Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/338

 

 

 

2022     10        28                                             2022/ШЦТ/338

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221001910319 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Цагаангууд овогт ******* *******. /РД: *******/

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг “Хаяа нуур” гэх газраас иргэн 5 тооны үхэр хулгайлж бусдад 4,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул надад нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт Хаяа нуур гэх газарт эхнэр хүүхдүүдийн хамтаар мал маллаж амьдардаг юм. ...2022 оны 04 дүгээр сарын 16-ны орой 17 цагийн орчимд гэрээс баруун тийш 1 км орчим зайд байдаг Хаяа нуурын хойд талд үхрээ  бэлчээрт нь орхиход бүрэн байсан ба маргааш өглөө нь  буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн орчимд очиж үхрээ бүртгэхэд 5 тооны үхэр дутуу байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн ******* сумын харьяат ******* гэх хүнээс үхэр худалдаж авахаар 1,700,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд ******* нь надад үхрээ авч ирж өгсөн боловч хулгайн үхэр болж таараад хүмүүс нь эргээд аваад явсан. ...би *******аас өгсөн мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн хугацаанд өөрийнхөө ХААН банкны картыг ашиглаагүй, ихэвчлэн манай нөхөр ******* миний картыг ашиглаж байсан. Манай нөхөр надад хэлэхдээ гэх ахаас бензиний мөнгө зээлж авсан гэж ярьж байсан ба би яг хэдэн төгрөг авсныг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай том хүү болох нь өөрийн хөх цэнхэр өнгийн улсын дугаартай маркийн машинтай ачаа ачаад засал ном хийлгүүлэхээр Улаанбаатар хотоос Баян-Уул суманд ирсэн.  2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дугаар руу нь залгаад ах нь хүний авлагыг авахаар ирээд байна гэж хэлэхэд та манай гэр рүү хүрээд ирээрэй, би таны мөнгийг чинь өгье, та ачааны машинтай явж байгаа бол Норовлин сум руу хэдэн үхэр буулгаад өгчих, би хүнд өглөгтэй юм гэж хэлсэн. Ингээд оройн 16 цагийн орчим Баян-Уул сумаас хөх цэнхэр, өнгийн улсын дугаартай маркийн машинтай ганцаараа гарч Элст гэх газар руу дөхөж байхад зам дээр мотоциклтой хүлээж байсан. Тухайн үед гэгээ тасарч байсан ба мотоциклоо тухайн газарт үлдээгээд манай үхэр зүүн талдаа байгаа гэж хэлээд миний машинд суугаад хамтдаа зүүн зүгт 4-5 км орчим газар яваад замд 10 орчим толгой үхэр таарахад манай үхэр мөн байна гэж хэлээд тухайн үхрүүдээс 5 тооны үхэр бугуйлдаж бариад бид хоёр машинд ачсан. ... энэ үхрүүдийг Хэнтий аймгийн Норовлин суманд байх айл руу аваачиж өгнө, тэгээд танд 3 бярууны мөнгө өгье гэж хэлээд хамт Норовлин суманд байх гэх айлд 5 үхрээ аваачиж өгсөн юм. Би тухайн үхрүүдийг хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. надаас өмнө нь авсан 4 бярууны мөнгийг өгөхгүй зугтаагаад байсан юм, тэр үхрүүдийг манай үхэр гэж хэлэхээр нь итгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

 

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би гэх танил руу залгаад мал зарах гэж байна, авах уу гэж асуусан. Тэгэхэд авъя гэхээр нь тугаллах үнээ 1,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцоод эхнэр ХААН банкны дансаар мөнгийг авсан. Дараа дахин утсаар яриад 400,000 төгрөг шилжүүлчих, би үхрээ аваачиж өгөхдөө нэг бяруу аваачиж өгье гэж хэлсэн. Мөн дараа үхрээ аваачиж өгөхдөө үнээ тохирч байж болъё, одоо надад яаралтай 300,000 төгрөг өгчих гэж хэлээд авсан. Ингээд удалгүй нь  үхэр хурдан аваад ир гээд байхаар нь 2022 оны 04 дүгээр сарын дундуур шиг санагдаж байна, яг он сарыг нь сайн мэдэхгүй байна. ахыг машинтай нь ******* сумын 2 дугаар баг Хаяа нуур гэх газар руу өөрийн хэдэн үхрээ ачиж авч яваад хүнд буулгаж өгөх хэрэгтэй байна гэж хэлээд дуудсан. Тэгээд ах бид хоёр явж байгаад 100 орчим үхэр бэлчиж байхаар нь ...5 тооны үхэр ын машин дээр ачаад гийн гэрт очсон. Ингээд 3 бярууг худалдаж авах уу гэж асуухад мөнгөгүй байна гэхээр нь дараа нь мөнгийг нь авна шүү гэж хэлээд 5 тооны үхрээ буулгаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81/

 

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/

- Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-45/

- Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-55/

- *******ын ХААН банкны 5422208377 тоот дансны хуулга /хх-ийн 62/

- ХААН банкны 5417034861 тоот дансны хуулга /хх-ийн 63-69/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 88-105/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас  бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх тул гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Хаяа нуур гэх газраас маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч 5 тооны үхэр хулгайлж 4,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын “...2022 оны 04 дүгээр сарын дундуур шиг санагдаж байна, яг он сарыг нь сайн мэдэхгүй байна. ахыг машинтай нь  ******* сумын 2 дугаар баг Хаяа нуур гэх газар руу  өөрийн хэдэн үхрээ ачиж хүнд буулгаж өгөх хэрэгтэй байна гэж хэлээд дуудсан. Тэгээд ах бид хоёр явж байгаад 100 орчим үхэр бэлчиж байхаар нь 5 тооны үхэр барьж машин дээр ачаад гийн гэрт аваачиж буулгасан...” гэх мэдүүлэг, гэрч “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дугаар руу нь залгаад ах нь хүний авлага авахаар ирээд байна гэж хэлэхэд та манай гэр рүү хүрээд ирээрэй, би таны мөнгийг чинь өгье, та ачааны машинтай явж байгаа бол Норовлин сум руу хэдэн үхэр буулгаад өгчих, би хүнд өглөгтэй юм гэж хэлсэн. Ингээд оройн 16 цагийн орчим Баян-Уул сумаас хөх цэнхэр, өнгийн улсын дугаартай маркийн машинтай ганцаараа гарч Элст гэх газар руу дөхөж байхад зам дээр мотоциклтой хүлээж байсан. Тухайн үед гэгээ тасарч байсан ба мотоциклоо тухайн газарт үлдээгээд манай үхэр зүүн талдаа байгаа гэж хэлээд миний машинд суугаад хамтдаа зүүн зүгт 4-5 км орчим газар яваад замд 10 орчим толгой үхэр таарахад манай үхэр мөн байна гэж хэлээд тухайн үхрүүдээс 5 тооны үхэр бугуйлдаж бариад бид хоёр машинд  ачсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч “...Би Дорнод аймгийн ******* сумын харьяат ******* гэх хүнээс үхэр худалдаж авахаар 1,700,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд ******* нь надад үхрээ авч ирж өгсөн боловч хулгайн үхэр болж таараад хүмүүс нь эргээд аваад явсан...” гэх мэдүүлэг, Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангууд, хохирогч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, ХААН банкны дансны хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Цагаангууд овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А. нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.  

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч т 4,400,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.д 1,700,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “хулгайд алдсан 5 үхрээ буцааж авсан. *******аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин иргэний нэхэмжлэгч Б.д 1,700,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул шүүгдэгч *******аас 1,700,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.д олгуулах нь зүйтэй гэж үзлээ.    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт хуульчилсан.

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 6,129,000 /хх-ийн 48-55/ төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд бусдын эзэмшлийнх /хх-ийн 59/ болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******аас уг тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаангууд овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* *******ыг 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1,700,000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.д олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 6,129,000 /зургаан сая нэг зуун хорин есөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.  

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.  

 

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.НАМУУНТУЯА