Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/317

 

2022 10 14 2022/ШЦТ/317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Д.Энхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А”
танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах
зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт
******* ******* холбогдох эрүүгийн 2221003940364 дугаартай хэргийг 2022 оны
10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 14-
ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд
боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн
хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ******* 6-9в тоотод оршин суух,
гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД:
*******/
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн
орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Тэс Петролиум ШТС-ын хойд талын
замаар Toyota Prius-20 маркийн 10-67 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг
жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний
дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд
осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “ Жолооч хөдөлгөөнд аюул саад
тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох
арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай явж байсан иргэн
******* араас мөргөж ******* биед бүсэлхийн 2 дугаар нугалмын их
биеийн шахагдсан хугарал, нурууны булчингийн няцрал, баруун бугуй, зүүн шилбэнд
зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах
дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл
журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой
шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн
зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй....” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09
дүгээр сарын 05-ны өдөр 10 цагаас 8 дугаар цэцэрлэгт хуралтай байсан. Хуралд
суучихаад 12 цаг өнгөрөөгөөд 8 дугаар цэцэрлэгээс гараад гэр рүүгээ дугуйтай явсан.
Ингээд дугуйн замаар явж байгаад Тэс бензин колонк түүний баруун талд баригдсан
байгаа байшингуудын голд унадаг дугуйтайгаа дугуйн замаар явж байтал дугуйн замын
хонхорхой хэсэгт ус тогтчихсон байсан. Тэгэхээр нь арагшаа ертөнцийн зүгээр баруун зүг
рүү машин харж байгаад дугуйтайгаа машин зам руу орж явсан. Тэгээд явж байтал араас
машины сигнал дуугарахаар нь эргээд хартал 1, 2 дугаар эгнээнээс 2 машин ирж явсан
бөгөөд 2 дугаар эгнээнд явж байсан машин нь хурдтай яваад өнгөрсөн. Унадаг дугуйгаа
унаад машин замын 1 дүгээр эгнээгээр хашлаганы хажуугаар шахаад явж байтал араас
машин мөргөчихсөн. Тэгээд унахдаа машины урд талын гуфер дээр унаад доошоо зам
дээр унахдаа машины өөдөөс харж унаад урд талын гуферт нь миний хөл тээглээд зам
дээр түрэгдэж байгаад зогссон. Намайг унадаг дугуйтайгаа машин зам руу ороход машин
харагдаагүй. Би машин замд ороод унадаг дугуйтайгаа 2-3 минут явсны дараа машин
араас ирж мөргөсөн. ...Би хөдөлгөөнд саад болоогүй. Зам дээр унадаг дугуйтайгаа явж
байхдаа хашлага дагаад явж байсан. Тухайн машины жолооч намайг мөргөснийхөө дараа
эхнэртэйгээ бууж ирээд тормоз барьсангүй ээ ахаа, тэгээд мөргөчихлөө. Машиныхаа
накладыг сольсон чинь барихгүй байна гэж хэлж байсан. ...Миний зүгээс гаргах гомдол
санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25, 28/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2022
оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн үед манай нөхөр ******* өөрийн
эзэмшлийн цагаан өнгийн Toyota Prius-20 маркийн 10-67 ДОУ улсын дугаартай тээврийн
хэрэгслийг жолоодон ...Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа Тэс
петролиум ШТС-ын баруун хойд талын замын нэгдүгээр эгнээгээр баруунаас зүүн тийш
чиглэлтэй явж байх үед урд талд нь нэгэн дугуйтай хүн мөн адил нэгдүгээр эгнээгээр
баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаа харагдсан. Тэгээд тухайн эгнээгээр явж байхад
гэнэт ус таарахаар нь жолооны хүрдээ эргүүлж хоёрдугаар эгнээ рүү орох гэтэл тухайн
эгнээгээр зэрэгцээд машин орж ирэх гээд байсан. Эргээд эгнээндээ орох гээд чигээрээ
явтал урд явж байсан дугуйтай хүнд тулаад яг ард талаас нь мөргөж осол гарсан. Тэгээд
би өөрийн гар утсаараа шууд түргэн дуудах гэтэл ярьж байгаа дохио өгөөд байсан. Ингээд
би цагдаад дуудлага өгөөд үүний дараагаар эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-
ийн 33-34/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр
сарын 05-ны өглөө би ажил дээрээ 08 цагт ирсэн... 12 цаг 43 минутад манай нөхөр
Эрдэнэсоёл нь өөрийн эзэмшлийн 80154565 дугаарын утаснаас миний 80579908 дугаарын
утас руу амьсгаа нь давхцаад дуу нь цаашаа орсон байдалтай залгаад би машинд
мөргүүлчихлээ гэж хэлсэн. Хаана байгааг нь асуухад Хэрлэн сумын 1 дүгээр баг Тэс
Петролиум ШТС-ын ойролцоо байна гэж хэлсэн. Би шоконд ороод хамт ажилладаг
Ганбүргэдийн хамтаар хэргийн газар дээр ирэхэд манай нөхөр цагаан өнгийн Toyota Prius-
20 маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн бололтой, жолооч нь гэх *******, түүний
эхнэр Мөнх- Амьдрал нар нь гадаа зогсоод манай нөхрийг машиндаа суулгасан байсан.
Харин Эрдэнэсоёлын унаж явсан унадаг дугуйг замаас гаргаад гэрлийн шон түшүүлээд
тавьсан байсан. Юу болсон талаар ******* болон Мөнх-Амьдрал нараас асууж
тодруулсан. Миний ойлгосноор ******* нь хурдтай явж байгаад, тормозоо дараад
амжилгүй Эрдэнэ-Соёлын араас нь мөргөчихсөн гэж ойлгосон. ...Манай нөхрийн араас нь
мөргөх үед машины хамар дээр цохигдож газарт унасан гэсэн. Газарт унасны дараа хэсэг
хугацаанд тухайн тээврийн хэрэгсэл шууд зогсоогүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн
урд талаас нь хөлөөрөө тулаад түрэгдсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би
2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 11 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн цагаан
өнгийн Toyota Prius-20 маркийн 10-67 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон
хажуудаа эхнэр Мөнх-Амьдралыг, ардаа хүү Намуунтөгсийг суулгаад Хэрлэн сумын 1
дүгээр баг Залуус хороолол чиглэн явсан. Хэрлэн сумын 1 дүгээр багт байдаг Тэс
Петролиум ШТС-н баруун хойд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш
нэгдүгээр урсгалаар миний санаж байгаагаар 60-70 км/ц хурдтай явж байх үед урд талд
унадаг дугуйтай хүн баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаа харагдсан. Тэгээд би
тухайн хүнийг хараад хурдаа хасаж, тормозоо дараад 2-р эгнээ рүү орох гэтэл зэрэгцээд
машин ороод ирчих гээд байсан. Тэгээд яах ч аргагүй дугуйтай хүний араас нь машины
урд хэсгээрээ мөргөчихсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/
2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн магадлагаанд: “...- Тоёота
приус-20 маркийн 10-67 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ганчимэг
овогтой ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын
хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий
болгохгүйгээр зорчино". Мөн дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад
тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох
арга хэмжээ авна” гэх заалтуудын зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах болжээ.
- Хар ногоон өнгийн унадаг дугуйтай явж байсан Шошмой овогтой Эрдэнэсоёл нь
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй
байна... гэжээ. /хх-ийн 38/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны
өдрийн 12706 тоот дүгнэлтэд:
1. ******* биед бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан
хугарал, нурууны булчингийн няцрал, баруун бугуй, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл
тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх
боломжтой, шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг
тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэжээ. /хх-
ийн 40-42/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 09/
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-
13/
- Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 14/
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис
хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15/
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 16/
- Зам тээврийн осолд холбогдсон Toyota Prius-20 маркийн 10-67 ДОУ улсын
дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17/
- Зам тээврийн осолд холбогдсон Anmier маркийн унадаг дугуйнд үзлэг хийсэн
тэмдэглэл /хх-ийн 18/
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 19/
- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 51/
- Жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 52/
- Шүүгдэгч хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 54-56/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/
- Хохирогч , шүүгдэгч ******* нарын прокурорын газарт
гаргасан хүсэлт /хх-ийн 63-64/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын
дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт
хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж,
бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн
орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Тэс Петролиум ШТС-ын
хойд талын замаар Toyota Prius-20 маркийн 10-67 ДОУ улсын дугаартай тээврийн
хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын
хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй,
хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “ Жолооч хөдөлгөөнд аюул
саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд
зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай явж байсан
******* араас мөргөж түүний эрүүл мэндэд бүсэлхийн 2 дугаар нугалмын их
биеийн шахагдсан хугарал, нурууны булчингийн няцрал, баруун бугуй, зүүн шилбэнд
зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт
үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ******* мөрдөн шалгах
ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн
шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12706 тоот дүгнэлт, зам тээврийн
осолд холбогдсон Toyota prius-20 маркийн 10-67 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд
үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол тогтоосон
акт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож
байна.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт
холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр
ирүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл
тохирсон байх тул шүүгдэгч автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний
аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг
зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн
гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд
хүндэвтэр хохирол учирч, шүүхийн мэдэгдэх хуудсанд хохирогч нь “гомдол, саналгүй,
нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг
бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох
баримтуудыг үндэслэн шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй
байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг
зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн
гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор
уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг
хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид
эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа
гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн
1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл
байдал байхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт
“Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол
шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд
шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай
шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч таван зуун
нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох санал гаргасныг шүүгдэгч
хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон
бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын
сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан
******* овогт ******* ******* Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох
ял оногдуулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь
цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн
иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2
дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Мөнхтамгыг Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч
хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм
хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан
гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч ******* Мөнхтамгыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000
/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан
хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гараагүй, шүүгдэгч нь
цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт
бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод
аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч
*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин
төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс
зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд
заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах,
эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь
хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол
шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА