Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2018/00133

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 09 өдөр                   Дугаар 184/ШШ2019/                         Улаанбаатар хот

                                   

                             

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Бумбат 3-3 тоотод оршин суух, Өрнөх овогт П.Бын /регистрийн дугаар:  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээл 30-7 тоотод оршин суух, Шарнууд овогт Д.Цд /регистрийн дугаар: / холбогдох

 

 “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Б, хариуцагч Д.Ц, нарийн бичгийн даргад Б.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б миний бие 1999 оноос Д.Цтай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүү Ц.Д төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид амьдарч байгаа...Хүү маань ээжээрээ овоглодог...хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Бын нэхэмжлэлтэй хүүхдийн тэтгэмж тогтоолгох хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд миний бие хүү Ц.Дд тэтгэмж өгөхөд татгалзах зүйлгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд өөрийн хажууд байлгах бүрэн боломжтой юм. П.Б нь шүүхийн шийдвэрээр хүү Ц.Дийг бүрэн дүүрэн хангалттай амьдруулах чадвартай гэж авсан бөгөөд өнөөдөр миний хүү сургууль руугаа явахдаа байнгын хол зам алхаж даарч бээрсэн байдалтай байдаг. Мөн эх болох Д.Ц надтай утсаар ярихад уурлаж загнадаг, шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг ч удаа утсаар ярих, уулзуулахыг зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхээс хүүхэд эхтэйгээ уулзахыг хориглох шийдвэр гараагүй байхад П.Бын дарамтаас үүдэн эх хүү хоёр уулзаж чадахгүй байх тул шүүх энэхүү асуудал дээр нэхэмжпэгч Бт эх, хүү хоёрын харилцаанд саад учруулах ёсгүйг  ойлгуулж өгөхийг хүсэж байна ...хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

 

   Хэрэгт авагдсан  нотлох баримтыг шинжлэн судлав.                                    

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Д.Цд холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.  

 

              Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд өгсөн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч П.Б, хариуцагч Д.Ц нар нь 1999 онд танилцаж хамтран амьдарч байгаад 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүү Ц.Дийг төрүүлсэн ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн184/ШШ2018/01338 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1877 дугаартай магадлалаар хүү Ц.Дийг эцэг П.Бын асрамжид үлдээж шийдвэрлэсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ам бүлийн тодорхойлолт, хүүхэд эрүүл өсөн бойжиж буй эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдов.

          2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн184/ШШ2018/01338 дугаар шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлээгүй ба нэхэмжлэгч болох Ц.Б энэ талаар шаардлага гаргаагүй байна.

 

        Гэр бүлтийн тухай хуулийн 38 дугааөр зүйлийн  38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан.

       

         Иймд хариуцагч Д.Цэрэнлхагваас  хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн ба хүү Дж нь ээж Цр овоглож төрсний гэрчилгээ авчээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт ”тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,150 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдийн тэтгэлэгийг  гаргуулахдаа тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцохоор  заажээ.

 

Иймээс  хариуцагч Д.Цаас нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд  төлвөл зохих  төгрөгт  улсын тэмдэгтийн хураамж тооцож 33.148 төгрөгийг гаргуулж  улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118,119 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт зааснаар 2005 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Ц.Дийг 11-16 нас /суралцаж байгаа  бол 18 нас/-тай  болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Шарнууд овогт Д.Цаар /регистрийн дугаар: / тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах  хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурьдсугай.  

   

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Бын “Хүүхдийн тэтгэлэг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,150 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 33.148 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.              

            5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэгт зааснаар  эцэг П.Б, эх Д.Ц нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж,адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

6.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.