилох тухай тогтоолоор “Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороо, Сонсголон зам гудамж, 18/1 тоотод байрлах 580.4 м.кв талбайтай орон сууц, гаражийн зориулалтай барилга, 3240 м.кв талбайтай авто гараж, үйлчилгээний орон сууцны зориулалтай эзэмшлийн газар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “ВЕНДО” ХХК-ийн 2018 оны 09 сарын 24-ний өдрийн ШГ18-23 тоот шинжээчийн үнэлгээг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Цаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч НШШГГаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Х.ОЮУНЖАРГАЛ