Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/310

 

 

 

 

        

   2022       10            31                                        2022/ШЦТ/310

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийншүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Тогтох,

Хохирогч Ш.Н-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдаанытанхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-т холбогдох эрүүгийн 2238001750528 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21-нээс 22 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хужиртын даваа гэх газарт ... улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг, мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж ява ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 23-т “Хүн тээвэрлэх” 23.8 “суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртлэх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь МNS IS0 13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааварыг баримтална” гэснийг, мөн дүрмийн 3.7 жолоочид дараахь зүйлийг хориглоно: тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэж заасан дүрмийг тус тус зөрчсөний улмаас зорчигч Ш.Н- /42 настай эм/, Н.А- /6 сартай эм/ нарын 2 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б- гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2238001750528 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21-нээс 22 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хужиртын даваа гэх газрын хатуу хучилттай зам буюу А1101 улсын дугаартай Мөрөн-Хатгал чиглэлийн засмал зам дээр “Приус-20” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг, мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 23-т “Хүн тээвэрлэх” 23.8 “суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртлэх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь МNS IS0 13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааварыг баримтална” гэснийг, мөн дүрмийн 3.7 жолоочид дараахь зүйлийг хориглоно: тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэж заасан дүрмийг тус тус зөрчсөний улмаас замаас гарч онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ш.Н- /42 настай эм/, Н.А- /6 сартай эм/ нарын 2 хүний амь нас хохирсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-ын өгсөн: “Мэдүүлэг

өгөхгүй ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Амь хохирогч Н.А-ы хууль ёсны төлөөлөгч Ш.Н-ын өгсөн: “...надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн газарт үзлэг хийсэн: “...Уг хэрэг осол гарсан гэх газар нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн нутаг Хужиртын давааны асфальтан зам дээр үйлдэгдсэн ба энгийн нүдээр харахад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй буюу ертөнцийн зүгээр замын зүүн талын зорчих хэсгээр явж байсан мөнгөлөг саарал өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгийн эсрэг урсгал руу орж тухайн газар байрлах гүүрийн хажуу хэсэг рүү онхолдсон байдалтай байна. Хэргийн газрын үзлэгийн “А” цэгийг сонгон авах зорилгоор ...тээврийн хэрэгслийн дугуйн мөр эсрэг урсгалаас замын шороон хөвөө рүү орсон цэгийг “А” үсгээр тэмдэглэж “А” цэгээр сонгон авч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг зам тээврийн осол гарсан гэх газрын үл хөдлөх цэг буюу координатын цэгийг сонгон авах зорилгоор ойр орчмын байдлыг шалгахад “А” цэгээр сонгон авсан газраас ертөнцийн зүгээр урд зүгт замын зорчих хэсгийн зүүн талд шороон хөвөөн дээр байрлуулсан “Тэгш бус зам” гэсэн тэмдгийг сонгон авч шинжээч дэслэгч Д.Өнөбатын Redmi-Note8 маркийн гар утсыг ашиглан тогтооход 49 51 38 55 N, 100 01 53 88 E гэсэн цэгийг зааж байв. Уг цэгээс хойш зам дээр ослын улмаас үүссэн ул мөр байгаа эсэхийг шалгаж хэмжилт хийхээр тогтов. Уг үл хөдлөх цэгээр сонгож авсан газраас ертөнцийн зүгээр хойд зүгт чиглэлтэй явж байсан тээврийн хэрэгсэл онхолдсон байв. Уг осол гарсан гэх газар нь нийт 7 метрийн өргөнтэй, замын хажуугийн шороон хөвөө 1 метрийн өргөнтэй, замын байрлал нь шулуун, ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй, бага зэргийн уруу, зам хуурай байна. ...Уг онхолдсон гэх тээврийн хэрэгслийн хажууд очиход ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл 4 дугуйн дээрээ байрласан ертөнцийн зүгээр баруун буюу жолоочийн эсрэг талын дугуйнаас бусад дугуй хийгүй болсон, хойд болон жолооч талын хойд салхины шилнээс бусад шилнүүд хагарсан, тээврийн хэрэгсэл нэлэнхүйдээ хэлбэр дүрсээ алдсан ...байна. ...жолооч талын хаалга онгорхой байх ба уг хаалгаар доторх байдлыг харахад суудлын бүснүүд хоногт хийгдээгүй байв. ...Уг тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы гишгүүр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба уг бохирлогдсон хэсгээс ...жолоочийн эсрэг талын хаалганы дээд хэсгээс ...жолоочийн эсрэг талын хойд хаалганы гадна дээд хэсгээс  дээж авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14 тал/,

Прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн эд мөрийн баримтаар Г.Б-ын ...дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх 1 ширхэгийг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 15 тал/,

Хохирогч Ш.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд миний 3 дахь охин болж мэндэлсэн. Улмаар эцэг эхийн асрамжинд өсөж бойжиж байсан. Надад одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Танина. Бид гэр бүл болоод 24 жил болж байна. 2022 оны 04 сарын 15-ны орой 20 цаг өнгөрч байхад Г.Б-ийн төрсөн ах Б- над руу залгаад Хужиртын давааны ард осол гарсан байна та маш хурдан орж ирэх шардлагатай байна. Хүн бол ерөнхийдөө гайгүй байна гэж мэдэгдсэн. Ингээд тус өдрийн 22:10 минутад Мөрөнд орж ирээд шууд эмэнэлэг дээр очиход эхнэрийг маань нас барсан гэж мэдэгдсэн. 2014 онд Батлан хамгаалах жолооны сургуульд суралцаж жолооч болсон. Үүнээс хойш тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. Тээврийн хэрэгсэл жолоодоход ямар нэгэн асуудал байхгүй. /.../ талийгаач эхнэрийн маань нэр дээр байдаг. Осол болохын урд өдөр цаапны шайраг, сэвчээ янзлуулсан бусад эд анги хэвийн юм байна гэж хэлсэн. Миний хувьд оны өмнө нэг удаа жолоодож аймгийн төв орсон. Үүнээс хойш унаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

Гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Мөрөнгийн төвөөс гараад Хужиртын давааны наад талд зогсоод Ш.Н- том хүүгээ арын машинд суулгасан. Ингээд хөдлөхдөө машиныг Г.Б- гэх эмэгтэй жолоодоод хөдөлсөн. Ингээд Хужиртын даваа уруудаад портер маркийн тээврийн хэрэгслийн хажуугаар гүйцэж түрүүлж өнгөрөөд машин далбис хийгээд, машин дотор сууж явсан хүмүүс орилж хашгиралдаад машин замаас гарсан. Тэгээд хэд хэд өнхөрөх шиг болсон. Уул замд торох юм уу юу ч байгаагүй, бартаа саад байгаагүй. Яагаад онхолдсон гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд машин хэд хэдэн өнхрөөд зогсоод бид нар машинаас буусан чинь машин аймаар болчихсон Ш.Н-, нялх хүүхэд хоёр байхгүй байсан. Тэгээд бид нар тэр хоёрыг хаачихав гээд орилоод ойр орчмоо хартал талийгаач Ш.Н- машин доор дарагдсан байдалтай байсан. Тэгээд бид нарын ард явсан машин ч ирсэн. Тэгээд бид нар машиныг өргөх гэсэн боловч ихэнх нь эмэгтэй хүмүүс явсан учраас өргөж даахгүй байсан. Тэгэхээр нь замын унаанд гар өргөж тусламж гуйгаад замын хүмүүстэй хамжиж машиныг өргөөд талийгаачийг машин доороос гаргаж авсан. Талийгаач хүүхэд хаана байсныг мэдээгүй. Нэг харахад хойд машинд сууж явсан хүүхэн талийгаач хүүхдийг тэвэрчихсэн гүйж явсан. Ш.Н-г машин доороос гаргаж ирсний дараа Ш.Н- ухаан ороод яахав, Н.А- хаана байна, Н.А- зүгээр бол би яахав гээд байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа ирээд бид нар эмнэлгийн машинтай аймгийн төв рүү орж ирсэн. Архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй ...гадаа гэгээтэй байсан болохоор үзэгдэх орчин хэвийн зүгээр давхиад явж байсан. ...километрийн заалтыг хараагүй ер нь гайгүй л хурдтай явж байх шиг байсан ...Зүгээр явж байснаа, далбисхийгээд л замаас гарчихсан ...Бүгдээрээ хамгаалалтын бүс хэрэглээгүй ...хүү чинь яав гээд орилоод байсан. Одоо ч ухаан санаа орж гараад байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,

Гэрч Л.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Б- нь миний төрсөн дүү байгаа юм. 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд намайг гэртээ байж байхад миний төрсөн дүү Г.Б- нь өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Приус-30 маркын тээврийн хэрэгслээр талийгаач охиныхоо хамт ирсэн. Дүүг ирсний дараа би өөрийн тээврийн хэрэгслийг хашаандаа оруулж тавиад дүү намайг машинаа жолоод гэсэн учир би дүүгийн машиныг жолоодоод дүү маань талийгаач охиноо тэврээд жолоочийн хажуугийн урд суудалд суугаад хөдөлсөн. Манайхаас хөдлөөд Мөрөн сумын 7 дугаар хороонд байрлах дүү Г.Б-ын гэрт очсон. Бид нарыг очиход талийгаач Ш.Н- түүний хоёр хүүхэд, Ш.Н-гийн дүү Уг гэж дууддаг хүүхэн нар байсан. Тэгсэн талийгаач Ш.Н- дүү Г.Б-т хандан чи эгчийнхээ машиныг бариад төвөөс гаргаж өгөөч эгч нь салганаад барьж явж чадахгүй байна гэсэн. Мөн талийгаач Ш.Н-гийн дүү гэх эмэгтэй эгч нь машин барьж чадахгүй юм байна лээ сая танай гэрт ирэх гэж арай гэж ирлээ гэж хэлж байсан. Ингээд Г.Б-ын гаднаас би дүү Г.Б-ын машиныг жолоодоод Г.Б- болохоор Ш.Н-гийн машиныг жолоодоод хөдөлсөн. Хөдлөөд би 13 дугаар хороонд байрлах Мал эмнэлгийн газрын хажуугаас найз Ц-ыг аваад Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах Эрхэс худалдааны үйлчилгээний төвийн гадаа очсон. Харин Г.Б-тай хамт явсан хүмүүс шууд Эрхэсийн гадаа очсон байсан. Эрхэсийн гаднаас хөдлөхдөө Г.Б- нь Ш.Н- гэх хүний Приус-20 маркын тээврийн хэрэгслийг жолоодоод жолоочийн хажуугийн урд суудалд талийгаач Ш.Н- нь талийгаач Н.А-ыг тэврээд суусан. Арын суудалд Г.О- гэх эмэгтэй хүүхэдтэйгээ Ш.Н- гэх хүний хоёр хүүхэд сууж явсан. Харин би Г.Б-ын машиныг жолоодоод жолоочийн хажуугийн суудалд хүн суугаагүй харин арын суудалд найз Ц- ямаа самнахаар явсан тул үл таних эрэгтэй хүн сууж явсан. Ингээд Хужиртын даваа даваад жаахан уруудаж зогсоход удалгүй Г.Б- араас ирсэн. Г.Б-ыг ирж зогсоход тэдний машинаас Ш.Н- гэх хүний хүүхэд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд суудалд суусан. Тэгээд би тэр хүүхдээс Г.Б- аниа чинь суухгүй яасан юм гэхэд ээж машинаа барьж явж чадахгүй гээд Г.Б-аа аниаг машин жолоодоод яваач гэсэн. Тэндээс хөдлөхдөө Г.Б- түрүүлж хөдөлсөн ба би араас нь хөдөлсөн. Хөдлөөд барагцаагаар 1 километр орчим явж байхад Г.Б-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь хоёр тийшээ дайвалзаж байгаад намайг яанаа гээд орилох хооронд онхолдсон. Би араас нь их ойрхон явсан. Тэгээд машинаас буугаад очиход Г.Б-аа хүүхдээ тэвэрчихсэн миний хүү гээд хашхираад байсан. Тухайн үед хүүхэд нь ухаангүй байсан. Харин талийгаач Ш.Н- нь машин доор дарагдсан байсан. Тэгээд хүмүүс машиныг өргөж байгаад талийгаачийг гаргаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Мөрөн сумаас хөдөлсөн. Мөрөн сумаас хөдлөхдөө машинд миний ээж Ш.Н-, миний төрсөн ах Б-, хамаатны эгч Г.Б-, түүний охин Н.А-, нутгийн эгч Г.О-, түүний хүү Очироо нар явсан. Машиныг Г.Б- эгч жолоодож явсан ба ээж маань жолоочийн хажуугийн урд суудалд Г.Б- эгчийн талийгаач хүүхдийг тэвэрч явсан. Харин арын суудалд Г.О- эгч, түүний хүү Очироо, миний төрсөн ах Б- бид дөрөв сууж явсан. Тэгээд Хужиртын даваа дөнгөж даваад тонгойгоод зогсож миний төрсөн ах Б-ийг арын машинд суулгасан. Тэндээс яг сууж явсан байрлалаараа суугаад Г.Б- эгч тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөөд 1 километр орчим яваад машин эхлээд баруун тийшээ бөгсөөрөө шарвасан, дахиад зүүн тийшээ бөгсөөрөө шарваад уначихсан. Миний мэдэхээр 4 эргээд зогссон. Тэгээд бид хэд цонхоороо машинаас гарсан. Машинаас гарахад машины бүх цонх хагарсан байдалтай, 4 дугуй дээрээ байсан. Машинаас гараад харахад талийгаач ээж маань машин доор дунд хэсэгт машинд дарагдсан байдалтай байсан. Харин талийгаач хүүхэд хол шидэгдсэн бололтой ээж нь тэврээд орилж хашгираад гүйгээд байсан. Тэгээд бид нар замын машин зогсоож хүмүүстэй ээжийг машин доороос татаж гаргасан. Ээжийг машин доороос гаргахад ээж зүгээр ярьж байсан ба цагдаагийн машин осол болсноос 30 минутын дараа ирсэн. Эмнэлгийн машин осол гарснаас хойш 1 цаг 34 минутын дараа ирсэн. Би эмнэлэг удаж ирсэн гэж бодож байгаа. Мөн ирэхдээ пургон машинтай ирсэн. Тэгээд ээжийг суулгаад аваад явсан. Би уг нь зориулалтын машинтай ирэх байх гэж бодож байсан. Би онхолдохын өмнө суудлаасаа өндийж харахад 73-74 километр цагийн хурдтай байсан. Би нүдээрээ харсан. 18-19 цагийн орчим байсан болохоор гадаа гэгээтэй үзэгдэх орчин хэвийн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

Гэрч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр миний найз Л.А- нь над руу залгаад хөдөө хамт яваад ирэх үү гэхээр нь тэгье гэсэн. Ингээд гэртээ байж байтал 17-18 цагт Л.А- нь дүү Г.Б-ынхаа машинаар манай гэрт очиж намайг авсан. Тухайн үед А-тай хамт Уг гэж дууддаг эмэгтэй явсан. Манай гаднаас хөдлөхөд би арын суудалд суусан. А- надад ярихдаа төвөөс гарангуут дүү хүүхэдтэйгээ суух байх гэж байсан. Манай гаднаас хөдлөөд Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах Эрхэс худалдааны төвийн гадаа очсон. Бид нарыг Эрхэсийн гадаа очиход машины эзэн эгч машинаа жолоодож чадахгүй салагнаад байна гээд Г.Б- машиныг жолоодоод явах юм ярьж байсан. Эрхэсийн гаднаас хөдлөхдөө Г.Б- тэр талийгаач эгчийн машиныг жолоодоод хөдөлсөн. Харин Г.Б-ын машиныг А- жолоодоод хөдөлсөн. Ингээд Хужиртын даваа даваад жаахан уруудаж зосоход Г.Б-ын жолоодож явсан машинаас талийгаач эмэгтэйн хүүхэд гэх банди манай манай машин руу суусан. Тэндээс хөдлөөд нэг удаагүй А- хүүе юу болоод байна гээд орилохоор нь харсан чинь Г.Б-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл хоёр тал руугаа дайвалзаж байгаад онхолдсон. Тэгээд бид нар машинаас буугаад очиход Г.Б- хүүхдээ тэврээд орилоод байсан. Харин машины эзэн гэх эмэгтэй машин доор дарагдсан. Тэгээд бид нар эмэгтэй хүмүүс болохоор машиныг нь өргөж даахгүй байсан. Тэгээд замын машин зогсоож байж машин доороос татаж гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч М.Б-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаартай: “1. Ш.Н- нь цээжний битүү гэмтлийн улмаас цочмог цус алдалтын шоконд орж нас баржээ. 2. Амь хохирогч Ш.Н-гийн цогцост цээжний битүү гэмтэл болон зүүн хацрын зөөлөн эдэд няцрал, зүүн мөр, баруун бугалганд цус хуралт, баруун сарвуу, зүүн өвдөг, цээж хэвлийд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Амь хохирогчийн цогцост тогтоогдсон дээрх цээжний битүү гэмтэл нь авто ослын улмаас мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдах ба үхэлд шууд нөлөөлжээ. Биеийн бусад хэсгийн гэмтлүүд нь бус бүрдээ мохоо зүйлийн үйлчлэлүүдээр үүсгэгдсэн бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 3. Амь хохирогч Ш.Н-гийн цогцост үхэлд хүргэхэд нөлөөлөх архагч хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Амь хохирогч Ш.Н- нь шүүх эмнэлгийн шинжилгээ орохоос 7-8 цагийн өмнө нас баржээ. 5. Амь хохирогч Ш.Н- нь нас барах үедээ согтолтгүй байжээ” гэх дүгнэлт, химийн шинжилгээний хариу /хх-ийн 57-59 тал/,

2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр талийгаач Ш.Н-гийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-63 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч М.Б-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 87 дугаартай: “1. Ш.Н.А- нь гавал тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. 2. Амь хохирогч Н.А-ы цогцост гавал тархины хавсарсан битүү гэмтэл болон дух, баруун хацарт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Амь хохирогчийн цогцост тогтоогдсон дээрхи гавал тархины хавсарсан битүү гэмтэл нь авто ослын улмаас мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдах ба үхэлд хүргэхэд шууд нөлөөлжээ. Биеийн бусад хэсгийн гэмтлүүд тус бүрдээ мохоо зүйлийн үйлчлэлүүдээр үүсгэгдсэн бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 3. Амь хохирогч Н.А-ы цогцост үхэлд хүргэхэд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Амь хохирогч Н.А- нь шүүх эмнэлгийн шинжилгээ орохоос 8-10 цагийн өмнө нас баржээ” гэх дүгнэлт,  /хх-ийн 68-69 тал/,

2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр амь хохирогч Н.А-ы цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-71 тал/,

Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн инженер Х.Бямбадоржийн 2022 оны 06 сарын 20-ны өдрийн: “зүүн талын их гэрэл сууриараа мултарсан, баруун талын гэрэл хагарч сууриараа мултарсан, урд копут баруун талын хэсгээрээ хонхойж урагдсан, урд салхины шил бяцарж дотогшоо цөмөрсөн, урд гупер хагарч мултарсан, зүүн талын крыло хаалга /хойд урд/ хонхойж урагдаж их хэмжээтэй эвдрэл үүссэн, зүүн урд, хойд, дугуйнууд хагарсан /хээний гүн 5 мм / хойд гупер түгжээнээс мултарч унасан, арын салхины шил болон хойд гэрэлүүд бүтэн, кузов баруун хойд хэсэгтэй бага зэрэг хонхойсон, баруун хойд хаалга салхины шил бүтэн, баруун урд хаалганы шил хагарсан, 2 толь хагарч сууриараа мултарч унасан баруун хойд талын дугуй хэвийн, баруун урд талын дугуй хагарч урагдалт үүссэн, баруун урд талын крыло ослын улмаас хонхойж урагдсан байдалтай байна” гэх дүгнэлт /хх-ийн 76-77 тал/,

Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч М.Б-ийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаартай: “...Г.Б-ын биенээс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй” гэх дүгнэлт /хх-ийн 83 тал/,

Шинжээч эмч, цагдаагийн хошууч Ч.Эрдэмболорын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 316 дугаартай: “...Г.О-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 94 тал/,

Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 406 дугаартай: “1. Зам тээврийн осол болох үед ... улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Гомбодорж овогтой Г.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж ява ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 23-т “Хүн тээвэрлэх” 23.8 “суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртлэх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь МNS 130 13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэснийг тус тус зөрчсөн байна. 2. Мөн дүрмийн 3.7 жолоочид дараахь зүйлийг хориглоно: тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах жндаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэж заасан ба амь хохирогч Ш.Н-гийн бусдад жолоогоо шилжүүлсэн үйлдэл нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 3. Зам тээврийн осол гарахад тээврййн хэрэгслийн эд анги, зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 96-98 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1254 дугаартай: “Тоуоtа Рrius-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 5,935,000 төгрөгөөр тогтоосон автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 105-109 тал/,

Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...миний буруутай үйлдлээс зам тээврийн осол гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 121 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн амь хохирогч Н.А-ы хууль ёсны төлөөлөгч, хохирогч Ш.Н-ын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Г.Б-ын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны үед амь хохирогч Ш.Н-гийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Б-, гэрч Г.О-, Л.А-, Ц.Ц-, насанд хүрээгүй гэрч Б.Д- нарын мэдүүлэг, талийгаач Ш.Н- нь цээжний битүү гэмтлийн улмаас, талийгаач Н.А- нь гавал тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас амь хохирсон болохыг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 87, 88 дугаартай дүгнэлтүүд, Г.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт, 3.7 дахь заалт, 12.1, 23.8 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, зам тээврийн осол гарах шалтгаан болсныг тогтоосон мөрдөгчийн магадлагаазам тээврийн осол гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21-нээс 22 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хужиртын даваа гэх газрын хатуу хучилттай зам буюу А1101 улсын дугаартай Мөрөн-Хатгал чиглэлийн засмал зам дээр “Приус-20” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож явах, хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, хөдөлгөөнд аюул, саад тулгарах үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас осол гаргаж хамт зорчиж явсан Ш.Н-, Н.А- нар тээврийн хэрэгслээс шидэгдэж, тэдгээрт гавал тархи, цээжний хавсарсан гэмтэл учруулж амь насыг хохироосон шүүгдэгч Г.Б-ын гэм буруутай үйлдэл нотлогдон тогтоогдлоо.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Ш.Н-, Н.А- нарын биед тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд өөрөөр хэлбэл амь хохирогч нар шидэгдэн унах үедээ болон тээврийн хэрэгслийг онхолдох үед цохих, цохигдох, даруулах байдлаар авсан гэмтэл болох нь тогтоогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Г.Б-ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.  

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.Б- жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Г.Б- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, 2 хүний амь хохирсон хүндрүүлэх шинжийг агуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4-2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас Ш.Н-, Н.А- нарын амь хохирч хүнд хор уршиг учирчээ. Амь хохирогч Н.А-ы хууль ёсны төлөөлөгч, хохирогч Ш.Н- мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгийг өгч 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүгдэгч Г.Б-тай эвлэрлийн гэрээ байгуулсан /хх-ийн 126 тал/, амь хохирогч Ш.Н-гийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Б- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн байна.

Иргэний нэхэмжлэгч Ш.Н- нь ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 5.935.000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй гэж байх тул шүүгдэгч Г.Б-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Б-ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б-ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 125, 128-129, 174-180 дугаар талд авагдсан зэргээр шүүгдэгч Г.Б- нь хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар группт байдаг, 3 сартай жирэмсэн, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Шүүгдэгч Г.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хор уршиг шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, 3 сартай жирэмсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолохыг мэдэгдэж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2238001750528 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Г.Б-ын ...дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх 1 ширхэгийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгаж байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг удирлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Г.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолохыг мэдэгдэж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2238001750528 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Г.Б-ын ...дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх 1 ширхэгийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР