Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/318

 


2022 10 14 2022/ШЦТ/318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд
нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах
зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******
******* холбогдох эрүүгийн 2221000000366 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын
11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 20-
ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд
боловсролтой, тогооч мэргэжилтэй, ******* ХХК-д тогооч ажилтай, ам бүл 1,
*******-Уул аймгийн ******* сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол 1-11 тоотод оршин
суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр архи ууж согтуурсан
үедээ Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг ******* ХХК-ны
хашаанд хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан
зодож, түүний зулай, уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар,
зүүн бугалга, шуу, цээжний зүүн хажуу хэсэг, зүүн дал, нуруу, баруун зүүн гуянд цус
хуралт, зүүн шанаа, хэвлийд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл
мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах
дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл
журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой
шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв
тул, нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээж байна...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09
2
дүгээр сарын 10-ны өглөө 10 цагт ажлаасаа буусан. Тухайн үед буюу компанийн кампын
ойролцоо айл дээр манай ажилчид үхэр нядлахаар болсон ба тухайн айлын эзэд та нар
олон цаг ажиллачхаад тогоочоороо янзлуулаач гээд байсан. Тэгэхээр нь би тогооч
*******гийн өрөөнд очиход тэрээр өмнөх өдөр нь архи уусан байдалтай архи нь гараагүй
гал тогооныхоо өрөөнд байж байсан. Тэгээд би түүнтэй уулзаад үхрийнхээ гэдсийг
арилгаач гэсэн чинь явахгүй гээд байсан. Би эргээд үхэр янзалж байсан хүмүүс рүү очиж
туслаад ажил дуусмагц кампын өрөөндөө ирээд унтсан. Гэтэл намайг унтаж байхад буюу
11 цагийн үед хаалга тогших чимээ гарсан. Тэгэхээр нь босоод тайлахад манай тогооч
ганцаараа нэг шил Эдэн нэртэй архи бариад согтуу байдалтай орж ирсэн. Тэгээд надтай
ууя гэхээр нь би уухгүй гэдгээ хэлэхэд тэрээр ширээн доор тавиад гараад явчихсан. Хэсэг
хугацааны дараа дахин орж ирээд надад хандаж пизда минь гал тогоо руу очиж гэдсээ
чанаач гэж хэлсэн. Намайг гал тогоо руу очиход манай 2 ажилтан гал дээр мах чанаж
байсан. Тэгээд би чанасан махыг нь гаргахад туслаад байж байхад ******* гал тогоо руу
орж ирсэн. ******* пиво гаргаж ирээд гичий минь уухгүй байсан юм уу гээд байхаар нь
түүнд нэг их зүйл бодолгүй тэнд байсан өрмийн 2 ажилтантай тухайн пивыг хувааж уусан.
Тэгээд би дуусмагц байрандаа ирсэн. Гэтэл араас ******* ирээд манайд үлдээсэн архиа
аваад үүдэнд *******, өрмийн ажилтан гэх залуу бид 3 тухайн архинаас уусан.
Удалгүй яваад өгсөн. Үүний дараа ******* бид 2 захирал Батбаярын өрөө рүү орсон.
Түүний өрөөнд ороход захирал Батбаяр, Бямбаахүү нар байсан. Ингээд тэндээ сууж
байхад ******* надад агсраад чи муу миний нөхрийг алсан гээд утгагүй юм яриад байсан.
