Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/312

 

 

 

 

        

   2022       11            01                                        2022/ШЦТ/312

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Хохирогч Б.Н-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч Э.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ш-од холбогдох эрүүгийн 2238000000565 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Ш-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ш- нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний оройн 21-22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Н-ыг зодож улмаар биед баруун талын ухархайн дотор болон доод хананд цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, зүүн мөр, баруун бугалга, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэ, баруун тавхайн зөөлөн эдэд няцралт, цээжний зөөлөн эдэд гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000565 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.Ш- нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний оройн 21-22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Н-ыг гараараа нүүр рүү нь цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь баруун талын ухархайн дотор болон доод хананд цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, зүүн мөр, баруун бугалга, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэ, баруун тавхайн зөөлөн эдэд няцралт, цээжний зөөлөн эдэд гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ш-ын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2022 оны 08 дугаар сарын 12-ны орой 21 цаг өнгөрч байхад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12- дугаар багийн ... тоотод ээжийнхээ байшинд ганцаараа байж байтал манай нөхөр ирээд байшингийн хаалга нүдсэн. Тэгээд би үзэхэд манай нөхөр Э.Ш- ирсэн байсан. Намайг байшинд байна гэдгийг мэдээд хаШ.А- онгойлго гэхээр нь би хаШ.А- онгойлгоогүй. Тэгсэн чинь шууд цонхоор ороод ирсэн. Цонхоор орж ирэхэд нь би гал тогооны өрөөнд гутлын шүүгээнд зогсож байсан чинь охидуудынхаа хувцасыг аваад явмаар байна гэсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм гэсэн чинь урдаас асаагуурын гэрэл тусгаж байгаад намайг зодож эхэлсэн. Намайг зодохдоо гэрэл тусгангуутаа шууд нүүр рүү хоёр удаа гараараа цохиод цохиулаад унасан чинь цээж рүү хатуу ултай гутлаараа өшиглөж, толгой руу бас өшиглөсөн. Яг хэдэн удаа цохиж өшиглөснийг мэдэхгүй байна. Би доошоо суугаа байдалтай байхад миний толгой дээрээс дэвсэлж, толгой цээж хөл зэрэг рүү хэд хэд өшиглөсөн. Би шоконд орсон байсан болохоор яг хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Би босож ирээд түлхээд болиоч гэж хэлчихээд зугтаах гэж оролдож таамбар руу гарсан чинь араас гарч ирээд намайг цээж рүү тийрч унагаасан. Тэгж унахад би толгойн арын дагзаараа модон ширээ рүү мөргөсөн. Таамбарт унасан байхад миний толгой руу дэвсэлж өшиглөөд зодоод байсан. Тэгээд би болиоч ээ гэж орилсон чинь “чамайг хэн сонсдог юм” гэж байсан. Би гэрийнхээ таавчигтай байсан чинь хөлөн дээрээс гутлаараа гишгээд дэвслээд байсан. Тэгж намайг зодож байгаад хаШ.А-р гараад яваад өгсөн. Тэгэхдээ цагдаад чи намайг өгөөрэй за юу гэж байсан. ...Би Улаанбаатар хотод Нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлээд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ...нүдний ухархай нөхүүлэх хагШ.А-нд орохоор болж цаг авчихаад ирсэн. Уг хагШ.А- нь 3.122.000 төгрөг, имфлант буюу нөхөх материал нь 1.500.000 төгрөг болно гэсэн. ...Би сардаа 312.000 төгрөгийг түрээс төлдөг. Тэр мөнгийг бас нэхэмжилж авмаар байна. ...өдрийн түрээсийн мөнгө нь 12.000 төгрөг байдаг. Би одоо эмчилгээнд явахад 10 хоног явна. Ингэж явахад 10 хоногийн түрээсийн мөнгө 120.000 төгрөг болно. Өнөөдрийг хүртэлх хугацаанд эмнэлгээр явж шинжилгээ өгч, үзүүлж харуулахад одоо надад байгаа баримт нь 299.250 төгрөгийн баримт байна. Үүн дээр баримт өгөөгүй зардлууд гарсан. Жишээлбэл, хотод очоод эмнэлэг рүү нааш цааш явах такси унааны мөнгө энэ тэр гээд 200.000 төгрөг нэхэмжилнэ. Ингээд тооцоолоод үзэхээр би одоогийн байдлаар нүдний хагШ.А-ны зардалд 3.112.000 төгрөг, имфлантын мөнгө 1.500.000 төгрөг, нэг сарын түрээсийн мөнгө 312.000 төгрөг, /одоо эмчилгээнд явах 10 хоногийг оруулж тооцов/ баримтаар нэхэмжилсэн 299.250 төгрөг, томограф хийлгэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөөд үлдсэн 36.000 төгрөгийг би өөрөө төлсөн. Мөн дээр нь урсгал зардалд баримтгүйгээр 200.000 төгрөг ингээд нийт 5.459.250 төгрөг нэхэмжилнэ. Нүдний хагШ.А-нд ороход шаардагдах зардлуудыг баримтаа бүрдүүлж нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 15 дугаар тал/,

Гэрч Ш.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нилээн орой Б.Н- над руу зШ.А-д “Шинээ ирж зодчихоод явчихлаа, та эмнэлэг оруулаад өгөөч” гэж хэлсэн. Би яасан юм гэсэн чинь уруул сэтэрчихлээ, нүд тагларчихлаа, уруулаа оёулахгүй бол болохгүй юм шиг байна гэхээр нь би уруулынхаа зургийг явуулчихгүй юу, эгч нь одоо орондоо орчихсон байна даа гэж хэлсэн. Тэгсэн чинь над руу чатаар уруулынхаа зургийг явуулсан. Тэгээд харсан чинь гайгүй байх шиг байхаар нь наад чинь гайгүй юм байна. маргааш больё гэсэн. Тэгэхэд Б.Н- ч гэсэн за за тэгье хоёр хүүхэд харах хүн байхгүй гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 457 дугаартай: “1. Б.Н-ын биед баруун талын ухархайн дотор болон доод хананд цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, зүүн мөр, баруун бугалга, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэ, баруун тавхайн зөөлөн эдэд няцралт, цээжний зөөлөн эдэд гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Б.Н-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар тал/,

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эмч М.Болормаагийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн дүгнэлт /хх-ийн 24 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/,

Хохирогч Б.Н-ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 8 дугаар тал/,

Шүүгдэгч Э.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 21-ний орой Мөрөн сумын 12 дугаар баг ... тоотод эхнэр Б.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Баримтаар нэхэмжилсэн үндэслэлтэй хохирол нөхөн төлбөрийг яг одоо нэг дор бүрэн төлж чадахгүй ч гэсэн увуулж цувуулаад төлнө” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Н-, гэрч Ш.А- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 457 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Э.Ш-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Э.Ш- нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний оройн 21-22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Н-ыг гараараа нүүр рүү нь цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь баруун талын ухархайн дотор болон доод хананд цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, зүүн мөр, баруун бугалга, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэ, баруун тавхайн зөөлөн эдэд няцралт, цээжний зөөлөн эдэд гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Н-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Ш-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүгдэгч Э.Ш-ын үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Н-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Э.Ш- гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Н-ын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Ш-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.Н- нь мөрдөн шалгах ажиллагааны үед нүдний ухархай нөхүүлэх хагШ.А-нд орох 3.122.000 төгрөг, имфлант буюу нөхөх материалын үнэ 1.500.000 төгрөг, хоёр сарын түрээсийн мөнгө 600.000 төгрөг, такси унааны мөнгө 200.000 төгрөг, баримтаар нэхэмжилсэн 295.650 төгрөг, томограф хийлгэхэд гарсан зардал 36.000 төгрөг, нийт 5.765.650 төгрөгийг нэхэмжилж,

Хэрэгт 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б.Н- нэрээр бичигдсэн УБ Сонгинохайрхан, Хө.Мөрөн чиглэлийн 59.000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б.Н- нэрээр бичигдсэн Хө.Мөрөн, УБ Сонгинохайрхан чиглэлийн 59.000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар /хх-ийн 45-46 дугаар тал/, ерөнхий мэдээ алдуулалтын дотор мэс засал хийхэд шаардагдах шинжилгээнүүд гэх шинжилгээ өгсөн баримт /121.600 төг гэж бичсэн/ /хх-ийн 47 дугаар тал/, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Ай Ти лабораторийн үзлэг, үйлчилгээний үнэ 111.400 төгрөгийн Е-баримт, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн эм тарианы үнэ 66.250 төгрөгийн Е-баримт /хх-ийн 50-51 дүгээр тал/-ыг гарган өгсөн,

Шүүх хуралдаанд: 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн нүдний

эмчилгээний бусад төрлийн багаж хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөгийн Е-баримт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б.Н- нэрээр бичигдсэн компьютер томографийн үнэ 36.000 төгрөгийн Е-баримтын хуулбар, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б.Н- нэрээр бичигдсэн 482.850 төгрөгийн баримт, Хөвсгөл Хүмүүн эмнэлэгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б.Н- нэрээр бичигдсэн хэвтэн эмчлүүлсэн төлбөр 163.200 төгрөгийн Е-баримт, “Лаббо2” эмийн сангийн 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн эмийн үнэ 14.900 төгрөгийн Е-баримт, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б.Н- нэрээр бичигдсэн Хө.Мөрөн, УБ Сонгинохайрхан чиглэлийн 59.000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б.Н- нэрээр бичигдсэн УБ Сонгинохайрхан, Хө.Мөрөн чиглэлийн 59.000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, нийт 2.610.600 төгрөгийн баримтыг гаргаж өгснийг нотлох баримтаар үнэлж,

Хохирогч Б.Н-ын гаргаж өгсөн нотлох баримтуудаас ерөнхий мэдээ алдуулалтын дотор мэс засал хийхэд шаардагдах шинжилгээнүүд гэх шинжилгээ өгсөн баримт /121.600 төг гэж бичсэн/ /хх-ийн 47 дугаар тал/-г хасч, энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, түрээсийн зардал 600.000 төгрөг, олох ёстой байсан орлого, унааны мөнгө 200.000 төгрөг, бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Ш-оос нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш-оос 2.610.600 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-ад олгох нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Ш-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүндрүүлэх нөхцөл байдалтайнгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35 дугаар тал/,
  • Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 дугаар тал/,
  • Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37 дугаар тал/,
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар тал/,
  • ЦЕГ-ын захиргааны зөрчил шийдвэрлэлтийн лавлагаа /хх-ийн 40-42 дугаар тал/ зэрэг баримт бичиг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.Ш- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Э.Ш-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг харгалзан шүүгдэгч Э.Ш-од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш-од оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2238000000565 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш-од оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Ш-од оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2238000000565 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш-оос 2.610.600 (хоёр сая зургаан зуун арван мянга зургаан зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н- (...)-д олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, түрээсийн зардал, олох ёстой байсан орлогын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Ш-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ш-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР