Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/330

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221003690363 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамтаар Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар “Эхэн бүрд” гэх газарт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, овогт ******* *******. /РД: *******/

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг тоотод хамтран амьдрагч архины мөнгө өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь дагзны язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун шууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул, нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээж байна...” гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэх хүнтэй 2021 оноос хойш хамт амьдарч байна. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би нөхөр ын хамт сум 30-ын шороо гэх газраас ирээд хонож өглөө 07 цаг өнгөрөөгөөд боссон. Тэр өглөө ын таньдаг ах нь гэрт ирсэн. Манай нөхөр 07 цаг өнгөрөөгөөд усанд явсан ба усанд явахдаа “ах ирсэн юм чинь ганц шил архи хуваагаад уучих уу” гэж асуухаар нь би “тэг тэг” гэж хэлсэн. Усанд явж ирэхдээ дэлгүүрээс 0,75 литрийн Хараа нэртэй архи авчраад ахтайгаа хамт хувааж ууж дуусгасан. Архиа ууж дууссаны дараа манай нөхөр "би ахиад архи уумаар байна” гэхэд нь “одоо болно би хувцсаа угаамаар байна надад ус зөөж өг, ажилд тусал эрхтэн ажлаа амжуулаад хөдөө буцахаа бодъё” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр "чи миний мөнгийг хурааж авдаг юу юм би архи уумаар байна” гээд намайг гараараа баруун хацарт нэг удаа, зүүн нүдэнд нэг удаа цохисон мөн толгойны араас аяга шидээд толгой хагалчихсан. ...Миний хувьд нөхөр *******тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул одоогоор ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…гэх мэдүүлэг  /хх-ийн 11-14/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2022 оны 08 сарын 19-ний өглөө 07 цагийн үед ******* сумын 3 дугаар баг тоот болох танил ах гэрт ороход танил дүү ******* эхнэрийн хамт хоёулаа байсан. Тэгээд би гэрт нь сууж байхад ******* дүү усанд яваад ирэхдээ Хараа нэртэй 0,75 граммын нэг шил архи авчихсан ахтайгаа хоёулаа ууя гээд бид 2 юм ярингаа ууж эхэлсэн. Тэгээд ууж байгаад архи дуусахын үед ******* нь эхнэр рүү хандан дахин нэг шил архи авъя гэж хэлэхэд эхнэр нь уурлаж тэр 2 маргалдаад эхлэхээр нь би ******* "ах нь харилаа" гэж хэлээд гэрээс нь гараад явсан”...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

 

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн орчим эхнэр ийн хамт сумын 30-ын шороо гэх газраас ирээд ******* сумын 2 дугаар баг ирж хоносон. Өглөө 07 цагийн орчим босоод худаг руу усанд явах гэж байхад гаднаас хуурай ах орж ирсэн. Би тэр үед эхнэртээ хандан ахтай нийлээд нэг шил архи уучих уу гэхэд эхнэр тэг тэг гэж хэлэхэд нь би усаа аваад ирэхдээ дэлгүүр орж Хараа нэртэй 0,75 граммын нэг шил архи авч ирээд ах бид хоёр ууж эхэлсэн ба 09 цагийн орчим архи дууссан. Тэгээд би эхнэртээ дахиад архи уумаар байна гэж хэлэхэд эхнэр уурлаж миний мөнгийг аваад одоо болно, эртхэн ажлаа амжуулаад хөдөө явахаа бодъё гэж хэлэхэд нь би уурлаж эхнэр ийн толгой руу баруун гараараа нэг цохиж, ар нуруу руу нь нэг удаа өшиглөж, шаазан аягаар толгойн тус газарт нь цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 33/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 539 тоот дүгнэлтэд:

1. биед дагзны язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 33-34/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 21-22/

- Гэрч Н. мэдүүлэг /хх-ийн 25-26/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 45-46, 50/

- Шүүгдэгч *******, хохирогч Э. нарын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 59-60/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг тоотод хамтран амьдрагч архины мөнгө өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь дагзны язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун шууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Э., гэрч Д. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 539 тоот “... биед дагзны язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******ад торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан овогт ******* *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Г.НАМУУНТУЯА