Учир нь Төв аймгийн Заамар суманд *******гийн нөхөр Баяраа гэх залуу 2022 оны 03
дугаар сард аваарт ороод нас барж байсан юм. Тэгээд ******* намайг дарж аваад үсдээд
гараараа нүүр рүү маань хэдэн удаа цохисон. Би тэдний гэрээс гараад явж байхад араас
гарч ирээд банзаар хэдэн удаа цохисон. Тухайн асуудлын улмаас миний толгой хагарсан,
нүүр ам хөхөрч хавдсан, 2 гарын шуу, өвчүүний урд хэсэгт гэмтсэн байна...” гэх мэдүүлэг
/хх-ийн 12-13/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээж
У.Отгонцэцэг нь 2022 оны 03 дугаар сараас хойш тухайн компанидаа амралтгүй ажиллаж
байгаад 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хэрлэн сумын 6 дугаар баг 70-40 тоотод
оршин суух гэртээ ирсэн. Тухайн үед түүний баруун нүдний доод талд хөхөрсөн, 2 шанаа
хэсгээр урагдсан, ар нуруу, дал, 2 гарын доод хэсэг, 2 хөл нь хөхөрч хавдсан, толгойн зүүн
хэсэгт хагарсан, зүүн хавирга хэсэгт хугарсан байж магадгүй зовуурьтай байсан. Тэгээд
тухайн үедээ ээж У.Отгонцэцэгээс юу болсон талаар нь асуухад би уначихсан юм гэж хэлж
байсан удаатай. Ингээд 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө эмнэлэгт очоод ээжийг
үзүүлсэн. Энэ үед эмч түүнд үзлэг хийхдээ та хүнд зодуулсан юм биш үү гэсэн. Тэгээд ээж
У.Отгонцэцэг нь Баяндун сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Ус
баясгалан ХХК-ний хашаанд 2022 оны 09 дүгээр сарын 10-ны орой ******* гэдэг хүнд
зодуулсан талаар надад хэлсэн. Тэгээд би ******* гэх хүний 99976892 дугаарын утас руу
өөрийн утаснаас залгаад яагаад ээжийг ийм аймар болтол зодсон юм бэ гэхэд танай ээж
өөрөө буруутай, өөрөө л буруудна, намайг өгдөг газарт нь өг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг
/хх-ийн 15-16/
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний
хувьд 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баяндун сумын 4-р багийн нутаг *******
ХХК-ний байранд иргэн ******* маргалдаж хөнгөн зэргийн гэмтэл санаатай
учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр архи
согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан ба 2022 оны 09 дүгээр сарын 10-ны
өдөр бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Иймд миний хувьд өөрийн
үйлдлийг хянах чадвартай байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 33/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09
3
дүгээр сарын 13-ны өдрийн 578 тоот дүгнэлтэд:
1.У.Отгонцэцэгийн биед зулай, уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал,
баруун хацар, баруун, зүүн бугалга, шуу, цээжний зүүн хажуу хэсэг, зүүн дал, нуруу,
баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, хэвлийд зулгаралт, цээжний зөөлөн эдийн
няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг
тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ
гэмтэл… гэжээ. /хх-ийн 21-23/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/
- Цээжний рентген зураг /хх-ийн 26/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 19/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/
- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 37-38/
- Шүүгдэгч *******, хохирогч У.Отгонцэцэг нарын Прокурорын газарт гаргасан
хүсэлт /хх-ийн 44-45/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу
цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд “Шүүх хуралдаанд өмгөөлөгч
авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын
Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг
шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох
баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний
үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос
шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж
тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл
бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба
үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр архи ууж согтуурсан
үедээ Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг ******* ХХК-ний
хашаанд хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан
зодож, түүний эрүүл мэндэд зулай, уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал,
баруун хацар, зүүн бугалга, шуу, цээжний зүүн хажуу хэсэг, зүүн дал, нуруу, баруун зүүн
гуянд цус хуралт, зүүн шанаа, хэвлийд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий
хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч
*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн
хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч
У.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 578
тоот “...У.Отгонцэцэгийн биед зулай, уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал,
баруун хацар, баруун, зүүн бугалга, шуу, цээжний зүүн хажуу хэсэг, зүүн дал, нуруу,
баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, хэвлийд зулгаралт, цээжний зөөлөн эдийн
няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн
үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул
4
гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх
дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад
нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон,
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн
зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага
хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт
хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д
заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал
байхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт
“Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол
шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд
шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай
шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******д торгох ял оногдуулах
санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч
нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял,
албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан ******* овогт
******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял
оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд
хөнгөн хохирол учирч шүүгдэгчийн зүгээс эмчилгээний зардалд 550,000 төгрөг төлсөн.
Хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж
мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй
байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь
цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн
шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь
хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
5
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч ******* *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000
/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан
хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь
цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт
бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг *******-
Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д
авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр
болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс
зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд
заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах,
эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь
хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол
шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА