Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/313

 

 

 

 

        

   2022       11            01                                        2022/ШЦТ/313

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Н.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 2238000000100 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н.Д-,

Монгол улсын иргэн, Б.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Д-, Б.Б- нарыг бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоот хашаанаас иргэн Ж.Р-ийн эзэмшлийн ... улсын дугаартай хөх өнгийн Hensim маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д-ын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч Б.Б-ын өгсөн: “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон эрүүгийн 2238000000100 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Д-, Б.Б- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоот хашаанаас иргэн Ж.Р-ийн эзэмшлийн ... улсын дугаартай хөх өнгийн Hensim маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

  Хохирогч Ж.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өглөө үүрээр 05 цагийн үед гарч бие засахад гэрийн гадаа байсан мотоцикль байхгүй болсон байсан. Тэгээд өглөө 08 цагийн үед босоод хашаанаас авч гарсан мөрийг нь хөөж явсаар байгаад 13 дугаар багийн техникийн захын хашаанд оруулж гэрийн хажууд тавьсан байхыг олж хараад цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. ...Би алдсан мотоциклио олж авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 дугаар тал/,

Гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэр хоёр өглөө үүрээр шахуу гэрт орж ирж унтсан байсан. ...Тэгээд буцаад гэр рүүгээ орох гэсэн чинь гэрийн хажуу талд нэг хөх өнгийн мотоцикль оруулж ирээд тавьсан байсан. Би гэртээ ороод Д-, Б.Б- нараас юун мотоцикль юм гэж асуугаад байж байтал хойд талын хашааны хаалга нүдэхээр нь эхнэр гарч онгойлгож өгсөн чинь Б.Б- бид гурвыг цагдаагийн газар руу хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр тал/,

              “Ихэр Мөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2245617200264 дугаартай хөрөнгө үнэлгээний: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ж.Р-ийн ... улсын дугаартай Хятад улсад үйлдвэрлэгдсэн Hensim маркийн мотоциклийн үнэлгээг 400.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна” гэх тайлан /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/,

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дугаар тал/,

              Шүүгдэгч Н.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би С.О- гэдэг айлд архи ууж байгаад найз Б.Б-тай хамт шөнө тэднийхээс гарч яваад 9 дүгээр хорооны нүүрнээсээ 2 дахь гудманд нэг айлын хаалга онгорхой байхаар нь хартал дотор нь мотоцикль харагдаж байхаар нь түрж гаргаад Б.Б- бид хоёр түрж явсаар 9 дүгээр хорооны гүүрэн доогуур гарч далан уруудаад баруун эргэж хуучин техникийн захын хашаанд манаач хийдэг С.О-ийн хажуу талын дутуу барьсан блокон грашид оруулаад тавьсан. ...Өглөө нь босоод юун мотоцикль юм бэ гэж надаас асуухаар нь миний мотоцикль байгаа юм, шөнө хүнээс авч ирлээ, хөдөө унаж гардаг юм уу гээд өөр их юм ярилгүй сууж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. ...Энэ асуудалд Б.Б- хамт явж айлын хашаанаас мотоцикль түрэлцсэн нь үнэн. Гэхдээ энэ хэрэгт би голчлон оролцсон. ...Би өөрийнхөө гэм бурууг ойлгож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар тал/,

              Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С.О-, Д- бид гурав архиа хувааж уугаад дууссаны дараа Д- намайг хоёулаа гарах уу гээд байхаар нь хамт гарч яваад 9 дүгээр хорооны засмал замаар өгсөж яваад хөндлөн засмалын гудмаар явж байтал Д- нэг айлын хашаа руу ороод мотоцикль түрээд гараад ирэхээр нь болио хөгшин гэсэн чинь тоохгүй байсан. Тэгэхээр нь хамт түрэлцэж явсаар 7 дугаар хороонд Шинэ-Мөрөн худалдаа үйлчилгээний төвийн зүүн талын хуучин техникийн захын хашаанд байдаг С.О-ийн гадаа оруулж тавьсан. ...өглөө босоод байж байтал цагдаа нар орж ирээд биднийг аваад явсан. ...тэр айлын хашаа руу давж ороогүй. ...би гадаа нь хараад зогсож байсан. ...би өөрийнхөө хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ж.Р-, гэрч С.О- нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Н.Д-, Б.Б- нарын үйлдэл идэвхтэй, бусдын эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг баттай мэдсээр байж өөрийн эзэмшлийн адил захиран зарцуулж байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

              “Хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн шууд санаатай үйлдлээр өмчлөгч, эзэмшигч нь тодорхой байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлийг ойлгох бөгөөд энэ шинжээрээ өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс ялгагдана.

              Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, идэвхтэй, ухамсартай, уг мотоциклийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулж, дээрх хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

              Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

              Шүүгдэгч Н.Д-, Б.Б- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Р-ид 400.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Н.Д-, Б.Б- нар нь ... улсын дугаартай Хятад улсад үйлдвэрлэгдсэн Hensim маркийн мотоциклийг биет байдлаар буцаан өгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

              Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Н.Д-, Б.Б- нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэх, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.Д-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Н.Д-, Б.Б- нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Д-, Б.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

              Шүүгдэгч Н.Д-ын хувийн байдлын талаарх хавтаст хэргийн 34-35, 58-59, 65, 67-68 дугаар талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Д- нь ам бүл 3, Хөвсгөл аймгийн ... оршин суудаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдлын талаар,

              Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлын талаарх хавтаст хэргийн 38-39, 60-63, 64, 66, 69, 70-75, 105-106 дугаар талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлын талаарх баримтуудаар шүүгдэгч Б.Б- нь .... оршин суудаг, урьд ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Д-, Б.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүх шүүгдэгч Н.Д-, Б.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч Н.Д-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Б-т 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох” санал, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ч.Будхүүгийн: “...миний үйлчлүүлэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 272 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг харгалзан шүүгдэгч Н.Д-ыг 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Б-ыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 34 (гучин дөрөв) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас 272 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, түүний эдлэх ялыг 208 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-, Б.Б- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Д-, Б.Б- нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Д- нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Д-, Ухаа овогт Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ыг 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Б-ыг 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 34 (гучин дөрөв) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас 272 (хоёр зуун далан хоёр) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, түүний эдлэх ялыг 208 (хоёр зуун найм) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-, Б.Б- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Д-, Б.Б- нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Д- нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР